Monday, October 20, 2008

Энэ жилийн будаа хураалт



Энэ жил өөрсдөө тарьсан будаагаа хураалаа ш д. Санаж байна уу, өөрийгөө Сүхбаатар гээд тас хошгирчихсон нэг өвөө байдаг даа. Тэр өвөө 4 сард охиныг маань будаагаа тарь гэж дуудаад, охин бид 2 тэдний талбайн хэсэгхээн газарт шавар дунд хөл нүцгэн ороод л их л идэвхитэй тарьсан байхгүй юу. Тэгсэн тэр маань ёстой хөөрхөн ургаад, очиж хураалаа ш д. 14 кг болсон. Бид 3-ын нэг сарын хэрэгцээ байгаам. 9 сард 2800 хэдэн иен байсан будаа шинэ будаа гэж гарч ирээд гээд 3000 хэдэн зуун иен болцон энэ цөвүүн цагт охин минь ээж аав 2тоо анхныхаа хөдөлмөрийнхөө хөлснөөс амсуулж байгаа нь.
Сүхбаатарын гол зорилго охинд маань японы уламжлалаас танилцуулах, далимд нь хөөрхий муу Бямбаа бас танилцчихаж байгаам.
Дараа нэмж зураг оруулнаа.

Thursday, October 16, 2008

Сургуульд орох бэлтгэл

Ирэх 4 сард охин маань бага сургуульд орно. Өөрөө бөөн хөөр болсон хүн л байна. Эндийн хүүхдүүдийн үүрдэг цүнхийг авна гээд мөнгөө цуглуулж байгаа. Дээр аавдаа мөнгө цээлүүлэхдээ бас хүүгий нь бодоод аваад байсан. 9000 иэн зээлүүлчихээд 10000 болгож аваад байсан. Айхтар юм өө одооны хүүхдүүд...
За энэ ч яахав. Гол юмандаа оръё.
Хүүхдийг бага сургуульд ороход нь хотын захиргаанаас бүртгүүл гэсэн бичиг ирдэг юм байна. Тэрийг нь бариад хотын захиргаа орсон. Гэрийн хаягийг нь харж байгаад тэр сургуульд орох юм байна, 10 сарын 9нд тухайн бага сургуульдаа очиж эмчийн үзлэгт ороорой гэсэн. 9нд нь цэцэрлэгээсээ чөлөө авч байгаад л явлаа. Манайхаас их ойрхон тул алхаж явах замдаа охин маань
-Намайг сургуульд авах болуу, авахгүй бол монголдоо очиж сургуульд орноо тээ ээжээ?
-Тэх
гэсэн шүү юм ярисаар очив оо. Баахан ээжүүд, охидууд, хөвгүүд. Ангийнх нь хүүхдүүдээс бас нэлээд хүүхдүүд явж харагдана лээ.
Сургууль дээрээ очоод гутлаа тайлж тавчиг өмсөөд, 6-р ангийнх нь том агаа эгээ нар нь дагуулаад одоо тэнд тийм юм шалгуулна гээд л газарчлаад өгөх юм. Эхлээд хараагаа шалгуулсан. Баруун нүд дажгүй харин зүүн нүд хараа муутай гарсан. Тэр өдрөөс эхлээд ТВ хориотой. Үзэхгүй байгаа, аав нь хоморгонд нь ТВ-ээ үзэж чадахгүй хэцүү байна л гээд байсан, охиныхоо эрүүл мэндийг бодоод тэвчих болж дээ тээ. Дараа нь сургуулиас бичиг ирнэ гэсэн, нүдээ мэргэжлийн эмчид үзүүлэх эсэх тухай.
Дараагаар нь сонсголоо шалгуулаад, бяцхан хэмжээний тест авсан юм уу даа, ээжүүд нь цуг явахгүй нэг өрөөнд хүлээгээд сууж байсан. Гарч ирэхээр нь асуусан чинь тэгж хэлнэ лээ.
За тэгээд шүдээ үзүүлсэн, гайтай эсэхийг одоогоор мэдэхгүй байна өө, сүүлд сургуулиас нь бичиг ирэх байх.
Өндрийг хэмжсэн, дотроо үзүүлсэн. Нэмж нэг вакцин хийлгэх байх. Улаан бурхан, улаанууд гэсэн 2 вакцины холимог гэсэн. Япон мэнэн гэсэн вакцин энд хийдэг юм байна лээ, тэр нь ямар гэсэн бэ нэг шумуул байдаг юм уу даа. Тийм шумуултай оронд хийдэг гэсэн. Охинд маань хийхгүй байсан ч яахав, хэрэв японд удна гэвэл хийлгэсэн дээр байх гэж байна лээ.
Малгайныхаа хэмжээг өгч захиалсан, тэр нь манай эндхийн бага сургуульд өмсдөг шар малгай. Дараа малгайгаа авахаар зургийг нь оруулнаа. Сургуульдаа ирж очихдоо, ийшээ тийшээ бөөнөөрөө юманд явахдаа өмсдөг юм уу даа.
2 сард хичээлд нь хэрэгцээтэй зүйлсийн талаар хэлж өгнө, бас тэр зүйлсүүдээ зардаг гэсэн байхаа. Охин маань ирэх 4 сарыг тэсэн ядан хүлээгээд, сэтгэл нь хөөрөөстэй, юу авахаа одооноос бичээстэй.