Monday, June 11, 2018

Орчноо мэдрэх

Энд тэнд явахдаа орчноо жаахан мэдрэхэд болохгүй зүйл гэж үгүй мэт санагдана.

Жишээ нь энэ японд бүх зүйл цаг минут, секундээр тоологдоно. Эд нар өөрсдөө гүйх нь холгүй л шогшицгооно.

Японд ирчихээд учиргүй шогшоод унах нь хаашаа юм? Гэхдээ л жаахан яарч байгаа дүр эсгэж болно. Уучлаарай гэсэн байртай, яарсан байртай царайлж болно оо доо.

Гэтэл манайхан яаж байна? Өөрийг нь хүлээгээд, цагаа байн байн хараад л хүлээгээд байж байхад, гарч ирснээ юу ч болоогүй юм шиг хажуугаар гараад л алхах жишээтэй.

Япончуудтай хамтарч ажиллах гэж байгаа бол аливаа зүйл эхлэхээс өмнө 5-15 минутын өмнө бэлэн байх ёстой гэдэг үзлийг баримтлах хэрэгтэй шүү.

Ахимаг насны хүмүүс бас айж эмээх хүнтэй, ах захаа дээдэлж өссөн юм болохоороо чих зөөлөн байна. Гэтэл 90-д оны, 2000-д оны хүүхдүүд өөдөөс бол цор цор гэх янзтай юм билээ. Би өөрөө бүдүүлэгт тооцогдоод л дууссан даа. Юм хэлснээрээ. Ккк.

Мөн инээж ханиах, утсаа маажих орчноо мэдэрмээр юм өө. Зураг авч болно оо. Тэрийгээ шалгаж байна гээд л оролдоод нам болчихно. Хэлэхээр тоохгүй ээ. Би өөрөө л буруутан болно.

Уг нь монголоос гарахдаа их л том сануулгатай гардаг гэсээн. Ингэв? тэгэв? гээд л. Сурсан юмыг сураар боож болох биш гэгч нь болдог байх даа. Тийм ээ.

Өөр чинь юу билээ? За ер нь хаана байна тэр орчноо л мэдрээд л явчих нь чухал юм шиг ээ.

Бүгдэд нь амжилт болон эрүүл энхийг хүсье өө.

2 comments:

  1. asar buduuleg, naad tsahiin business soyol hariltsaa medehgui iim humuustei ajillah hetsuu. Gadaad dotood yavahdaa yadaj joohon ch gesen hicheemeer yumaa manaihan.

    ReplyDelete
    Replies
    1. бүдүүлэг зүйл их байна аа. харьцангүй боловсролтой гэсэн хүмүүстэй харьцаад байгаа ч...

      Delete