Бас л найзын минь бэлэг.
Хүүе, зураг ингэж хөндлөн ороод байна. Уучлаарай. Түрүүчийн бичлэгийнх бас ингэсэн. Шалтгааныг нь ухах зав алга дөө. Хэ хэ
Энд тэндээс сонссон, уншсаныгаа түүгээд ном болгосон байна. Мэдээж зохиогч гэж бичсэн байсан болохоор өөрийнх нь бүтээл их орсон байх. Түрүүчийн номтой адил сургамжит өгүүллэгүүдтэй.
Күнзийн нэг сургааль орууллаа. Та бүхнийхээ урмыг бодож. Хэ хэ.
"Эрүүл мэнд бүх зүйлийг орлож чадахгүй ч гэсэн эрүүл мэндгүйгээр энэ ертөнцийн бүх зүйл утга учиргүй."
Бяцхан шүүмж: Хавтаснаасаа эхлээд л их чамин. Гөлгөр хуудастай, арын фон гэх мэтэд ихээхэн анхаарал хандуулсан нь илт. Гарт баригдахдаа бол сайхан байсан гөлгөр учраас. Гэм нь өгүүлэл бүрийн арын фоныг нь хар, цэнхэр, шаргал гээд л өөр өөр сонгож хэвлэсэн нь уншихад асар төвөгтэй юм байна шүү. Ном хэвлүүлэх гэж байгаа хүмүүс мэдмээр юм байна лээ шүү. Үсэг нь тод харагдаж өгөхгүй, гэрэлд гялбаад уншигдахгүй гэх мэт. Нүдэнд асар их ачаалалтай байлаа.
Жич: Бяцхан шүүмжээ урдах бичлэгнээсээ хуулчлаа, учир нь хэлэх гэсэн санаа минь ижил байж таараад.
No comments:
Post a Comment