Өглөө ажил дээрээ очоод даргаасаа энэ жилийнхээ гэрээ, ажлын агуулга бүхий 2 цаас гардан авлаа.
-Энэ жил ч хамтран ажиллах болсондоо таатай байна.
-Миний зүгээс ч маш их таатай байна. Хичээж ажиллах болно оо.
Манай ажилд холигдож солигдсон хүн байхгүй. Харин шинээр 2 хүн орж байгаа. Нэг хятад хүүхэн. Урд нь таньдаг байсан тул, дажгүй. Нэг япон оюутан.
Ажлын өдөрт бага зэрэг өөрчлөлт орсон. Агуулгын хувьд бол өөрчлөгдөөгүй.
Хамгийн том өөрчлөлт бол манай хотын харъяа цэцэрлэгийн цагийн хуваарь. Бүтэн цагаар ажилладаг эцэг эхчүүдэд зориулсан, бага цагаар ажилладаг эцэг эхчүүдэд зориулсан цагийн хуваарь гаргаад шинэ тогтолцоотой болчихсон. А, Б, С гэж ангилаад. Манайх Б ангилалд. Миний ажлын цагийн хуваариас хамаараад өглөө цэцэрлэгт нь өгөх цаг, оройд авах цаг нь богиносоод. Би хувьдаа таалахгүй байгаа. Ээж хүнд чинь хийх ажил маш их байдаг юм шүү дээ.
Жишээ нь өглөөд хүүхдээ өгчихөөд гэрийнхээ ганц нэг ажлыг амжуулна. Оройд хүүхдээ авахаасаа өмнө ганц нэг дэлгүүр орж хүнсээ цуглуулна. Хүүхдээ дагуулаад явахаар хэцүү шүү дээ. Янз бүрийн юм авах гэж гоншигононо. Гэх мэт.
Мөн хааяа нэг халтууранд явах ажил гардгийг санаж байгаа биз дээ? Тэр үед аав нь цэцэрлэг нь онгойвуу үгүй юу хүргэж өгдөг юм. Оройд бас нэлэээд орой авна. Хэрэв сунгах үед нэмэлт төлбөр төлдөг. Ингэхдээ зөвхөн оройн цагт л сунгадаг, тэрнийхээ нэмэлт төлбөрийг авдаг байсан бол шинэ тогтолцоогоор өглөө, оройд сунгадаг болоод, тэр тоолондоо нэмэлт төлбөрөө төлнө. Урьдчилан тусгай бөглөх хуудас авна гэх мэтчилэн урдах цаасаа яая гэж байхад нэмээд л баахан бичиг цаастай орооцолдох болчихоод. Унаган япон хэл устай хүн бол дор дор нь ойлгоод явна. Бид нар шиг унаган биш улсууд бол ойлгож хүлээж автлаа бас л хөөрхөн эд эсээ үхүүлнэ дээ.
Тарангуутаа л суудлаасаа год үсэрч босоод л гарахгүй бол багыгаа авч амжихааргүй. Ажлынхныгаа тэр аяар нь хөдөлгөөд. Өглөө ирсэн чинь миний пс дээр сэрүүлэг тавьж өгсөн байна лээ. Хэ хэ. Хэдийгээр сэрүүлэг дуугарсан ч яг тэр агшинд хийж байсан ажлаа хаяад год гээд босчихож чадахгүй л байгаа юм чинь.
Болоогүй ээ, энэ тухай нэг сонинд жижигхээн нийтлэл бичээд өгчихсөн гэж байгаа. Тэгсэн босс уншчихаад,
-Өө энэ хотын захиргаа ямар сонин юм бэ? Яаж байгаа юм бэ?
-Мужийн захиргаанаас үүрэгдэж засан залруулахгүй бол ч... (Бас нэг ажилтан)
-Харин тийм ээ, улсаас гаргасан хуулийн заалтын өөрчлөлттэй холбоотой гэсэн. Би нь өнөөдрөөс хар хурдаараа л давхиж байхгүй бол.
-Автын ослоос болгоомжлоорой.
-За, ойлголоо.
гэж ярилцав. Мужийн захиргаа нь том нь. Хотын захиргаа нь жижиг нь. Дүрэм журам нь бас тус тусдаа байдаг юм билээ.
Бага зулзагын цэцэрлэгт эрхлэгч багшаасаа эхлээд нэлээд хэдэн хүн солигдсон. Сайхан нь түрүү жил хариуцаж байсан эрэгтэй багш нь дахин 1 жил дааж авахаар болсон байна лээ. Өнөөдөр харилцах дэвтрээс нь багшийнх нь нэрийг харчихаад ура хашгирах нь холгүй л баярлав. Учир нь бага зулзага тэр багшдаа дасчихсан хайртай, миний хувьд ч ярихад амар байдаг юм.
Харилцах дэвтэр нь шинэчлэгдээд, нэг анги дэвшээд, шинэ туслах багштай болоод, өдөр унтахаа байгаад гээд шинэлэг зүйл ихтэй, ээждээ тайлагнах зүйл ч ихтэй 4 сарын 1 байлаа.
Том зулзага яахав, даалгавараа хийх болохоор толгой нь хальт өвдөж энэ тэр. Хэ хэ. Хичээл нь эхлэх арай болоогүй.
Өө тийм, ингэж цаг багасснаар төлбөр бага зэрэг хасагдана. Гэхдээ тэр нь шалихгүй ээ.
За ямартаа ч хичээх л үлдлээ. Яаж ийгээд болгоно доо гэж өөртөө хэлээд л явна...
Амжилт хүсье! Эрч хүчтэй урам зоригтой байгаарай, Япончуудын харилцан яриандаа хүнд анхаарал тавьсан -Автын ослоос болгоомжлоорой гэх мэт үгс их таалагдах юм аа.
ReplyDeleteIIM NEMELT HUCH SHAARDSAN UYUUD TOHIOLDDOG CH ERGEED HARAHAD DAVAAD GARSNAARAA BAHARDAG BOLOHOOR HICHEEGEEREI. HUUHED YU BHAD UDAHGUI USCHIHNU. ILUU SAIN TSAGIIN BAIGUULALTAND SURAH BH DAA DAVUU TAL GEVEL HEHEHE.BAS SONIND NIITLEL UGUUD... SURHII YUMAA
ReplyDeletesetgegdel uldeesend bayarlalaa.
ReplyDeleteyamartai ch 2 udruu ardaa orhiloo, hehe
neeree l ulam l tsagt barigdaad bdg bolchihloo. strest orchihguihen shig l bhgui bol hehe.