За өнөөдөр бага зулзагын цэцэрлэг нь төгсөх ангийнхаа хүүхдүүдийг гаргаж өгөх зорилготойгоор нөхөрсөг зугаалга хийв.
Мэдээж 7 хоногийн өмнөөс өдөр судар, цаг нар, хэрэгтэй гэсэн зүйлээ бичгээр мэдэгдэнэ. Хамгийн гол ажил бол өдрийн хоолыг нь бэлдэж өгөх. Дээхэн нэг би нь хүүхэлдэйн киноны Шён хонийг дуурайлгаад хийж өгч явуулж байсан юм. Тэгсэн өчигдөр орой албанаас нь авсан чинь хонин хоол хийж өгөөрэй гэж захиалгаа өгсөөр л ангиасаа гарч ирсэн.
За тэгээд гэрийн бусад гишүүд эртлэн босч хонин хоолоо хийлээ дээ. Хэ хэ. Аав нь сосиск, өндөг энэ тэрээ шараад л. Аав нь сосискоо зүгээр ч нэг шарахгүй ээ. Наймаалж болгож шарна. Даанч тэрнийх зургийг дараагүй байна. Хэ хэ. Дараа заавал зураг авна аа. Ээж нь бусад аар шаархан зүйлийг нь бэлдээд л. Алчуур, амны цаас, дэвсэж суух дэвсгэр, цай гээд л. Аниа нь далайн байцааг ингэж хайчилж өгсөн.
Сүүлийн үед би нь гэрийнхээ туслах тогооч болоод байгаа. Амталгаа зэрэг зүйлийг хань ижил, том зулзага хоёр л хийнэ шүү дээ. Наддаа бол их амар хэхэ. Аймаар залхуу гэнэ ээ. Кккк
За энэ хонин хоол бол их амархан нь. Хэ хэ. Жигнэсэн будаагаа саванд нь хийж байгаад далайн байцаагаа хайчилж наагаад, бяслагаар нүдний цагааныг, толгой дээрх үсийг хийнэ. Нетэд тэгж байсан л даа. Гэхдээ би нь бяслаг авахаа мартаад, өндөгөөр орлуулчихсан. Хэ хэ.
Энэ япон ээжүүд ямар мундаг гэж бодож байна. Ёстой хөөрхөн хөөрхөн хоол бэлдэж өгнө. Харахад хөөрхөн. Даанч хийхэд хэцүү юм билээ. Энэ тухай бас л тусгай ном зардаг юм билээ. Тэгж байгаад, төсөвөө харж байгаад авахыг хичээнэ ээ.
Ер нь ингэж хийхээр хүүхдүүд нь амтархан иддэг л гэнэ, дургуй ногоогоо ээжийнхээ сэтгэлийг бодоод иддэг гэж үздэг юм билээ. Бага зулзага ч үлдээсэн байсан л даа, жаахан салатыг нь. Дараа заавал иднээ гэж ам гарсан. Учир нь ингэж үлдээх юм дахин хийж өгөхгүй гэж айлгаад. Хэхэ. Яваандаа иддэг болох байгаа л гэж найдахаас.
Эд нар нээрээ мундаг тээ. Саяхан ТВ-р гарсан даа ахлах сургуулийн охиндоо 3 жил супер хоол бэлдэж өгсөн ээжийн тухай. Хамгийн сүүлийн өдөр хоол нь хэдэн давхар савтай хамгийн доод давхарт нь монголоор бол дипломыг нь хийчихсэн байсан. Тэрэн дээрээ 3 жил хийж өгсөн хоол идэж өгсөн тул энэ дипломыг гардуулья гэсэн байсан хэхэ. Идэхээс хүртэл хайран.
ReplyDeletehuue bid teriig bas uzsen, yostoi mundag eej.
ReplyDeleteanhandee bol eej ohiniihoo aash zangiin uurchlultud sanaa ni zovood, shiljiltiin nasand ni yumdaa, hiij ugsun gsn, tegsen ohin ni yamar ch hariu uildel bhgui bhaar ni urgeljluuleed 3 jil hiisen bgan, yooy, bi bol chadku e hehe.
ter ni nom bolj hevlegdsen gsn, neg harnaa, yamarshu bolj hehe.