Wednesday, January 30, 2008

Дээдэс

Элэнц хуланцаа чи харанхуй бvдvvлэг гэж голох учиргvй
Эмээлт морин дээрээ тєрж, энэ л чигээрээ ган шиг хатаагдсан
Эцэг тэнгэрээ шvтдэг тэнгэрлэг соёлтой дээдэс байж
Эх дэлхийгээ хайрладаг байгальлаг соёлтой єтгєс байж
Булаг усандаа буртаг халдаалгvй сахиж
Буурал хангайдаа бузар шингээлгvй хамгаалж
Тєрсєн єлгийг чинь ариун дагшнаар нь хадгалж
Тєрєлх биенд чинь тэнгэрийн тамга тавьсан дээдэс байж
Молор эрдэнээр монгол vсгээн сийлж
Морин хуураар ертєнцийн учрыг єгvvлсэн
Алтан vсгээр шаштир юугаан туурвиж
Ашид орших тєрєлх нутгаа хар сvлдээрээ хамгаалсан
Саруул ухаант, ариун журамт эгэл хvмvvс байж
Сар нартай хорвоод заяасан сайхнаас сайхан дээдэс байж
Аугаа дэлгэр дугуйлжин байгальд торнисон
Амьдлаг, хєдлєнгvй дугуй соёлтой дээдэс байж!

Энэ шvлгийг уншаад нэг зуйл дээр хараагаа тогтоосон нь "байгальлаг, амьдлаг" гэсэн vгс болно. Тэнгэрлэг гэдэг vг байгаа ч урд нь нэлээд сонсож байсан болохоор дасчихсан ч юм уу, уншаад нэг их юм бодсонгvй. Харин хаалтанд хийсэн 2 vг урд нь нэг их сонсоод байгаагvй болоод ч тэр vv, дасаагvй болоод ч тэр vv нэг сонин санагдаад байнаа. Сvvлийн vед бас эмэгтэйлэг, эрэгтэйлэг єєр юу ч билээ дээ хэлж дасаагvй vгс их гарах болсон байна лээ дээ. Нэг бодлын зvгээр ч юм шиг...

Газрын vг

25 дахь жилдээ зохиогдосн Болор цомын эзнээр яруу найрагч Ш.Лхамноржмаа шалгарсан байна.

Газрын vг

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний тєрлvvд
Элгэн минь билээ
Сэлэнгэ минь Байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг аа
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нvгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигvvртэн жигvvртэн гээд
Тэнгэрт єндєглєх биш
Жиргэж жиргэж газарт л буудаг
Тал наргvй бvтэн дэлхийн
Татах хvч нь газар
Тэнvvн талын минь гар дэлхийн алд болдог
Тэндээс хумсын чинээг ч бvv хороо
Єндєлзєнхєн ургаа уулс бvхэн минь амьтай юм
Yрсийг минь битгий зовоо
Давж ургадаг тvvх минь ертєнцийнх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцyй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буурь, хонины бууц, хvйн чулуу
Ганцыг нь ч бvv хєндєє, ертєнц хєлсєнє
Хот балгадаар орчлонг дvvргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ
Юу ч vгvй ирсэн, юvдэнгvй цувгvй
Юндэн, Балган нєхєр ч vгvй
Газартаа газар болох гэж
Ганцхан тvvндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа vлдээх гэж
Гавьж тєрсєн юм, гийж тєрсийм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Дoвыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг тєгсгєл байдаг шиг, тэр цагт
Зєнєсєн хорвоо бvгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж мєхнє
Газрын vг vнэн билээ
Гашyyн ч гэсэн мэдтvгэй
Галавын галавт дагасугай

Monday, January 28, 2008

Газар газрын заншил

Ємнєх бичлэгт маань блог анд Заягийнхаа vлдээсэн сэтгэгдэлд хариу болгож оруулж байна.

Япончууд дээхэн vед хvvхдийн доод сvvн шvдийг болжморын шvднээс хурдан урга гээд байшингийнхаа дээвэр лvv чулууддаг, харин дээд шvдийг нь хулганы шvднээс хурдан урга гээд байшингийнхаа суурь шалны зvг руу шиддэг байсан гэнээ. Харин орчин vед анагаах ухаанд сvvн шvд ДНA тодорхойлоход, арьс нєхєн суулгахад (би дээр ТВ-р сонсож байсан юм) зэрэгт хэрэглэдэг болоод байгаа тул хадгалж байх нь зєв гэнэ шvv. Би ч охиныхоо шvдийг хадгалах гэсэн чинь аав нь монгол єгч явуулаад нохойд єгнє гэнээ. Япончуудын нохой маниас илvv юм иддэг болохоор идэхгvй байхаа. Доод шvд нь бас хєдлєєд эхэлчихсэн, унахаар нь бєєндєж монгол явуулах, нэг бол аавтай нь бяцхан хэмжээний дайн зарлаад хадгалж авч vлдэх гэсэн 2 зам байх шив дээ. 
Таньдаг япондоо хэлсэн чинь нохойны баасаар нь гараад ирвэл яах уу гэнээ. ККК. Нээрээ єгсєн нохойных нь баасыг ухаж vздэг юм билvv. Баас ухагч болчих юм байна дєє.

Ингэхэд нээрээ болжмор шувуу шvдтэй билvv?

PS: Нээрээ энэ талаар цуг ажилладаг хятад, солонгос, австрали, тайвань, америк нєхдvvдээсээ асууя байз. Тэгж байгаад та бvхэндээ хэлэмз...

Friday, January 25, 2008

Шvд



Oхины маань доод vvдэн шvд унах гээд хєдлєєд эхэлчихсэн байсан юм. Тэгсэн єчигдєр цэцэрлэгээсээ орж ирэхдээ ээжээ би танд баяртай боловч харамсалтай мэдээ дуулгах уу гэнээ. За гэсэн чинь миний шvд уначихсан. Энэ бол баяртай мэдээ нь. Тэгсэн шvдээ хоолтойгоо цуг залгичихсан. Энэ харамсалтай мэдээ нь гэдэг юм даа. Охин маань шvдээ унасаныг єєрєє мэдээгvй, ангийх нь хvvхэд хvvе шvд чинь уначихсан байна ш дээ гэж хэлсэн гэнэ. Тэгээд орой аавыг нь очсон чинь багш нар нь уучлаарай єглєє тэгж их сул хєдлєєд байхад нь авчихдаг байж, эхний дурсгалтай шvдийг гэсэн гэнээ. Єнєєдєр охин бааж, би тэр баасыг нь ухаж байж шvдийг нь олж авлаа ш дээ. Эхлээд жаахан ухсан чинь ємхий гэж жигтэйхэн, миний дотор ч эвгvй болоод л... Охин маань хажууд шулганаад л...

-Ээжээ миний шvд хайлчихсан болов уу, ходоод чинь юмыг хайлуулчихдаг юм чинь гээд л...

Уг нь аавыгаа байхад баагаарай гэсэн чинь яг л бааж харагдана ш дээ. 2-улхнаа байхдаа ээжээ би баая гэчихсэн єрєвдєлтэй царайлдаг байгаа. ККК. Ааваар нь баасыг нь ухуулах гэсэн миний санаа бvтсэнгvй єєрєє л ухаж таарлаа. Ашгvй гэхдээ олсон шvv. Хєєрхєн цагаан шvд байсан чинь шав шар юм гарч ирсэн, сайн угаана даа.

Шvдээ залгидаг охины уран бvтээлээс оруулав.

Tuesday, January 22, 2008

Идэвхитэй амьдарцгаая


Эрин М.Тулгатын "Бусгаар тогтносон монгол" гэдэг ном. Аль 2005 онд гарсан боловч би одоо л уншиж байна. Уншаад ихэд таалав. Бидний vеийнхэн дунд ийм єєдрєг, эрмэлзлэлтэй, идэвхитэй залуу байгаад, бусдыгаа урайлан дуудаж байгаад учир их оршин би таалсан юм. Ялангуяa "Монбvшoгийн оюутнууд хаана явна вэ?", "Дараа vеийнхээ оюутнуудад" гэсэн хэсгvvд бидэнд нэгийг бодуулсан сайхан бичлэг болжээ.

Тодруулбал: ...Монбvшoгийн шалгалтанд тэнцэж чадаагvй хоцорсон хvvхдvvдийн ємнєєс ямар нэгэн vvрэг хариуцлагыг ухамсарладаг болов yy?...

...Юм хийе гэсэн нэгнийгээ хэнхэг гэж дуудчихаад залхуурч хэвтэхээ сайрхаад явж байгаа хvнд яах гэж 109 саы тєгрєг (энэ нь монбvшoгooр ирсэн нэг оюутанд зориулдаг 5 жилийн хєрєнгє оруулалт)-ийг яах гэж зориулна вэ?...

...Oюyтнyyд аа дахин дахин хэлье, идэвхитэй амьдрагтун!...
гэх мэт. Хэдийгээр би Монбvшoгийн оюутан биш ч энэхvv номонд гараад буй санаа надад ч бас нэгийг хэлээд байгаа мэт...

Бvгдээрээ идэвхитэй амьдрагтун!
PS: Номыг "Номун далай"-с авсан болно. Сааралд: Номун далай нь интэрнэтээр ном зардаг, хаяг нь http://jp.mongolianbooks.com/энэ шvv.

Thursday, January 17, 2008

Ном уншицгаая


Тvрvv жил Токио явахдаа Номун далай-с хэдэн ном авсан юм. Унших зав болохгvй явсаар одоо л нэг юм эхнээс нь уншиж эхэлж байна. Дашрамд бид нар шиг эх нутгаасаа хол байгаа хvмvvст эх орных нь сvvлийн vед хэвлэгдэж буй ном зохиолуудтай танилцуулж байгаа Номун далай-н хамт олонд талархаж байна аа. Єєр олон сайхан ном танилцуулаарай. Сvvлийн vед манайхан бас л номыг уншдаг болсон бололтой. Блогоор хэсээд явж байхад л тийм сайхан ном, ийм гоё ном уншаад гэх залуучууд их болжээ. Энэ бол vнэхээр бахархууштай. Монголын залуус маань улам ихийг уншиж мэдээсэй, бидний гарт ирээдvй маань байна. (сvрхий vг биччихлээ.ККК)


Яг одоо уншиж буй номоо хальт танилцуулахад

Зохиолч: Ц.В.Николь

Орчуулагч: Бэсvд Пvрэвсvрэнгийн Наранбаяр (миний сонсож байснаар бол япон хэлэндээ гавал. уулзаж танилцах юмсан гэж бодож явдаг. Нээрээ таньж мэддэг хvн байвал танилцуулж єгєхийг хvсч байна.)

Номын агуулга: Одоохондоо уншиж дуусаагvй тул ингэж тєгсдєг гэж хэлж мэдэхгvй. Ямар ч байсан зохиомол тvvх. 13 зуунд Японыг довтолсон Монголын цэрэг "Камиказэ" хэмээх далайн хар шуурганд сvйрэлгvй японы аралд эсэн мэнд газардсан хэмээн єєрчилж бичсэн юм байна. Би одоохондоо тэр хэсэгт нь очоогvй байгаа.
Япон хэл дээр нь нэг уншиж vзэхийг бодноо. Гавал орчуулагчаас суралцая байз.

Sunday, January 13, 2008

Хулгана жил



Дээрээс хойш бичих юмсан гээд бодоод яваад байсан юм. Яаж ийгээд л зав болохгvй явсаар. Одоо л оруулж байна.

Японд цагаан сар нь 1 сарынхаа 1-нд болно. 1 сарын 1 болохоос ємнє бvх л таньдаг мэддэг хvмvvстээ гарч буй жилийх нь амьтны зурагтай шинэ оны мэндчилгээ явуулна. Дэлгvvр, шууданд нь тусгай мэндчилгээг нь зардаг юм билээ. Тэр нь цаанаасаа 50 иенээр баталгаажуулсан байдаг тул дээр нь марк наах шаардлага байхгvй. Ард талд нь очих хvний хаяг, єєрийн хаяг зэргийг бичээд, нvvрэн талд нь албан ёсны мэндчилгээний vг бичсэн байдаг. Энэ албаны мэндчилгээнийх нь vг нь цаанаасаа бичигдсэн байх нь элбэг. Зарим нэг хvмvvс хэлэх vг, зураг хєргийг захиаллаж хийлгэх нь ч бий. Тухайн жил гадаад дотоод явсан бол, гэр бvлийх нь гишvvд нэмэгдсэн бол гээд л тэр жил тэднийд болсон сонин содон vйл явдлаа буулгаж хийлгэдэг хvмvvс ч байна.
Миний хvвьд усыг нь уувал ёсы нь дагаа гэж эхэндээ их л идэвхитэй єєрєє хийж явуулдаг байсан бол энэ жил завдалгvй дэлгvvрээс бэлэн юм худалдаж аваад, явуулах хvндээ хандаж ганц 2 єгvvлбэр бичээд л явуулчихсан. Энэ жил нэлээд олон хvнд явуулсан юм байна, Бодвол танилын хvрээ маань тэлсэн гэсэн vг байх. Бас зєндєє л танил хvмvvс байгаад байдаг, хаягийг нь мэдэхгvй гэх тохиолдол ч зєндєє байсан.
Ямар ч байсан эдний цагаан сарын мэндчилгээ нь их таалагдаад байгаа юм.
Манайх ч яахав шинэ жилээр мэндчилгээ бие биендээ єгдєг. Гэхдээ заавал єєрийн биеэр ч юм уу, хэн нэгнээр дамжуулж єгдєг байсан. Шуудангийн хаяг гэж юм байсан биш, Шуудангийн хайрцагтай ганц нэг л айл байсан уу гэхээс.
Манайхны цагаан сар ч бас л нvсэр шvv, одоо бол бvр ч бие биенээсээ уралдаад байдаг болсон сурагтай. Тэднийх тийм ууц тавьж, манайх тиймийг авая гээд л. Єєрсдєє сvр болгоцгоочоод, уламжлалт баяраа муулаад байдаг сонин хvмvvс шvv бид. Цагаан сарын талаар тусад нь бичнээ...

Saturday, January 12, 2008

Буцдаг хорвоо

Эмээ маань миний тєрсєн єдрєєр хальчихсан. Бие нь муу байсан юм. Сэтгэл санаа жаахан тиймхэн л байна.
Намайг энд ирснээс хойш миний хайрладаг, намайг бага залуу гэлтгvй vргэлж дэмждэг, намайг хvндэлдэг хvмvvс нэг нэгээрээ хорвоогоос буцаад байх юм даа. Анх 2004 онд японд ирэхэд 1 сарын дараа аавын маань ах талийгаач болж. Ганцаараа байсныг ч хэлэх vv, гэртээ цурхиртал уйлж билээ. Япон хэл сонгож байхад их дэмжиж байсан юм. Хvн гэдэг ханз зааж єгч байсан юм даг. Ингээд дурсаад байвал олон сайхан дурсамж бий дээ.
Эмээ маань намайг анхных нь зээ гээд их сайн. Хэдийгээр эмээ дээрээ єсєєгvй ч байнга эмээгийнх рvvгээ тэмvvлдэг, бид 2 хоёр биенийгээ ойлгодог хоёр байсан юм. Эмээтэйгээ их ч олон удаа даалуудсан даа. Заримдаа нэг тал болж байгаад тэрvvхэндээ хєєрхєн булхайцаж байгаад хожно, тэрэндээ бид 2 их додигор гэж жигтэйхэн. Сvvлдээ эмээ бид 2-ыг нэг тал болгохгvй гэдэг болж билээ. Эмээгээ ирэхээр нь сэтгэлийг нь бодоод хичээлтэй байсан ч даалууддаг байж. Эмээ даалуудах уу гэж асуухаар аймаар дуртай, чи тэгээд хожих юм уу л гэнэ. Манай гэрийн даалуу цагаан, гаднаас нь зарим нэг модоо таниад байдаг байсан болохоор эмээ єєрийнхєє хар даалуутай ирнэ. Тэгээд тэр хар даалуугаар нь тоглохоор яалт ч vгvй хожигдоно доо хєєрхий...
Хийсэн хайлмаг нь ямар гоё амттай гэж санана. Дєнгєж болсон хайлмагнаас нь бараг л таваг дvvрэнг идээд эмээдээ загнуулна...
За уйлах нь ингээд дуусгая.
Диваажинд залраад муу зээгээ дээрээс харж яваарай. Зээ нь таныхаа нэрийг хугалахгvй єндєрт єргєж явахыг хичээнээ.

Sunday, January 06, 2008

Эрvvл биед саруул ухаан оршиноо гэж...

За бvгдээрээ шинээ оноо сайхан угтаад, эрч хvч ихтэй байгаа гэж найднам. Бямбаа нь идэж уухаа тааруулаагvйгээс болж ходоод євдєєд эвхэрч хэвтсэн амьтан л байна. Тvрvv жилийн 12 сард даанч их идэж уусан юм аа. Ингэх гээд л байж. Одоо яая гэхэв... Эндхийн Тв-р монгол улсад 11 хvн архинд хордож амь насаа алдав гээд л АПУ энэ тэр гэсэн шошготой юм гардагийм даа. Тэгсэн би тэрнээс нь санаа зовоод эд нарт ходоод євдєєд гэж хэлж чаддаггvй ээ. Хэ хэ, муусайн япончууд энэ Бямбаагийн ходоод гэхгvй, монголчуудын гэж ирээд л муу хэлнэ гэж ємхий санаалаад. Аминдаа улсынхаа нэрийг хайрлаж байгаа ухаантай юм. Зєв биз дээ.
За энэ ч яахав.
Мартсанаас єнєєдєр миний тєрсєн єдєр... Эмэгтэй хvний насыг асуугаад дэмий гэж Муланка дvv хэлсэн байсан. Их зєв юм шиг. Тєрсєн єдрийн бялуугаа єчигдєр аваад идчихсэн. Учир нь нєхєр єнєєдрєєс єєр газар ажилтай, охин бид 2 хэд хоног гvрийнэ.
Ганаа эгч, Тэлмэн 2т: Єнєє сонин зургийг авч чадаагvй ээ. Тэр 3 чинь ямар ч эвсэл байхгvй уур хvргээд, тэхээр нь хєєрхєн боловч эгчмэд Бямбаа нь уурлаад зааж єгєхгvй гээд буруу хараад суучихсан. Дээрээс нь ходоод євдєєд байсныг ч хэлэх vv... Єглєє 6:30 хvртэл зааж єгєх гэж суусныг минь яанаа... ККК

Wednesday, January 02, 2008

Шинэ оны мэнд

Блог андууддаа, блог уншигч андууддаа шинэ оны гал халуун мэндийг хvргэе ээ. 2008 ондоо блогоо тасралтгvй бичихийн ерєєлийг єргєн дэвшvvлье ээ.
(блог андуудынхаа блогоор орж мэндчилгээ дэвшvvлж амжаагvйд гvнээ хvлцэл єчье.)