За хаагуур аялснаа бичих үү? Осака хотоор. Өдөртөө хариад ирэх аялал тул олон газраар яваагүй. Үндсэндээ төлөөлөл болгоод хоёр л газраар орсон.
Үдээс өмнө, үдээс хойш гэж хуваагаад л. Яг өдөр нь нэг газар буулгасан. Цуглах цагийг нь хэлж өгөөд.
Тэгээд бултаараа тарж гэрээрээ, бүлгээрээ өдрийн хоол идэцгээсэн.
Үдээс өмнө нь Abeno Harukashttp://www.abenoharukas-300.jp/
гэдэг байшин ороод. 300 метрийн өндөртэй. 58, 59, 60 давхрууд нь гадаад дотоодын жуулчдад зориулан ашигладаг. Өндрөөс Осака хотыг харж баясдаг гэх юм уу даа. Мэдээж төлбөртэй. Бэлэг дурсгалын тасагтай. Дэлгэрэнгүйг цахим хуудаснаас нь уншчихаарай.
За энэ 00 руу гүйгээд л ороход угтах байдал. Өндрөөс айдаг хүмүүст жаахан эвгүй байх. Ганц нэг хүмүүс гадагшаа харж чадахгүй сүр болоод л байсан. Хэ хэ.
Гар угаах угаалтуур. Толинд харсан ч гадаах харагдаад, өндрөөс айдаг хүмүүс гараа хурдхан гэгч нь угаачихаад л гүйгээд гарах жишээтэй.
Өндрөөс айдаг юм байж яах гэж гарч ирсийн гээд хэлээд тавчихмаар. Ккк
Дотор нь орж зургаа авахуулдаг. Наадаг зураг. Япон охидууд үүнд дуртай гэж юүхэв. Бид бас яаж дутахав. Том, бага зулзага тэргүүтэй 4 охин дотор нь шаагилдаж байгаа. Би хүлээх зуураа дарсан зураг. Хэ хэ.
Биднийг буулгаж хаясан гудамж. Осакад ирсэн хүмүүс заавал энэ зургийг дардаг гэхээр нь авсан. Хэдэн жилийн өмнө очихдоо ч дарж л байсан. Энэ удаад блогтоо оруулна гэж бодон бодон дарав.
Өдрийн хоол. Өөр бусад хоол байгаа л даа. Төлөөлөл болгож дарсан зураг. Окономи яки гэдэг нэртэй. Би дуртай. Нет ахаас хайгаад үзчихээрэй, дэлгэрэнгүй мэдмээр байвал.
Үдээс хойш далайн аквариум орсон. Би хувь, хувьсгалаар хэд хэд орсон байсан болохоор орох газрын санал хүсэлтэнд оруулагүй байсан ч олонхийн саналаар Кайюүканhttp://www.kaiyukan.com/index.html далайн аквариум оров.
Бага зулзагаа даган баясаж, хувийн зурагчны үүргээ сайн биелүүллээ. Хэ хэ.
Жуулчдыг татдаг эндхийн гол баатар. Аварга халим.
Далайн муур? Зарим нэг загасыг нэрийг нь ч сайн мэдэхгүй юм өө.
За нэг иймэрхүү аялаад ирсэн. Хүн ихтэй газар ганц нэг өдөр бол даваад гарчихна. Хань ижил бидэн хоёр байдгийнхаа баруун хаяандаа харьж ирчихээд
-Хөөх ийм л сайхан чимээ аниргүй газар шүү. Монголдоо хариад ирсэн юм шиг л уужраад сайхан боллоо.
гэж ярилцав шд. Хэ хэ.
No comments:
Post a Comment