За энэ хүнийг мэдэхгүй хүн ховор биз ээ? 2012 онд од болсон хүн.
Нүүр номоор ч гэсэн нэг хэсэг явсан даа. Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гээд. http://www.ikon.mn/n/eu7 Эндээс уншаарай.
Манай ажил ийм хоёр ном худалдаж аваад. Тэсгэлгүй зээлж уншиж байгаа нь энэ.
Энэ хүүхдэд зориулсан ном. Мүхико ерөнхийлөгчийн илтгэлийг 2012 онд тавьсан илтгэлийг нь хүүхэд уншаад ойлгохоор бага зэрэг хялбар үгийг сонгож бичсэн.
Энэ болохоор тавьсан илтгэлийг нь бүрэн эхээр нь орчуулж нийтэд хүргэсэн ном.
За гол санаа нь шуналаа л дараад авбал аз жаргал гээч өөрөө л хүрээд ирнэ гэнэ дээ.
Үнэн, үнэн.
Илтгэлийн эх хувь, орчуулга нь нет ертөнцөд их байгаа байх гэж бодож байна. Хүсвэл өөрсдөө хайгаад уншаарай. Нэгийг бодогдуулна шүү.
Завтайсан бол орчуулаад л та бүхэндээ хүргэмээр л байна. Хэхэ. Хэлтэй устай хүмүүс бол эх хэлээр нь уншвал илүү л сэтгэлд хүрнэ тийм үү?
Уругвай улсын ерөнхийлөгч байсан хүн шүү дээ, нэмээд хэлэхэд. Ерөнхийлөгч хүн гэхэд ажилдаа явах машинаа өөрөө барьчихдаг, гал тогоондоо аягаа өөрөө угаачихдаг, улсаас нь гарганж өгдөг ордонд биш эхнэрийнхээ эзэмшлийн жижигхээн фермд амьдардаг. Цалингийнхаа 90 хувийг буяны үйлсэд болон намдаа хандивладаг, үлдсэнийг нь тэтгэвэрт гарахдаа байгуулна гэж боддог ядуу хүүхдүүдийг хүлээн авч хөдөө аж ахуйн боловсрол олгодог сургуульдаа зориулж хадгалдаг. Бие хамгаалагч гэж байхгүй, ноход нь түүний үнэнч бие хамгаалагч.
Ядуу гэдэг ойлголт нь ханахаа мэддэггүй хүсэл шуналыг хэлнэ ээ гэж...
Олон улсын тансаг ерөнхийлөгчүүд үлгэр жишээ аваад явчихмаар тэ. Хэ хэ.
Би ч угийн шуналгүй хүн дээ, хэхэ. Шуналаа улам л дарах хэрэгтэй юм байна даа гэж. Ккк
Гэснээс саяхан И-март гэдэг дэлгүүр нээгдээд бөөн юм болсон сурагтай тэ, хэхэ. Хол байгаа бидний чихэнд ч аль хэдийн хүрчихсэн шүү дээ. Гадныхан биднийг шоололдоод л, бид дотроо алалцаад л. Яаж байгаа юм бэ дээ, та нар минь. Жаахан юм үзсэн юм шиг байцгаая л даа.
За энэ ч яахав, энэ эрхэм хүний илтгэлийг заавал олж уншаарай уншигч олон минь. Амжилт шүү.
Гэснээс ном танилцуулахдаа маш товч болчихоод байгаад өршөөнө биз ээ? Та нарын хүслийг бадруулж байгаад л орхичихож байгаа царай нь шүү. Хэ хэ. Биднийг бага байхад ээж минь гоё гоё номны тухай хальт дурдаад л дуусаа, өөрсдөө олж унш гэдэг байж билээ. Ээжийгээ дуурайж байгаа нь тэр. Ккк
No comments:
Post a Comment