Thursday, September 27, 2007

Тарвас



Тарвасыг жимс гэж бодож байна уу? Yгvй шvv. Ногооны бvлэгт багтдаг юм билээ. Би ч урд нь жимс гэж л боддог байсан. Тэгсэн японд ирээд ногооны тєрлийн орчуулга хийж байхдаа л тарвас нь ногооны бvлэгт багтдаг гэдгийг олж мэдсэн. Ичих ч vгvй мэргэжлийх нь хvнтэй ногоо биш жимс гээд маргаад байсныг яана. Залуухан байхдаа... Хэ хэ. Энэ удаад блог анд нартаа тарвас ногоог хоол хvнсэндээ хэрхэн хэрэглэдэг талаар бяцхан танилцуулнаа. Болгооно уу. Бид тарвасны дотор улааныг нь л идээд хальсыг нь хаядаг тийм vv. Тэгсэн энд нэг эмээ хальсыг нь идээд байнаа. Мэдээж японд нийтээрээ тэгж иддэг гэж хэлэхгvй, манай эндхийн хоолны технoлoгич нэг эмээ л ийм шинэ зvйл олж гаргасан юм шиг байна лээ. (сая цуг монгол явдаг эмээ, их хєгжилтэй эмээ. Тувт инээсээр байгаад л таарсан) Тарвасныхаа улааныг цагаан хальс хvртэл нь зvсэж авна (ингэхдээ бага зэргийн улаанаас нь vлдээх). Хальсаа дахин 2 хэсэгт хуваана. Тэр нь юу вэ гэвэл: Цагаан хэсэг, бvр гадна талых нь ногоон хальс гэж 2 хуваана гэсэг vг. Тэгээд цагаан хэсэгт нь бага зэрэг уксус (お酢) хийж єгнє. Бас бага зэргийн давс, перец зэргээр амталж єгнє. Уксусаа маш бага хийх эрэгтэй шvv. Ингээд л боллоо. Yvнийгээ хєргєгчиндєє хийж хадгалаад хоолтойгоо хольж иднэ. Дарсан єргєст хэмх л гэсэн vг. (Зураг 1) Харин тэр ногоон хальсийг нь маш нимгэхэн хэрчээд (гонзгой нимгэн) мах хуурахдаа цуг хуурна. Эхлээд хайруулын тавгандаа бага зэргийн тос хийгээд тарвасныхаа ногоон хальсыг хуурна. Бага зэрэг хуурсны дараагаар махаа хийж хуурна. Маш нимгэн хэрчихгvй бол тарвасны хальс нь болохдоо жаахан удаан юм билээ шvv. (Зураг 2) За тэгээд ажилсаг гэрийн эзэгтэй, эзэн (Тэлмэнд ажилсаг гэрийн эзэн байж болно ш дээ гэж шvvмжлvvлсэн тул, Хи хи) Туршиж vзээрэй. Амжилт!

Wednesday, September 26, 2007

Амьдралдаа анх удаа






Хагас сайнд охиныхоо биеийн тамирын єдєрлєгийг дуусгаад халуун рашаан бvхий буудалд очиж халууж рашаанд орсон шиг, япон хоол идсэн шигээ сайхан амарлаа. Маргааш нь Окаяма гээд yрд мужийн нэгэн парк орж зурагтаар л харж байсан аймар аймар юман дээр сууж vзлээ. 60 метрийн єндрєєс доошoo чєлєєт уналт хийгээд буцаж хєєрєєд л, дахиж унаад л... Бас тэр галзуу хулгана гээч юманд сууж охиныхоо vнхэлцгийг хагалчих шахав. 3-уулаа цуг суусан юм. Тэгсэн тухайн vед охин маань шоконд ороод дуугаa хураачихсан. Дараа нь яахав дуртай юман дээр нь суулгаж байж арай гэж нэг юм дуу оруулав. Би ч тухайн vедээ айгаад байсан хvн одоо бол дахиад суусан ч яахав гэсэн ухааны юм бодоод л...

Sunday, September 23, 2007

Биеийн тамирын єдєрлєг




9 сарын 22-нд охины маань цэцэрлэгийн биеийн тамирын єдєрлєг (運動会) болоод. Єглєє эрт босч бэнтo (弁当-єєсрдєє хоол хийж авчрах) хийж авч явах гэж нилээд юм болов.
Японы цэцэрлэгт болдог энэ арга хэмжээний талаар товч дурдъя.

9 сарын сvvл, 10 сарын эхээр болдог. 10 сарын эхний 7 хоногийн 1 дэх єдрийг биеийн тамирын єдєр болгодог бєгєєд энэ єдрийг тэмдэглэж цэцэрлэг, сургууль, зарим нэг албан газрууд vндоoкай буюу уг арга хэмжээг (миний орчуулснаар биеийн тамирын єдєрлєг) зохион явуулдаг юм билээ. Хvvхдvvд урьдчилан бэлдсэн хєгжєєнт тэмцээн энэ тэрээ эцэг эх, эмээ євєєдєє тайлагнана. Тайлагнана гэдэг нь тvрvv жил удаан гvйдэг байсан хvvхэд энэ жил хурдан гvйдэг болсон, тvрvv жил нь ээж аавдаа эрхлээд уйлж байсан хvvхэд уйлахаа байгаад бусад хvvхдvvдтэйгээ инээж хєгжилдєн байгаа зэрэг цэцэрлэгт явсанаар тухайн хvvхдийн бие болон сэтгэл зvйн хєгжилтийг эцэг эх нь олж харна гэсэн vг. Цугласан аав ээж, эмээ євєє, ах эгч нарых нь дунд бас хєєрхєн хєгжєєнт тэмцээн зохионо. Хvvхдvvд тэд нарыгаа дэмжиж орилоод л...Хамгийн гол нь их зохион байгуулалт сайтай болно. Хvмvvс ч их идэвхитэй оролцоно.
Зураг 1-Насны ангиллаар малгайных нь єнгє єєр. 5 настай хvvхдvvд ногоон малгай. Энэ дотор манай охин гvйж яваа. Багш нар нь энэ єдєр ягаан подволкоор ижилссэн байлаа.
Зураг 2-Мєлхєє ангийн жаалууд ч ээж аавдаа тэврvvлээд тэмцээнд орж байгаа нь. Аль болох бvх насны хvvхдээ оролцуулна.
Зураг 3-Хvvхдvvдийнхээ туурвисан бvтээлээр чимэглэлээ хийнэ. Зураг 1, 2 дээр байгаа туузыг хvvхдvvд єєрсдєє зурсан гэж байгаа.

Friday, September 21, 2007

Болд

Сvvлийн vед Болдын дууг сонсох гэдэг болчихсон байна лээ. Яасан юм бол доо?





Wednesday, September 19, 2007

Хариу

Хоолны тухай бичлэгт comment vлдээсэн бvх блогчиддоо баярлалаа. Хариу болгоод бага сага зvйл бичихээр шийдлээ.
Улаанбаатар хотод амьдардаг хvмvvс, эрvvл мэндээ гэж анхаардаг хvмvvс ногоо гайгvй сайн иддэг юм билээ.
Харин хєдєє орон нутгаар бол эсрэг. Улаанбаатар хоттой ойролцоо аймгийн хvмvvс бага зэрэг л ногоо иддэг, иддэг ногоо нь бидний дээр vеэс (ногоо тарьж эхэлсэн vе) идэж ирсэн хэдхэн тєрлийн ногоо л байдаг. Сvvлийн vед гарч ирээд байгаа ногоог урд нь хараа ч vгvй юм байна гэсэн хvмvvс их байсан. Бас ногоо тарьдаг хvмvvс нь єєрсдєє тэр болгон ногоогоо иддэггvй юм байна лээ. Зах зээлд гаргаж зардаг, хэдэн тєгрєгийг нь бодож ногоо тарьж байна гэсэн.
Тэгээд ч бид хэд голцуу хєдєє орон нутагт сургалтаа явуулсан. Ногоо тарьж буй хvмvvст лууван, байцаа, цагаан луувал зэрэг ногооныхоо навчийг нь иддэг юм шvv, тарьж буй явцдаа ногооныхоо ургалтыг сайжруулах зорилгоор цєєллєлт хийсэн ногоогоо ч хаяхгvй иддэг юм шvv гэж хэлж зааж байсан. Ногоочид маань их дуртай "єє тийм vv, мэдvvштэй юм байна, навчийг нь хаячихдаг ш дээ, хойшид идэж байя" гэж байсан.
Хэрэв ногоо тарьдаг блогчин байвал мэдvvштэй зvйлийн нэг болов уу. Бямбаа нь ч хойшид ногоо тарихдаа санаж байя гэж бодоод байгаа юм. Бvгдэд нь амжилт.

Sunday, September 16, 2007

Хоол 1

Ногоотой бууз
Чинжvvний чихмэл?


Зун монгол явсан ажлынхаа ганц нэгээс нь оруулахаар шийдлээ.
Эхний удаад бууз, хуушуур, баншиндаа ногоо хольж идэж байгаарай гэж хэлэх байна. Ингэж ногоо холихдоо навчны тєрлийн ногоон ногоо байвал их зvгээр. Жишээ нь байцаа, луувангийн навч (ногоо тарьдаг бvх ногоочид маань луувангийн навчийг хаядаг гэсэн. Тэгтэл иддэг гэнээ. Бас цагаан лууван, тємс зэрэг ногооны навчийг иддэг гэж байна.) зэрэг ногоо хольж єгвєл сайн гэнэ.
Бууз, хуушуур, банш хийхдээ бага зэргийн мах илvv гаргаж байгаад дараах хоолыг хийвэл их дажгvй юм билээ. Нэр єгєх гэж жаахан будилсан, та бvхнээс оновчтой нэр олж єгнє гэдэгт найдаж байна. Хийх арга нь мэдээж их амархан. Нэг хvн хэдийг идэхээ тооцоод чинжvvгээ бэлдэнэ. Чинжvvгээ угаагаад голоор нь 2 хувааж vрийг нь авна. Тэгээд махаа хийнэ. 15 минут орчим жигнэнэ. Их амархан байгаа биз. Єєрсдийн дуртай зvйлээрээ амталж идэж болно. Кетчyп, майонез, чили, сыр гэх мэт. Чинжvv нь бага зэргийн гашуун байдаг болохоор хvvхдvvд тэр болгон дуртай байдаггvй юм байна. Тэр vед нь ингэж махтай хольж єгвєл гайхлууд чинь амаа олохгvй иддэг гэж байна шvv. За тэгээд ажилсаг гэрийн эзэгтэй нар туршаад байгаарай. Дараа нь сэтгэгдлээсээ Бямбаадаа хэлээрэй.

Tuesday, September 11, 2007

Монголын боловсролоо гэж

Хамаатныхаа нэг дvvтэй єчигдєр чаталлаа. Тэгсэн MUIS-ийн магистрт орох гээд бvртгvvлсэн гэнээ. Тэгээд єчигдєр шалгалттай гэсэн гэхээр нь очсон чинь 12-нд гэнээ. Дvv маань нэлээд бухимдчихсан, шалгалт авах єдєр судраа товлоод хэлж болно ш дээ, хvнд ажил удаад гэчихсэн сууж байна лээ. Бас нэг сонирхолтой нь
-Утасдаж байгаад очихгvй яасан юм бэ?
-Утасдахаар нэг ууртай ааштай авгай авчихаад єєдєєс загнаад байх юм байна ш дээ.
-Тэгээд юуны шалгалт єгєх гэж байгаа юм бэ?
-Мээдкvv. Яг юуны шалгалт авах юм бvv мэд.
гэдэг байгаа. Юу гэсэн гэсэн vг вэ. Ямар чиглэлээр шалгалт єгєх гэж байгаагаа ч мэдэхгvй, шалгалт авах цагаа ч сайн мэдэхгvй, єдєр судар нь ч тодорхойгvй байхад ажил цагаа бараад явж л байдаг. Арай дэндvv байгаа биз дээ. Ухаан алдаж унамаар vнэтэй юм байж.
-Тєлбєр нь хэд юм бэ?
-800 хэдэн мянга гэсэн.
-Пээх яасан vнэтэй юм бэ? Тийм vнэтэй юманд сурах шаардлага байгаа юм уу.?
-Харин л дээ. Гэхдээ л хvн болгон сураад байх юм.
Сvvлийн vед арай чvv гэж баклавраа тєгчихєєд єєрийнхєє чансааг мэдэхгvй байж магистр докторт сураад байгаа залуучууд их байх юм аа. Тэгээд сvрхий судалгаааны ажил хийгээд, монгол орны хєгжилд хувь нэмэр болоод байна уу гэхээр яг ш дээ. Багш нарыгаа хаалгадсан, халтуурдсан хvмvvс нь л их байх шиг. Мэдээж дунд нь ганц нэг vнэхээр чадалтай хvмvvс байгааг vгvйсгэхгvй. Гэхдээ л тэр нь єдрийн од шиг цєєхєн.
Тэр магистр, докторын диплом євєртлєсєн хvмvvс мань мэт шиг тэр "цаасыг" нь олж аваагvй хvмvvсийг хєлдєє чирээд байх юм даа. Их дээд сургуулиа тєгсчихєєд цааш vргэлжлvvлэн сурах гэж байгаа хvмvvс нэгийг бодож байж энэ алхмаа хийгээсэй гэж хvсч байна. Японд бол магистр, доктор тєгссєн хvмvvс их ховор. Доктор гэхээр зэрэг ихэвчлэн халзан толгойтой, єдєр шєнєгvй судалгаа хийж байдаг хvмvvс байдаг. Дээрх цол хэргэмтэй хvнийг ажилд авч ажиллуулах нь бусад хvмvvсийг бодвол цалин єндєр єгєхгvй бол болдоггvй учир "єндєр цол гуншинтай" хvнийг ажилд авах нь цєєхєн байдаг гэж сонссон юм байна.
Тэгсэн монголд магистр, докторынхоо тоогоор тэргvvлдэг гэсэн. Гэсэн хэрнээ буурай хєгжилтэй орны тоонд...
Боловсролыг бизнесийнхээ нэг хэлбэр болгоод олон сайхан залуучуудын тархийг буруу тийш нь ажиллуулаад байгаа боловсролын яам, тєр засгийг яалтай ч билээ. Сvvлийн vед их шvvмжлэлийн чанартай зvйл бичээд, хадуураад байгаад sorry.
Монголд харихаараа ажил олох гэж зовох байх даа. Магистр тєгсєєгvй юм чинь. Ажилд орохын тулд магистрт сурнаа яадаг юм.

Ахиад л зураг

Made in Mongolia

Чацарганы дарс ууж "намираастай"

Жимсний цуглуулга, чацаргана, аньс, мойл, vхрийн нvд. Япончууд гашуун байна гэхээр элсэн чихэр хольж амтлав.

Monday, September 10, 2007

Монгол дахь vйлчилгээ 2

Нэг зvйл санаанд орчихлоо. UB Mart гэдэг дэлгvvрийн хэдэн давхарт билээ дээ говийн хямдрал болж байсан юм. Тийшээ 3 хvнээ дагуулаад явлаа. Нэг нь ээж аав 2-тоо ноолууран малгай авна гээд, єнєє эмээ болохоор яахав vзэж байгаад нэг юм авна даа гээд... Малгай vзэв ээ. Єнгєє сонгож чадахгvй байгаа бололтой нэлээд хэдэн малгай авч vзлээ. Тэгсэн худалдагч нь уурлах янзтай "юyн ч маягтай юм бэ, бvгдийг нь гаргачихаар дараа нь янзлах гэж хэцvv" гэнэ ээ. Би ч хvмvvсийн vзээд тавьсан зvйлийг хурааж янзлах нь таны ажил биз дээ гээд золтой л хэлчихээгvй, хэлээ хазаад л єнгєрєв. Японд бол хvмvvс єєрт таалагдах бараагаа олтол "онгичоод" л байдаг даг. Бусад оронд ч ялгаагvй байх гэж бодож байна. Манай худалдагч нар зvгээр л лангууны ард гиюvрч сууж байгаад л цалин авах санаатай. Тэгж ч хvнд vйлчилдэггvй байх аа.
Барааных нь vнийг асуугаад хэлэхгvй. Дуугай л байгаад байна. 2 асуучихвал уурлаад цэхэлзээд байх янзтай. Yнийг нь мэдэхгvй барааг хэд ч гэж авах вэ дээ. Жаахан харж зогсож байгаад л явж байгаа юм. Тэхээр чинь бараа нь яаж зарагдахав дээ. Тийм vv.
Бас нэг ажигласан зvйл нь манайхан баярлалаа гэж хэлэхдээ жаахан харам юм болов уу гэж бодсон. 3 япон маань "баярлалаа" гэдэг vг хальт хэлж сурчихаад тувт тэрийгээ хэлээд л яваад байсан. Манай зарим нэг монголчууд нь ойлгосон мєртлєє хариуд нь баярлалаа гэж хэлэхгvй л юм байна лээ. Бvгдээрээ гадныханд хэлэхээ байг гэхэд бие биендээ "баярлалаа" гэдэг vгийг харамгvй хэлж байя л даа.

Sunday, September 09, 2007

Ганц нэг зураг

Зочид буудлын 00
Зочид буудлын single єрєє Уг нь их дажгvй єргєн зам харагдаад байгаа юм. Жаахан соёлтой байцгаадаг бол ч...

Thursday, September 06, 2007

Монгол дахь vйлчилгээ

Жуулчны улирал хэдийгээр дуусах тал руугаа хандаад, 9 сарын 1 дєхєєд УБ хот хєл хєдєлгєєн ихтэй байлаа.

Монголд аялал жуулчлал хєгжєєд байна гээд л яриад байгаа болохоос цагаа тулахаар учир дутагдалтай тал зєндєє ажиглав.
Жишээ болгоод санаанд орсноо бичлээ. Хэрэв аялал жуулчлалын компань энэ тэрд ажилладаг хvмvvс нэгийг бодож тунгаана биз ээ.
1. Хуучин УИД буюу одоогоор Номин их дэлгvvр. 5 давхарт нь жуулчдын халаасыг хоосолдог монголын ахуй ёсыг харуулсан тасаг байдгийг хэн бvхэн андахгvй. Тэр тасагт нь 00-ын єрєє байхгvй. Бусад гадаад орны жуулчдыг сайн мэдэхгvй юм. Япон хvмvvс их давсаг султай байдаг. Султай ч гэж дээ цаг тухайд нь гаргадаг улсууд. Харин манай монголчууд энд тэнд явж байхад нь нийтийн 00 байдаггvй учраас давсгаа бариад л яваад байдаг. За яахав эрчvvд нь хаа дааралдсан гарзаа "мoрь харчихна", эмэгтэй улсуудад бол хэцvv. Тийм ч учраас бєєр, давсаг гээд эрхтэнгvvд нь мууддаг байх. Номин бол миний мэдэхийн их орлоготой ажиллаж байгаа. Бараанууд нь жишээ нь 4999 тєгрєг гээд биччихсэн. 1 тєгрєгний маань хариултыг єгєхгvй. Мэдээж ганцхан бараа аваад гарах хvн ховор. Бvгд л нэлээд хэдэн бараа авна. Тэр болгоны 1 тєгрєг гэж бодохоор хэдий хэр ашиг ашиг олж байгаа нь хэнд ч ойлхомжтой. Тэр ашгаасаа ядаж тэдний халаасыг зузаатгаж байдаг гадныханд зориулаад тэдний ганц ордог тасагт нь аятайхан 00 бий болгож болно ш дээ.
2. Hotel. Сvvлийн vед их дажгvй hotel ихээр баригджээ. Энэ жил миний хувьд дагуулж явсан хvмvvсээ Нарантуул гэдэг зочид буудалд байрлуулсан юм. Их дажгvй санагдсан. Юу вэ гэхээр тэднийх ачаагаа чирээд оруулчих, мєн хєл муутай, тэргэнцэртэй хvн яаваад орчиж болохоор шатгvй замтай. Гэхдээ л яаг хаалган дээрээ очоод жижиг довжоотой байсан нь жаахан тийм. Тэргэнцэртэй хvн очоод яаг тэнд нь гацахаар. 72 настай нэг эмээ цуг явсан юм. Хєл жаахан муутай. Шатаар єгсєж уруудахдаа нэлээд цаг зарцуулдаг хvн байсан тул би тэр буудлын шатгvй замд их олзуурхаад авсан. Мэдээж энгийн хvмvvст зориулсан шат байсан. Гэм нь цахилгаан шат нь их удаж ирдэг, ирээд орсны дараа хаалга нь их удаан хаагддаг нь тиймхэн санагдсан. Тэрийгээ засчихвал ч бас ч боломжийн.
Японы жуулчид тосож, тэдэнд vйлчлээд нэлээд хэдэн жил болж байна. Энэ хугацаанд хєгжлийн бэрхшээлтэй хvн тосож байлаа. Тухaйн vедээ л гайгvй гэгдэх Баянгол энэ тэрд байрлаж байсан юм даг. Тэргэнцэртэй хvнд зориулсан замгvй тул их хvндрэлтэй юм билээ. Сvvлийн vед баригдаж байгаа буудлууд ч гэсэн тэргэнцэртэй хvнд зорилсан замгvй, энэ тал дээр жаахан анхаарал хандуулвал жуулчдын тоо ч нэмэгдэх нь зайлшгvй. Эрvvл саруул хvн гэхээсээ илvv хєгжлийн бэрхшээлтэй хvмvvс ч хvн юм чинь ийшээ тийшээ ирж очдог болсон цаг ирээд байна ш дээ.
3. Манайхан их удаан хєдєлгєєнтэй. Нэг газар хоол идэхээр орлоо. Yйлчлэгч нь ирэхгvй, ирлээ ч жирэмсэн хvн алхаж байгаа юм шиг, нэг бол настай хvн алхаж байгаа юм шиг. За хоолоо идчихээд тооцоогоо хийх гэхээр хvн нь байрандаа байхгvй. Аялахаар ирсэн хvн чинь цаг заваар хомс, нэгэнт ирсэнийх нэлээд хэдэн юм vзэж сонирхоод буцъя гэж бодно. Тэгтэл удаан хєдєлгєєнтэй дэлгvvр хоршоо, рeстoранyyдын "ачаар" алт шиг vнэтэй цагаа алдаж байгаа юм. Нэг ч гэсэн хурдан шаламгай, vйлчилгээ сайтай газар байвал хэн ч гэсэн єє эднийхээр оръё, эдний vйлчилгээ сайтай байдгийн гээд ам сайтай байна ш дээ.
Гэх мэт. Yргэлжилнэ...

Wednesday, September 05, 2007

Дагваа

Дуугvй байхгvй ганц нэгэн vг хачирлая байз.

Энэ дуулиан яг хэрхэн эхэлснийг манайхан мэдээж сайн мэдэж байгаа. Дагваа орон нутгуудаар тойрон аялах тоглолтод оролцохгvйн тулд эмнэлгээс бэртэлтэй гэсэн бичиг гаргуулж аваад, монгол яваад хєл бємбєг хєєгєєд, унаж тусан бємбєг хєєж гоoл энэ тэр оруулаад... Унаж босож ирээд ямар ч гэмтэлтэй хvний шинжгvй инээж ханиагаад л...Ингэхээр чинь хэн ч гэсэн дуртай байхгvй ш дээ. Жишээ нь нэг багш байлаа. Хэн нэг оюутан нь євчтэй гэж худлаа хэлээд гадуур тэнээд явбал ямар сайн байхав дээ.
Дагваа ирээд л хэвлэлийн бага хурал хийгээд л уучлалт хvсээд, шийтгэлээ зохих ёсоор нь хvлээеэ гэсэн бол байдал шал єєр байх байсан юм. Манайхны хариуцлага хvлээж сураагvй, бусдад буруугаа тохдог чанар нь энэ залуугаар илэрч байгаа юм даа. Японд бол их юм чинь их учир жанцантай. Жанцан гэдэг чинь манай євєє ч гэдэг билvv дээ хэ хэ. Намайг хєл бємбєг тоглооч гэж монголын засгийн газар гуйсан гэж хэлсэн гэнэ лээ. Улсынхаа нэрийг ингэж гутаагаад байхдаа яахав дээ. Хэн нэгэн сайд дарга руу нь утас цохьчихоор л хєл бємбєг тоглооч гэсэн бичиг гаргуулчихна гэж санасан юм уу даа хаашаа юм. Уг нь ийм од, олны танил хvмvvс менежер энэ тэртэй байдаг гэсэн. Тэд нар хэлэх vг энэ тэрийг нь хянаж байхад яадаг байнаа.
Oдоо тэгсэн нурууны бэртэл нь сэтгэл мэдрэлийн євчин болоод хувирчихсан. Зарим нэг хvн хэлж л байна лээ. Нурууны євчин хаачсан бэ гэж...Япoнчyyдын ингэж сvр болдог нь нэг бодлийн зєв ш дээ. Жишээ нь манай vндэсний бєхєд нэг Кайо энэ тэр гэсэн япон хvмvvс орж ирчихээд, ёс горимыг нь дээдлэхгvй байвал манайхан яаж боож vхэж байгаа бол доо.
Бас нэг юм нь манайхан худлаа юман дээр л ємхий санаалаад байдаг юм байна лээ. Энэ удаад Хакухо гээд нэг аварга тєрчлєє. Тиймээс би сvмогийнхоо дvрэм журмыг дээдлээд, аятайхан явахгvй бол гэж муу санаалж болно ш дээ. Мэдээж 2 аваргатай болчихож байгаа юм чинь хэн ч гэсэн хооронд нь харьцуулаад л vнэлгээ єгєєд эхэлнэ дэг.
Энэ удаагийн шийтгэл нь ганц хєл бємбєг тоглосоных биш гэж зарим нэг япон хvн ярьж байна лээ. Магад ч vгvй юм. Жишээ нь Кёкvшюvзаны vсийг зулгаасан, машины цонх хагалсан энэ тэр гээд л зєндєє юм байгаа гэсэн. Тухайн vед нь бол сануулаад л єнгєрсєн юм шиг байгаа юм. Бид яаж мэдэхэв. Хvмvvсийн амнаас л тийм юм сонсож байгаа хойно. Энэ бvгдийг нь нийлvvлээд л энэ удаагийн шийтгэл их хvнд ноогдож байгаа байх.
Мэдээж Дагваагаа муулаад яваад байхгvй, Япончууд одоо болимоор юм. Уг хvнийг жаахан тайван байлгамаар юм. Залуу хvнд чинь алдаж онох зvйл байна, танай япончууд заримдаа дэндvv сvр болоод байх юм. Тэгээд л энэ нийгэм чинь ийм сонин байдалд орж байгаа ш дээ гэсэн ухааны юм яриад л монголчуудаа ємєєрєєд явдаг юм. Бvр сvvлдээ эдний сэтгvvлч нар Хархоринд оччихсон, шавар эмчилгээ энэ тэрийг нь хийлгээд, энэ одоо ямар юмных нь эмчилгээ болдог юм бол доо гэсэн шvv ухааны юм яриад дургvй хvргээд байх янзтай. Болдог бол зад "хэрэлдэх" юмсан. За ямар ч байсан Дагваа залуугаас болж Монгол улсын маань нэр сайнаар ч, муугаар ч дэлхийд баахан PR-дуулах шив. Бас миний нээрэв баахан хvрэх шив.
Єє нээрээ эд нар бас гэр бvлээр нь оролдоод авсан. Эхнэр Тамир нь эр нєхрийнхєє энэ хэцvv цагт дэргэд нь байсангvй, монголд байгаа гэсэн сурагтай энэ тэр гээд л. Бараг салж байгаа гэсэн vv дээ ч гэх шиг. Кёкvшvзан Батбаяр чинь бас эхнэрээсээ салсан гэж дуулдана лээ. Манай залуучууд яaхлээрээ эхнэрvvдээсээ ингэж амархан салаад байдаг байнаа. Жаахан мєнгє vзэхээрээ эхнэр нь муухай харагдаад толгой хоосон ганган хvvхнvvд руу гvйгээд байх юм даа. Дунд нь хvvхдvvд л буруу хvмvvжил олж авна, хохирно. Yvнийг даан ч нэг ойлгохгvй, зєвхєн єнєєдрєє харж, хувиа бодож амьдрах юм даа. За баахан хадуурчлаа.

Monday, September 03, 2007

Зураг

Онгоцонд суух хаалга

Хэвлэл мэдээллийнхэн (Манай Дагвааг зvгээр байлгахгvй... Тэр єдєр нисэх ёсгvй байхад л ирчихээд, хамаг мєнгє цагаа vрж яaдаг байнаа.)
Онгоцонд

Sunday, September 02, 2007

Сонин хачин

За байз юунаас эхэлдэг юм билээ.
8 сарын 25-наас 9 сарын 1 хvртэл 7 хоногийн хугацаатай яваад ирлээ.
25-нд Нарита-с УБ орох гээд онгоцоо хvлээж байх хооронд баахан хэвлэл мэдээллийнхэн цуглачихсан тэднийг харж жаал баясав. Манай муу Дагвааг хєєж байгаа нь тэр. Гэхдээ 25-нд биш 29-ний єдєр буцсан гэсэн. Сониноос энд єдєр бvр, орой бvр Дагвааг яриастай, тэрийг нь би сонсоостой. Тэгж байгаад тусад нь бичнээ. Харин бусад хvмvvс тvрvvлээд бичсэн байвал бичихгvй.

Ажлын маань гол зорилго монголчуудад ногоо тариалах талаар, шинээр гарч ирж буй ногоогоор хэрхэн хоол хийх талаар сургалт явуулах.
Сургалтанд маань дан эмэгтэйчvvд ирсэн. Эрчvvд нь хайчсан юм бvv мэд. Бас дандаа настай голцуу хvмvvс, залуучууд нь хайчсан юм бvv мэд. Хоолны recipe-ээ ганц нэгээр нь тэгж байгаад блогтоо оруулнаа. Монголчуудыг мах идэхээ боль гэж хэлэх биш, мах идэхийнхээ хажуугаар ногоо сайн идэж єгвєл эрvvл мэндэд хэрэгтэй, урт удаан насална, арьс сайхан болно гэдэг яриа хийсэн. Бууз хуушуурандаа ногоо хольж идвэл их зvгээр шvv гээд л ногоо хольсон бууз, дан махан бууз хийгээд л идлээ. Хvvхнvvд ч яaхав зvгээр юм байна, харин эрчvvд ч яaх бол доо гэж байна лээ. Уг нь иймэрхvv сургалтанд эрчvvд нь илvv хамрагдсан бол хар залуугаараа гvзээ суухаа vндэсний бахархaл болгохгvй, харин ч эрvvл чийрэг байж туръя гэж бодох байсан байх даа.
Дунд нь бvтэмж муутай зvйл ч байсан. Монгол дахь vйлчилгээний талаар тусад нь бичье байз. Хоолны талаарх цэсийг зав зайндаа оруулнаа. Хоол хийх дуртай нь хийж vзээрэй. Хоолны цэс чинь нэгээр ч гэсэн нэмэгдэнэ гэж найдаж байна.

Saturday, September 01, 2007

Монгол яваад ирэв

Тоттори мужаас Токио явах онгоц
Тоттори мужийг дээрээс нь харахуй
Монгол нисэх МИАТ-ын онгоц

Эхний удаад зураг орууллаа. Тэгж байгаад сонин сайхнаасаа бичнээ. Аппаратныхаа он сарыг тааруулаaгvй байснаас болж цаг хугацаа нь бага зэрэг зєрчихсєн.