Wednesday, June 15, 2016

90-хэн минутанд сурлагаа сайжруулах 2

Яахав хэд хэдэн аргыг тайлбарлаад бичсэн байна л даа. Зарим нэгээс нь сонирхуулахад ийм байна.

  • Хамгийн шалгарсан, шилдэг арга нь бараг бүх хичээлээ чанга дуугаар унших. Жишээ нь түүхийн хичээл, англи хэлнийхээ хичээл. Бүр цаашлаад тооныхоо хичээлийг хүртэл. Ингэж чанга дуугаар унших нь тархины тогтоох үйл явцыг 20-30 хувь нэмэгдүүлдэг. Нэг цаг хичээл хийхээр суувал эхний 5 минугыг чанга дуугаар унших уншлагын цаг болгон хэвшүүлэх.  

  • Хичээл хийх аргачлалаа нэг бүрчлэн төлөвлөх. Англи хичээлийг тэдэн цаг, нийгмийн хичээлийг тэдэн цаг гэх мэт. Өнөөдөр энэ номыг тэдэн хуудас уншина ч гэдэг юм уу? Ямартай ч их л нарийн цаг нартай төлөвлөгөө гарган, түүнийхээ дагуу хичээлээ хийх.

  • Нэг номыг барьж аван хичээл хийх гэж байгаа бол түүнийгээ гурван удаа давтан хийх. Мэдээж ингэх явцдаа тест авах гэх мэтээр өөрийгөө шалгаад явах.


Хүн гээч амьтан чинь мартахын одонд төрсөн байдаг гэнэ. Цээжилчихлээ гэж үзээд 20 минутын дараа гэхэд 42 хувийг нь, 1 цагийн дараа 56 хувийг нь, 1 өдрийн дараагаар 74 хувийг нь, 1 долоо хоногийн дараагаар 77 хувийг нь, 1 сарын дараагаар 79 хувийг нь мартдаг гэнэ дээ.

Гэхдээ тэртэй мартчих юм чинь цээжилж яадаг юм гэж бодолгүй өдөр бүр л цээжилж, давтаж байх нь зөв байх. Энэ бол миний үг шүү. Хэ хэ.

За тэгээд энэ номд нэг англи үгийг цээжлэхэд тэдэн минут зарна, долоо хоногт үржүүлэхээр тэдэн цаг болно гээд их л дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байсан.

  • Хичээлдээ сайжрахын тулд эхлээд хэцүү, өөрийн дургүй хичээлээсээ барьж авах биш, аль болох дуртай хичээлээсээ эхлэх.

  • Нийгэм, хими физикийн хичээл нь дүнгээ ахиулахад дөхөм хичээлүүд байдаг.

  • Англи хэлэндээ сайн байхын тулд эх хэлэндээ сайн байх. Эх хэлэндээ сайн байх нь тооны хичээлд ч хэрэгтэй. Жишээ нь өгүүлбэртэй бодлогынхоо өгүүлбэрийг сайн ойлгохгүй бол томъёогоо гаргахад хэцүү болоод л явчихна.

  • Төсөөлж ургуулан бодох нь тогтоох чадварыг нэмэгдүүлнэ. Цээжлэх гэж байгаа үгнүүдээ хооронд нь хамаатуулж цээжлэх.

  • Өглөөд бага зэрэг эрт босох. Маргаашийнхаа бэлтгэлийг бэлдчихээд унтах. Өмсөх хувцсаа хүртэл бэлдэж тавих. Тэгээд өглөөд 5 минут хичээл хийх? давтах цаг гаргах. Өглөөд 5-хан минут хичээл хийхийн ашиг гэж байна уу? гэж эргэлзэж магад. 5 минутанд 5 үг цээжлэнэ гэж боддоо. Ажлын 5 өдөр гэж үзэхээр долоо хоногт 25 үг. Жилд 52 долоо хоног гэж тооцохоор жилдээ 1300 үг цээжлэнэ. Дунд сургуулийн 1дүгээр анги манайхаар 7 дугаар ангид цээжлэх ёстой 1200 үгнээс даруй 100-р илүү үг цээжилсэн байгаа биз? Гэж бодохоор өглөөний 5 минут бол богино хугацаа биш байгаа биз? 2-хон минут ч байсан болно.
Гээд л зөндөө зүйл бичээстэй байсан. Толгойд үлдсэнээ бичлээ шүү. Хэ хэ. Одоо үед  ч иймэрхүү зөвлөгөө их байдаг болжээ. Намайг сурагч байхад ээж минь өглөөд эрт босч байгалийн нарны гэрэлд хичээлээ давт гэж үглэдэг байсан нь л шилдэг арга юм байна дөө гэж.

2 comments:

  1. Yagaad 2 gej? neg ni haana bgaan? bi bas yag iimerhuu nom hudaldaj avsan.

    ReplyDelete
  2. nomniih ni ner usiig zuragtai ni oruulsan bichleg bgaa yum, ter zuvhun taniltsuulga l bolson. hehe

    iimerhuu nom ue ue unshij bh zugeer yum shig sanagdsan. amjilt husey.

    ReplyDelete