Monday, July 30, 2007

Бас нэг гоё дуу

Гарчиггvй

Єнєєдєр сайхан амарч байна. Маргааш 8 сарын 1. Цаг хугацаа гэж хурдан юм аа. Юу ч хийж амжуулаагvй байхад нэг сар дуусаад дараагийн сар эхэлчих бололтой юм. Ямар ч байсан амралтаа дуу хуур сонсож сайхан єнгєрєєж байна.



Sunday, July 29, 2007

Гарчиггvй

Єнгєрдєг долоо хоног завгvй гvйсээр таарлаа. 5 орны бага ангийн хvvхдvvдийн дунд байгаль орчны сэдэвт хурал боллоо. Монголоос 2 багш, 3 хvvхэд хvрэлцэн ирлээ. Жаахан бэлтгэл муутай оролцлоо. Манай монголчууд. Бvгд бие биенийгээ сайн мэдэхгvй, худалч хvнд бараг онгоцонд суухдаа л уулзалдаж танилцацгаасан гэж байгаа. Уг нь ийм олон улсын чанартай юманд жаахан бэлтгэлтэй ирж байвал зvгээр юмсан. 2 багш нь замын зардлаа єєрсдєє тєлж ирсэн. Харин 3 хvvхдийн зардлыг эндээс тєлсєн юм. Хvvхдvvдийн зардлыг даана гэсэн сургаар нэг сургуулийн захирлын, нэг компаний захирлын, бас нэгнийх нь таньдаг хvний гэсэн тодотголтой хvvхдvvд ирлээ. 2 охин нь айлын ганцууд эрх, нэг банди нь дээрээ нэг эгчтэй гэсэн. За тэгээд хэд хонох гэж байгаагаа ч мэдэхгvй, юу хийхээр ирсэнээ ч мэдэхгvй, чемoдан дvvрэн хувцастай 3 эрх хvvхэд ирлээ. Би ч тэсэхгvй яасан олон хувцастай ирдэг юм бэ гэсэн чинь єєдєєс 7 хононо гэж бодсон ш дээ гэж байна. Уг нь энэ талаар аль хэдэн сарын ємнє худалч хvнд бараг жилийн ємнє хариуцаж байгаа хvнд нь хєтєлбєр гээд л бvхий л хэрэгцээтэй мэдээллийг єгч байсан санагдах юм. Багш нар нь ч яахав юм ойлгохтойгоо болсон хvмvvс хоол унднаас нь овоо идэж уугаад байна. Харин хvvхдvvд бол байхгvй ээ. Арга ч vгvй юм байх даа, би ч анх ирээд идэж чаддаг юм ховор байсан юм чинь гэж бодоод л явж байлаа. Нэгэнт ийм хол газрыг зорьж ирсэн юм чинь загас энэ тэрээс нь идэж vзээрэй гэсэн чинь нэг охин нь єєдєєс "Монголоороо байнаа хє" гэж авч байнаа. Тэр охин ер нь их цор цор хийсэн охин байлаа. 11 насны хvvхдvvд ш дээ. За за нэг их олон юм нуршаад яахав. Ажигласан зvйлээ дор бичье.
1. Манай монгол хvvхдvvд томчуудыгаа дуурайгаад юу ч мэдэхгvй, юу ч хийдэггvй байж их том том яриатай болчихсон байна.
2. Ямар vед яаж хувцаслаж байхыг уг нь хvнээр хэлvvлтгvй мэдэж баймаар юм. Тэгсэн нэг багш нь (сургууль дєнгєж тєгссєн) мини юбкатай. Хvйс нь гарсан цамцтай нэг ёсондоо sexy хувцасласан байлаа. Турсик нь гэрэлтсэн, жаахан л эвгvй хєдєлвєл хєх нь гарчих гээд. Оролцсон хvмvvс нvд нь орой дээрээ гарч байлаа. Худлаа л наанаа монгол хvvхнvvд ганган юм аа гэсэн юм яриад л. Энд багш нар бол хуруундаа бєгж зvvхгvй, хумс энэ тэрээ будахгvй, хєдєлж гvйж байхад тохиромжтой хувцас ємсдєг. Манайд бол эсрэгээрээ. Сурагч нартаа гайхуулах гэдэг юм уу ээмэг бєгжийг хольж сольж зvvнэ. Хаана, юунд оролцож байгаагаа бодож хувцаслаж баймаар юм даа. Одооны охид хvvхнvvд минь ээ. Нэг найз маань хэлж байсан юм даг. Монголд чинь хvvхнvvд "би хэзээд бэлэн шvv гэсэн маягтай, яг л янхан шиг хувцасладаг болсон ш дээ" гэж.
3. Бусад орны хvvхдvvд яг єєрсдєє хэрэгжvvлж байгаа зvйлээ, єєрсдийн эргэн тойронд болж буй зvйлээ бичиж, зураг хєргєєр танилцуулж, шvдээ угаахдаа усаа гоожуулаад л байх биш хааж байх, тогоо хэмнэж байх энэ тэр гээд л нэн тvрvvнд тухайн хvvхдvvд єєрсдєє хийж чадахаар зvйл ярьсан чинь манай монгол байдаггvй ээ. Power pointooр 22 нvvр дvvрэн бичиг. Тэрнийг нь нэг багш нь бэлдсэн болохоор арга ч vгvй юм биз дээ. Гэхдээ л хvvхдvvд уншина шvv гэж бодож сэтгэж болно ш дээ. Баахан л технoлoги, бодлого ярьж байгаад л дууслаа. Нээрээ урд нь уулзалдалдаагvй учраас хэвлэж авж хvvхдvvд нь бэлдэж бариагvй болохоор дэлгэцэн дээр гарсан бичгээ vзэгчид руу харж биш, буруу харж байгаад 3 хvvхэд маань тvгдрэн байж уншиж дуусгав. Том хvн сэтгэж бичсэн зvйл чинь 11 настай хvvхэд уншихад хэцvv байлгvй яахав.
4. Асуулт хариултийн цаг болов оо. Тэгсэн єєдєєс цор цор хийгээд байдаг охин чинь гараа єргєж байнаа. Тэгснээ орос хvvхдvvдээс асууж байна. "Орос орны хог нийт хэдэн кг вэ" гэж авдаг байна ш дээ. Инээд хvрээд явчлаа. Юун том юм асуудаг юм бэ. Єєрсдєє монгол орныхоо хогны хэмжээг мэддэг болов уу. Дахиад єнєє охин чинь гараа єргєж байнаа. Хятад хvvхдvvдээс "Хятад улс элсний нvvдлийн талаар ямар бодлого явуулж байна вэ." Урд нь баахан бодлого гээд уншчихсан хvvхэд чинь ингэж асуухаас ч яахав. Эгч сvvлд нь хэлээд л тавьчихсан. Та нар єєрсдєє монгол орныхоо нийт хогны хэмжээг мэдэх vv. Жинлэж vзсэн vv? Тэр элсний нvvдэл чинь яг ч хятадаас ч биш хойно нь байгаа монгол улсаас маань эх vvсвэртэй ш дээ, монгол орон ямар бодлого явуулж байгааг та нар мэдэх vv? Нэгнийгээ хvнд байдалд оруулах гэж байгаа юм шиг яасан хvнд асуулт асуудаг юм бэ гэсэн чин бас л єнєє цор цор oхин чинь тэгж байнаа. "Бид нар хvнд хvнд асуулт асуусан юм чинь дараа нь тэд нар бид нараас хариугаа аваад хэцvv асуулт асуух байх даа". Хар багаасаа тийм ємхий санаатай байхдаа яахав дээ. Би тэгж бодоогvй байхад, "юy гэж тийм юм байдаг юм, манайхан шиг биш" л гэлээ. Энэ бол хvvхдvvдийн буруу биш, томчууд бидний тэдэнд vзvvлж байгаа vлгэр дуурайл, хvмvvжил юм. Томчуудаа бид ярьж хэлэхээ жаахан цэгнэж байвал яасан юм бэ. Хойч vе маань хэцvvдлээ.
Санаанд орж байгаа нь нэг иймэрхvv. Мартсан зvйл байж магад. Санахаараа бичихийг бодноо.

Saturday, July 21, 2007

Дэлгэрмаа эгч

Дэрвvvхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд
Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан
Дэнжийн ногоог тасдаж хєл нvцгэн дэгдсэн
Дэнгийн эрвээхэй шиг насны минь дан цамцтай мєрєєдєл
Єглєє vдшийн сэрvvнд vнээ ивэлгэж суухад нь
Єєрєє ч дийлэлгvй гудчуулж тугал татаж зогсохдоо
Долгор ажаагийн аргалийг тvvх дуртай байдаг шиг
Домбон цагаан ёотон горьдож зогсдоггvй байсан
Ийм л эгчтэй болохсон гэж vе vе санаашрахад
Эвэлж гvйцсэн vнээний нь тугалы нь татахаа мартдагсан
Сайхан зантай эгчийнхээ дэргэд нь байхыг мєрєєсєхєд
Саалийн жаахан vнээ цєєхєн юм шиг чамлагддагсан
Агтлаг тугалын сэжил нь гуд татуулан сэгчиж
Арав хvрээгvй нас минь тугалын тамиргvй хэрнээ
Ардаг морин дээр хєндєлссєн саахалтын ганган Санзайгаас
Алаг нvдэн эгчийгээ харамлахын тэнхээтэй явсан
Энгэр дэлгэсэн эцгийнхээ элгэнд наалдан сууж
Эрлийн хvний ярьсан vлгэр сонсон хєгжихєд
Тyyрга нэвт туяатай Гэрэл тєгс хатанг
Толгойн дундаа vзэх шиг манай хотынхон баясахад
Зvйл зvйлийн юмыг зvvдэн дундаа амилуулж
Зєн билэгтэй vлгэрийн баатар нь болдог хэрнээ
Гэр нэвт гэгээтэй ч Дэлгэр эгчийг минь гvйцэхгvй гэж
Гэрэлт тєгс хатны нь vлгэрийнх гэлгvй голдогсон
Дэлгэр хэтийн наадамчид хєтєл даван одоход
Дэмий л би хойноос нь санаа алдан зогсож
Эмнэлгийн булгианд хазайдаггvй ханхар эр болчихоод
Эгчийг дагуулан тэгээд наадамд явмаар бодогддогсон
Эндээс явахдаа ємссєн хvрэн торгон дээл нь
Эмээлийн бvvргэнд нугаларч хормой нь жаахан vрчийсэн
Замын сайвар борлог нь хондлой даван хєлєрч
Задгай гvйдэлт алхаандаа толгой хаялан дvvхэлзсээр
Хoлбooн дээр байсан ижийтэй минь мэндэлж
Хoрлoo эгчтэй хоёулаа уяан дээр ирээд буухад нь
Гурав хоноод ирсэн ч аянд явсан юм шиг санаж
Ганган Санзайтай хамт ирээгvйд нь баярладагсан
Аавынхаа єврєєс гараагvй хонгорхон бага насандаа
Айлынхаа хєєрхєн эгчид битvv санааширч явсан минь
Дэгж дэрвэсэн насандаа сайхны хажууд эргэцэж
Дэндvv уяханы ємнє хvн шиг гуньж эхэлсэнхийх юм бол уу
Дэрвvvхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд
Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан юм

Ш.Гvрбазар

Thursday, July 19, 2007

Гэмшил

За сайн байцгаана уу блог андуудаа. Та бvгдийн наадам сайхан биз дээ, мєн ажил сайн биз дээ.
Бямбаа нь их л ажилтай байлаа. 7 сарын 17-нд монголоос тєлєєлєгчид хvлээн авлаа. 20-нд буцаалаа. Гэхдээ би 20-нд Осака хvртэл гаргаж єгч чадсангvй. Яаралтай ажлаар ажил дээрээ дуудагдаад хvрээд ирэв. Жаахан тааламж муутай л юм болчихоод. Зарим нэг амин хувиа бодсон монгол хvн байх юм аа. Монгол улсынхаа нэрийг бодож болно ш дээ. Монголоос ирэх нэг хvн виз мэдvvлэхдээ элчингийнхний асуултанд худал хариулт єгєєд. За энэ талаар хамаагvй яриад яахав. Ямар ч байсан жаахан сэтгэл санаа тавгvй ууртай л vдийн цайгаа ууж сууна.
Єнєєдєр буюу 20-нд буцах хvмvvс маань єглєє их эрт буцсан юм. 4:30 эндхийн зочид буудлаас. Би цуг Осака явж чадахгvй болсоноо хэлээд єглєє зочид буудалд нь ирж гаргаж єгєхєєр ирнээ гэж хэлсэн байсан чинь нам унтчихаж. 3:00 сэрvvлэг тавьсан хэрнээ ерєєсєє сонсоогvй vхсэн мэт унтсан байнаа. 5:00 сэрдэг байна ш дээ. Уг нь би сэрvvлэг тавьсан л бол сэрдэг хvн байгаа юм. Тэгсэн энэ удаад хэдэн єдєр хурлын орчуулга, оройн зоогийн орчуулга, бас дээрээс нь монголоос ирсэн таагvй мэдээ зэргээс болоод ядарсан юм шиг байна гэж єєрийгєє тайвшруулаад, ажил хийж байх явцад юу ч тохиолдож болно ш дээ гэж бодоод л нэг юм хоолой руугаа хоол давуулаад л сууж байна дєє. Яaхав цуг хариуцаад явж буй япон хvн лvvгээ утасдаад монголоос ирсэн хvмvvстээ ёс алдсанаа хэллээ. Гэхдээ л сэтгэлд нэг юм хураад болдоггvй ээ. Бас нэг хvнийх нь хvvхэд Токиод байдаг гээд, тэр хvv нь авдаа юм єгч явуулахаар захисан байсан юм. Би тэрийг нь єглєє гаргаж єгєхдєє єгнє гэж байсан чинь нам унтсан хvн. Бас нэг санаа зовсон юмтай болоод л сууж байна. Хэ хэ. Гэхдээ ядаргаатай гэж бодоогvй л дээ. Єглєє гаргаж єгч чадаагvй дээ, хvн итгээд туслаад єгєхийг гуйж байхад нь тус болж чадаагvй дээ єєрийгєє хараагаад л сууж байна. Хойшид ийм алдаа гаргахгvйг хичээнээ.
Жич: Нэрний маань эхний хэсгvvд адилхан тэр залууд vнэхээр уучлаарай гэж хэлье. Шуудангаар явуулах учир санаа зоволтгvй шvv. Гэм нь жаахан хугацаа шаардах байх.

Tuesday, July 10, 2007

Дугуй хээтэй наадам

Зvс булаалдсан гурван сумын хvvхнvvд
Хэлцсэн юм шиг хєх торгон дээлтэй ирцгээж
Зyyзай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хєх торгон баадантай
Хєлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд
Хээгээн гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах
Есєн давааны бєхчvvд наадмын царигт тэмцэлдлээ
Yйлийн vргvй хєєрхєн Алтан ширээгийн Цэрмаа
Yйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэрвvvлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сvvлнээс
Хаан бугуй сvлжих шиг туурайн мєр хоцорлоо.

(Тогоруу халтарын магтаалд айраг дундрах наадам
Товруу мєнгєн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтарын салхинд
Туг нь намирсан Монголоо)

Дэлгэр хээтэй наадам гурав хоног нижигнэсэн
Дэвжээ энэхэн дэнж дугуй хээтэй vлдлээ
Мoрь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо маань туурайн хээтэйг ухаарлаа
Ийм сайхан монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг єєрийн хєг аялгуутай
Наадам эхлэх, наадмын эх єрнєл, наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хєг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжvvр дээр салхилж ирсэн амьсгааг
Айлын бvлээн бараанаас айраг ханхийх зуныг
Аав ээжийгээ дагаад хєєрч гvйцсэн єдрvvдийг
Адyy хэмээх адгуус хийморь болдог сvрийг би
Наадам гэж бэлэгшээдэг юм
Євєр дvvрэн vзэмтэй
Наадмаар давхих сайхан
Єргєн сумын харчуудыг хараад
Нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрсхийн алхаж байвал
Хvн хvнээс наадам сонсон холхижээ явах
Єлсєєгvй ч хуушуур айрагхан амсхийж
Єдєржин наадмын хvрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин
Yзvvр тvрvv булаацалдасхийгээд наадам тарна гэхээр
Yрээ даагаан хєтлєєд уяачид буцна гэхээр
Yнсье гэлээ ч аз дутах тэр минь харинаа гэхээр
Сvмын захиргааны оройд дэрвэсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хoргoдoн хоргодох гал галын хєлєєр намар эхэлж
Хoрлoo гуайн их охин хvнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгvй юм шиг
Давчуурахыг яана
Шинийн хоёрны єглєєнєєс зунаа хvлээж тайтгарахад
Шингэн сарны чимээнд жаргалд хоргосоод агшилахад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгvй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хvлээж жаргах юм даа

Ш.Гvрбазар
PS: Би сонсоод бичсэн тул зарим нэг газар нь vг зєрж магадгvй. Уучлал хvсье.

Monday, July 09, 2007

Наадам

Монголд маань наадам болоод л... Тэгэхэд би энд харийн нутагт, юун наадам... Ажлаар даруулаад тэнэг болчихсон сууж байдаг. Ойрд орчуулга гэж vстэй толгойноос их. Би гэдэг хvн юу орчуулаад байгаагаа хааяа мэдэхээ байсан сууж байх юм. Ямар ч байсан бие нь японд, сэтгэл нь монголд байгаа учраас сэтгэлээ жаахан сэргээх vvднээс наадмын тухай ганц нэг дуу оруулсан шиг сууж байна дєє. Нэг их айраг ууж сvйд болохгvй ч "айраг уусан шиг ээ, ээж аавдаа vнэрлvvлсэн шиг ээ, хорхог хийж идээд халуун чулуу атгаж ядаргаагаа нэг тайлсан шиг ээ... сайхан байна дєє"
гэх мэтээр ургуулаад л бодоод л сууж байна. Бас стадионыг нэг тойрчихсон, наадмын хуушуур хэдийг идчихсэн юм байна шvv.



Байгаль эхээ хамгаалъяа

Єнгєрдєг 5 дахид нэгэн ТВ-ийн газар очиж нэвтрvvлэг редoктарлахад нь очиж тусаллаа. Туслах ч гэж дээ, энд тэнд нь орчуулаад, тэрийг нь хэлж байгаатай нийлvvллээ. Єнєє ам бариулах гээч нь байх аа. Мэргэжлийн хэллэг мэдэхгvй юм байна.
6 сард Монгол явж баахан л бичлэг хийж ирсэн юм байна. Ємнєгoвиoс хойшоо хаашаа ч гэлээ баахан л давхисан юм байх. Гол сэдэв нь монгол орны байгаль орчин сvйтгэгдэж байгаа талаарх сэдэв байлаа. Япон оронд алдартай монголын єргєн уудам, нvд алдам тал нутаг нь ашиг олзонд дуртай гадныхан, мєнгєнд дуртай дотоодын дээдсvvдийн балгаар сvйтгэгдэж байна гэсэн ерєнхий агуулгатай. Тэрхvv алт олборлож байгаа, газрын тос олборлож байгаа газар дээр нь очиж алт угаасан усаа яaдаг вэ гэсэн чинь бараг л тэр чигээр нь гол руу урсгачихдаг гэж байна шvv. Яана даа хєєрхий миний Монгол. Тэнд ажиллаж буй хvмvvс юyгаа мэдэхэв, амьдрахын эрхэнд л ажиллаж байгаа ядарсан улсууд. Харин тэдгээр компаниудын боссууд бол манайдаа дандаа нэртэй тєртэй, том том гэдэстэй хурган баячууд, дарга нар. Японд сvмо барилддаг нэгэн алдартай бєхийн маань нэр ч тэр дунд явж л байна лээ.
Бас монгол орны маань 10 хvрэхгvй хувийг эзэлдэг ой модны нєєц маань 2015 он гэхэд юу ч vгvй болно гэж нэгэн судлаач нь хэлсэн байна шvv. Тэр судлаач бол монгол оронд судалгаа явуулдаг, байгаль орчны талаар монголчуудад багахан ч атугай ойлголт єгєх юмсан гэж бодож явдаг нэгэн япон євєє байх юм. Яана даа миний хєєрхий монгол. Мэдээж ой мод нь устчихаар ундны ус нь байхгvй болно гэсэн vг. Тэхээр бид ундныхаа усыг хаанаас авах болж байнаа. Yvрдийн найз урд хойд 2 хєршєєсєє юy? Ингээд та нэг тєсєєлєєд vз дээ. Яавч сэтгэл єєдрєг байхгvй.

Бас нэг сэтгэл эмзэглvvлсэн сэдэв байнаа. Тэр нь траншейнд амьдрадаг улсууд. Нэгэн гэр бvлийг бас сурвалжлаад амчихаж. Нэг жижигхээн траншэйнд 4 хvн байнаа. 3 нь том хvн, нэг нь манай охинтой чацуу хєєрхєн булцгар хацартай банди байна. Нэг нь євєє нь бололтой юм, єнєє 2 нь ээж аав нь. 3 том хvн бол тамхийг баагиулж байнаа... Хажууд нь хvvхэд байна ч гэж бодсон юм алга. Тамхийг татаагvй хажууд нь утаагаар нь амьсгалж байгаа хvн л хамгийн их хорддог гэдэг дээ. Ядаж тамхины мєнгє хайран гэж боддоггvй юм байх даа.
-Архи их хэр уудаг вэ?
-Уyнаа, уухгvй гээд ч яахав дээ гэж авдаг юм даа. Харин ч архи уухгvй тэр мєнгєє хадгалаад хvvхдийнхээ ирээдvйн тєлєє жаахан ч гэсэн зарцуулъя гэж бодохгvй байгаа нь vнэхээр харамсалтай.
-Ирээдvйгээ ямраар тєсєєлдєг вэ?
-Ирээдvй мэрээдvйн талаар ерєєсєє боддоггvй
гэхэд нь толгой руу шаагаад авах шиг л боллоо. Яана даа миний хєєрхий Монголчууд.
Архи тамхиныхаа мєнгийг хэмнээд бага багаар нь цуглуулаад ядаж орох оронтой ч болтугай болъё гэж боддоггvй яасан толгойнууд вэ л гэж бодож суулаа. Энэ мэт бичээд байвал хий дэмий л сэтгэл минь євдєєд, дотор бачимдаад байх учир ингээд зогсоё доо.

Нээрээ ухамсарт хvмvvст уриалахад бvгдээрээ байрныхаа гадаа гэр бvлийнхээ гишvvдийн тоогоор ч юм уу, эсвэл зуслангийнхаа газар ч юм уу мод тарья л даа. Тэгэх vv. Намайг жаахан байхад байшингийнхаа гадаа мод суулгаад тэрийгээ хvvхдvvд бид арчлаад л болоод байдаг байсан санагдаж байна. Бид чадна шvv дээ. Япон зэрэг бороо их ордог, чийгшил ихтэй газар бол мод нэг их хyгацаа зарахгvй ургадаг гэнэ. Харин монгол шиг хуурай, хур тунадас багатай газар бол доод тал нь 70-аад жил зарцуулна гэнэ шvv. Тэгж бодохоор хорин хэдтэй бид одооноос л нэг нэг мод ч болтугай тарихгvй бол оройтох гээд байнаа. Хэрэв тэгж чадахгvй бол бидний энэ хєєрхєн охидууд, хєвгvvд ямар ч модгvй, ямар ч амьдралгvй зєвхєн Монгол гэдэг нэр л vлдсэн газарт амьдрах болчоод байна шvv дээ. бараг Монгол гэдэг нэр нь vлдэх нь vv яaхна уу. Хятад гээд ч явж мэдэх болчоод байдаг, Яана даа...

Sunday, July 08, 2007

Мочикоми party


7 сарын 5-нд party боллоо. 2 гадаад ажилтан маань хугацаа нь дуусч байгаа юм. Нэг нь орос, нэг нь солонгос. Солонгос нь 6 жил ажилласан. Японд тєрж єссєн хvvхэн байгаа юм. Орос нь Владивосток хотынх. 2 жил ажиллав цугтаа. Орос бид 2 зэрэгцээд суудаг болохоор хааяa оросоор хальт мулт ярих гэнээ. Гэм нь би орос хэлээ хоолтойгоо холиод идчихсэн. Сонсоод ойлгомор аядаад байдаг, ярих гэхээр хэл ам ээрээд. Оросын дараагийн хvн гэж ирэхгvй болохоор бас жаахан тийм л байна. Орос хэлнийхээ хичээлийг хийх боломж олдохгvй.
Бид "мочикоми party" гээч юм хийсэн юм. Энэ нь хvмvvс єєрсдєє ямар нэг хоол хийж ирээд, тэрийгээ нийлvvлээд идэж ууцгаадаг. Єсєхєєгийн хэлдгээр архигvй party боллоо. Огт ч архигvй гэвэл худлаа юм байнаа. Дарс байсан юм байна. Тэрийг нь тэгсэн уух хvн олдохгvй, монгол орос 2 л хувааж уух шив дээ. Таарсан байна уу. Ха ха. Их олон янзын хоол байлаа. Солонгос хоол нь нэлээд халуун ногоотой, манай австрали хvvхний хийсэн хоол харин их сайхан амттай байлаа. Бусад нь бол за яaхав дээ л амттай. Би буузаа хийлээ. Уг нь хуушуур хийе гэж бодож байсан боловч, бvгд ажлаа тараад хоолоо хийцгээж байгаа тул цаг нь амжихгvй бууз болгочихсон. Ажлаа дуусгаж байгаа солонгос хvvхэн манай хуушууранд нугасгvй байгаа юм. Гурил нь илvv гарчихаар нь чихэртэй далан давхар гэгддэг гамбир хийж тавьлаа. Бууз, гамбирийг нь маань хvмvvс их л амтархан идэж байлаа. Гэм нь бууз маань єєрєє чимхээгvй солонгос, хятад 2 хvнээр чимхvvлсэн чинь монгол хvмvvс хараад уурлахаар л болсон. Party дуусаад vлдсэн юмнуудаа авч явах нь авч явахаар болсон чинь гамбир маань нvд ирмэхийн зуур алга болдог байна ш дээ. Би уг нь єєрєє авч яваад єглєєний цайн дээрээ идье гэж бодсон юм.
PS: Иймэрхvv идэж уусан юм их болдог болохоор л Бямбуушкаа нь таргалаад байдаг юмаа гэсэн. Хэ хэ

Saturday, July 07, 2007

居酒屋

瀨川瑛子. 和田靑兒

True love

Fujii Fumiya



振り返るといつも君が笑ってくれた
風のようにそっと
まぶしすぎて目を閉じても浮かんでくるよ
涙に変わってく
君だけを信じて君だけを傷つけて
僕らはいつもはるかはるか遠い未来を
夢見てたはずさ
立ち止るとなぜか君はうつむいたまま
雨のようにそっと
変わらないよあの日君と出会った日から
涙に変わっても
君だけを見つめて君だけしかいなくて
僕らはいつもはるかはるか遠い未来を
夢見てたはずさ
夢見てたはずさ

Tuesday, July 03, 2007

Тэлмэн

Єчигдєр орой хєєрхєн Тэлмэнvvшкээгийнхээ аавуушкаатай чатлав. Сайхан ааштай аав байна лээ. Бямбаа аниа байна єє гээд л аавтай нь яриад байсан. Хэ хэ. Тэлмэнээ маань ясльдаа явсан байлаа. Ээж нь хичээлдээ...
Зyргаа солилцов. Сайхан гэр бvл байна лээ. Ингээд герман дахь танил гэр бvл нэгээр нэмэгдээд, ирээдvйд герман явж vзэх дvvрэн дvvрэн хvсэлтэй боллоо. Тэлмэнvvшкээгийн аав нь сайхан монгол зочломтгой зан гаргаж "Манайд ирээрэй" гэсэн. Бямбаа аниа нь дуун дээр нь "OKAY" гэсэн.Тэлмэн маань ч бас японд ирэх дvvрэн дvvрэн хvсэлтэй болсон гэж бодож байна. Єчигдєр Бямбаа аниа нь хэлээгvй байж магад, "Манайд ирээрэй, юу байна тvvгээрээ дайлна шvv. (Уг нь 2 шуудай тємсийг маань байхад ирвэл тээ. Хэ хэ)" гэж хэлмээр байна. За тэгээд харилцан блогтоо komment бичилцэж байнаа.Тэлмэн дvv ясльдаа онц яваад байдаг юм шvv. Мєн ээж аав 2-т нь сурлагын єндєр амжилтыг Бямбаа аниа нь гэр бvлийнхээ ємнєєс хvсч байнаа.

Sunday, July 01, 2007

Ургац хураав


6 сарыг ардаа хийчихэв ээ. Энэ цаг хугацаа нээрээ яасан хурдан явж байнаа. Би 7 сарын 17-ноос эхлээд маш их ажилтай. Хаа байсан 7 сар гэж бодож явсан чинь аль хэзээний гарчихаж. Ингэхэд 7 сарынхаа гарааг их ажил хэрэгч єнгєрvvлсэн юм байна. Єчигдєр буюу 7 сарын 1-нд ургацаа хураав. Хэ хэ. Бас нэг таньдаг євєє маань ирж тємс хураалцаж єгєх vv гэж асуухад нь "Тэгэе" л гэсэн. Тvрvv жил охинтойгоо явж хураалцаж байсан юм. Гэхдээ манай охин яг л хурааж харагдана ш дээ. Айлын євєєгийн тархийг базчихсан, янз бvрийн хорхой шавьжаар толгосон шиг л гvйж явахад эгч наана нь бол хамаг хєлс гараад л гvрийж байсан юм даг. Энэ жилийн хувьд нєхєртэйгєє 3-уулаа явлаа. Охин маань мэдээж урьдын л адил чийгийн улаан, мэлхий, єт, аалз гэх мэтээр тоглоод л. Японд хорхой шавьж ихтэй, хvvхдvvд нь их дуртай байдаг юм байна лээ. Айна гэж байхгvй. Тэрний адил манай охин хэр баргийн хорхойноос айхаа байсан. Миний дотор арзаганаад байхад л ээжээ энийг хар даа гэж барьж гvйж ирээд л. Япон жилийн 4 улиралд ногоо тарьчихдаг болохоор тємс болон зарим нэг ногоог ийм эрт хурааж авдаг юм. Нэг нуруунаас хєєрхєн томс гарч байна лээ. Гар хєдєлвєл ам тосдоноо гэж... 2 шуудай тємстэй, бас бус жаал ногоотой (бага зэрэг сонигино, сармис, лууван гэх мэт) гэртээ харьж ирлээ. Мэдээж олзыг олуулаа, хамт ажилладаг ганц нэг гадааддаа тємснєєсєє єгнє. Тэгээд ч бид 3 тийм их тємсийг хадгалаад барж идэх ч vгvй. Єнєєдєр хамаг бие хєндvvрлээд байх юм бол уу гэж бодсон гайгvй байна шvv. Тvрvv жил их хєндvvрлэж байсан юм. Би тэгээд єнєє євєєдєє хамаг бие хєндvvрээ гээд нээх сайрхаад ярьсан чин єєдєєс 60 гарчихсан бид тэгж яриагvй байхад залуу хvн байж арай дэндэнэ шvv Бямбаа минь, жаахан хєдєлгєєнтэй бай гэж байсан юм даг. Энэ жил хєндvvрлэж байсан ч хэлэхгvй дээ. Хэ хэ. Нээрээ эдний 60 гарсан эмээ євєє нар их хєнгєн шингэн байх юм аа. Ногоогий нь хураалцаж байсан євєє бид 2-ын хооронд ийм яриа болов.

-Бямбаа, би уржнан жил монгол явахад байрлаж байсан айлд маань нэг настай хvн байсан юм. Тэгсэн та хэдтэй вэ гэсэн чин надтай чацуу байдаг байгаа. Ер нь монголчууд яагаад тийм эрт бvр хєгширчихдєг байнаа?

-Манай цаг агаар ширvvн, эрс тэс уур амьсгалтай, дээрээс нь мах голдуу иддэг, мах идэхээс ч єєр аргагvй байгаль цаг уур нь тэгж шаардаад байдаг юм гээд ємєєрлєє. Угаасаа ч ємєєрєх алергийтэй юм чинь.

-Монголчууд хоол хvнсэндээ ногоо ахиу хэрэглэдэг болчихбол ч нас нь уртсана даа. Мэдээж махыг огт хэрэглэхээ боль гэж байгаа юм биш шvv дээ.

-Харин тиймээ. Гэхдээ сvvлийн vед бас ч гэж ногоо иддэг болсон шvv.

-Гэхдээ тэр чинь хот суурин газрын л яриа биз дээ. Хєдєє малчид идэж байгаа юy?

-Хєдєє газрынхан маань тэр бvр хэрэглэж чадахгvй байгаа нь vнээн.

нэг иймэрхvv л юм ярих юм даа. Япон євєє нартай. Дотроо тэдний ярьж байгааг хvлээн зєвшєєрєєд байгаа хэдий ч тэр бvр ил гаргахгvй. Яахав мэдээж ил гаргахыг нь гаргаад л, зарим нэгийг нь бол тас гvрийж євєє нартай цэц булаацалдаад л...

Бид 3 японд ирээд ямаа болж байгаа. Янз бvрийн ногоо идээд. Нас маань энд байгаад ногоо идсэнийхээ хэрээр уртсах болтугай гээд энэ удаагийн бичлэгээ дуусгая.


PS: Би нээрээ дандаа євєє эмээ таньдаг юм шvv. Залуучууд уг нь танина л даа. Гэхдээ тэд нар нь тийм их нээлттэй улсууд биш.