За нэг дунд сургуульд хэдэн төрлийн дугуйлан байна вэ гэхээр
Спорт:
1. Хөл бөмбөг
2. Сагсан бөмбөг
3. Гар бөмбөг
4. Бейсбол
5. Ширээний теннис
6. Жюүдо
7. Кэндо
8. Усанд сэлэлт
9. Уран гимнастик
10. ...
Соёл, урлаг
1. Үлээвэр найрал хөгжим
2. Цайны ёслол
3. Дүрслэх урлаг
4. ...
Зарим нэгийг нь санахгүй байна аа. Одоогоор соёл урлаг, спорт зэргийг нийлүүлээд 13 төрөл зүйл байна. Мундаг уу? Мундаг. Хүүхэд байсан бол ч бүгдэд нь явахгүй юу, хаха.
Гэхдээ бүх дунд сургуульд адилхан дугуйлан байна гэж байдаггүй гэсэн. Элсэн орох хүүхдийн тоо, төсөв, багшийн орон тоо гэх зэргээс хамаараад дээр дурдсан дугуйлангаас ганц нэг нь байхгүй тохиолдол ч бий.
Том зулзага нь байна шдээ, үлээвэр найрал хөгжмийн дугуйланд орсон. Яг одоогоор ямар хөгжим дарах нь тодорхойгүй. Эцсийн дүндээ багш нь оноож өгдөг гэсэн, тухайн хүүхдэдээ тохирох хөгжмийг нь. Мэдээж өөрийнх нь сонирхлыг нь харгалзаж үзнэ.
Эхний өдөр нь сэнпай буюу 2, 3-р ангийнхаа хүүхдүүдтэй танилцаж, янз бүрийн бүрээ гэх мэт хөгжим үлээж үзсэн гэсэн.
Ямар ямар хөгжим байх вэ гэхээр, миний мэдэхийн бүрээ. Өөр ч тэгээд баахан гадаад нэр байсан. За энийг том зулзага ямар хөгжим дарахаар авсан тухай нэгтгээд, тольдож байгаад бичье. Түүнээс биш том жижиг бүрээнээс өөр нэр орж ирэх ч үгүй юм байна. Хэ хэ.
Гэх мэтчилэн энд чинь дунд сургуулийн боловсролын хөтөлбөр бас л мундаг зүйл байдаг юм байна шүү дээ. Хангамж ч сайн байдаг бололотой.
Yaay Mongol maani hezee iim boloh yum boloo? Huuhed tomroh ni yuruusuu Japan yavnaa. Bolomj garval amidarsan ch yahav. Yadaj moral saitai niigemd niigemshine.Ireeduid ni heregtei yum daa.
ReplyDeleteМонголд ч гэсэн букацү хичээллүүлдэг сургуулиад зөндөө болсон харагдсан. ;-)
ReplyDeleteСоциализмын үед дугуйлангуууд ч гэсэн байсан л биз дээ? :P
--
Япон эцэг эхчүүд букацү болон хичээлээ адил түвшинд авч явах хэрэгтэй гэдэг. харин Монгол эцэг эхчүүд хүүхэд нь хичээлдээ муудаад ирвэл хичээлээ голло гээд байдаг гэсэн шүү. ;-)
Usand seleltiin sektsend oruulsan bol ug ni. Haana ch hezee ch hereg boloh goy sport. Biyiig chiireg saihan bolgono, neg seleed surtsan bhd hezee ch aldagdadgui gedeg yum u martagdaj tusuurduggui ed gesen shu.
ReplyDeletemanai end neg huuhed hamgiin bagadaa 6 duguiland yawdii shdee. English, Too, urlag (hugjim), Dursleh urlag, usan selelt, bas taekwondo esvel uur neg turuliin sport. Bagadaa 4n ymand aywna. zunaas ohinoo usan selelt, balet 2t yawuulj ehelnee gd bodood bgaa. hetevchnii zuzana yaahnuu. huuhed zuuh hun gd asuudal bnaa bnaa hehe.
ReplyDeleteAmjilt husye ohind n Uleever hugjim goyo ym bna leee
Sportoo suuld davhar yawuulaad ehelhed zugeer dee .
Mognolbusgui n
Umshigchidaa bayarlalaa.
ReplyDeleteohin mini bagaasaa tuguldur hurt yavsan, teriigee bolison, bagsh ni taalagdaagui hehe.
usan basseind yavj bgaa, yaj iigeed yavuulaad l bh sanaatai, ovoo heden jil yavchihlaa. 7 honogt 1 udaa, sard 4 udaa.
zurgiin duguiland yavdag, ter ni sard 2 udaa, dund surguulid orood bolih gsn chin bagsh ni tavih durgui bgaad bgaa...
dund surguulid orood zavgui bolj bgaa ch baidliig harj bgaad shiidne dee, huuhed yadardag yum bna, terendee uuruu stressdeed bna l daa bas.