Сая бүтэн сайнд ууланд өнжихдөө ийм гоё хоол хийж идлээ. Япон ээжтэйгээ хамтарч. Энд ирэхээрээ гэртээ тэр бүр хийж иддэггүй япон хоол их иднэ ээ. Ногоог нь түлхүү иднэ.
За ийм хулуу байна. Япон аав өөрөө тарьсан. Надад өгч явуулах гэсэн чинь арай болоогүй байна, болохоор нь өгнө өө гэсэн. Хэ хэ. Энэ өдөр болсон байснаас нь түүж хоол хийв.
Угаагаад зураг дээрх шиг хэрчээд доторх үрийг авч цэвэрлэнэ.
Дотор нь амталсан татсан мах хийж өгнө.
Хэрчиж тавьсан хулууныхаа ногоон иштэй дээд хэсгийг нь таг болгож дээр нь тавиад 20 минут жигнэж өгсөн. Зурган дээр байгаа чинжүүтэй махтай цуг жигнэчихсэн. Чинжүүтэй махан дээр бага зэргийн бяслаг тавьбал улам л амттай болно.
Шар хулуу олон байвал гэр бүлийнхээ хүний тоогоор хийвэл нэг хүн урдаа нэгийг тавиад л халбагаар ухаж иднэ. Бид олуулаа байсан болохоор дундуур нь хэрчиж хувааж идсэн тул мах нь бутраад идэхэд жаахан л хэцүү байв.
Муу хүн идсэнээ л гэдэг юм одоо яая гэхэв. Хэ хэ. Япончууд тувт идэх юм л ярьдаг, тэгэхээр тэд бүгд муу хүн? Ккк
Ideh yum yarih hamgiin SAFE setev baihaa. Uls tur ediin zasag, huisiin tegsh erh, aris ungunuu uzel, shinjleh uhaan, hen neg hunii tuhai hov..........geed yarihaar osoltoi baidag baih.
ReplyDeletemagadgui ee. neg ih uls tur yarij haragddaggui yum8 ediin zasag ch baga yarina. hov jiv bol yaridag bhaa, hehe.
ReplyDelete