Эцэг эхчүүд болон цугласан зочдод арга хэмжээний хөтөлбөрийг тараана. Анх ирэхэд л үүдэнд өгч байсан.
За бүгд суулдаа эзлэсэний дараа хөтлөгч багш зарлаад явна. Бүгд босч зогсож байгаад төрийн дууллаа дуулна. Дараагаар нь сургуулийнхаа сүлд дуугаа дуулна. Дуулж дуусаад бүгд суусны дараагаар захирал багш тайзан дээр гарна. Индэрийн ард зогсоод хүүхэд нэг бүрийн нэрийг хэлж төгсөлтийн гэрчилгээг нь гардуулна. За бас ингэж гардуулж өгөх, гардаж авахдаа их л учир жанцантай гэж байгаа. Энийгээ бүр хэдэн өдрийн өмнөөс бэлддэг гэсэн. Яаж алхаж тайзан дээр гарах, яаж буух, тайзны аль талаас гарах, аль талаас буух гэх мэт.
Хэдэн өдрийн өмнөөс бэлдсэн байх тул хүүхдүүд хэлүүлээд байхгүй. 6-р ангийн 1-р бүлгийн сурагчдаас цагаан толгойн үсгийн дарааллаараа тайзан дээр нэг нэгээрээ гаран байраа эзлэн зогсоно. Тэгэхэд нь анги даасан багш нь нэрийг нь дуудахад "За" гэж хэлээд алхаж очин захирал багшийнхаа өмнө очиж зогсоно. Захирал багш хамгийн анхны хүүхдийн гэрчилгээг бүтнээр нь уншиж, тус сургуулийн хэд дэх төгсөлт болох тоог нь нэр устай нь хэлнэ. Гардаж авахдаа эхлээд баруун гараараа гэрчилгээгээ барин дараа нь зүүн гараа хүргэн, хоёр гартаа гэрчилгээгээ барьсан чигтээ дээш өргөн ёслоно. Ингэж ёслож байх хооронд тайзны доор, тайзны дээр хүүхдүүд чимээгүйхэн босч байраа эзлэнэ. Нэг хүүхэд тайзан дээрээс бууж байхад нэг нь гарч байна. 2 дахь хүүхдээс эхлэн харьцангуй товчоор нэрийг нь тоотой нь л хэлээд явсан. Гэх мэтээр нийт төгсөж буй 95 сурагчдынхаа нэр усыг, тоотой нь захирал багш уншиж хэлсэн. Хамгийн сүүлийн сурагч дээр гэрчилгээг нь бүтнээр нь уншиж дуусгасан.
Сурагчид суудлаасаа босоод тайзан дээр гарахын өмнө хүрэлцэн ирсэн зочдод мэхийн ёслоно. Тайзан дээр гарсны дараа тайзны голд өлгөөстэй төрийн далбаандаа мэхийн ёслоно. Гэрчилгээгээ гардан авчихаад гарч ирсэн талынхаа эсрэг тал руу буухдаа тэр талд сууж багш нартаа мэхийн ёслоно. Зүгээ өөрчлөн эргэх үедээ өнцөг гарган их л сүртэй эргэнэ. Яг л цэрэг хүн эргэж байгаа мэт.
Мөн үг хэлэхээр тайзан дээр гарч буй багш нар, томчууд бас цугласан олонд мэхийн ёслоно. Төрийн далбаандаа мэхийнэ.
Их л сүртэй. Алхаа гишгээ нь нэг тийм ямар ч илүү хөдөлгөөн байхгүй, яг л цэрэгээ цэрэг. Элдэв илүү хөдөлгөөн нэг ч байхгүй. Илүү сул үг нэг ч хэлэхгүй.
Бүх сурагчид гэрчилгээгээ гардаж авсны дараагаар захирал багш үг хэлнэ. Дараагаар нь хүрэлцэн ирсэн зочдыг төлөөлж эцэг эхийн зөвлөлийн тэргүүн үг хэлнэ. Үүний дараагаар бүх сурагчид босч байгаад тус бүр урьдчилан бэлдсэн дуугаа дуулна. 1-5-р ангийнхан тусдаа нэг дуу, 6-р ангийнхан тусдаа нэг дуу дуулна.
Дууны дараагаар төгсөж буй 6-р ангийнхан тайзан дээр гарна. Төгсөлтийн үгээ хэлнэ. Мэдээж урьдчлан бэлдэж цээжилсэн үгээ ээлжлэн хэлнэ. Ингэхдээ нэг хүүхэд урт урт мэндчилгээний үг хэлэхгүй. Тодорхой нэг агуулгаар бэлдээл тэрийгээ хувааж аваад нэг хүүхэд нэг өгүүлбэр ч юм уу, хэдэн үг хэлээд дараагийнх нь үргэлжлүүлнэ.
Нэг инээдтэй бөгөөд эгдүүтэй нь явцын дунд 1-5-р ангийн сурагчдыг бос гээд л команд өгөх юм аа. Тэр тоолонд өнөөдүүл нь их л сурмаг гэгч нь сүр сар гэж босоод л сүр сар гээд л сууна. Нэг ч сандал нааш нь цааш нь хөдөлгөж байгаа юм байхгүй шүү. Худалч хүнд хойд солонгосын цэргийн арми ч юм уу, нэг тийм сургуулилт бүхий арми шиг л. Яг миний өмнө 1-р ангийнхан суусан байсан. Тэр их удаан цагийн суултад мэдээж тэдний анхаарал сулраад л, хөдөлгөөн нь ихсээд л, хоорондоо шивэр авир гэх нь ч ихсээд л ирнэ. Жаахан юм чинь аргагүй шүү дээ. Тэрийг нь мэдсэн юм шиг л бос гээд л команд ирэхээр тэд нар нээх хөөрхөн яг л түрүүн бичсэн шиг сүр сар гэж босч суугаад л. Хэ хэ. Эгдүү хүрээд байгаа юм чинь.
Хэт урт бичлэг болчихлоо. Үргэлжлэлийг дараагийн бичлэгт.
huurhun yumaa, shn bichleg hiideg tani urgelj bayarlaj yavdag shuu. Huuhduud ger buld ni hamgiin sain saihniig chin setgeleesee husye. setgegdelbichihgui ch blogiin bichlegiig tesen yadan huleedeg nad shig humuus olon bdag gedegt itgeltei bj bolno shuu.
ReplyDeletebayarlalaa.
ReplyDeletetaslahgui bichihiig hicheenee. hehe