Багадаа уншдаг байлаа. Сүүлийн үед японд бас орос үлгэрийг орчуулж зурагт ном болгон гаргах нь их болж. Ажлынхан ч их авна аа. Би нь шинэ ном бүртгэдэг тул, хамгийн эхний уншигч нь өөрөө болчихдог болохоос. Гэхдээ бүх номныхоо биш л даа. Зарим нь миний мэдэхгүй хэлээр бичигдсэн байна. Уншиж, мэддэг байсан ч болоосой гэж үе үе бодогдох ч сурахгүй юм дөө.
Хааяа орой бага зулзагатаа ном уншиж өгөхөөсөө залхуураад маша ба баавгайг үзүүлчихдэг юм.
Энэ удаад номыг нь уншиж өгөв. Багадаа уншдаг байсан минь санагдаад л гоё байлаа.
Бага зулзага орой бүр заавал ном уншуулж байж санаа нь амрана шүү дээ. Бид 3 нь хааяа бие бие рүүгээ паслаад л байдаг болохоос. Гэхдээ л ээж нь уншиж таардаг юм дөө, ихэнхидээ. Ээж ч өөрөө унших дуртай гэж байгаа, ингэж чанга дуугаар уншина гэдэг бол хэл сурч буй хүнд нэг хэлбэрийн сургалт болдог тул. Дуудлага сайжирдаг.
Хамгийн давуу тал нь хүүхэд томроод өөрөө уншдаг болохоороо номонд дурлана. Үглүүлж дуулуулалгүй ном тэврээд суудаг болно.
Дараагийн бичлэгт бас нэг хөөрхөн ном танилцуулна аа.
Oros ulgert bas yaponchuud durtai bh ni ee, shn haragdaj bna. sain eej shuu.ger buld ni az jargal husye.
ReplyDeleteнаана чинь тэгвэл монгол үлгэр зарах зах зээл байгаа гэсн үг байхнээ кэ э
ReplyDeleteMongol ulgeruud er n zerleg shdee, Busad ardiin ulger surgamjtai bdg. Getel manai ulgerud chini alaad hyadaad, ustgaad bdg evgui ym bilee. Ohindoo u7nshij ugdug bolood l medsen, er n bodood bhd ih evgui ulgeruud bdiin bna lee manai ulger Sain l haih heregtei bhaa
ReplyDelete