Өнөөдөр бага зулзага албанаасаа "Дурсамж" гээд биччихсэн томоос том ууттай ирсэн. Дотор нь 2014 онд ангидаа хийсэн уран бүтээлийг нь хийсэн байна. Том зулзага ч бас ингэж авчирдаг байсан. Эмээд нь өгч явуулахыг нь явуулаад, далд хийхийг нь хийсэн санагдана. Бага зулзагынхаа бүтээлийг бас хадгална даа. Том болохоор нь өгнө. Ичих байх даа. Хэ хэ
Мэдээж ямарваа нэг бүтээлээ туурвихад нь багш нь тусалсан байгаа шүү. Түүнээс ийм уран, гоё хийнэ гэж байхгүй дэг. Гэртээ хийж байгааг нь харахад. Мэдээж нүүрэн дээр нь вуав, миний зулзага нь яасан мундаг юм бэ? гэж магтана. Одооны хүүхдүүд магтаалд үнэн дуртай гэж юүхэв. Магтахгүй бол хошуу нь цорвойж ирээд л уурлана шүү дээ. ккк
4 сараас анги дэвшинэ. Багш нь бас өөрчлөгдөнө. Японд 4 сард ажил, хичээлийн шинэ жил байдаг гэж мэдэж байгаа биз дээ? Би нь байсгээд л ингэж бичдэг дээ.
Дурсамж. Урт үстэй болохыг мөрөөдсөн хүн бий. |
Усан будгаар зурсан. "Хавч болон загас" гэдэг зураг гэнэ. |
No comments:
Post a Comment