Monday, March 30, 2015

Зузаан ном

Уншаад дуусгачихлаа. Хүмүүс магтаад л шагшаад л байсан даа, салахгүй уншлаа энэ тэр гээд л. Хэтэрхий сайхан гээд төсөөлчихсөн байсан чинь яг ч санаанд хүртэл гоё байсангүй. Жаахан нуршуу ч юм шиг. Гэхдээ сонирхолтой байсан шүү. Бас болоогүй ээ дараагийнх нь дугаарыг захьчихсан. Тэсэн ядан хүлээнэ. Хэ хэ
Бас л олон Вангерийг тогтоох гэж хэл ам сугалчих гээд. Байнга өнөөх гэр бүлийнх нь ургийн бичгийг сөхөж хардаг гэж байгаа. Хэ хэ

Гэхдээ байна шдээ, хааяа боддог юм, ийм аймар хэрцгий хэрэг гардаг, ялангуяа эмэгтэйчүүд, охидыг ингэж зэрлэгээр ...х, тарчлаах гэсэн агуулгатай ном зохиол товхимол, кино бага хэвлэгдэж гарч байгаасай, гарсан ч тэрнийг бүү уншаасай, бүү үзээсэй гэж боддог, өөрөө ч бага уншихыг боддог. Ялангуяа зодоон цохион, алан хядалттай кино үзэх дургүй. Бага байхын л тэр цуврал гэмт хэрэгтэй, мөрдөгчтэй ном нэг хэсэг их дэлгэрсэн дээ, тэрийг ч тоож уншдаггүй байлаа. Харин "Муу ёр 666" уншдаг байсан.

Энд нэг сайхан нь хамаа намаагүй кино тэр бүр гарахгүй. За тэгээд тэр дундаа эрэгтэй хүмүүс бол бараг уншаад, үзээд хэрэггүй. Сонирхоод ч юм уу, санамсартай санамсаргүй ямар нэгэн байдлаар эмэгтэйчүүдийг тодорхой хэмжээгээр дарамтлах гэж үзнэ дээ гэж боддог.
Дэлхийн хаа нэгтээ ингэж зовж шаналсан эмэгтэйчүүд байгаад сэтгэл эмзэглээд байдаг юм. Охидтой болоод ч тэр үү.

Жич: Биби сан, зургийг чинь ашигласанд гомэн нэ. Өөрөө дарахаас залхуурав. Хэ хэ.

10 comments:

  1. Уран зохиол талаасаа сүрхий биш ч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлийн муу муухайг ил гаргасан ач холбогдолтой гэх юм билээ. Зохиолч өөрийгөө фэминист гэж үздэг бсан гэдэг.

    ReplyDelete
    Replies
    1. Magadgui nuuj haaj yavdag emegteichuuded ilchleh yostoi gdg uram zorig ugsun bj boloh te. Feminist erchuud olon bgaasai hehe.

      Delete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. harin bushuuhan hergiin uchriig oloh geed ih l yarch unshsandaa :P
    ter aimar herguud bas l zohiolch n yaj ingej bichdeg bainaa gej bodogdoj bailaa. Gehdee bas yahwee tugsgul n taalagdsan bolhoor ter chigtee taalagdchihaj baigaan hehe :D

    ReplyDelete
    Replies
    1. Aha. Uu zunduu humuus goy, shunujin unshsan gd bsiimoo. Zahihaasaa umnu sudalj bhad. Hehe. Tugsgul ni goy bsaan. Iim tugsguld durtai.

      Delete
  4. Энэ эхний болон хоёрдугаар дэвтэрийг монголоороо уншаад, ахиад гурвууланг нь германиар уншсан. Дараа нь хоёр янзаар хийгдсэн киног нь хоёуланг нь үзсэн. Сэтгүүлч хүн бодит баримтан дээр тулгуурлаж бичсэн крими роман учраас уран зохиолын номтой харьцуулах ч юм уу, гоё сайхан гэж хэлэх нь учир дутагдалтай болов уу.
    Миний хувьд мөн өөртэй чинь адил, хэт их хүчирхийлэл, алаан хядаантай кино зохиолд дуртай биш. Энэ романы хувьд агуулга өргөн дажгүй санагдсан. Гурвууланг нь уншсаны дараах л сэтгэгдэл л дээ. Крими сонирхдоггүй хүмүүсийг татаж чадсан л юм гэсэн, анх хэвлэгдээд энэ хавиар. Бас тэр киноны дараа охидууд үсээ таллаж хусдаг мода дэлгэрээд, одоо ч энэ германд дуусаагүй байх шиг байна. Хамт ажилдаг охин тийм толгойтой хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Bas l aihtar nuluulj bna shuu. Ajil deeree usee tallaad huschij bgaa yum u. Hehe.

      Delete
  5. Kino bas bdgiimu. Bodit unenees sedevlesen yum u? Tegvel bas l aimaar yum bna shuu.

    ReplyDelete
  6. Anonymous10:58 PM

    Bi angli deer unshih gej uzsen. hediigeer english tiim ih sain bish ch zarim hesgiig dutuu oilgoson bh magadlaltai ch nadad bol demii l nom shig sanagdsan. 2 ohintoi bolohoor bas iimerhuu yumnaas toirch holdood bodoh durgui. nurshsan huchirhiileltei, baraanduu zohiol shig sanagdsan. tegeed l demii nom bna geed boliton ter ni ch deer bjee gej daraa ni bodson shuu.HARIN CHINII ENE TSAG ZAVAA ZUV ZARTSUULDGIIG L GAIHAJ BISHREED BHIIN. YAAJ AMJUULAAD BNAA? ENE TALAARAA BICHLEG BICHEECH TEGEH UU? YUR NI JAPANCHUUD YAAJ TSAGAA ZUV TULUVLUDUG TUHAI, BAS UURIINHUU TUHAI

    ReplyDelete
  7. setgegled uldeesend bugded ni bayarlalaa.

    Anony; jpn humuusiin tsag huvaarilaltiin tuhai baga saga bichnee. minii huvid bol hund helchiheer gots goid zuil bhgui ee.

    ReplyDelete