Sunday, March 08, 2015

Баяр сайхан уу?

Эмэгтэйчүүдийн баяр болоод өнгөрлөө. Энд ч тэмдэглэхгүй л дээ. Тэмдэглэсэн ч сүр болохгүй, чимээгүйхэн л байх байх. Бид ч тэрэнд нь дасаад ямар ч баярыг чимээгүйхэн шиг, гэр зуур, гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэнэ.
Харин өчигдөр манай энд суралцдаг сүмо банди нар гэнэтийн бэлэг барив. Хонх дуугарав Хань ижил үүдээ нээв.
-Өө та онгойлгох юм уу?
-Өө л дөө, тийм билүү?
-Б эгчээ нааш ир л дээ.
-Ороо чээ, яагаад үүдэнд зогсоод байгаа юм бэ?
гээд л яваад очсон чинь, нээх хөөрхөн ягаахан өнгөтэй зүрхэн хэлбэртэй бялуу барьчихаад үүдэнд бөөнөөрөө багтаж ядаад л. Хэ хэ. Гардаж авч байх үед нэг нь бас зурагчин хийчих юм аа. Ккк. Ямар ч гарсан юм бүү мэд. За байгаагаараа л бандайгаад гарсан биз.
Хань ижилтэй хальт хуйвалдсан юм даг уу даа, янз нь.

Жаахан шүүмжлэх үү?
Манай монголчууд яахав хэт туйлшрах дуртай юм болохоороо их л өргөн тэмдэглэсэн байх. Тийм ч сураг дуулдсан. Угтаа бол архидаж, болсон болоогүй цол өргөмжлөл гардуулж байхаар эрхийнхээ төлөө тэмцдэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэсэн сүрхий сүрхий нэртэй газрууд нь ард  иргэдэд үйл ажиллагааныхаа тухай тайлан гаргадаг өдөр байгаасай. Зүгээр л энд тэндхийн тайзан дээр бололцоотой, ганган, олны анхааралд өртөх дуртай, за өөр чинь юу билээ, аан тийм цол өргөмжлөлд дуртай хэдэн хүүхнүүд, авгай нарын бие биенийгээ хошгоруулсан, бие биендээ төмөр зүүж өгсөн өдөр байлгамааргүй.
Энд тэнд тэгж тайлагнадаг, халамж хамгаалалт хэрэгтэй байгаа эмэгтэйчүүдтэй тулж ажилладаг газар байдгийг үгүйсгэхгүй л дээ. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр наргиж цэнгэсэн нь, бие биенийгээ хошгоруулсан нь цацагдаад, гадаадад байдаг бид нарт тэр бүр үнэн зөв, бодит мэдээлэл хүрэх нь хомс юм.

За за ганц баяраа тохиолдуулдаад юу ч гээд биччихэв. Хэ хэ Ямартаа ч блог бичдэг, уншдаг бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.

4 comments:

  1. Би бас нүүр ном энэ тэрээр иймэрхүү юм хэлээд бгаа ухаантай. Нээх наргиж цэнгээд уг өдрийн юу нь чухлыг мартуулчихаж байгаа юм шиг.

    ReplyDelete
  2. Баярын мэнд! 100% санал нэг байнаа. Ганц өдөр баярлуулаад л дуусаа, бусад өдөр нь тэгээд юу ч хийхгүй байх шиг. Хийдэг бол тэрийгээ тайлагнах л хэрэгтэй. Хараад ажиглаад байхад манайхан их нүсэр тэмдэглэх юмаа. Аягүй сүртэй бэлэг сэлт болоод л, өгөхгүй бол хүүхнүүд нь гомдоод л. Бараг л бэлгээрээ өрсөлдөөд, бэлэг нь санаанд нь таарахгүй тэрнээсээ болж муудалцсан хүмүүс ч байх юм.

    ReplyDelete
  3. Anonymous11:44 PM

    GUI NEG SONIN YUM BNAA. 2 OHINTOI AILIIN EHNERIIG HUSEHGUI BHAD NI DAHIAD HUUHED GARGA HUU TURUUL GENEE. EEJ HADAM EEJ 2 NI SHUU BUR,EMEGTEI HUMUUS BJ EMEGTEI HUUHED UDAM ZALGADAGGUI GEED DAIRAAD BHIIN, TER UNGURSUN BALARSAN YOS YOSTOI YAAMAI BNA. AJIL TURLUU BODOOD 2 OHINOO USGUUD UNDIILGUUD YAVBAL BOLOO BISH UU? GOL NI TERIIG NI EEJUUD HUHUULEN DEMJEED TIIM TIIM EMEGTEI HUUHED UDAM ZALGAHGUI GEED BHII? YAATSAN ER HUNIIG TANIN SHUTSEN BODLOOSOO SALDAGGUI HUMUUS BDIIN. ER HUNII HIIMORI LUNDAA GENEE, EMEGTEI HUN BAS HIIMORIGUI YU? ERHEE HAMGAALAH UDRUUR NI NABOR TSETSGEER HUURAAD UUR DORVITOI YU CH HIIDEGGUI. ZARIMDAA ENE HUMUUSIINH NI UHAAN SANAA NI YAATSIIN GEMEER L SANAGDAH YUM.

    ReplyDelete
  4. Сайхан баярласан биз дээ

    ReplyDelete