Өнөөдөр чинь 3 сарын 11. Цүнамигаас хойш 4 жил өнгөрч.
Ажил дээр өглөөд сонин гарчиглаж ажлын холбоотой мэдээ мэдээлэл, зарлалыг түүж хувилаад бусад ажилчид цаг завтай үеэрээ гүйлгэн харахад бэлэн болгодог юм. Халуун кофе уунгаа сонин гарчиглах нь ажлын минь эхлэл. Япон хэлний хичээл болно, наддаа.
Түрүүчийн долоо хоногоос эхлэн цүнамигийн талаар, цүнамид хайрт хань, энхрий бяцхан үрсээ, ачлалт буурал ээж аавыгаа алдсан хүмүүсийн өнөөгийн байдлын талаар цуврал болгон нийтэлж эхэлсэн. Уншихаар сэтгэл сонин болоод байдаг болохоор уншихгүйг хичээх авч өөрийн мэдэлгүй л уншчихсан сууж байна. Одоо болтол олдоогүй хүн ч байна.
Өнөөдөр, гэр бүлийнхээ 4 гишүүнийг цүнамид алдчихсан залуугийн тухай байсан. Ээжийгээ, эхнэрийгээ, тухайн үед 9-тэй байсан том охиныгоо, 8-тай байсан хүүгээ, 3-тай байсан бага охиноо. Бүгдийх нь цогцосыг эгнүүлээд тавьчихсан байхыг хараад эхэр татан уйлсан, хэдэн өдөр уйлсан, гэрээсээ ч гаралгүй хөнжлөөрөө толгойгоо бүтээчихээд л уйлна. Амьд үлдсэндээ харамсана, араас нь явчихая гэхээр тэд нар нь уурлаад, бидний хувийг хүртээд амьдар гэж загнаад гэж зүүдлэгдэнэ. Бусдад ямар нэгэн сайн үйл хийх хэрэгтэй гээд найзынхаа санал болгосон ажилд орон бага багаар гадагш гаран, амьтан хүнтэй ярьж хөөрөн нийгэмтэйгээ харьцаж байна.
Бас нэг залуу: 2 хүүхдээ алдчихсан. Хүүхдүүдээ хамгаалж чадаагүй муу аав амьд яваад хэрэг байна уу гэж өөрөөсөө их олон удаа асуусан. 1 жилийн дараа дахин хүүхэдтэй болсон. Ахынх нь цэцэрлэгт орохоороо хэрэглэх гэж бэлдсэн цүнхийг бариад л өөдөөс малийтлаа инээх охиноо хараад би амьдрах хэрэгтэй, охиныхоо төлөө, хэзээ нэгэн цагт дээд тэнгэрт халихдаа тэнд хүлээж буй хүүхдүүддээ хэлэх үгтэй байх хэрэгтэй гээд сэтгэлээ чангалаад, бага багаар хичээж л байна.
Иймэрхүү агуулгатай нийтлэлүүд уншаад л нулимс цийлэгнээд суух. Нүдэнд бол шууд л хоёр зулзага минь л бууна. Ид хөөрхөн дээр нь байгаа үрсээ алдсан гэж бодохоор л хэцүү...
Amgalan noirsoh boltugai ter humuus. Um maanii badmi hum.
ReplyDeleteБайгалийн гай гамшиг, онгоцны осол гээд л цаг зуураар хайртай хүмүүсээ алдах олон мянган хүмүүсийг бодохоор л сэтгэл өвдөөд байдаг юм. Бид ч хэсэгтээ гашуудаад л дороо эргэж мартана харин тэдгээр хүмүүс бүх насаараа л хайртай хүмүүсээ алдсан даа харуусан шаналж амьдрах, харуусалтай, уйтай юм :(
ReplyDeleteany; heleed yuhev ee. um mani badmi hum.
ReplyDeleteErhtsas; harin tiim, tegeed ed nar sonin hevleleeree oi ni bolohoor l dursaj yariad, sergeegeed, humuusiin setgeld yamar negen yum oilguulah geed l hicheedeg bololtoi...