гэж ямар хурдан байна вэ. Бага зулзага минь энэ сар 4 хүрнэ. Өнөөдөр цэцэрлэгт нь тухайн сард төрсөн хүүхдүүддээ зориулж төрсөн өдрийн баяр хийсэн гээд бөөн баяр л хүн байна. Мөн 3 сарын 3 бол охидын баяр. Охидтой айл гэртээ тусгай япон хүүхэлдэй гаргаж засдаг. Баяр нь дуусахаар хураана. Тэр баяраа хамтатгаад тэмдэглэсэн гэнэ. Мөн хүүхдүүд өөрсдөө тийм хүүхэлдэй хийснийгээ гэртээ авч ирсэн.
Багш нь хэлж байна. Өнөөдөр асуултанд их сайн хариулж, багш хүүхдүүд алга ташаад л сүрхий байсан.
-Тийм үү? Ямар асуулт вэ?
-Том болоод юу болох вэ? гэсэн чинь "ДВД зардаг хүн болно. Яагаад? Яагаад гэвэл хүмүүст ДВД тараадаг тул" гэсэн. Бас би Фрозенд дуртай гэсэн.
гэв. Уг нь бага минь гүнж болно гээд байдаг юм гэртээ. Хэ хэ. Тэгсэн тайзан дээр олны өмнө шал өөр хариулт хэлсэн байгаа юм даа. Гүнж болно гээд хэлчихвэл шоолуулна гэдгээ мэдсэн юм байх даа, золиг чинь. Ккк
4хөн насалж байж ээждээ их олон юм үзүүлчихсэн гэж байгаа, аниагаа бодвол. Түргэний машинд суугаад үзчихсэн. Яагаав өнөө хамартаа шүр оруулаад. Хэ хэ. Бас уушгиндаа самар оруулаад авсан. Ээж нь өөрийгөө зүхээд л эмнэлэгт хэвтээд амжсан. Савлууран дээрээс унаад хамраа хугалчаагүй нэг юм гайгүй өнгөрсөн. Аниагаа бодвол их л эмнэлэг домлого гэж явсан. Төрснийх нь дараа визийг нь хугацаанд нь мэдүүлээгүйгээс болж харласан. Хэ хэ. Мэдэх хүмүүс сонсоод инээд нь хүрнэ дээ.
Гээд л бас бус паагт зөндөө бий. Тэгж байгаад цаг хугацаа өнгөрөхөөр бичимз. Одоо бас нэг инээдтэй паагттай л сууж байгаа, бүүр дараа дураа хүрэхээр бичимз. Кккк
Монгол хэл гэж паг л хүн байна. Уг нь гэртээ бол аль болох эх хэлээрээ ярих гэж оролдох юм. Байдаггүй шүү. 10 хүртэл тоолно. Дөрөвийг яаж ийгээд л алгасаад байна. Ө эгшиг япон хэлэнд байдаггүй болохоор тэгдэг юм болов уу. Одоо өөрөө 4 хүрч байгааг нь далимдуулж хэлж сургах санаатай байна. Гэхдээ өвөө гэж хэлж чаддаг. Дагаж ганц нэг үг хэлнэ, яг л япон хүн монголоор ярьж байгаа шиг аялгатай хэлнэ. Хэ хэ.
Зураг их хөөрхөн зурдаг болж байна. Хайч бариад цаасыг жижиг жижиг хайчлаад сурчихсан байна билээ.
Хэл яриа гэж хэлэмгий доломгой гэж юүхэв. Тарни заагаад өгчихсөн гэж байгаа. Эмээ өвөөтэйгөө утсаар ярихдаа тарниа уншиж өгч өнөөдүүлээ умруулна. Хэхэ
Гэх мэтээр хүүхэд чинь төрөөд гараад ирэхээрээ цагаар өсчихдөг юм байна шүү.
Ёстой мундаг идэвхтэй байнаа. Шинэ бичэгүүдийг чинь уншиж дуусгах гэж нэлээд юм боллоо хэхэ. Хүүхэд харин дороо л юм байна, манай бага одоо 4 сар хүрлээ шд. Бас л нэг Япон хүн монголоор ярьж байгаа юм шиг нөхөр гарч ирэх байхаа. Танай том монгол хэлэндээ хир вэ? Манайх муу, одоо бүр тулж ажиллаж амжихаа байгаад байнаа.
ReplyDeleteЁстой хурдан юмаа. Саяхан л төрлөө гэж бсан биз дээ хэ хэ? Бямбаа маань ойрд идэвхтэй унших юмтай сайхан бнаа. Босон суун ордог болохоор тэр болгон сэтгэгдэл үлдээж чадахгүй л бна.
ReplyDeleteхөөрхөн юмаа
ReplyDelete