Уншигч олон минь сайхан наадаж байгаа биз дээ. Ид дундаа ороод л явж байгаа биз дээ.
Миний наадам дуусаад ажилдаа. Халуун гэж юүхэв, урсаад л сайхан байна. Урссаныхаа хэрээр гуалиг болохгүй нь жаахан тиймхэн. Хэ хэ.
Амьдардаг хотод минь уртаашаа өргөөшөө 3 гэр бүл байна, монгол. Шинэ гэр бүл нэг нэмэгдсэн л дээ. Одоохондоо хүүхэд шуухадгүй, манай мужид ирээд нэг их удаагүй, ажил ажил, хичээл хичээл гэсэн хоёр байгаа болохоороо ирж амжаагүй. Нөхрийг нь танихгүй л дээ. Танилцаж амжаагүй л явна. Бас ганц бие нэг хүүхэн бий. Ажлаар монгол явчихсан ирж амжаагүй. Нэлээд зайтай нэг газар арлын бэр болчихсон нэг эгч бий. Хэл дуулгаж амжаагүй тул бас л ирж чадаагүй.
Монголчууд л болсон хойно яахав, наадах энэ тэр нь сайн мэдэгдэхгүй, чухам л ажилтайгаа гайхсан улс байснаа гэнэт нөгөөдөр нь наадам гэж байхад л хүүе хаая амьд уу? Наадацгаах уу? болов.
Наадамтайгаа хамгийн ойрхон амралтын өдөр болох 10-нд цуглав. Гэр гэртээ хуушуураа хийж ирцгээв. Нэг айл нь цуйван хийж ирэв.
Үдээс өмнө ганц нэг нь хувь хувьсгалын ажилтай тул үдээс хойш 2-т цуглана гэж яриад, 3-т цуглав. Хэхэ.
Цугласан цэцэрлэгт хүрээлэн маань харин их дажгүй, том, цэлийсэн сайхан зүлэгт талбайтай. Бага зулзага минь айлын бандитай ханатлаа л гүйж тоглов. Усан тоглоомын талбайтай, шалба нороод, нэг харсан нүцгэн шалдан гүйж харагдсан.
Гэм нь яг сайхан нарны илч буураад, аятайхан болж байтал 18 цагаас машины зогсоол нь хаах тул тарцгаагаарай гэдэг ая нь 17:50 гэж эхлээд л хангинаж өгсөн. Тэгээд аргагүйн эрхэнд тарцгаалаа.
Энэ жилийн наадам богинохон боловч чанартай сайхан наадам боллоо. Хэ хэ.
Бүтэн сайнаас хойш хуушуур идээд, одоо хуушуурнаасаа уйдах тийшээ. 11-нд нь илүү гарсан махаараа хуушуур хийж идээд, 12-нд нь өдрийн цайндаа үлдсэн хуушуураа идэх гээд сууж байна. Жин мин бол нэмээд талийж өгсөн байх. Айгаад жингээ үзэхгүй л байна.
Ирэх жилийн наадмаар нар сар гэрэлтсэн хуушуур хийж сурна аа. Нэг айл маань хийж ирсэн. Хааяа хийж идэхэд зүгээр санагдсан.
Өө тийм, тэр өдөр бас хар үүрээр босч боорцогны гурил зуурч, амрааж, боорцог хайрсан. Энэ тухайгаа тусад нь бичнэ ээ.
Маш олон хоногийнхоо амралтаа зөв боловсон, хоггүй сайхан наадаж амраарай. Би та бүхэндээ бяцхан атаархаастай ажилдаа орлоо шүү. Ккк
Түр баяртай.
өө юун эрт тараачихав даа, энд бас айхтар халуун ёстой л урсахын хэрээр гоолиг болохгүй нь тиймхэн юмдаа.. Би ч амьдралдаа бие дааж хуушуур хийж үзээгүй хүн болохоор хүмүүсийн идэж ууж наадсан зураг харж атархаастай, харахын заяа байхаас хазахын заяа алга гээд ажлаа хийгээд амьдралаа бодох санаатай л сууж байна даа кк
ReplyDeletehehe, harin tegsen.
ReplyDeletegehdee margaash ni ajiltai, albatai, surguulitai, tsetserlegtei ulsuudad zugeer ee, kk. bogino hugatsaand chanartaihan shig naadaj avaad l boloo, urgeljleliig ni ger gertee. kkk