Friday, May 23, 2008

Нэрc хэмээх 4 мєртийн бєл

Амттанд ихээр шунавал
Аймшиг, гамшиг ихтэй
Алаг эрээн хэдгэнэ шиг
Хэлгvй ч болно уу? осолтой

Зургаан настайдаа хайрлавал
Тэнэглэлээ хэмээн шоолох
Зуун настайдаа хайрлавал
Зєнєглєллєє хэмээн шуугих

Нvvрэн дээр хэлсэн vг
Нvнжиг тос ихтэй
Далдvvр хэлсэн vг
Дарьтай vсэрсэн цус

Миний энэ сэтгэлд
Бурган буг хоёyлан буй
Мишээж нэг нь харааж нєгєє нь
Буй биеийг минь булаалднам

Хэлээд байхад мэдэхгvй царайлах
Хийтэйн шинж
Єгєєд байхад идэхгvй гэдийх
Євчинтэйн шинж

Тэнгэр хvртэл уйлж байхад
Тэнэгvvд харин зогсоо чєлєєгvй инээлдэж байх юм
Газар хvртэл зовлонгоо даахгvй хотолзож байхад
Гангачуул харин жаргалаа барахгvй орилолдож байх юм

Атаархлын хорыг жигшээд ирэхлээр
Амьтан болчихвол ч жаргалтай юм шиг
Андуурлын харанхуйг таниад ирэхлээр
Аль нь ч байсан адилхан юм шиг

Атаач хvмvvн болж тєрєхєєр
Атга чулуу болж тогтох минь ч яав!
Араатан чоно хайшдаа нэг довтлоход
Амь хаацайлах нэгэн тус болохсон

Инээгээд байх нь хvн юмаа, хvн юм гэтэл
Этгээд авах нь чоно юм аа, чоно юм
Аргадаад байх нь хvн юм аа, хvн юм гэтэл
Архираад байх нь чоно юмаа, чоно юм

Ч.Дагвадорж "Алаг тавилан" номоос авав.

Saturday, May 17, 2008

Дэвтрээ эргэн сєхєхvй

Цагийг хий дэмий vрэгчид л єдрийн богинохонд гоморхон суудаг.

Амьдрал гэдэг ганцхан тєрлийн цэцэг ургадаг цэцэрлэг биш.

Сайн хvн нэг vгтэйСайн морь нэг явдалтай.

Єчигдєрийг мартал vл болно, тэр маргаашийн багш.

Хэрэв хvнд vйлчлэхгvй бол оюун ухаан хичнээн аймшигтай билээ.

Yнэн vг даруйдаа vзэн ядалтыг тєрvvлдэг.

Эх нутгийнхаа хєрсєн дээр хvн хоёр хєлєєрєє бат зогсох ёстой. Гэхдээ нvд нь бvх дэлхийг харж байвал зохино. Жорж Сантаяна

Гэр бvлд урван мэхлэхийг л єршєєж болохгvй. Иван Шамякин

Эхнэр авах амархан
Эхнэртэй байх л хэцvv М.Yнамvнo

Амьдрал бол уул юм. Бид удаан єгсєж тvргэн урууддаг. Моппасан

Ганц нэг зураг оруулчихъя.






Thursday, May 15, 2008

Монголд

Монгол яваад ирэв. Ажлаар явсан болно. Хєєрхий муу эх орон маань шарлаад, цаанаа л нэг тиймхэн санагдсан. Говь дээгvvр л нисээд байна гэж бодсон би хэдийнээ Улаанбаатартаа газардах дєхсєн байлаа. Тийм л гандуу байсан юм даа.
Шvvмжлэлтай хандах зvйл их байнаа.
1. Би тvрvv жил бас монгол яваад ирэхдээ бичиж байсан даа. Зочид буудлын vvд хаалганы тухай. Бид энэ удаад Continental буудалд байрласан юм. Дээшээ єндєр шатаар єгсєж ордог шаттай, бид ачаагаа арай хийж л дээш нь зєєж оруулсан. Ачаа зєєгч нь 1 л хvн байна, тэр нь тийм ч бакь залуу бас биш болохоор тэр хvнд чемаданyyдыг зєєх гэж бас л хєєрхєн бажигадана.
2. Замын хєдєлгєєний соёл. Бvгд биенээсээ дайраад зvтгээд байх юм. Нэгэндээ зам тавьж єгнє гэсэн ойлголт нэг ч алга.
3. Рестoранyyдын vйлчлэгч нар удаан хєдєлгєєнтэй. Хvн орж ирээд байхад тоосон шинжгvй.
4. Онгоцонд хєл хучих бvтээлэг хvрэлцээгvй асуухаар дууссан л гэнэ. Суудлын тоогоор яагаад байж болохгvй гэж...
5. Архины бизнес л хєгжєєд, тvvний шил сав бєглєє л сайжраад байх юм. Хэдэн ч янзын архи байна вэ бvv мэд, энэ ч гоё, тэр ч сайхан, манайхан vнэхээр архины амтыг ч сайн мэддэг болж. Арга ч vгvй юм байхдаа, архи тамхины бизнесийн ард дандаа УИХ-ын гишvvд, энд тэндхийн том том дарга нар байдаг гэсэн. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчдээс шуудхан асуумаар юм, таны эрхэлдэг архи тамхины vйлдвэрийн нэр юу вэ гэдэг ч юм уу, та архи тамхины vйлдвэр хэт олшроод байгаатай сонгогдчихоороо яаж тэмцэх вэ гэдэг ч юм уу. Би улс тєр сайн мэдэхгvй, бас дээрээс нь сэтгvvлч биш болохоор ийм асуулт асууж болдог эсэхийг мэдэхгvй юм. Нээрээ бас тэр сvрхий ярьдаг улсууд чинь урьдчилаад асуултуудаа авчихсан байдаг гэсэн, жаахан єєр юм асуучихаар телевизийнхэн найруулчихдаг гэсэн шvv. Yнэн эсэхийг ТВ-д ажиллаж vзээгvй болохоороо бас л мэдэхгvй юм. За хадуурчихсан явж байна. Гэхдээ л сонгууль болох гэж байгаа болохоор дуугай байж бас чадахгvй юм. Яамаар ч юм бэ дээ...
6. Хот тєлєвлєлт гэж vнэхээр хэлэх ч vг алга. Энд тэнд байшин, барилга барьж болохгvй газар хvртэл янз бvрийн барилга баригдаад нэг л биш ээ. Дээр нэг блог дээр байсан мухар гудамжууд их байсан, таксины жолооч нар тэрийг нь мэдэхгvй буруу орж давхиад л.

Дэвшилттэй зvйл ч бас байсан шvv.
1. Их дэлгvvрийн (хуучнаар) 5 давхарт 00 бий болсон байна лээ. Лифтнээс цаашаа яваад баруун талд байсан байхаа, би ороогvй, цуг явсан япон хvн орсон.
2. Рестoранyyдад эндхийн ошибори гээд байдаг гар арчих нойтон алчуур єгдєг болж. Энэ бол их дэвшилттэй зvйл гэж бодоод байгаа.
3. Yндэснийхээ хєгжмєєр хичээллэдэг залуус, хамтлаг их гарч ирж байгаа мэт. Энэ бол бахархууштай л зvйлийн нэг. Баар сав, архи дарс эргvvлж байхаар чєлєєт цагаа зєв боловсон єнгєрvvлэх нэг хэлбэр юм даа.
4. Монголоо сурталчилсан хайрцаг савтай шоколат, чихэр энэ тэр гардаг болж. Урд нь монгол явахдаа ажлюнхандаа амсуулчих аятайхан чихэр, шоколат ховор байсан бол одоо бол байхгvй биш байгаад байнаа. Гэм нь чанар нь, амт нь жаахан тиймхэн. Гаднах сав боодол чухал ч амтан дээрээ бас анхаармаар.

Одоогоор санаанд орсноо л сийрvvллээ. Яваандаа санавал бичимз.

Thursday, May 01, 2008

Зарим заримдгуудад зориулсан шүлэг

Загатнаагvй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvйдээ биш ч, энэ хорвоo
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм тєдий элбэг болжээ
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн, ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ!
Єєрснийгєє тэд хэзээ ч мэдэж чадаагvй байж
Єрєєл бусдыг тэд хэзээ ямагт, єєчилж, муучилж, ховлож амьдрах нь
Єтєг шивхээр хооллогч
Єт хорхой мэт буюу.
Дємгvvр ганган явбал дээрд vзэж, «нударган» гэнэ
Денгеж хувцастай явбал доорд vзэж, <> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ
Улаан мєнгєє єєрєєсєє харамлаад єєрснєє
Ууж чадахгvй явж, уусан хvнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж єєрєє хаягдсан юм шиг уурлана
Авалгvй, ганц бие явбал, єєрєє суух албатай юм шиг муулна
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй зєрвєл их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал єєрєє дайрчих гээд хєл гар гишгэлнэ
Мєнгє харуулчихвал гуйж авчхаад эргvvлж єгєхгvй,
Мєнгєгvй цагтаа уулзаад нэг нvдээр харахгvй цааш эргэнэ
Гэтэл энэ маань єєрєє ямар хvн бэ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу?
Гэвэл бас vгvй ээ! Энэ хорвоод тєрєєд
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас єєрийг сурсангvй
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бєєс болж, бусдын талхыг vмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж єєрсєн шиг нь
Заваан шvлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь!
1975-8-14Р.Чойном

PS: Yvнийг "Малчинд хэлэх зєвлєгєє"-г блогтоо оруулж єгєєч гэж явуулсан БЗ гэдэг залуу @-р илгээсэн юм. Санал сэтгэгдэл бичээрэй.