Monday, April 16, 2007

Зайсан толгой

Улаанбаатар хотын урд талд Богд уулын ар хормойд орших энэ толгойг Зайсан гэж нэрлэдгийг хэн хvнгvй мэдэх билээ. Анх энэ толгой буй газар тэгш тал газар байжээ. Богд хаан нарлаж байх vедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг vзэв. Yvнийг гайхсаар 2 хоноход дов улам томорсоор байв. Удалгvй єнєєх нь довцог болж томрох тусам Богд уулын мод наашаа хошууран нvvсээр байв. Богд шадар сайд нараа цуглуулан энэ тухай ярихад нэг цэцэн тvшмэл нь
-Тєвдєєс монголын модыг авчир гэж нэг уул явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгvй энгийн нэг уул юм байна. Иймд уг нь нэр цолд их дуртай учир цол єгвєл эндээ vлдэж ч магадгvй юм гэсэнд бvгд зєвлєлдєн "Зайсан" хэмээх цол єгєн нутагтаа тогтоов. Ингээд Зайсан толгой єндєрсєхєє ч больж уулын мод ч тvvн рvv хошууран нvvхээ зогсжээ.

Sunday, April 15, 2007

Yнэний тухай домог

Урьд нэг лам, шавийнхаа хамт суудаг байж. Шавь нь багшийн хэлсэн vг бvхнийг ёсчлон биелvvлдэг vнэнч шударга юм байжээ. Багш лам нь заллагаар юманд явах болж шавьдаа гэр орноо сайх сахиж байхыг онцлон захижээ. Шавь нь гэрээс холдолгvй чин сэтгэлийг барьж багшийн захиасыг биелvvлж байжээ. Багш нь хэд хоноод иртэл авдарны ёроол цоорчихсон дотoр нь нандигнан хадгалсан эрдэнэ нь алга болсон байв гэнэ. Тэгээд миний ховор эрдэнэ алга болсон байна, чи л алга болгосон гэрт чамаас єєр хэн ч байгаагvй шvv дээ гэж шавьдаа тулгахад шавь нь аваагvй учраа єчиж яaгаад эрдэнэ алга болсонд гайхан сандарчээ. Багш нь эрдэнэ олж єг, энэ насны минь ганц хогшил гэж уурлан уцаарлаж хулгайд сэрдэн, эцэст нь зодож гэрээсээ хєєсєнд шавь хvv аргагvйдэн юмаа vхэр тэргэнд ачиж, багшдаа гvтгэгдсэндээ гомдон бодолд автaн явж байтал тэрэгний єрєєсєн дугуй нvх руу цємрєн оржээ. Дугуйг нvхнээс татан гаргатал тэргэнд дайрагдсан нэгэн туулай vхсэн байв гэнэ. Ажиглавал багш ламынх нь эрдэнэ аманд нь зуулгаастай байхыг олжээ. Эрдэнийн vнэрээр туулай авдрыг цоо мэрсэн юм байжээ. Yvнээс хойш "Yнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцнэ" гэсэн vг гарчээ.

Гарчиггvй


Сакvра ч унаад дууслаа. Тvрvvчийн долоо хоног жаахан тиймхэн єнгєрлєє. Ханиад хvрч энэ тэр. Энэ долоо хоногт ажлаар Токио явна. Бас Хажуугийн муж болох Шиманэ орно. Єєр нэг их онц ажилгvй юм байна. Гэхдээ л єнєє єдєр тутмын орчуулга, монголтой холбоо барих зэрэг ажлууд ар араасаа ундарсаар л байх байх даа. Баасан гарагт нэг 総会-д орох юм байна шvv. Гэрээрээ.
Сакvра унаж буй зураг оруулчихъя.

Сулинхээрийн тал

Мэргэн вангийн хошууны сул хээр гэгч морь хошуудын наадамд олон удаа тvрvvлсэн гэдэг. Сул хээр наадамч олны сонирхлыг ихэд татдаг байжээ. Даншгийн наадам Хvй долоон худаг гэдэг газар хийх жил, уг наадамд оролцохоор манж эзэн хааныхан хурдан морьдтой ирсэн гэдэг. Энэ наадамд халхын морьд тvрvvлж болохгvй. Хэрэв тvрvvлбэл морины эзний толгойг авна гэсэн зарлиг гарчээ. Энэ зарлигийг сонсоод халхын зарим хаад ноёд гайхалдан, зарим нь хэрхэх тухай битvv яриа болжээ.
Цэцэн хаан хэзээнээс ухаалаг тул наадамд уясан бvх морьдыг шинжээч нараар шинжvvлэн vзвэл манж эзэн хааны хар голт халиун тун ч хурдан хvлэг юм. Бас мэргэн вангийн хээр морь ч гэсэн хулангийн удамтай юм. Харин манж эзэн хааны хар голт халиун тун зvрх муутай, хєєрvv морь юмдаа гэж шинжсэн гэдэг. Тэгээд цэцэн хаан яавал манж хааны морийг аргалж болох тухай шинжээч нараас асуувал:
-Ай ,мэдэхгvй. Нарийн нууцыг хэлбэл бидний толгойг авна. Хэн мэддэг чаддаг гэж байж амнаасаа болж толгойгоо авахуулах вэ? гэхэд нь Цэцэн хаан
-Надад хэлчих. Би єєрийнхєє толгойг авахуулна гээд 50 лангийн ембvv барихад шинжээч эзгvй хээр очиж байгаад хэлсэн нь
-Наадамд манж эзэн хааны хар голт халиун тvрvvлэх нь лавтай юм. Гэвч мэргэн вангийн хээрийг хvvхэд унуулахгvй тавих нь дээр. Газрын дунд манжийн хар голт халиун тvрvvлж явах байх. Энэ vед морь хашсан хvн хэд сайн хашгирах юм бол хар голт халиун хєєрєн хадууран давхина. Тэгвэл сул тавьсан хээр морь тvрvvлнэ гэжээ.
Тэгээд хэлсэн ёсоор болж унасан хvvхэдгvй сул хээр морь тvрvvлэн ирэхэд тvрvvлсэн морины эзний толгойг авах зарлиг байвч эзэн нь олдоогvй юм гэдэг. Ингээд уг хээр морь Сул хээр хэмээн алдаршиж тvvний олон удаа наадамд уралдан тvрvvлж байсан уудам тал нутгийг Сул хээрийн тал гэдэг байснаа хожим сунжран хувирч Сулин хээрийн тал гэх болжээ.

Энэ ч бас Тод магнай кинотой тєстэй юм байна. Урд нь бичсэн Хурдан хээрийн домогтой ч тєстэй юм. Нэг хувилбар нь байх тийм vv.

Thursday, April 12, 2007

Зєв сэдэв




Ганбаатар их зєв сэдэв хєндєєд, би их зєв зурагнууд блогтоо оруулж байгаа юм байна гэж бодлоо. Учир нь намайг явган хvний замын зураг авч байхыг хамт ажилладаг тайвань хvvхэн харчаад

-Манай эгч японд сурч байхдаа (нэлээд хэдэн жилийн ємнє) аавд бас ийм зурагнууд авч явуулж байсан юм. Тэр vед тайваньд ийм хараагvй хvмvvст зориулсан зам байгаагvй. Тvvнийг аав маань сонинд хэвлэж нийтэлж байсан юм. (аав нь сонины сэтгvvлч) Тэгээд одоо тайваньд хараагvй хvмvvст зориулсан зам бий болсон гэж хэлж байсан.
Yvн шиг хэзээ нэгэн цагт манай монгол хєгжлийн бэрхшээлтэй хvмvvст зориулсан зам, vйлчилгээ, тоног тєхєєрємж зэрэгтэй болно гэдэгт итгэл дvvрэн байна.

Уриалга бичлэгийн vргэлжлэл зураг 5




Уриалга бичлэгийн vргэлжлэл зураг 4




Уриалга бичлэгийн vргэлжлэл зураг 3




Уриалга бичлэгийн vргэлжлэл зураг 2




Ханиад хvрэв



2 хоногийн ємнє ханиад хvрээд 39 хvрч халуураад vхэхээ шахав. Тэгээд эмчид vзvvллээ. Эм авч уулаа. Гайгvй болох шинжтэй. Халуун буувуу vгvй юу ажилдаа шогшив. Хэнхэг юм болохоор. Гэхдээ хоолой жаахан євдсєн хэвээрээ, бие арзгар хэвээрээ л байна. Эмээ уугаад дуусахаар гайгvй болох биз дээ.
Хамгийн гол нь эмчийн бичиж єгсєн эмээ эмийн сангаас аваад анзаарсан зvйлээ л хэлэх гээд байгаа юм. Жилийн ємнє бас яг тэр эмийн сангаас эм авч байсан юм. Ханиад хvрээд. Тэгсэн миний нэрийг PC-нээсээ шууд олоод л уулзаагvй удсан байна шvv. 1 жил болж байна тээ гэж ирээд л их л эелдэг залуу байнаа. Тэгээд эмээ авахад эмэн дээр нь BYAMBA様 гээд биччихсэн ууттай эм єглєє. Эмнийхээ тайлбарыг бас єгнє. Ийм ийм эм байгаа тул ингэж уугаарай гэсэн заавартай нь хамт. Єдєр 3 янзын эм уу гээд, тэр эмнvvдээ нэг дор савласан байв.
Энэ бичлэгээрээ яг юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Тvмээ эгчийн блог дахь амаржих газрын дурсгалын CD, альбом зэрэг зvйл єгдєг тухай бичлэгийн comment дээр нэг хvн єєрийн эмнэлэгтээ хэрэгжvvлнээ гэсэн байсныг уншаад нэг ч гэсэн эмийн санд ажилладаг, ажиллуулдаг хvн уншаасай гэж хvссэн болно.

Хурдан хээрийн домог

Тэр нэгэн жил долоон хошуу даншиг наадамд манжийн хаан морилон ирэх болж гэнэ. Хаад ноёд манжийн хаанд нvvр тал засах гэж даншиг наадамд манжийн хааны морийг тvрvvлvvлэх талаар богдын Лvндэнг гаргуулжээ. Харин зэргэлдээх нутагтай Цэцэн хаан эрийн 3 наадмын гол болсон морины тvрvvг харийн хаанд хvчээр єгч байдаг нь юу билээ гэж дургvйцэн бодож хурдан морины шинжээч гэж алдаршсан нэг тvшмэлд 30 лан мєнгє єгч наадамд тvрvvлэх хурдан морийг хаа байгаа газраас нь олж ир гэж явуулжээ.
Шинжээч тvшмэлд хурдан морь олон дайралдсан боловч санаанд нь нэг л таарахгvй байж. Тvшмэл хааны нутгаар явж байтал хонь хариулсан євгєнтэй тааралдав. Євгєний унасан хээр морь юунд ч гvйцэгдэшгvй хурдны шинж бvрдсэн морь байв гэнэ. Євгєнд єєрийн учрыг хэлж худалдахыг гуйхад
-Би баян айлын хонь хариулдаг ядуу хvн. Энэ морь бол эзний єгсєн 3 дахь унаа, урдах 2 нь дараалан зєнєж vхсэн. Би хєгшин болтлоо морины хурдыг сонгож шинжиж яваагvй. Худалдах эсэхийг мэдэхгvй, эзэн єєрєє мэдэх буйзаа гэжээ. Тvшмэл морины эзнийд очиж худалдахыг гуйхад:
-Миний мянга гаруй адуун дундаас хамгийн адаг нь болсон хонь хариулдаг эцэж туйлдсан энэ морийг хурдан гэж хэн vнэмших вэ? Би vvнийг худалдах нь битгий хэл хvнд зvгээр єгєхєєсєє ичиж байна гэв. Тvшмэл мєнгєє ширээн дээр нь тавьж
-Энэ мєнгє эзэн танд єлзий болог, хээр морь надад хурдан болог гэж хэлээд хээр морио хєтлєн буцав.
Гэтэл Цэцэн хаан учиргvй уурлаж:
-Халх монголын адуун сvргийн хурдан нь барагдаж гэж бодоод энэ адуу нэртэй алхан толгойтой юмыг авчирч миний толгой эргvvлэх гэж бодоо юу vvнийгээ аваад зайл гэж хєєжээ. Тvшмэл морио хєтєлж Тєр хурахын аманд ирж, бараан єнгийн даавуугаар битvv нэмнэн халхавч хийж ус, идший нь тааруулан болох гэж байгаа тєрийн их наадамд уралдуулахаар сойж эхлэв. Нэгэн єдєр уяж байгаа бvх морьдыг Хvйн ногоон толгой гэдэг газар цуглуулан морь шинжээч нар шинжицгээв. Шинжээч нарын дотроос бєгтєр нуруутай хєх євгєн
-Ээ хє, таны морь ёстой хурдан морь юм. Гэвч энэ наадамд тvрvv булааж чадахгvй нь. Богдын ордны саравчинд алтан мєнгєт нємрєгтэй, буйрын унага манжийн хааны хурдан бор гэдэг газар гишгэх "улаан хєлт амьтныг" урдаа оруулдаггvй хурдан морь бий. Тvvний дараа л таны хээр морь ирнэ гэж хэлэхэд, тvшмэл
-Yгvй ер, халх монголчууд наадмынхаа мориныхоо тvрvvг харь манж нарт алдах гэж vv гэж бодоод
-Євгєн гуай миний хээр морь тэр бор морины ємнє орох арга байхгvй ю? гэхэд євгєн
-Манжийн хааны тэр моринд согогтой юм ажиглагдсан. Нэг удаагийн нууц vсэргээнд олон хvн шуугиж хvvхэд гийнгоолоход чих нь сортолзон мах нь чичирч их айж сvрдэж байсан. Бодвол vрээ даага байхдаа худагт юм уу усанд унасан юм байна гэж бодсон гэж ярьжээ. Ингээд наадам болж морьд гарах болоход тvшмэл цовоо сэргэлэн хvv олж морио унуулаад:
-За хvv минь манжийн хааны хурдан бор мориноос битгий хоцор. Морь барих хvмvvсийн бараа харагдмагц байдаг чадлаараа хашгиран гуугалаарай гэж захижээ. Манжийн хааны бор морь, тvшмэлийн хээр 2 тасархай гарч хойно урдаа орсоор барианы газар ойртоход хурдан хээрийн хvv хэд чанга хашгиран давирахад манжийн хааны хурдан борыг орхин "хонины хээр" гэдэг хочтой хурдан хээр наадмын тvрvvг булаасан юм гэдэг. Энэ vеэс "Даахин доор морь, дахан дор эр" гэдэг яриа vvсчээ.

Тод магнай гэдэг кинотой их тєстэй санагдаж байгаа биз.

Wednesday, April 11, 2007

SMAP 世界にひとつだけの花

2003 онд японыг байлдан дагуулсан дуу. SMAP-ийн Кимvра Tакvя нь таалагддаг. Жvжиглэх авъястай, бусдыгаа бодвол.

世界に一つだけの花

作詞:槇原敬之  作曲:槇原敬之


ナンバーワンに ならなくてもいい もともと 特別な オンリーワン

花屋の店先に並んだ 色んな花を 見ていた
人それぞれ好みはあるけど どれもみんな 奇麗だね
この中で誰が一番だなんて 争うこともしないで
バケツの中誇らしげに しゃんと 胸を張っている
それなのに 僕ら人間は どうしてこうも 比べたがる
一人一人違うのにその中で一番になりたがる

そうさ僕らは 世界にひとつだけの花 一人一人違う種を持つ
その花を咲かせることだけに 一生懸命になればいい

困ったように 笑いながら ずっと迷っている人がいる
頑張って咲いた花はどれも 奇麗だから 仕方ないね
やっと店から出てきた その人が 抱えていた
色とりどりの花束とうれしそうな横顔
名前も知らなかったけれど あの日僕に笑顔くれた
誰も気づかないような場所で 咲いてた花のように

小さい花や大きな花 一つとして 同じものはないから
ナンバーワンにならなくてもいい もともと特別なオンリーワン

夏川 りみ  涙そうそう

Сайхан дуу шvv
作詞: 森山良子    作曲:BEGIN

涙そうそう

古いアルバムめくり ありがとうってつぶやいた
いつもいつも胸の中 励ましてくれる人よ
晴れ渡る日も 雨の日も 浮かぶあの笑顔
想い出遠くあせても
おもかげ探して よみがえる日は 涙そうそう

一番星に祈る それが私のくせになり
夕暮れに見上げる空 心いっぱいあなた探す
悲しみにも 喜びにも 思うあの笑顔
あなたの場所から私が
見えたら きっといつか 会えると信じ 生きてゆく

晴れ渡る日も 雨の日も 浮かぶあの笑顔
想い出遠くあせても
さみしくて 恋しくて 君への想い 涙そうそう
会いたくて 会いたくて 君への想い 涙そうそう

Уриалга бичлэгийн vргэлжлэл зураг



Monday, April 09, 2007

Морин хуурын vvслийн тухай

Эрт урьд цагт Монголын зvvн хязгаарт Хєхєє Намжил гэж нэгэн сайн эр байжээ. Тэр vнэхээр хосгvй сайхан дуулдаг тул ихэд алдаршсан байв. Гэтэл Хєхєє Намжил цэргийн албанд татагдан монголын баруун хязгаарт очжээ. Тvvний сайхан дуулдгийг дарга нь даруй мэдээд Хєхєє Намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд 3 жил шахам зєвхєн дуу дуулуулсаар байжээ. Цэргийн алба хааж байхдаа Намжил тэр нутгийн нэг сайхан гvнжтэй танилцaж гэнэ. Хєхєє Намжил цэргээс халагдаж орон нутагтаа буцах болсонд амраг хайртай гvнж нь "Жонон хар" гэдэг морио бэлэг болгон єгсєн юмсанжээ. Тэр "Жонон хар" морь бол
Бутын vндэс булгартал
Бул чулууг бутартал
Дэлийн чулууг дэлбэртэл
Дээлийн хаваасыг ханзартал
Хадан цохионд халтирдаггvй
Дутанд бvдэрдэггvй хатирдаг
Жигvvртэн шувуунаас дутуугvй
Жирийн морьтой зvйрлэшгvй
Адyyны дотор ганцаар содон
Армагийн шинж тєгс бvрдсэн
Аюyлтай цагт нисэн дvvлж
Амгалан цагт алхаа гишгээгээр явдаг
Ивээлт эзэн нь унахад
Эзнийхээ тєлєє зvтгэдэг
Эр хvний хань болсон
Ийм сайн морь юмсанж
Хєхєє Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хvмvvс ихэд сонирхон, тvvнээс єєр морь унахгvйд нь бас гайхдаг байжээ. Гэтэл Хєхєє Намжил "Жонон хар" мориороо шєнийн цагаар монголын баруун хязгаарт нисэн очиж нєгєє гvнжтэйгээ уулзаад єглєє болоход зvvн хязгаарт ирж адуугаа туусаар харьдаг байж гэнэ. Ингэсээр 3 жил болсон боловч тvvний нь хvмvvс ер мэддэггvй байжээ. Харин Хєхєє Намжилыхтай ойролцоо нэгэн баян айл байжээ. Тэр баяныд эгэл олныг vймvvлдэг, эвтэй хоёрыг бусниулдаг тийм сvрхий ховч хvvхэн байжээ.
Энэ ховч хvvхэн "Жонон хар" морины эгэл бишийг эртнээс мэдэх болсон учир Хєхєє Намжилд хор хvргэх гэж санаархдаг болов. Нэгэн удаа Хєхєє Намжил vдэш явж амраг хайрт гvнжтэйгээ уулзаад тэр шєнєє буцах замдаа адуугаа туусаар ирж мориныхоо хєлсийг намдаагаад vvр цайхад морио тавья хэмээн гэртээ орж амран сууж гэнэ. Гэтэл нєгєє баяны хvvхэн морины тєвєргєєн сонсож Хєхєє Намжилын ирэхийг мэдээд уяан дээр нь сэмхэн очвол сайхан жонон хар морь санаа муутан ирснийг танилгvй , сайн эзнээ хэмээн баясаад хэнхдэг цээжээ хєндєлсvvлээд, хєлстэй биеэ шилгээн газар цавчлан байж, хоёр суганаасаа ид шидийн хvчтэй жигvvрээ дэрвэлзvvлж байхы нь vзээд нєгєє ховч хvvхэн гvйн харьж, vйлийнхээ хайчийг ханцуйлж ирээд жонон хар морины жигvvрийг тас хайчлаад хаяжээ. Сайхан жонон хар морь нь шидэт жигvvрээ хайчлуулснаас хойш удалгvй vхэж гэнэ. Yvр цайхаар морио тавих гэж очсон чинь vнэнч нєхєр болсон сайн морь нь уяан дээрээ vхсэнийг хараад Хєхєє Намжилын дотор нь балартаж, гашуудал харамслын гvнд оржээ. Хєхєє Намжил нэгэн єдєр сайхан жонон хар мориныхоо толгойг дуурайлган модоор сийлж, урлан бvтээсэн толгойдоо урт иш бэхлэн vзvvр талд нь цар хийж, хvлэг сайн мориныхоо ширнээс хєндий цараа ширлэж, мяндсан сайхан сvvлнээс нь авч хєвvvлж уртааш нь татаж, модны давирхай татаж дуугаргаад, жонон хар мориныхоо янцгаах дуу, алхаа гишгээ, арилжаа хатирааг тэр хєгжимдєє оруулдаг болж гэнэ. Тvvнээс хойш монгол нутагт морин толгойтой хуур хєгжим vvссэн гэдэг домогтой.

Sunday, April 08, 2007

テレサ・テン  つぐない

Нэлээд дээр vеийн дуу байгаа юм. Монголын караокэд байдаг. Сонирхоод vзээрэй.

つぐない

作詞: 荒木とよひさ  作曲: 三木たかし

窓に西陽があたる部屋は
いつもあなたの匂いがするわ
一人暮らせば想い出すから
壁の傷も残したままおいでゆくわ
愛をつぐなえば別れになるけど
こんな女でも忘れないでね
やさし過ぎたのあなた
子供みたいなあなた
明日は他人同志になるけど

心のこりあなたのこと
少し煙草ひかえめにして
過去にしばられ暮らすことより
私よりも可愛い人を探すことよ
愛をつぐなえば重荷になるから
この町を離れ暮らして見るわ
お酒飲むのも一人
夢を見るのも一人
明日は他人同志になるけど

愛をつぐなえば別れになるけど
こんな女でも忘れないでね
やさし過ぎたのあなた
子供みたいなあなた
明日は他人同志になるけど

Сонгууль

Єчигдєр буюу 4 сарын 8-нд япон даяaр сонгууль болж єнгєрєв. Токио хотын захирагч болон 13 байна уу даа мужийн захирагч нар тодров. Миний амьдарч буй мужийн захирагч бас шинээр тодорсон. 2 хvн єрсєлдсєнєєс 45 настай Токиогийн унаган иргэн тодорсон юм. Нєгєєх нэр дэвшигч нь 64 орчим насны "эмээ" байсан. Энд 60 гарсан хvмvvс ихэвчлэн дарга байдаг тул нэг их гайхсанч vгvй. Эд нар манай монголын дарга цэргийг залуухан хvмvvс байхад ихэд гайхдаг юм. Шинээр сонгогдсон захирагч маань урд нь 2004 онд энд орлогч захирагчаар ажиллаж байгаад New Yorkт томилогдож ажилахаaр явсан байсан юм. Сонгуульд нэр дэвшээд New Yorkт дахь ажлаа орхиод хvрээд ирсэн. Гэхдээ анхнаасаа ялах нь тодорхой байсан юм дєє. Залуухны дээр англи хэлэнд гарамгай, толгой сайтай, дэвшvvлж буй мєрийн хєтєлбєр нь ч дажгvй байсан зэрэг нь ялалтад хvргэх гол нєхцєл байсан.
Энэ сонгуулийн vеэр санагдсан зvйлээ хэлэх гээд л...Сонгуулийн сурталчилгааны vйл ажиллагаа нь манайхнаас мэдээж єєр. Элдэв шоу болохгvй, бие биенийгээ элдвээр хэлж доромжилохгvй, зєвхєн єєрийнхєє мєрийн хєтєлбєрийг л уншаад гадуур машинтай давхиад байх юм. Цагаан бээлий ємсчихєєд л тааралдсан хvмvvстэйгээ гар бариад л, даллаад л явж байх юм.
Зурагтаар ч нэг их яриад байгvй юм. Єдєр цаг товлоод л мєрийн хєтєлбєрєє танилцуулна. Нэг хvн 10 минут орчим л ярина. Тэр хооронд єрсєлдєгчийнхєє талаар нэг ч vг цухуйлгахгvй. Ард иргэдтэйгээ уулзалт зохион байгуулж буй тохиолдолд хvмvvсийн болон сэтгvvлчдийн асуусан асуултанд товч бєгєєд тодорхой хариулт єгнє.
гэх мэтээр хєндлєнгийн надад ажиглагдсан зvйл гэвэл энэ.
Нээрээ сонгууль гэснээс монгол дахь 2000 оны "сонгууль" бол миний амьдралд томоохон єєрчлєлт оруулсан зvйлийн нэг. Мэддэг нэг нь инээгээд єнгєрч магад. Мэддэгvй нэгэнд нь нууц хэвээр vлдээе дээ...

Friday, April 06, 2007

平原綾香 なごり雪

Дуртай япон дууны маань vг. Дyy гэснээс би дуулж чаддаггvй юм. Багаасаа л солгой хоолойтой гэж хочлуулж єссєн болохоор дуулахаасаа ичээд байдаг юм. Хvний ємнє дуулна гэсэн ойлголт ер байхгvй. Харин ганцаараа vедээ бол дуулчих гээд байдаг юм шvv. Дуулдаг хvмvvсийг харахаар бvр атаархал тєрєєд байдаг юм.

なごり雪

作詞;作曲: 伊勢正三

汽車を待つ君の横で僕は
時計を気にしている
季節はずれの雪が降っている
東京で見る雪はこれが最後ねと
寂しそうに君がつぶやく 

なごり雪も降る時を知り
ふざけすぎた季節のあとで

春が来て君はきれいになった
去年よりずっときれいになった

動き始めた汽車の窓に顔をつけて
君は何かを言おうとしている
君の口びるがさようならと動くことが
こわくて下をむいてた

時が行けば幼い君も
大人になると気づかないまま

春が来て君はきれいになった
去年よりずっときれいになった

君が去ったホームにのこり
落ちてはとける雪をみていた
春が来て君はきれいになった
去年よりずっときれいになった

去年よりずっときれいになった
去年よりずっと

Thursday, April 05, 2007

秋川雅史   千の風になって

Сvvлийн vед японд хит болоод байгаа дууны vг.

千の風になって 秋川雅史  

作詞: 不詳  作曲: 新井満

私のお墓の前で泣かないでください
そこに私はいません 眠ってなんかいません

千の風に
千の風になって
あの大きな空を
吹き渡っています

秋には光になって畑にふりそそぐ
冬はダイヤのようにきらめく雪になる
朝は鳥になってあなたを目覚めさせる
夜は星になってあなたを見守る

私のお墓の前で泣かないでください
そこに私はいません 死んでなんかいません

千の風に
千の風になって
あの大きな空を
吹き渡っています

千の風に
千の風になって
あの大きな空を
吹き渡っています

あの大きな空を
吹き渡っています

Тэхийн зогсоол  дууль

(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Тээр жилийн тэр нэгэн євлийн
Єнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Єндрийг яана!
Хvрэн уулсын буйд мухар
”Хvvш” нэртэй
Хvрэхэд хол ч євєлжихєд нємєр
Хєх бууцтай.
Хvрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хvvшийн” євєлжєєнд гурван гэрээр
Айл євєлжив.
Євєлжєєг хvрээлсэн уулсын оргил
Бvгд єндєр
Єндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бvvр ч єндєр!
Євєлжєєнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Євєлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Єнтэй жилийн тэр нэгэн євлийн
Дулаахныг хэлэх vv
Євс цас тэгшхэн ууланд євєлжихийн
Тухтайг хэлэх vv
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нvvх болов.
Нэгэн єглєє аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нvдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?
-Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
”Yзvvр нь гурвалжин, vvлэнд шvргэх
Оргил харагдав
Yvрээ манан єндєрт эргэх
Бvргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нvдэнд торохоор
Yvлгvй байв”
-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрvvн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Євєлжин харагдаж нvдэнд дассан
Оргил vзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг vзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.
Аав минь дуугvй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хvмvvс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгvй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:
-Мєнгєн оройт уулсын хишгийг
Их хvртлээ
Мєнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх vзлээ.
”Ямаан усанд” ноднин байсан
Тэх мєн байна
Яах аргагvй зогсоолдоо зогссон
Тэх мєн байна.
Тєрсний эцэст vхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Тєрсєн нутгаа орхиноо гэдэг
Амаргvй даваа!
Янгир єтлєхєєрєє эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сvргээ гvйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс тєрсєн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.
Насныхаа эцэст оргил єєд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад тvvнийг нь
”Тэхийн зогсоол” гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.
Єндєр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Єнгєрvvлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдалдаг ариухан усаа vзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сvргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сvvлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
Єндєр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Єнгєт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.
Аавын яриаг хvн бvхэн
Дуугvй чагнав
Айлын эмээ янгирыг єрєвдєн
Нулимс унагав.
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр євєлжєєнєєс хэсэгтээ нэг л
Нvvхээ байв.
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.
-Єндєр єєд хонио бvv билчээ! гэж
Аав минь захина
Єглєє болгон л гаднаа сууж
Оргил дурандана.
”Хvvшийн” євєлжєєнд чандмалж буусан
Гурван айл!
Хvмvvсийн харааг єєртєє татсан
Гурвалжин оргил!
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь єдєржин эргэсэн
Хvрэн бvргэд!
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Євєлжєєнд суулгав.
Нэгэн єглєє оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
-Яг л ёсоороо хальж дээ хєєрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хєєрхий минь! гэж
Ижий єрєвдєв.
Маргааш єглєє нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хvн, мал маань
Зэрэг хєдлєв.
”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Тєрсєн нутаг минь! гэж эцэг минь нэг
Єєртєє хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн євлийн
Уртыг яана!
”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын
Єндрийг яана!

Б.Явуухулан   1969 он

Сакvра




4 сар болчихлоо. Энд сакvра цэцэглээд л сайхан байнаа. Дээрээс нь сэтгэл бас гэгэлзээд л гэсэн. Арга ч vгvй байх даа. Хайрын улирал юм чинь. Ханьдаа дахин дурланаа. За тэр ч яaхав хадуурч байна. Сакvрагийн талаар хэдэн vг хэлэх гэж байсaн юм. Сакvра нь япон улсын бэлэгдэл. Цайвар ягаан єнгєтєй. Японы урд Кюvшюvгээс эхлэн цэцэглэдэг. Хамгийн сvvлд Хоккайдод цэцэглэдэг. Эрт дулаардаг газраасаа эхлэн цэцэглэдэг гэсэн vг. Yvнийг "Сакvра зэнсэн (桜前線)" гэж нэрлэдэг. Энд болохоор 4 сарын эхэнд цэцэглээд 10-даар хагдраад уначихдаг. Их л сайндаа 2 долоо хоногийн настай хэдий ч vнэхээр vзэсгэлэнтэй харагддаг. Энэ vеэр япончууд том том сакvра цэцгийн модон доор сууж баярладаг. Ах дvv , гэр орон, найз нєхєд, ажлынхнаараа цуглан тэрхvv модон доор суун идэж ууж баярлацгаадаг.
Ер нь япончууд улирал бvрийн онцлогийг харуулсан цэцэг навч, vзэгдлийг харж баясахдаа дуртай ард тvмэн. Улирал бvрийн vзэгдлийн талаар тухай бvрд нь бичнээ. Энэ удаагийнх нь сакvра байлаа.

Tuesday, April 03, 2007

ORANGE RANGE 花

Yг нь их дажгvй дуу байгаа юм.



花びらのように散りゆく中で
夢みたいに君に出逢えたキセキ
愛し合ってケンカして
色んな壁二人で乗り越えて
生まれ変わってもあなたのそばで花になろう

いつまでもあるのだろうか オレの真上にある太陽は
いつまでも守りきれるだろうか 泣き 笑い 怒る君の表情を
いずれ全てなくなるのならば 二人の出逢いにもっと感謝しょう
あの日 あの時 あの場所キセキは
また新しい軌跡を生むだろう

愛することで強くなること 信じることで乗り切れること
君は残したモノは今も胸にほら輝き失わずに
幸せに思う巡り合えたことオレの笑顔取り戻せたこと
「ありがとう」あふれる気持ち抱き進む道程

花びらのように散りゆく中で
夢みたいに君に出逢えたキセキ
愛し合ってケンカして
色んな壁二人で乗り越えて
生まれ変わってもあなたに逢いたい

花びらのように散りゆく事
この世界で全て受け入れてゆこう
君が僕に残したモノ
”今”という現実の宝物
だから僕は精一杯生きて花になろう

花はなんで枯れるのだろう
鳥はなんで飛べるのだろう
風はなんで吹くのだろう
月はなんで明かり照らすの

何故ボクはここにいるんだろう
何故キミはここにいるんだろう
何故キミに出逢えんだろう
キミに出逢えた事 それは運命

花びらのように散りゆく中で
夢みたいに君に出逢えたキセキ
愛し合ってケンカして
色んな壁二人で乗り越えて
生まれ変わってもあなたに逢いたい

花びらのように散りゆく事
この世界で全て受け入れてゆこう
君が僕に残したモノ
”今”という現実の宝物
だから僕は精一杯生きて花になろう

雨上がり 虹架かり 青あらしに生まれし光
ここにゆるぎない大切な物
気づいてる”愛する”ということ
まだ歩けるんだろう? 見えてるんだもう
”想い”時を超え永遠に響け
君の喜び 君の痛み 君の全てよ
さぁ 咲き誇れ もっと もっと もっと

80:20

Японы эрvvл мэндийн салбарт нэгэн хєдєлгєєн єрнєєд байгаа билээ. Энэ бол 80:20 гэсэн хєдєлєгєєн. Энэ нь хvн 80 насандаа єєрийн 20 шvдтэй байхыг зорих явдал юм. 20 шvдтэйгээ байж чадвал идэж уухад нэг их бэрхшээл байхгvй, чєлєєтэй идэж ууж чадах юм байна. Ингэснээр хєгширсєн хойноо хиймэл шvд энэ тэр гэсэн зовлон байхгvй, элдэв євчингvй амьд явах боломжтой гэнэ. Та бvхэн гайхаж магад. Япончууд чинь дундаж наслалт урт, эмэгтэйчvvд нь 88 нас хавьцаа, эрчvvд нь арай бага 86 хавьцаа насладаг байх шvv. Тийм учраас 80 насандаа 20 шvдтэй байх зорилт тавьж, хvн бvр шvдээ сайн угааж хорхойтохоос хамгаалах хэрэгтэй гэж зааж зєвлєдєг юм байна лээ. Бас л бодууштай санаа байгаа биз.

Хvvхдийн дуу

Зохиолч Ш.Бадарчийн шvлгийн тvvврийг уншиж байгаад олсон юм. Угийн шvлгэнд дуртай юм болохоор шvлгийн ном энэ тэрийг бол урдуураа єнгєрvvлэхгvй шvv харин ч нэг.

Тоогvй ч юм болов уу даа

Айлын маамуу надаас
Алаг бємбєгєєн єгєєч гээд
Гуйгаад байхад нь тоолгvй би
Гvйгээд ирсэн юм даа

Тоогvй ч юм болов уу даа
Тоглодог ч байж vv дээ

Маамуу дараа нь надтай
Машинаараа тоглоё гээд
Гуйгаад байхад нь тоглолгvй
Нуугаад байсан юм даа

Тоогvй ч юм болов уу даа
Тоглодог ч байж vv дээ

Буруугаа би хvлээгээд
Буцаад очдог байж дээ
Oдоо хоёулаа тоглоё гээд
Oчоод гуйх нь зєв єє дєє

Тоогvй ч юм болов уу даа
Тоглодог ч байж vv дээ

Yг: Ш.Бадарч

Дайны уршиг

Сaяхан, 3 сард байхаа Японы тв-ээр Герман улсад байдаг "Олон улсын найрамдлын тосгон" гэдэг сайн санааны тусламжийн байгууллагын талаарх танилцуулга гарсан юм. 8 жилийн ємнє японы нэгэн эмэгтэй жvжигчин очиж байсан юм байна. 8 жилийн дараа дахин зорьж тухайн vед уулзаж байсан хvvхдvvдийнхээ тухай мэдээлэл олж авах зорилготой байсан юм. Уг Найрамдлын тосгон нь дайны хєлд нэрвэгдэж буй улс орнуудын хvvхэд багачуудад туслах, тэдгээрийг эмчлэх, эдгээх буяны байгууллага юм. Уг нэвтрvvлгийг эхлэхээс нь эхлээд л дуусах хvртэл нь тувт уйлсаар байгаад л vзэж дуусгав. Гар хєлгvй болсон, хараагvй болсон, сонсохоо байсан, бvр тэсрэлтэнд єртєєд эрvvгvй болсон гээд харахаас аймаар хvvхдvvд ээж ааваасаа холдон тус тосгонд ирж эмчлvvлнэ. Эхэндээ ээж аавыгаа нэхэн уйлна. Аргагvй шvv дээ. Yнэхээр єрєвдмєєр. Ямар азаар манай монголд дайн болоогvй байнаа гэж бодсон шvv. Тvvхийн ямарваа нэгэн vзэгдэлд ямар ч гэм хоргvй хvvхдvvд єртєж байгаа нь vнэхээр харамсмаар. 8 жилийн ємнє очиж байсан жvжигчний ачаар сайхан сэтгэлт олон олон япончуудын буянаар хандивын мєнгє нэлээд очдог болсон, сайн дураараа очиж тэдэнд туслах гэсэн хvмvvсийн тоо нэмэгдсэн гэж байсан. Барилга байгууламж нь ч томорч єргєжсєн байна. Хаа очиж японд хандивын мєнгє цуглуулахад тэр нь хvрэх ёстой эзэндээ хvрдэг нь бахархмаар. Тус тосгоны ажилчид, сайн санаат хvмvvсийн ачаар олон арван хvvхэд эдгэрч, эх орондоо буцаж байгаа нь сайхан ч, харамсалтай нь тэдгээр хvvхдийг эргээд дайны гал дvрэлзэж буй эх орон нь хvлээж буй ... Заримых нь эцэг эх хvvхдээ эмчлvvлж байх хооронд алагдах, бємбєгдєлтєнд єртєх гээд олон бэрхшээлvvд тулгарч буй гэж байсан.

Уг тосгон 1967 онд байгуулагдсан. Дайнд "шархадсан" хvvхдvvд Европын эмнэлэгт нэртэй сайн эмч нараар эмчлvvлээд дараа нь Олон улсын найрамдлын тосгонд rehabilitation хийхээр хvргэгдэж ирнэ. Тэгээд эдгэрснийхээ дараа нутаг буцах єдрєє хvлээнэ.

Зvрх євтгєсєн энэхvv нэвтрvvлгийг vзсэнээр дайн дажингvй оронд тєрж єссєндєє, vнэхээр их хувь заяатайдаа баярлаж, энэхvv хувь заяагаа ашиглах юмсан гэсэн бодол тєрєв єє. Дайныг vнэхээр vзэн яднам.

Модны нvvрс

Энэ удаад япончуудын ахуйн заншлаас бичье.

Япончууд нь эртнээс модны нvvрсийг ахуй амьдралдаа єргєнєєр хэрэглэсээр иржээ. Гэвч газ, цахилгаан зэрэг зvйлс дэлгэрсэнээр Шёова 30-аад оноос буюу 1955 оны vеэс энэхvv модны нvvрс нь хэрэглэгдэхээ байсан байна. Харин сvvлийн vед азоны давхаргын цооролт, агаарын бохирдол зэрэг байгал орчны бохирдлоос vvдэн байгал орчноо хамгаалах зорилготoйгоор байгалд ээлтэй модны нvvрсээ эргээд хэрэглэх нь тархаад байна. Модны нvvрсийг хоол хийхдээ болон гэр орноо дулаацуулах зорилготойгор ашиглаж ирсэн ба єнєє vед модны нvvрсийг єргєн зориулалтаар ашиглах болоод байна. Учир нь модны нvvрс дулаан ялгаруулж, эвгvй vнэрийг єєртєє шингээх, усыг цэвэршvvлэх зэрэг чадвартай байдаг байна.
Модны нvvрсээ царс, нарс, хуш, царил (ホオ)гэх мэт модноос гаргаж авах нь элбэг. Модныхоо тєрлєєс хамаарч цагаан нvvрс, хар нvvрс гэсэн 2 том тєрєлд хуваадаг байна. Зууханд хийж 400-800 хэмийн халуунд шатааж гаргаж авсныг нь хар нvvрс гэнэ. Хар нvvрс нь зєєлєн, цог ихтэй байдаг онцлогтой.
Харин 800-1200 хэмийн халуунд шатааж гаргасан нvvрсийг цагаан нvvрс гэнэ. Ингэж єндєр хэмд шатааж гаргаж авсан цагаан нvvрс нь хатуу, цог багатай ч халуунаа удаан хадгалдаг гэнэ. Хар нvvрсийг бодвол хар нунтаг гаргадаггvй учир хадгалахад тохиромжтой байдаг учраас vнэ єндєр байдаг байна.

Хэрхэн, юунд хэрэглэх вэ гэхээр жишээлбэл цагаан нvvрсийг ундны ус, хоолонд хэрэглэх усандаа хэрэглэвэл сайн байдаг гэнэ. Хэрэглэхийнхээ ємнє нvvрсээ усанд угааж, мєн усанд 5 минут хэртээ байлгаад сайтар хатаах шаардлагатай. Харин хар нvvрсийг єрєєний эвгvй vнэр дарахад голцуу хэрэглэдэг. Хувцасны шvvгээнд хийж болно. Мєн хєргєгчинд хийж хэрэглэж болно. Ингэснээр хєргєгчний эвvй vнэр арилж мєн ногооноос ялгарах "ethylene"-ийг єєртєє шингээж авдаг байна.
Бас гутландаа хийж шиврийг дарж болдог гэнэ. Иймээс эрчvvд туршаад vзэх нь зvйтэй бол уу.
Мєн жорлонгийн єрєєнд хvртэл тавьсан харагдсан. Гэх мэтээр их олон янзын зориулалтаар хэрэглээд байх шиг.
Хар нvvрсийг дээрх маягаар хэрэглэхдээ даавуун уутанд хийж хэрэглэх хэрэгтэй шvv. Учир нь хар нунтаг зvйл хувцас болон гарт чинь наалдах учраас.
Дээр эндхийн номын сангийн таньдаг эгч хар нvvрсийг pc-нийхээ хажууд тавьсан байсан. Бодвол нvдний хараанд бас сайж магад юм.

Sunday, April 01, 2007

Сэндэр охин

Сэндэр охины тухай домог болон дуу байдаг даа. Би бага ангид байхдаа урлагийн vзлэгээр энэ дууны аяыг ятгаар дарж байсан юм. Тухайн vедээ хуруу цэврvvтээд л. Гэхдээ их хєгжилтэй байж билээ. Орой бvр аяа давтаж байна гээд гэрийн бараа харахгvй, тэгсэн мєртлєє ангийнхантайгаа "арзаганаад" аяа ч олигтой давтсан юм байхгvй.
Бага насны маань нэгээхэн дурсамж болсон энэ дууны домгийг орууллаа.

Сэндэр охин
Цэ вангийн хошууны гоц сайхан гэгдэх Сэндэр охин байжээ. Тэр 18 насандаа олны талархлыг татсан сайхан хvvхэн болжээ. Сэндэр охиныг єєрийн аав ээж нь нэрд гарсан баянтай суулгахаар тохиролцжээ. Сэндэр охин тэр хєгшин баянтай суухгvй гэж зvтгэсэн боловч эх эцгийн эрхэнд орж сууж л дээ. Хєгшин баян vзэсгэлэн гуа охиныг гомдоохгvйн тулд тvvнд торгоны сайныг ємсvvлж хоолны сайныг идvvлж байжээ. Гэвч Сэндэр охин тvvнд нь ханасангvй. Харин хєгшин баяны гараас яаж гарах вэ гэж арга сvвэгчлэн бодож суухдаа ингэж дуулсан нь:
Цэ вангийн хошууны
Цэцэн залангийн охинсон
Арван найман настайдаа
Алиа Сэндэр нэртэй дээ
Арван ембvvг хараад
Алгаа тосдог аав уу даа
Хорин ембvvг хараад
Хормойгоо тосдог ээж vv дээ
Торго дурданг хараад
Толгойгоо дохидог аав уу даа
Толгой янчаан хараад
Тосож авдаг ээж vv дээ
Боодол хоргойг хараад
Богтос хийсэн аав уу даа
Боов чихэр хараад
Богтлон єгсєн ээж vv дээ
гэж дуулж суугаад гуниглан байхдаа хєгшин баянтай суулгахаар ад vздэг адуучин, Хохь гэдэг хоньчинтойгоо суулгаасай гэж бодохдоо ингэж дуулжээ.
Арван хошууг алхуулснаас
Адуучин хvvдээ єгєєсэй дээ хє
Хорин хошууг дамжуулснаас
Хоньчин хархvvдээ єгєєсэй дээ хє
Тэртээ хошууг дамжуулахаар
Тэмээчин хvvдээ єгєєсэй дээ хє
Тэнэг баянд єгснєєс
Тэрэгчин хvvдээ єгєєсэй дээ хє
гэж дуулж байжээ.
Цэцэн залангийн цэлмэг охин ингэж гуйж гувшиж байхад vл ойлгон баянд барьц болгон богтлон єгчээ.
Цэцэн Сэндэр охин гунигтайгаар ингэж дуулсан нь:
Цагаан торгон цамцыг
Хэндээ ч гэж оёх вэ дээ
Цал буурал баянтай
Цагийг яаж єнгєрєєх вэ дээ
Хар торгон хантаазыг
Хэндээ гэж оёх вэ дээ
Халзан болсон баянтай
Ханилж яаж суухав дээ
Хар торгон цамцыг
Хэндээ гэж оёх вэ дээ
Хєгшин болсон баянтай
Хєнжил яаж нийлvvлэх вэ дээ
Нохой хэвтэхгvй ормонд нь
Нойроо хvрэхээр унтлаа хє
Гахай идэхгvй гамбиры нь
Гайхраа барагдахаар идлээ хє.

Залyy зандан насаа ийм амьдралд гутааж явахаар єєрєє єєрийнхєє замыг шийдэхээр Сэндэр охин ингэж дуулаад баянд хортой архи єгчээ.
Алимаар хачирласан архины чинь
Амтыг нь аваад согтуурлаа
Алс холын чамдаа
Алаг зvрхээ тушаалаа
Холоос зорьсон танд
Хонгор биеэ тушаасан хойно
Хундаганд байгаа сархадыг
Хувааж уувал амттай
гэж дуулан баяны амийг хорлон оргожээ. Сэндэр охин єєрийн орон нутагт очих нvvргvй болж сайн эрийн замаар амьдран явах болжээ. Тэгээд насныхаа ид дунд vед Да-вангийн хошууны наадамд барилдаж байгаад хошуу тамгынхан мэдэж баривчлагдахын даваан дээр зугатан гарахдаа ингэж дуулсан гэдэг.
Хойшоо эргээд харахад
Хонгор ээжий минь харагдана
Урагшаа эргээд харахад
Ухаантай аав минь vзэгдэнэ
Хошуу наадмын барилдаанд
Хонгор охин чинь тvрvvллээ
Хошуу урттай тамгынхан
Хойноос хєєгєєд хоцорлоо
Эрийн гурван наадамд
Эр болж тvрvvллээ
Эхийн ганц охин чинь
Энэчлэн явааг дуулаарай
Аваргын барианд орлоо
Аав минь намайг дуулаарай

Yvнээс хойш бєхийн зодгийн урд тал задгай болсон гэдэг.

Жич: Бєхийн зодгийн урд тал задгай болсон талаар бас єєр домог байдаг шиг санаад байна. Мэддэг хvн хэлж єгєєрэй.

Байгалд ээлтэй 4 R хєдєлгєєн

Энэ удаад япончуудын хэрэгжvvлж эхлээд нэлээд удаж байгаа 4 R хєдєлгєєний талаар танилцуулъя. 4 R гэдэг нь

1. Refuse гэдэг нь єєрт хэрэггvй зvйлийг худалдах авахгvй байх, хэрэглэхгvй байх, байгал орчинд хортой зvйл хэрэглэхгvй байх гэсэн утга бvхий .

2. Reduce гэдэг нь хэмжээг багасгах, гамгvй хэрэглээг зогсоох. Жишээ нь дэлгvvрт ороод савласан зvйл бус кгаар нь зарж буй зуйл худалдан авах. Цаас болон дэвтрийг ариг гамтай хэрэглэх, цаасны хэрэглээг багасгах гэсэн утга бvхий.

3. Reuse гэдэг нь дахин дахин хэрэглэх. Нэг зvйлийг олон дахин хэрэглэх. Нэг удаагийн хэрэглээний зvйлийг аль болох хэрэглэхгvй байх, ном сонин сэтгvvлийг номын сан, хуучин номын дэлгvvрээс авч ашиглаж байх гэсэн утга бvхий.

4. Recycle гэдэг нь дахин боловсруулах, дахин ашиглах. Дахин боловсруулах бололцоотой зvйлийг ангилж ялгаж байх гэсэн утга бvхий.
гэсэн 4 vгний товчлол юм.

Энэ хєдєлгєєнийг Герман, Швейцарь зэрэг хєгжилтэй оронд хэрэгжvvлээд эхэлчихсэн бєгєєд японд ч хvчээ аваад байгаа юм.

Дэлхийн аль ч улсад хогны асуудал хурцаар тавигдаж, хvн бvр аль болох хог гаргахгvй байх талаар янз бvрийн хєдєлгєєн єрнєєд байна. Жишээ нь японд дээрх "4 R" хєдєлгєєн, "My bag" гээд нэрлэж болно. My bag гэдэг vгнээс нь хараад л хэн бvхэнд ойлгомжтой байх. Удахгvй японы бvх дэлгvvрт єгдєг гялгар уут vнэтэй болж эхэлнэ. Учир нь хvмvvс єєрийн гэсэн тортойгоо явж худалдаа хийж байх хэрэгтэй. Энэ нь устгахад их олон жил зарцуулдаг гялгар уутны хогийг цєєлєх гэсэн нэг арга юм.
Иймэрхvv жижигхэн зvйлээс байгал орчноо бохирдлоос сэргийлэх боломж гарч байна гэсэн vг. Манай монголд ч гэсэн хvмvvс єєрийн гэсэн тортойгоо дэлгvvр явж худалдаа хийж байвал далд орж єгдєггvй хятдаас орж ирж буй шар уутыг хэрэглэх нь багасна гэсэн vг.

Япончууд хогоо хэрхэн ангилж хаядаг болох талаар бичье. Эхэндээ vvнд дасахгvй, бас буруу єдєр хог гаргаж хаяад, гээд л ядаргаатай санагддаг байсан бол одоо бараг дасч дээ.
Нэг инээдэмтэй зvйл гэвэл монголоос ирэхдээ манайд элбэд байдаг хятадын шар уутанд юу ч билээ хийгээд авч ирсэн байсан юм. Ямар ч хамаагvй уутанд хийгээд хаячихдаг юм байх гээд єнєєх шар уутанд хогоо хийгээд гаргаад хаясан чинь орой нь байрны дарга шар ууттай хогийг маань барьчихсан, уучлаарай таны хог уу гэдэг байгаа. Санаа зовсон гэж, тиймээ гээд л аваад орсон. Энд тухайн хот мужуудаас хамаараад єєр єєр дvрэм журамтай, хогоо гаргаж хаях тусгай єдєртэй байдаг юм. Бас хогоо хэд хэд ангилж хаяна. Шатдаг хог, шатдаггvй хог, тvvхий хог гээд.
Миний амьдарч байгаа мужийн хотод тэр хотынхоо нэрийг бичсэн тусгай хогны уут зардаг. Шатдаг хогоо тэр уутанд хийж хаяхгvй бол дээрх шиг буцаад эзэндээ хvрээд ирэх жишээтэй. Харин лааз шил зэрэг зvйлийг бол хогийн цэг дээрх том саванд хийнэ. Тvvнийг хогийн машин нь ирээд авна.
Лааз、шилээ хаяхдаа усаар дотор талыг нь зайлж цэвэрлэсэн байх шаардлагатай.
Монголд буй хvмvvст хогоо хvртэл угааж хаядаг хар ядаргаа вэ гэж бодогдож магад. Гэхдээ тvvнд нь дасдаг юм байна лээ. Монголд ч гэсэн vvнийг хэрэгжvvлбэл эхэндээ хэцvv байвч сvvлдээ дасах байх шvv.

Япончууд гадаа гудамжиндаа хог хаядаггvй, хогийн сав байгаа газарт л хаядаг энэ заншлыг нь манайхан хэрэгжvvлж чадвал тодорхой хэмжээгээр хоггvй хоттой болох боломжтой юм. Хогоо гадаанаа хаялгvй хогийн саванд хийдэг болгох, тэднийг тийм ухамсартай болгох нь хоггvй болох хамгийн энгийн бєгєєд хєрєнгє шаардахгvй болов уу.

Бид бие биендээ шаардлага тавьж сурцгаая. Хажуудах хvн чинь хогоо гyдамжинд хаяж байвал хогийн саванд хийхийг шаарддаг болцгооё. Хvмvvсийн блог дээрээс иргэний ухамсар гээд л их л уншдаг, vнэхээр иргэний ухамсар улс орны хєгжилд их чухал байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм.
Жишээ нь зун монголд очоод машины цонхоор хогоо хаяж байгаа дvvгээ хараад ихэд уур хvрч билээ. Бид япон энэ тэр гээд л гадаадын хоггvй цэвэрхэн, сайхныг л гайхаад байдаг хэрнээ єєрсдєє эх орноо сайхан цэвэрхэн байлгах талаар боддоггvй нь дvvгийн маань жишээн дээрээс л харагдаж байгаа юм. Тухайн vед дvvгийнхээ толгойг эргэтэл загнаж билээ. Дахиад ингэж хогоо хаяв аа, эргэн тойрон чинь хогоо хаяж байвал шаардлага тавьж сурах хэрэгтэй гээд л.

Улс орон маань хоггvй цэвэрхэн байх нь иргэн бидний vvрэг хариуцлаагаас шалтаална.

Шинэ эмчээс ширгээсэн ус

Бас л єглєєний санамж нэвтрvvлгээр явж байсан "Шинэ эмчээс ширгээсэн ус" гэдэг хэсгийг толилуулъя.
Энэ нэвтрvvлгийг сонссон цагаас хойш манай гэрийхэн єглєє буцалсан ус ууж эхэлсэн байхаа. Сvvлд усан дээрээ нэг халбага зєгийн бал хийж уудаг болсон юм.

Эрvvл гуйлгачин, євчтэй хаанаас жаргалтай. Шопэнхvаер


Байгалийн тvvхий уснаас гадна буцалсан усыг эмчилгээнд хэрэглэсээр ирсэн баялаг уламжлал бидэнд бий. Євєг дээдсийн маань дунд "Шинэ эмчээс ширгээсэн ус" гэсэн мэргэн vг байдаг билээ. Энд бид буцалгасан усны эмчилгээний ашиг тусын тухай дурдъя.

-Хvн єдєрт 2 литрээс багагvй буцалсан ус ууж байвал бие махбод шингэнээр дутахгvй, ходоод гэдэсний vйл ажиллагаа жигдэрч, нvvрний vрчлээ багасна.

-Єглєє бvр єлєн элгэн дээрээ нэг аяга буцалсан ус ууж байвал бодисын солилцоо сайжирч, хоол боловсруулах эрхтний vйл ажиллагаа идэвхждэг.

-Кoфе уусныхаа дараа нэг аяга буцалсан ус уувал сайн. Учир нь кофе бол биеийн шингэнийг хєєх vйлчилгээтэй байдаг учир шингэнээ нєхєхийн тулд ус уух нь ашигтай.

-Усаар эмчлэх эмчилгээний дотор усан vзмийн эмчилгээг багтааж болно. Усан vзмийн найрлагад энергийн эх vvсвэр болох сахараас гадна кали, магни зэрэг олон янзын эрдэс бодис, А,Б,Ц-гийн тєрлийн амин дэмvvд агуулагдаж байдаг. Тийм учраас усан vзэм нь бие махбодоос илvvдэл шингэн, хорт бодисыг ялгаруулан цэвэрлэх vйлчилгээтэй байдаг. Ажлын ачаалал ихтэй vед єдєртєє 3 кг усан vзэм, эсвэл 5 аяга усан vзмийн шvvс уувал биед тустай. Мєн усан vзмийг тураах эмчилгээнд єргєн хэрэглэдэг. 5 хоногийн турш єглєє, єдєр, орой тус бvр 250 грамм усан vзэм идэж, завсраар нь 200 грамм усан vзмийн шvvсийг 3 удаа ууна. Бас дээр нь 1,5 литр ургамлын цай буюу буцалсан ус нэмж ууна. Ингэхэд биеийн илvvдэл шингэн ялгарч, организм цэвэршиж, сард 2-3 кг турж, нvvрний арьс булбарай зєєлєн болно.

Шагнал

Яагаад ч юм энэ шvлэг ихэд таалагдсан юм. Манайхан шиг одон, шагналд дуртай хvмvvс нэг уншаад vзэхэд илvvдэхгvй л болов уу. Одон медаль, шагнал сайшаалд дуртай хvмvvс, бас тэрхvv одон, шагналуудыг бий болгож байдаг томчууд бvгдэд нь уншуулах юмсан.

Шагнал

Ээж минь намайг
Цагаан сvvгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий vнэгээр мялааж
Эх орон минь намайг
Эрх чєлєєгєєр шагнасан
Хувьсгал минь шагнал
Хувь заяа минь шагнал
Єрх татахад тооноор бялхсан нар
Єлгий дээр минь гэгээ мандуулж
Єндєр босго давж талын сэжvvр єлмийлєхєд
Єєлєн чулуу, халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал
Хайрыг даана гэдэг
Шагнyyлахаас хэцvv
Ханаж сагасан байвал
Yхсэнээс дор
Салаа даргадаа ч
Сайшаалгаж яваагvй цэрэг эр
Сайхан эх орныхоо тєлєє
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгvй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юvлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нєхєж нєгцсєн
Oрчлонг хувьсгасан Ленин
Oдонгvй байсан
Ленин єєрєє
Дэлхийг шагнасан
Мєнхийн одон алаг эрээнтэй ч
Амьдрал єєрєє шагнал
Амраг минь намайг vнсэх нь ч
Амьдын жаргалын шагнал
Эгэлхэн шvлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал
Ирэх цаг
Ирээдvй минь шагнал
Элэн улирсан
Тvvх ч миний шагнал
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулсын оройд хоносон нойрмог цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан зовлон
Ухаарсан алдаа минь хvртэл шагнал
Надад илvv шагнал хэрэггvй
Харин
Амраг ханийг минь
Ачдаа дуулах бvvвэйн дуугаар шагна
Дvн євлийн нvдгvй шуурганаар малын захад
Дуугаа хєлдтєл гуугалж яваа эцгийг минь
Нараар шагна
Дун цагаан vс нь намрын салхинд хийсч
Дуутын шаргал хєтєл дээр
Намайг харуулдаж зогсоо
Ижийг минь мєнхийн усаар шагна
Дайны айдсаар тvгшиж байгаа
Дэлхийг минь
Энх амгалангаар шагна
Шагна!

Б.Лхагвасvрэн

Personal changes

Би японы нэгэн мужийн захиргаанд ажилладгийнхаа хувьд эндхийн захиргааны ажлын арга барилаас жаахан бичихээр шийдлээ.
Энд (人事異動)personnel changes гээч юм байдаг. Нэг газар нэг хvн доод тал нь 1 жил, дээд тал нь 3 жил болдог, Тухайн хvн ямар ч мэргэжилтэй байсан хамаагvй, мэргэжлээс нь єєр газар албан тушаал дээр аваачаад тавьчихдаг юм. Хєдєє аж ахуйн мэргэжилтэй хvн гадаад харилцааных нь хэлтэст ирж ажиллах жишээтэй. Эднийгээ єєрсдєє "авилгал"-аас тэмцэх нэг том арга гэж тайлбарладаг юм билээ. Бас нэг хvн олон талын мэдлэгтэй болох боломжтой гэж vздэг. Энэ ч vнэний хувьтай байж магад. Мєн нэг газар нэг хvн тухайлбал нэг дарга удахаар тэр газарт шинэчлэл гэж гарахгvй, нэг л хэвийн болчихдог гэж vздэг юм билээ. Бодууштай л санаа. Ямар ч байгууллага нь удирдаж буй хvнээсээ шалтгаалдаг нь vvнийг тайлбарлаад єгєх байх.
Хотын захиргаанд ажилладаг тєрийн албан хаагч мужийнхаа нэг жижигхэн сумд очиж ажиллах нь элбэг. Мєн чадалтай нь Токио, Осака зэрэг хотууд руу ч явах боломжтой.
Намайг энд ирж ажилласан 2 жил хагасын хооронд хэдэн ч хэлтсийн дарга, тасгийн дарга солигдов доо. Гэхдээ шинэ хvнтэй ажиллах нь зугаатай юм билээ. Янз бvрийн ааш араншинтай хvн ирнэ.
Сургуулийн багш нар ч хоорондоо солигдоно. Эмч нар ч хоорондоо солигдоно. Тухайлбал нэг сургуулийн багш єєр нэг сургуулид багшаар очно гэх мэт.
Тєрийн албан хаагч нар иргэддээ vйлчилж, тэдний шаардлага, дуу хоолойг сонсох vvрэгтэй. Учир нь тєрийн албан хаагч ирдэгийн татвараар цалинжиж байдаг учир. Заавал костюм ємсєнє. Сэрvvн vедээ зангиа заавал зvvнэ, Зун бол зvvхгvй байж болно. Учир нь халуунд зангиа зvvснээр хvмvvс нь халууцаад сэрvvцvvлэгч хэрэглэснээр тог их vрж байна гэдэг гомдлын мєрєєр єрєєнийхєє хэмийг багасгаад зун нь зангиа зvvхээ больж байгаа. Ажил дээрээ жинс ємсєж болохгvй. Ажлын цагаар ажлаа хийх ёстой, єєр юм хийх ёсгvй. Ажлаас хоцорч болохгvй, vдийн цайны vеэр гэрэл, цахилгаанаа унтрааж тогоо хэмнэх гээд л дvрэм журам их байнаа. Хэт эрх чєлєєгvй мэт бодогдож байвч энэ бол иргэний ухамсар юм. За ингээд бичээд байвал их байнаа. Бусдыг нь дараа болъё.

Ажлын шинэ жил

4 сар гардаг байжээ. Японд ажил, хичээлийн шинэ жил 4 сарын 1-нд эхэлдэг юм. Єнєєдєр 2 хэдий ч даваа гараг тул шинээр ирсэн ажилчидтай танилцаж эхлэх гээд л байж байна. Шинэ сарын эхний бичлэгээ сургаал vгсээр эхлээд тийм ч юм уу гэж бодсоноо ямар ч байсан оруулахаар шийдлээ.

Сургаал vгсээс

Єнєр хvн эвгvй бол
Єнчин хvний элэг болох
Олон хvн эвгvй бол
Оорцог хvний идэш болох.



Ямар юм муухай вэ?
Yл мэдэгч муухай
Ямар юм сайхан бэ?
Сарvvл ухаан сайхан
Юу хортой вэ?
Єштэй сэтгэл хортой.



Сайн хvн нэг vгтэй
Сайн морь нэг явдалтай



Олон хэлбэл улиг
Цєєн хэлбэл билэг



Oрoo морийг уургаар
Ууртай хvнийг аргаар



Єнчинг тэжээвэл хvн болно
Єргvvлдгийг тэжээвэл мал болно




Єєрийгєє магтвал євснєєс хєнгєн
Хvнээр магтуулбал чулуунаас хvнд



Хэлсэн дор мэдмээр болоод
Хэд хоногоос мартаж орхигч
Хичээнгvй бус тэнэгийн зан



Даргиатай газар адуунд харш
Даваатай газар хонинд харш
Хєвчийн єндєр тэмээнд зохисгvй
Хэт нарийн євс vхэрт муу



Євєл єнтэй нутагт нутагла
Зун vндэстэй газрыг харгалз

Monday, March 26, 2007

Сvхийн цагаан морь

Энэ удаад япон улсад монголыг тодорхой хэмжээгээр сурталчилсан vлгэр "Сvхийн цагаан морь" -ийн монгол орчуулгыг оруулъя. Бага сургуулийх нь сурах бичигт орсон байж байгаад одоогоос 2 жилийн ємнє билvv дээ хасаад хаячихсан юм. Япон хvн болгон энэ vлгэрийг мэддэг. Хvvхэддээ ч уншиж єгдєг юм билээ. Номын санд гарцаагvй тавьсан байдаг юм. Yнэнийг хэлэхэд японд ирэхээсээ ємнє энэ яриаг сонсож байсан удаагvй. Морин хуурын домог гэвэл "Хєхєє Намжил"-аас єєрийг мэдэхгvй. Энэ 2 домог ярианаас тэс ондоо яриа байвал хэлж єгєєрэй.

Сvхийн цагаан морь

Хятадын хойд талд Монголын єргєн уудам тал цэлийн байдаг билээ. Тэндхийн хvмvvс эртнээс хонь ямаа, vхэр адуу маллаж амьдардаг байжээ. Энэ Монголд морин хуур гэдэг хєгжим байдаг юм. Энэ хєгжмийн дээд хэсэгт нь морьны толгойг дvрсэлсэн байдаг учир морин хуур хэмээн нэрийдэх болжээ. Ер нь ягаад ийм хєгжим бий болсон юм бол оо. Энэ тухай ийм нэгэн яриа байдаг юм.

Эрт дээр цагт Монголын хээр талд Сvх гэдэг ядуу малчин хvv єндєр настай эмээтэйгээ хоёулаа амьдран суудаг байв. Тэрээр том хvнээс дутахааргvй сайн ажилладаг, их хєдєлмєрч хvv байжээ. Єглєє босонгуут эмээдээ хоол хийхэд нь тусална. Тэгээд хориод толгой хонио туусаар хээр тал руу гардаг байлаа. Сvх их сайхан дуулдаг бєгєєд бусад малчид тvvнийг гуйж дуулуулдаг байжээ. Тvvний уянгат сайхан хоолой хээр талаар цуурайтан тархдаг байлаа.
Нэгэн єдєр ийм явдал болжээ. Наран уулын цаагуур шургаж, эргэн тойрон харанхуй болсон хэдий ч Сvх хvv гэртээ харьж ирээгvй байлаа. Эмээ нь болон ойр хавийн малчид ихэд санаа зовцгоож байв. Бvгдээрээ их санаа зовж бvр тэсэхээ болиод байх vед Сvх хvv ямар нэгэн цагаан юм тэвэрсээр харьж ирэв. Бvгдээрээ дэргэд нь очоод харвал тэр нь дєнгєж тєрсєн нялх цагаан унага байлаа. Сvх хvv инээмсэглэн яaгаад оройтсон шалтгаанаа хэлэв. "Харих замдаа унага олсон юм. Эргэн тойрныг ажвал эзэн нь ч, эх нь ч байхгvй байлаа. Тэр чигээр нь орхичихвол орой болоод, чононд идvvлчих байх гээд аваад ирсэн юм" гэлээ.
Єдєр хоног єнгєрєн Сvхийн бvхий л чадлаараа асарсан цагаан морь ч ихэд том боллоо. Бие нь цас мэт цагаан, хvч тэнхээтэй, сайхан морь болон єсжээ. Нэгэн орой унтаж байсан Сvх гэнэт цочин сэрлээ. Морины унгалдах, хонь майлалдах сонсогдоно. Тэрээр гэрээс гvйн гарч, хониныхоо дэргэд хvрч очвол нэгэн том чоно хонь руу дайрахаар завдаж байлаа. Чонын ємнє талд цагаан морь хєндєлдєн зогсож хонио хамгаалан байв. Сvх чоныг хєєж зайлуулаад цагаан мориныхоо дэргэд хvрч очив. Цагаан морь нь ихэд хєлєрсєн, нилээд удаан хугацаагаар чонотой тулалдсан бололтой байв. Сvх цагаан морио илэн "Их сайн байна. Баярлалаа. Yvнээс хойш ямар ч vед би чамтай цуг байх болно." хэмээн хэллээ.
Цаг хугацаа нисэх мэт єнгєрч байлаа. Нэгэн хавар хээр талаар, тэр хавийг захирдаг хаан морины уралдааныг хотод зохиож явуулна. Энэ уралдаанд тvрvvлсэн морины эзэнтэй охиноо суулгана гэсэн зар тархлаа. Энэхvv зарыг сонссон малчид Сvхийг цагаан морьтойгоо уралдахыг ятгав. Сvх хvv мориндоо мордон хээр талыг туулан, уралдаан болох хотыг зорилоо. Уралдаан эхэллээ. Морьд нисэх мэт хурдлана. Гэвч тvрvvлж байгаа нь цагаан морь. Сvхийн унасан цагаан морь байлаа. "Цагаан морь тvрvvллээ. Эзнийг нь дагуулаад ир" хэмээн хаан зарлигдлаа. Гэтэл дагуулж ирсэн хvнийг нь харвал ядуу малчин хvv биш vv. Хаан тvvнийг хараад охинтойгоо суулгана гэсэн vгээ vл мэдэгч царайлан "Чамд 3 мєнгєн зоос єгье. Энэ морио энд орхиод vтэр тvргэн гэртээ харь." гэж хэлэв. Гэвч Сvх хvv "Би энд уралдаанд орохоор иpсэнээс биш морио зарах гэж ирээгvй" хэмээн хариулав.
"Юу гэнээ. Жирийн муу хоньчин байж миний хэлснийг эсэргvvцнэ гэнээ. Yvнийг ташуурд" гэв. Хааны зарц нар бvгдээрээ Сvх рvv дайрцгаалаа. Тэр олон хvнд зодуулан ухаан алдчихав. Цaгаан морийг єєрийн болгосон хаан зарц нараа дагуулан их л сэтгэл хангалуун буцлаа. Сvхийг найз нар нь гэрт нь хvргэж єгєв. Сvхийн бvхий л бие шарх болсон байлаа. Эмээгийнхээ халамжилсаны ачаар хэдэн хоногийн дараа шарх нь эдгэрлээ. Гэсэн хэдий ч цагаан морио алдсандаа тэр ихэд гуниглаж байлаа. Цагаан морь минь яаж байгаа бол доо гэж цаг vргэлж бодож байлаа.
Ингэхэд цагаан морь яаж байгаа бол?
Гайхамшигтай морь гартаа оруулсан хаан их л сайхан зантай байв. Цагаан морийг бусдад vзvvлж гайхуулах гэхээс байж суухын аргагvй болж, нэг єдєр олон зочин урьж найр наадам зохиолоо. Найр ид дундаа орох vед хаан цагаан морийг унаж vзvvлэхээр боллоо. Зарц нар нь цагаан морийг хєтєлсєєр ирэхэд хаан мордлоо. Тэр vед цагаан морь гэнэт цоройход хаан газарт єнхрєн уналаа. Цагаан морь хааны гараас цулбуураа алдуулан шуугилдан зогсох олны дундаас салхи мэт цойлон давхилаа.
"Тvvнийг хурдан барь. Барьж чадахгvй бол харваад алчих." гэж хаан чанга дуугаар хашгиран тушаалаа. Зарц нар бvгд нэхэн хєєлєє. Гэвч цагаан морийг гvйцээгvй тул тэд нэгэн зэрэг харваж эхэлцгээв. Олон сум исгэрэн нисэж дараа дараагаар цагаан морины нуруунд тусаж байвч цагаан морь давхисаар байлаа. Тэр орой Сvх унтахаар зэхэж байтал гэрийн гадаа чимээ гарав. Хэн бэ гэсэн ч хариу байхгvй таг таг хэмээх чимээ л гарч байлаа. Юу байгааг харахаар гарсан эмээ нь "Цагаан морь байна. Манай цагаан морь байна." гэлээ. Сvх vсрэн босож гvйн гарвал vнэхээр цагаан морь нь ирчихсэн байв. Гэвч тvvний биед хэд хэдэн сум зоолттой, бvх биеийнх нь хєлс урсан байлаа. Цагаан морь хvнд шархадсан хэдий ч давхин давхисаар хайртай Сvхдээ эргэж иржээ. Сvх шvдээ зуун морины биед зоогдсон сумыг сугалан авбал шархнаас нь цус ихэд гарч байв.
"Цагаан морь минь. Миний цагаан морь битгий vхээч дээ"
Гэвч цагаан морь улам улам сульдан, амьсгал нь тасалдан, нvднийх нь гал бєхєж байлаа. Маргааш нь цагаан морь vхчихлээ.Уй гунигаасаа болж Сvх олон хоног унтаж чадахгvй байлаа. Нэгэн орой арайхийн унтав. Тэгтэл зvvдэнд нь цагаан морь нь ирлээ. Тvvний биеийг илбэл цагаан морь нь эелдгээр"Ингэж битгий гунигла даа. Тэрэнд орвол миний яс, арьс, дэл сvvл, шєрмєсийг ашиглан хєгжим хий. Тэгвэл би vргэлж чиний хажууд байх болно шvv дээ" хэмээн хэллээ. Сvх хvv нойрноос сэрээд шууд тэр хєгжмийг хийж эхэллээ. Зvvдэнд цагаан морь зааж єгсний дагуу яс, шєрмєс, дэл сvvлийг нь ашиглан хийжээ. Хєгжмєє хийж дууслаа.
Тэр бол морин хуур юм.
Сvх хvv хаашаа ч явсан заавал морин хуураа авч явдаг байлаа. Хуураа татах бvрдээ морио алдсан харуусал, морио унаад хээр талаар давхиж явсан хєгжилтэй vеэ дурсан санадаг байлаа. Хуураа дарах vедээ цагаан морио vргэлж хажуудаа байгаагаар санадаг байжээ. Тэр vед нь хуурын аялгуу улам уянгалаг болж сонсож буй хvний зvрх сэтгэлийг хєдєлгєдєг байжээ.
Ийнхvv Сvх хvvгийн хийсэн морин хуур Монголын уудам хээр талд тархжээ. Малчид орой болоход бvгд цуглан тэрхvv уянгалаг аялгууг сонсон тэр єдрийнхєє алжаал ядралаа тайлдаг байжээ.

Sunday, March 25, 2007

Тэмээ

Монгол улсад маань тєдийгvй дэлхийд тоо нь цєєдєєд байгаа тэмээний тухай бичсэн нэгэн сайхан шvлгийг толилуулъя.

Тэмээ

Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ-тал, хангай, говь гурван нутагт минь бий
Арслан заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан
Айл хvн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн
Амгалан, аварга хоёрын билэгдэл мэт заяасан биетэй
Алтан дэлхийд тэмээ гэдэг сайхан амьтаан
Нээрээ тиймээ гэх шиг
Нэр нь хvртэл тэмээ
Туг ширээ бєхнєєс нь халуун илч дvvгээд
Тyyж явахад хvртэл дулаахан гэж жигтэйхэн
Тyyльс vлгэрт баатар болон хэлцэгдсэн ч
Туулай євєєтэйгий нь бодохоор єр євдєм хєєрхий
Ус нэг уугаад гарвал гурван гурав ес хонодог
Уяж сойгоод эдлэхэд гучин хоногийн єл даадаг
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагvй
Унаган говио орхиж хэзээ ч нутаг шилээгvй
Найрсаг итгэмтгий зангий нь домогт єгvvлэхдээ
Найранд очих буганд эврээ єгсєн гэдэг юм
Надад эврийг минь авчирч явна уу хэмээн
Найдвар горь тасрахгvй одоо ч алсыг харуулдсаар л
Туждаа vнэнчийн баталгаа гэрсэг гэдэг нь аргагvй
Тyлганы vнсийг санаад ч хоньтой хотолж ирдэг
Тyyрга нэвт шуургыг єдєрчийн газраас мэдэрч
Тyхалж нэг л хэвтвэл тэнгэр аястал тэсдэг
Єргєн орчлонд ургасан євс, цэцгэн дундаас
Єргєс бут, шаваг шарилж аль л хатууд нь дурлах
Єлгийтэй жаахан хvvгээ бєхнєєс нь зvvгээд нvvхэд
Єєжин хєдєлгєх ээж шиг нь бvvвэй, бvvвэй алхлах
Авгай хvvхэд шаваад ноосыг нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дуугарч ээ зогсох
Ачаа бараа тэгнэж vйлийг нь vзэх гэж байхад
Арай єндєрдєєд байна уу гэх шиг єєрєє хэвтээд єгєх
Oрчлєн их дэлхий нараа бvтэн тойртол
Олдсон жаахан vрээ хэвлийдээ тээж єсгєдєг
Oлoн гvвээний цаана бутны цэцгэнд согтсон ч
Охин ботгоо гунганахад сэвхийтэл эргээд тэшvvлдэг
Агар зандан шугуй шиг хvрэнтэн сvрэглэж явахад нь ч тэмээ л гэдэг
Аясын салхи даган орь ганцаар явахад нь тэмээ л гэдэг
Алаглах церкийн манежинд аялгуут хєгжмийн эгшгээр
Алдарт вальс бvжихэд нь ч жvжигчин гэдэггvй, тэмээ л гэдэг
Санаа сэрэггvй vрээ голж мунгинахад нь
Саалийн vнэр ханхлуулсан бvсгvй хvн хєєсєлж
Салхинд эгшиглэдэг хуураа учирлуулан татаад єгєхлєєр
Сайхан хvрэн нvднээсээ нулимс бємбєрvvлэн мэгшдэг
Нээрээ тиймээ гэх шиг
Нэр нь хуртэл тэмээ
Яргyйт дэлхийн бэлчээрт цєєрч байх нь харамсмаар
Ялдамхан гvндvvгvй тэмээгээ хайрлаж єсгєе та минь
Яруу энэ орчлонд бусармаг зантай явснаас
Ядахдаа тэмээ шиг явахсан гэж би хувьдаа бодном
Очих газрын дунд саатаж юуны магад вэ
Oлс дээсхэнээр хєтлєєд хаа ч хvрсэн итгэлтэй
Oлoн сайхан тэмээ мєнхийн найдварт унаа
Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ-тал, хангай, говь гурван нутагт минь бий

П.Бадарч

Friday, March 23, 2007

Єєдрєг явах 25 зарчим

Монголд байхдаа єглєє бvр радиогоор явдаг байсан "Єглєєний санамж" нэвтрvvлгийг сонсох дуртай байж билээ. Ээж маань дуудаж сэрээгээд цугтаа сонсдог байсан юм. Уг нэвтрvvлгээр уншдаг байсан "Єдєрг явах 25 зарчим" -ыг танилцуулъя.

Єєдрєг явах 25 зарчим

1. Сэтгэлийн тэнхээтэй бай. Хэн нэгэн хvн таныг ивээнэ гэж битгий найд. Бусдын хийснийг ажиглан єєрєє биеэ даан хий.

2. Аливаа юмны учры ухааран ойлгохыг оролд. Нягт нямбай, тэсвэртэй бай. Бие сэтгэлээ хийж байгаа ажилдаа бvрэн дайчил.

3. Ємнєє тавьсан тодорхой зорилготой байж, тvvндээ хvрэхийн тєлєє чармай. Ашиггvй зvйлд санаагаа бvv зовоо. Хий хоосон мєрєєдєлд бvv авт.

4. Хийх зvйлээ урьдаас сайн тєлєвлє. Нэгэн зэрэг олон юмны хойноос бvv хєєцєлд. Элдэв саад учирвал чухам юунаас болсныг нь сайтар тунгаа.

5. Найз нєхрєє зєв сонго. Инээсэн бvхэн найз биш. Хялайсан бvхэн дайсан биш.

6. Аливаа ажлыг хийхдээ урьдаас сайтар тєлєвлє. Маргааш юу хийхээ урьд vдэш нь тєлєвлє.

7. "Yгvй" гэж хэлж сур. Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч гэсэн "vгvй" гэж хэлж чадахгvй байгаа нь сул доройн шинж.

8. Єєрийгєє битгий чамла. Хувийнхаа давуу талыг улам торд. Би чадна гэж єєртєє итгэлтэй бай.

9. Муу зуршлаасаа бага багаар сал. Дутагдлаа шударгаар хvлээ. Єєрийгєє зэмлэж сур. Биеэ бvv хуур.

10. Єдрийн аль цагт хамгийн их vр бvтээлтэй байдгаа мэдэж ав. Тэгээд тэр цагаа ашигтай ажилдаа зориул.

11. Хийх гэж байгаа зvйлээ ашигтай эсэхийг єєрєєсєє асууж тунгаа.

12. Ялихгvй зvйл дээр бvv цухалд. Хэнээс, юунаас болов гэдгийг урьдаар сайтар тунгаа.

13. Ядарсан vедээ ажлаа тvр хойш нь тавь. Санаа зовох хэрэггvй. Yе vе хєдєлж, босч, суу. Явган явахыг хичээ.

14. Yнэхээр ихийг хийж бvтээе гэвэл юуны ємнє єєрєє эрvvл байх хэрэгтэй. Эрvvл биед саруул ухаан оршино гэдэг хамгаас vнэн билээ.

15. Хийхээр тєлєвлєсєн зvйлээ зvрх алдалгvй бариьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тєлєвлє. Хамтарч хийх хvнтэй бол тvvнтэйгээ зєвлє.

16. Бусдыг ашигтай зvйлд уриалан дуудаж, урамшуулан зоригжуул.

17. Хийхээр тєлєвлєсєн ажлаа бvv хойш нь тавь. Нэн даруй эхлэх нь чухал.

18. Бусдын vгийг нухацтай сонсож сур. Хvний хэлснээс хэрэгтэйг нь тунгааж авч, хэрэггvйг нь гээ.

19. Учирч болох бэрхшээл саадыг урьдчилан тооцоол. Тэгвэл зорьсон vйлс чинь хялбар бvтнэ.

20. Мэдрэхvй, зєн совиндоо vе vе итгэж бай. Дан ганц ухаанаар бvхнийг шийдэж чадахгvй байх vе бий.

21. Даруу тєлєв байж сур. Бардам зан, хулчгар шинж нэрийг чинь гутааж, ажил vйлсэд чинь саад болно. БУсдын шvvмжлэлийг хvлээж сур. Ажил амьдралд чинь тустай.

22. Хийж байгаа ажлынхаа хэцvv хvндийг бусдад хаая ойлгуулж бай.

23. Хvнээс vнэн vг дуулах сайхан. Бусдыг магтаж, єєрийгєє магтуулахад юу нь муу байх вэ. Нєхєр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж.

24. Єєртєє их vvрэг, ачаалал хvлээж сур. Тэгвэл улам ихийг бvтээнэ.

25. Ямагт тайван бай. Бусад хvн оволзож байсан ч чи тайван бай.

短歌 (Танка)

Миний зохиосон танка болно. Япон хэл сурдаг, японд ажиллаж амьдардаг хvмvvс сайн мэдэх байх. Танка нь vгчилж орчуулбал "богино дуу" гэсэн vг бєгєєд японы эртний шvлгийн нэгэн тєрєл юм. 5-7-5-7-7 гэсэн vе бvхий мєрvvдээс бvрддэг. Танка нь Хайкv шvлгийн эхлэл гэж vздэг. Энэ талаар Ганбаатарын блог дээр тодорхой дурдсан байна лээ. Орж сонирхоорой.

日本の季節 「春」

5 桜雲               
7 満点の星
5 花見しに              
7 家族そろって
7 楽しい時間  




「日本人」

5 黒い筆
7 短歌を書いて
5 日本人
7 季節の讃歌
7 心美し

Monday, March 19, 2007

Уриалга

Єнєєдєр Ганбаатарын блог дээрээс "уриалга" гэсэн бичлэгийг нь уншаад тvvний уриалга, саналыг хvлээн аваад энэ бичлэгээ бичиж байна.

  • Японд бvх явган хvний зам дээр шар єнгєєр тодотгосон товгор зам байдаг. Тэрийг нь анхандаа мэдэхгvй дугуйтай хvн л явдаг юм байх гэж бодож байсан шvv. хэ хэ. Yнэндээ тэр нь хараагvй хvнд зориулсан зам юм билээ. Хараагvй хvн таягаараа тэр замыг тэмтрээд хаана явган хvний гарц байна зэргийг мэдэх боломжтой.

  • Мєн автомашины замын хажуугийн явган хvний замыг огтолцон автомашины зам орж ирэх болгонд хашлагыг нь замтайгаа тэнцvvлж хийсэн байдаг бєгєєд тэргэнцэртэй хvн, дугуйтай хvн саадгvй гарах боломжтой.

  • Ямар ч байшин барилга нь тэргэнцэртэй хvн орж гарахад зориулсан шатгvй налуу замтай. 2006 оны зун хэсэг япончуудтай монгол явсан юм. Тэгсэн зочид буудлууд нээх єндєр єндєр шат бvхий довжоотой. Жуулчид єнєє том том цvнхтэй ачаагаа барьж орох гэж хєлсєє гоожуулж байнаа. Уг нь хаалгачин, ачаа зєєгч гээд сайхан єндєр єндєр залуучууд байгаа юм. Тэд ч гэсэн єргєж ороход хvндрэлтэй, нэг тал руугаа бараг 180 хэм хазайж байж арайхийж єргєєд, шатаaр єгсєх гэж vйлээ vзэж байнаа хєєрхий минь. Хэдийгээр тэд хамгаалагчид ч гэсэн хvн шvv дээ. Иймэрхvv энгийн жишээнээс харахад л манайх хvнийг хvн гэж vздэггvй нь харагдана. Тэдгээр зочид буудлуудын мєнгєнд дуртай эздvvдийг дуудаж авчраад жуулчдын ачааг зєєлгєх юмсан. Тийм л мєнгєнд дуртай юм бол эхлээд жуулчиддаа 100 хувийн vйлчилгээ vзvvлэх ёстойг хэн нэг нь зааж єгмєєр байна шvv. Мєн тэдгээр зочид буудалд нэгэн баян тэргэнцэртэй хvн ирээд буудаллах гэхээр гологдох байх даа. Хэрэв монголд хараагvй болон тэргэнцэртэй хvмvvст зориулсан замтай, хашлагатай, босготой зочид буудал бий болбол олон олон япон жуулчин дагуулж явнаа.

  • Хараагvй хvмvvст зориулж гэрлэн дохио нь ногоон єнгєєр солигдохдоо дохио ч юм уу зарим нэг газар ая эгшиглэдэг юм билээ. Тэрийг нь сонсоод тухайн хараагvй хvн тайван гэгч нь зам гатлах боломжтой. Явган хvн хаан гэдэг vг бvрэн утгаараа хэрэгжинэ. Токио гэх мэт том газар манай жолоочид шиг хамаагvй дайраад байдаг хvнд гар байдаг юм билээ. Олон хvн сайтай муутай гэж...

  • Ямар ч байгууллагын цахилгаан шат, номын сан гээд л олон нийтийн vйлчилгээний газрын заалт заавар нь энгийн хvмvvст зориулсан vсэг болон хараагvй хvнд зориулсан тэмдэгт vсгээр зайлшгvй бичигдсэн байна.

  • Албан байгууллагуудын машины зогсоолд хєгжлийн бэрхшээлтэй хvнд зориулсан тэргэнцэрийн зурагтай зогсоол байна. Тvvнд энгийн хvн машинаа зогсоож болохгvй.

Гэх мэт дурдаад байвал олон зvйл байнаа. Яг одоогоор санаанд орсноо бичлээ. Дараа зураг оруулах болно.

Мєн манай залуучууд нэг хэсэг хуульч, эдийн засагч гэж гvйсэн. Харин одоо бол IT гэж гvйгээд байх шиг байгаа юм. Яг улс эх орондоо хэрэгцээтэй барилгын салбар, уул уурхайн салбар, дэд бvтцийн салбар зэрэг зvйлээр сурч боловсорвол манай орон Азийн бар болох ч амархан даа.

Алаг мэлхий

Энэ тоглоомоор хэдэн ч хvн тоглож болно. Шагайгаа мэлхийн дvрсээр єрж тоглоход бэлтгэнэ. Yvнд

Толгойд 2 шагай
Чихэнд 2 шагай
Нvд, хvзvv 3-р 6 шагай
Нуруунд 6, 6-р 36 шагай
4 шилбэ тус бvр 4-р 16 шагай
Тавхай тус бvр 5-р 20 шагай
Зvрх 1 шагай
Бєєр 2 шагай
Давсаг 1 шагай
Сvvл 3 шагай

Нийт 90 шагай орно. Тоглоход 6 талдаа 1-6 ширхэг нvхтэй ердийн шоо хэрэгтэй. Эхлээд нэг тоглогч шоо хаях ба хаяхад чухам хэдэн тоо буусан байна тэр тоо ёсоор мэлхий болгож єрсєн шагайнаас авна. Жишээ нь нэг нvх буувал зvрх давсагны аль нэгийг авна. Энэ мэтчилэн авсаар байгаaд мэлхийн аль нэг эрхтэн дуусвал тэр байхгvй зvйлийн шоог хаягч шооны нvхний тоо ёсоор уг эрхтнvvдийг сэлбэн тавина. Ингэж тоглосоор аль нэг тоглогч нь шагайгvй болж болно. Аль олон шагайтай хvн нь хожно.

Хэрэв гэрт чинь шагай байдаг бол заавал тоглож vзээрэй. Хєгжилтэй шvv.

Sunday, March 18, 2007

Зvйр цэцэн vгс 2

Тэнцвэргvй ачаа
Тэмээ малын зовлон
Тэнцвэргvй амраг
Хоёр биений зовлон


Эр эмийн хооронд илжиг бvv жороол


Зовох цагт нєхрийн чанар танигдана


Болсон идээнээс бvv буц
Болох болохгvй хvний vгэнд бvv ор


Хvний хvvхэд хvрэн бєєртэй


Ишиг эврээ ургахаар эхийгээ мєргєх


Эхийн санаа vрд
Yрийн санаа ууланд


Эрийг нас дарна
Уулыг цас дарна


Айсан хvнд аргал хєдлєх


Айлаас эрэхээр авдараа уудал


Алдсан хvн арван тамтай
Авсан хvн нэг тамтай


Айсан хvнд аргал хєдлєх


Айлаас эрэхээр авдараа уудал


Алдсан хvн арван тамтай
Авсан хvн нэг тамтай


Арын мод алагтай цоогтой
Аавын хvv сайнтай муутай


Ахмадаа хvндлэх цэцний тэмдэг
Арсалдаж маргах тэнэгийн тэмдэг


Ахын хишиг дvvд олдохгvй


Аяганы хариу єдєртєє
Агтны хариу жилдээ


Аягаа голохоор аашаа гол


Аюул aюулаас гал усны аюул
Амар амраас сэтгэл санааны амар


Амьд арзайж мэнд мэлтийх


Асyyхаар асга


Атаач эм арван нvдтэй


Ах дvv эвтэй бол
Алт эрдэнээр дутахгvй


Ах сайтын дvv цэцэн
Ажил сайтын гэр цэмцгэр


Архи арван насыг авна
Тамхи таван насыг авна


Аргалаас илч
Ажлаас тос


Арслангийн аманд гараа хийхээс ч буцахгvй


Амьд хvний гэрч болохоор
Yхсэн хvний дэр бол


Амьд хvн аргатай
Аргалын гал цогтой


Амьд явбал алтан аяганаас ус ууна
Мэнд явбал мєнгєн аяганаас ус ууна


Аманд ч vгvй хамарт ч vгvй


Амны бэлгээс
Ашдын бэлэг


Амны хишиг нь ардаа гарах


Амсар муутай аяганд цай бvv хий
Ам султай хvнд нууцаа бvv хэл


Амташсан хэрээ арван гурав эргэх


Амь наана там таана


Алтайг давж эр болно
Арыг давж хvлэг болно


Алтны дэргэд гууль шарлана
Ахын дэргэд дvv ухаажна


Алаагvй байхад vнэг сайхан
Аваагvй байхад авгай сайхан


Алтан дээр суусан гуйлгачин
Аман дээр овойсон хєєсєнцєр


Ам ажил хоёр
Алд дэлэм зєрєх


Ам алдвал барьж болдоггvй
Агт алдвал барьж болдоггvй


Ам нээвэл уушиг нээ


Амаа хичээхгvй бол гай тарина
Галаа хичээхгvй бол гамшиг тарина


Аймхай хvн арван гурав vхнэ
Баатар хvн нэг vхнэ


Айсан хvн адуу vргээх
Ичсэн хvн хvн алах


Хvн болох багаасаа
Хvлэг болох унаганаасаа


Аавдаа авгай авахыг заах
Аавдаа адуу манахыг заах


Гэмт хvн гэлбэлзэнэ

Шагай

Шагай гэдэг vг зарим нэгэнд нь их дотно санагдаж магад юм. Зарим нь бvр мэдэхгvй ч майж магад.
Миний хувьд багадаа шагайгаар их тоглодог байлаа. Манайх 600 гаран шагайтай, шалаар нэг тарааж байгаад л 2 дvvтэйгээ, хажуу айлынхаа ах эгч нартай нийлж 2 гэрийнхээ аваргыг шалгаруулах гэж бєєн єрсєлдєєн, хор шар буцалдаг байж билээ. Дvv маань уншаад "нээрээ тийм байж дээ" гэж дурсах байх даа.

Японд ирснээсээ хойш хааяa ажлын шугамаар бага дунд сургууль, цэцэрлэг явж эх орныхоо тухай танилцуулга, монгол хvvхдvvдийн тоглодог тоглоом зэргийн талаар танилцуулах хэрэг гардаг юм.
Япон хvvхдvvд ямар багаасаа хонь ямаа харж байсан биш, шагайны талаар ямар ч ойлголт байхгvй. Хонины яс энэ тэр гээд хэлэхээр "пєєх паах" болоод явчихдаг юм. Шагай няслах гэж хєглєнє дєє. Гар хуруу нь ямар ч эвсэл байхгvй. Хонь, ямаа, тэмээ, морийг тайлбарлаж зааж єгєєд байхад ялгаж чадахгvй.
Сvvлдээ ч хонь ямаагаар нь ялгахгvй зvгээр л хооронд нь няслаад бай гэдэг болсон. Тэгээд их олныг цуглуулсан нь хожно гэх жишээгээр хялбарчилдаг болсон. Няслах гэж байна гээд долоовор хуруугаараа зvгээр л тvлхээд онох гэсэн шагайн дээрээ аваачаад хаячихдаг хvvхэд ч байдаг юм.


Шагай нь хvvхдийн анхаарал тєвлєрєлтийг сайжруулдаг, зєв хор шартай болгодог, сэтгэх чадварыг хєгжvvлдэг гээд их олон сайн талтай юм шиг ээ.

Шагайгаар толгох арга олон янз байдаг ба бєгцєг няслах, алаг мэлхий гээд л.
Дараагийн бичлэгтээ "алаг мэлхий єрєх" тухай танилцуулнаа.

Б.Ичинхорлоо

Єєрийн хvндэтгэж явдаг зохиолчийн шvлгээс толилуулъя.

Тэнгэр

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггvй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бyсдын од шохоорхдог юм
Миний Монголын тэнгэрт єдєлсєн шувуу
Бусдын тэнгэрт єдєє цацдаггvй
Миний Монголын тэнгэрт єссєн бvргэд
Бyдант газар ясаан тавьдаггvй

1990 он




Эх нутаг

Цав цагаахан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чихарна
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хvмvvс аанай л толгой дохино
Тэс хєлдvv моддын нємєрт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгvй шvлэгч гиюvрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасаж
Элгээ ємлєн хоромхон чулуужнам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мєчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цєєхєн байгаасай гэмээр яг энэ орой л
Цємєєрєє vргэчихлээ шvv, сэтгэлийн хун шувууд

1991

Thursday, March 15, 2007

Монголын хамгийн хамгийн 2

  • Хамгийн гvн нуур: Хєвсгєл
  • Хамгийн єндєр хvрхрээ: Хєвсгєл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн єндрєєс буудаг Арсайн хvрхрээ юм.
  • Хамгийн их уст хvрхрээ: Євєрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. 22 метрийн єндрєєс буудаг.
  • Хамгийн том мєсєн гол: Потанины мєсєн гол. Уг мєсєн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н.Потанины нэрээр нэрлэсэн. Энэ мєсєн гол нь Таван Богд ууланд байдаг ба 20 км урт, 5 метр єргєнтэй. Мєн vvнээс гадна Цаст Хайрхан, Цамбагарав, Мєнх Хайрхан, Сутай, Цэнгэл Хайрхан, Хархираа, Их Бага Богд (Алтайн уулархаг нутагт), Хангайн нуруунд Отгон тэнгэр, Суврага Хайрхан, Хєвсгєл аймагт Мєнх сарьдаг, Хан тайга, Улаан тайга, Хэнтийд Асралт хайрхан, Хэнтий Хан зэрэг мєнх цаст уулс бий.
  • Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг євчинд тустай.
  • Хамгийн єндєр мод: Жодоо
  • Хамгийн их газар нутагтай аймаг: Ємнєгєвь -Бельги нутгаас 5 дахин том. Голландаас 4 дахин, Дани, Австри зэрэг улстай тэнцvv байна.
  • Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, тєлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний єндєр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хєвсгєл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Єндєр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Євєл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цєєнх тохиолдолд ганц хєтєл тєрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.
  • Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2 юм. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг.
  • Хамгийн ховор загас: Хилэм
  • Хамгийн том загас: Тул
  • Хамгийн том шувуу: Тас
  • Хамгийн єндєрт нисдэг шувуу: Ёл-7500 метрийн єндєрт нисдэг.
  • Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.

和歌

Нэгэн танил японы захидалдаа бичиж ирvvлсэн японы нэгэн шvлгийн тєрлийг орууллаа. Yг нь эртний хэллэгтэй их хэцvv юм билээ. Гэхдээ яaхав алга болгочихгvйн тулд блогтоо оруулахаар шийдэв.

和歌

久方の光のどけき春の日にしづごころなく花の散るらむ
顔わくば花のもとにて春死なむその如月(きさらぎ)の望月(もちづき)のころ
世の中にたえて桜のなかりせば春の心はのどけからまし
散ればこそいとど桜はめでたかれこの世に何か久しかるべき
老いてこそ春の惜しさはまざりけれいま幾度も逢わじと思えば
春ごとに花は盛りにありなめど逢い見むことは命なりけり
春ごとの同じ桜の花ならば惜しむ心も変はらざりけり
けさ見れば夜半の嵐に散り果てて底こそ花の盛りなりけれ
明日ありと思うこころのあだ桜夜半に嵐が吹かぬものかは
散りぬべきとき知りてこそ世の中の花も花なれ人も人なれ
限りあれば吹かねどの峯の桜は散るものを心みじかき春の山風
しましまのやまと心をひと問えば明日の匂う山さくら花
春は花夏ほとときす秋は月冬雪さえて涼しかりけり

Wednesday, March 14, 2007

Монголын хамгийн хамгийн 1

Монгол улсынхаа хамгийн хамгийнийг мэдэж байхад илvvдэхгvй болов уу. Дотор нь алдаатай зvйл байвал засаж залруулахыг хvсье .


  • Хамгийн баруун захын цэг: Алтайн нурууны Мааньт уул
  • Хамгийн зvvн захын цэг: Соёлз уулын зvvн хойд 7.1 км зайд орших цэг
  • Хамгийн хойд захын цэг: Их Саяaны нурууны Монгол шарын даваа
  • Хамгийн ємнєд захын цэг: Орвог гашууны Бор толгойн хойд єргєрєг
  • Хамгийн єндєр цэг: Монгол Алтайн нурууны Таван Богд уулын Найрамдал оргил
  • Хамгийн нам цэг: Дорнод Монголын тал дахь Хєх нуурын тvвшин
  • Хамгийн том мєрєн: Сэлэнгэ-Хєвсгєлийн уулсаас эх авч урсдаг Дэлгэр мєрєн, Хангайн нуруунаас эх авдаг Идэр голууд нийлж Сэлэнгэ мєрєнг vvсгэнэ. Энэ 2 голын бэлчээрээс авахуулаад Сэлэнгэ мєрєн 992 км кв урсаж Байгаль нуурт цутгана. Уг уртын 590 гаруй км нь Монгол оронд байдаг. Энэ мєрний хамгийн том цутгал нь Орхон гол юм.
  • Хамгийн урт гол: Орхон-Хангайн Суврага Хайрханаас эх авч 1124 км урсаж Сэлэнгэ мєрєнд цутгадаг. Орхон голд Туул, Хараа, Ерєє, Тамир зэрэг голууд цутгадаг. Орхон голын сав газарт Монголын эртний нийслэл Хар-Хорум хотын балгас, Эрдэнэ зуу хийд болон Сvхбаатар, Булган хот оршдог. Орхон голын дараа Хэрлэн гол орно.
  • Хамгийн том нуур: Увс-нуур далайн тєвшинээс дээш 759 метрт байрладаг 60-70 км-ийн диаметртэй бараг дугуй нуур юм. Нуурын ус маш шорвог. 10-20 м-ийн гvнтэй гvехэн нуур. Дэлхийн євийн санд бvртгэгдсэн Увс нуурын сав газрын тєв хэсэг болдог.

(Увс нуурын талаар vнэтэй сайхан мэдээлэл єгсєн Гансvх ахад баярлалаа. Таны ажил vйлсэд амжилт хvсье. )

  • Хамгийн том цэнгэг нуур: Хєвсгєл-Хєх Сувд хэмээн алдаршсан. Монгол орны бvх голын усны 10 жилийн урсацтай тэнцэнэ. Урт нь 163 км, єргєн цэг нь 37 км, гvн нь 267.2 м. Хєвсгєл нуурт 111 гол горхи цутгадаг. Цэнгэгээрээ дэлхийд 2-т ордог.

Tuesday, March 13, 2007

Тэмээ

Таван хошуу малын дотроос тэмээ нь єєртєє 12 жилийн шинжийг хадгалсан байдаг гэж vздэг.

Хyлгана чихтэй
Yхэр нvдтэй
Бар хумстай
Туулай хамартай
Луу зогдортой
Могой хvзvvтэй
Тахиа овоотой
Морь дэлтэй
Хoнь ноостой
Бич бєхтэй
Нoхoй гуятай
Гахай сvvлтэй

Монголын тєрийн сvлд

Монголын тєрийн сvлд нь 2000 жилийн тvvхтэй. Хар, цагаан, алаг гэсэн 3 янз байдаг.

  • Цагаан сvлд нь адууны дэл сvvлээр манжилга гєхєл хийсэн хялгасан туг юм. Голдоо нэг том сvлдтэй. Тvvнийг тойрсон 8 бага тугнаас бvрддэг. Тийм болохоор 9 хєлт цагаан туг гэж нэрлэдэг. 8 бага сvлдийг нь элч сvлд гэж нэрлэдэг. Оройн 3 дєлт гал хийгээд нар сар нь мєнхжингийн гэсэн утгатай.

  • Хар сvлдийг 4 хєлт хар сvлд гэж нэрлэдэг. Цэрэг дайны vед голцуу хэрэглэдэг. Уг сvлдийг чулуун мэлхий дээр суурилуулдаг. 13 зууны vеэс хэрэглэж ирсэн. 15 зууны vед Батмєнх даян хаан, Мандухай цэцэн хатан их хэрэглэдэг байжээ.

  • Алаг сvлдийг энхжин, цэрэг дайны аль ч vед хэрэглэж болдог байна. Хар цагаан єнгє хосолж алагласан байдаг.

Monday, March 12, 2007

Єглєєний санамж

Та бvхэн єглєє бvр Улаанбаатарын радиогоор явдаг байсан єглєєний санамж нэвтрvvлгийг санаж буй биз ээ. Уг нэвтрvvлгээр мэргэдийн сургаал болон орчин vеийн эрдэмтдийн судалгаа, бvтээл, ардын уламжлалт ёс заншил зэргээс бидэнд толилуулдаг байсныг санаж байна. Ингээд та бvхэндээ тухайн нэвтрvvлгийн эхэнд уншдаг байсан шvлгийг хvргэж байна.


Єглєє болгон эртлэн босч єндєр тэнгэрийг бvрэн харж бай!
Огторгуйн хурмаст уужмын хутагаа оюун ухаанд тань хайрлах болно
Орой бvхэн нэгийг санаж, одот ертєнцийг хvндэтгэн харж бай!
Эрхэс гараг vзэсгэлэнт сvлдээрээ vvрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд алаг зvрхнээсээ догдлон харж бай!
Эндэгдэлгvй дэгжихийн учир тавилангаар эрдэнэт бємбєлєг гийх болно
Ухаант хvн та хаана ч явсан уулсын оргилыг хvндэтгэн харж бай!
Баян буурал хангайн хишгээр та бат тvвшин явах болно
Учирсан бvхнийхээ нvvр царайг уяхан даруухан инээмсэглэн харж бай!
Єнєр єтгєн урт удаан наслахын єлзий буян бvрдэх болно.

Sunday, March 11, 2007

Ертєнцийн гурав

Ертєнцийн гурван баян

Газар vндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян


Ертєнцийн гурван хэцvv

Yерлэн шуугих нь ус хэцvv
Дvрэлзэн асах нь гал хэцvv
Эрчлэн хийсэх нь салхи хэцvv


Ертєнцийн гурван сайхан

Арван тавны сар нэг сайхан
Атар газрын цэцэг нэг сайхан
Аав ээжийн сургаал нэг сайхан


Ертєнцийн гурван хоосон

Барьж тавьж байдаг зvvд нэг хоосон
Барайж торойж байдаг зэрэглээ нэг хоосон
Бахирч цахирч байдаг цуурай нэг хоосон


Ертєнцийн гурван хєх

Уудам дэлхийн тэнгэр нэг хєх
Унтрах галын дєл нэг хєх
Урсах голын ус нэг хєх


Ертєнцийн гурван цэмцгэр

Yvлээ хєєсєн тэнгэр нэг цэмцгэр
Yнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Yсээ самнасан авгай нэг цэмцгэр


Ертєнцийн гурван улаан

Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан
Жаргалтай хатны хацар нэг улаан
Жартгай хvний нvд нэг улаан


Ертєнцийн гурван ногоон

Талд ургасан арц нэг ногоон
Тайгад ургасан хуш нэг ногоон
Талд ургасан зээргэнэ нэг ногоон


Ертєнцийн гурван цагаан

Єсєхєд шvд нэг цагаан
Єтлєхєд vс нэг цагаан
Yхсэн хойно яс нэг цагаан

Улаанбаатарын магтаал


Мєнгєн Туулыг эмжсэн
Ганган хотоо магтъя
Мєрєн голын ундраа
Тvvний хєгжлийг бахадъя
Yеийн vед дvнхийсэн
Бoгд уулын ард
Yрийн vрд сvндэрлэх
Улаанбаатар хот минь
Єндєр барилга нь жигдэрсэн
Єргєн сайхан чєлєєтэй
Зуун тvмээр жирийсэн
Зvлзган ногоон модтой
Ажилч тvмнээ баясуулсан
Амралт цэнгээний газартай
Мянган бээрийг товчилдог
Хурдан хvлгийн зогсоолтой
Тvмэн vед мєнхрєх
Тvvх саштир ихтэй
Ази тивийн цээжинд
Oд болж ярайсан
Арвин дэлхийн хаана ч
Тод нэр нь дуурссан
Уужим сэтгэлт тvмний
Итгэл зоригийг бадраасан
Улаанбаатар хот минь
Сэтгэл зvрхэнд уяатай.

Friday, March 09, 2007

Алтайн магтаал

Мєнх цасан эхтэй
Мєлгєр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Бyлгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бvрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сvрэгтэй
Хyн цэн шувуу цэнгэлтэй
Хyр цэцгийн шvvсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Yзvvрийг нь бариад гарахад
Yнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилvvс дvvлдэг
Мєрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сvлждэг
Ариyн тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиy дээрээ намаржаатай
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Євєр дээрээ євєлжєєтэй
Євлийн гурван сар нь єнтэй
Арвин их тал нутаг минь
Алтан тариа халиуран найгасан
Жирийсэн сайхан дардан замаар нь
Жингийн олон тэмээ нь цувсан
Бvх баялгаар чимэгдсэн
Бyyрал єлзийт Алтай минь

Бид бvхний багадаа уншдаг, цээжилдэг байсан шvлгvvдээс

Хэнз хурга

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан vстэй
Дуран хар нvдтэй
Тvмэн хонины дунд
Тvvнээc хєєрхєн амьтангvй
Тєрсєн хот дотроо
Тэр бид хоёр тоглодог
Д.Нацагдорж



Ботго

Тугал хоёр нvдтэй
Туг ширээ бєхтэй
Урт сайхан хvзvvтэй
Уянгат сайхан дуутай
Борогч ингэнээс гарсан
Борхон хєєрхєн ботго


Унага
Урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хєлдєє жороотой
Хvзvvндээ молцогтой
Чонон хоёр чихтэй
Цoлмoн хоёр нvдтэй
Тoлгoйгooрoo тоглодог
Тоосноосоо бусгадаг
Сvvлээрээ тоглодог
Сvvдрээсээ бусгадаг
Жаварт жар хоног сойдог
Наранд ная хоног уядаг
Алтайд унагалсан
Алагч гvvний унага
Хангайд унагалсан
Харагч гvvний унага

Нэг суурин Нэг бvтээгдэхvvн

Та бvхэндээ Монгол улсад маань єрнєєд удаагvй байгаа Нэг суурин-Нэг бvтээгдэхvvн хєдєлгєєний талаар бяцхан тайлбар єгье гэж бодлоо.
Энэхvv хєдєлгєєн нь анх Япон улсад єрнєж эхэлсэн юм байна. 1979 он, 1980-аад онд Японы Ооита мужид vvссэн бєгєєд эдvгээ Азийн 20 гаруй оронд єрнєєд байгаа юм. Хєгжиж буй оронд ихээхэн хэрэгцээтэй гэж vзэн Япон улс нь Солонгос, Хятад зэрэг улсаас эхлэн Малайз, Филиппин, Тайланд, Канбож, Монгол гэх мэт хєгжиж буй оронд єрнvvлээд, хэрэгжvvлж эхэлсэн байна.
Манай улсад анх 2001 онд Японы Ооита муж, JICA-гийн тусламжтайгаар Баянхонгор аймагт vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 2005 онд манай улсын засгийн газар албан ёсоор мєрийн хєтєлбєртєє тусган хэрэгжvvлж эхлээд байна.

Одоогоос 25-аад жилийн ємнє vvссэн энэ хєдєлгєєний ачаар єнєєгийн Япон улсын муж болгон, хот болгон, тосгон болгон нь єєрийн гэсэн нэрийн бvтээгдэхvvнтэй, vйлчилгээтэй, аялал жуулчлалын газартай, vзвэр vйлчилгээний газартай болсон байдаг. Тvvнийг нь бусад мужууд нь дэмждэг, ирж очдог, єєрсдийнхєє бvтээгдэхvvн, vйлчилгээг харилцан сурталчилдаг байх юм. Єєр мужид амьдардаг найз болон ах дvvстээ єєрийнхєє амьдарч байгаа газрын брэнд бvтээгдэхvvнээс явуулдаг, эргээд тэд нараасаа тухайн газрых нь нэртэй бvтээгдэхvvнийг бэлгэнд авах гээд сайхан уламжлал тогтсон байх жишээтэй.

Харин манай Монголд хvмvvс нь аймаг сумаараа нутгархах нь сайхан ч арай дэндvv бvдvvлэг гэж хэлж болно. Бие биенийгээ доош нь хийсэн, удам угсаагаар нь дуудсан, єнєє жалга довныхоо бодлоос салаагvй. Уг нь дээхэн vед тэндхийн айраг нь сайхан амттай гээд аав ах нар ярьдаг байсан санаж байна. Yvн шигээ єєрсдийнхєє нутаг усны ямар нэгэн зvйлийг сайжруулж брэнд бvтээгдэхvvн болгохыг зоривол тухайн нутагт, хєдєє орон нутагт vйлдвэрлэл бий болж ажилгvй баахан архидсан залуус нь ажилтай болох боломж байгаад байх шиг.

Ямартай ч Нэг суурин Нэг бvтээгдэхvvн хєдєлгєєн нь хvмvvст нэгийг бодогдуулна гэдэгт эргэлзэхгvй байна. Гадаадад ажиллаж амьдарч буй бид бvхэн ч тухайн улс орноосоо ихийг суралцан эх орныхоо тєлєє хэрэгжvvлчихээр санаа оноо байвал "хулгайлах"-ын тєлєє хичээцгээе!

Зvйр цэцэн vгс 1

Гадаад улсад амьдарч буй монголчуудад маань хэрэг болох болов уу гэсэн vvднээс бичив. Yр хvvхдэдээ монгол ахуй, соёлоос танилцуулах, гадаад улсад эх орноо сурталчлах гээд ажил vйлсэд тань бага хэмжээгээр тус болох болтугай. Миний хувьд орчуулга хийх vед зvйр vг нэлээд гарч ирдэг. Тэр vед нь япон монгол хэлний ижил тєстэй зvйр vгийг мэдэж байхад ёстой илvvдэхгvй юм билээ.

Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал

Эрхийг сурахаар
Бэрхийг сур

Усы нь уувал
Ёсы нь дага

Ишиг эврээ ургахаар
Эхийгээ мєргєх

Буурлаас vг сонс
Болсноос ам хvр

Ах нь сургадаг
Дvv нь сонсдог

Айл хvний амь нэг
Саахалт хvний санаа нэг

Эрхмийн дээд эх
Эрдмийн дээд эв

Эвийг эртнээс нь
Эрдмийг эхнээс нь

Сайнтай нєхєрлєвєл сарны гэрэл
Муутай нєхєрлєвєл могойн хор

Хvнд тус хийвэл
Єєрт тус ирнэ

Цаг цагаараа байдаггvй
Цахилдаг хєхєєрєє байдаггvй

Цуцлаас гал
Цухлаас хэрvvл

Тєрийн хэлхээ эрдэм
Тєрлийн хэлхээ эцэг эх

Замийн хvзvv урт
Зааны хvзvv богино

Зан сайтай айлд хvн бvхэн цуглана
Замаг сайтай нуурт шувуу бvхэн цуглана

А vсэг эрдмийн дээд
Аав ээж хvний дээд

Сайн хvнд нєхєр олон
Сайн моринд эзэн олон

Яаравч бvv явган суу
Ядравч бvv ташуураа тул

Яарвал даарах
Ядарвал єлсєх

Ахаа алд хvндэл
Дvvгээ дэлэм хvндэл

Ясыг мах дагадаг
Ёсыг хvн дагадаг

Ууж идэхдээ уургын морь
Урагшаа гишгэхдээ ургаа хад

Эвт шаазгай буга барина

Эвлэвэл бvтдэг
Хoвлoвoл гутдаг

Цувж явсан барнаас
Цуглаж суусан шаазгай дээр

Аавын сургаал алт
Ээжийн сургаал элбэрэл

Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм

Эрдмийг хичээлээр сурдаг
Эрлийг сургаар олдог

Эрдэмт хvн улсын чимэг
Эетэй хvн олны тэргvvн

Эрдэмт хvн номхон
Их мєрєн дєлгєєн

Эрдэнэ ховор боловч олж болдог
Эрдэм гvн боловч сурч болдог

Эрдмийг гvн гэж бvv цєхєр
Эндэгдлийг бага гэж бvv бод

Биеийн амрыг бvv хар
Бусдад туслахыг бvv март

Номыг vзэж бардаггvй
Ажлыг сурч гvйцдэггvй

Yг сєрвєл хэрvvл
Yvл сєрвєл бороо

Уур биеийг зовоох
Уул морийг зовоох

Нэгийг бодогдуулах vгс

  • Цєхрєхгvй байх нь хийж чадахын 100-ны 95 хувь нь юм.

  • Агуу их хvмvvс сонсохыг гол болгодог. Єчvvхэн хvмvvс ярихыг гол болгодог.

  • Чухал ажлыг завгvй хvмvvст даалгаж єг . Чyхал тєслvvдийг зав ихтэй хvмvvстэй хамтарч хийх нь vр дvнд хvргэдэггvй.

  • Tолгой зvтгэл хоёроороо мєнгє хийж амьдар. Тоохгvй байгаа нэгийгээ эргэж хартал амьдар. Амьдар чи амьдар...


  • Насаар чинь жаргаана гэж бурхан надад хэлээгvй. Насаар чинь зовооно гэж чєтгєр надад шивнээгvй ээ.


  • Хvний нvvр рvv харж байгаад хэлж байгаа сайшаалын vгийг Хараал мэт газар унагаа Хvний нvд рvv эгцэлж харж байгаад хэлсэн шvvмжлэлийн vгийг Ерєєл мэт тосч ав Тэгвэл чи хvн болно. Мишигийн Цэдэндoрж


  • Надад сайн найз байдаг билvv гэж дотроо бодож суухаар Би тvvний сайн найз байж чаддаг уу гэж єєрєєсєє асуу/


  • Уншихаа байвал сэтгэхээ болино.

Thursday, March 08, 2007

Цэцэг


Японд ирснээс хойш их л олон янзын цэцэг харж байна. Япон улсын vндэсний цэцэг нь Сакvра . Солонгос улсын vндэсний цэцэг нь Мvкvгэ (монгол нэрийг нь мэдэхгvй учраас галиглаж бичив) юм гэсэн. Харин танай улсын vндэсний цэцэг гэж ямар цэцэг байдаг вэ гэж нэг япон хvн асууж байсан юм. Тухайн vед хавар хамгийн тvрvvнд цэцэглэдэг болохоор нь Яргуй гээд хэлээд орхисон юмдаг. Харин саяхан Монгол улсын цэцэг "Цагаан уул цэцэг" юм болов уу гэж бодлоо. Учир нь Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол дахь Японы жилд зориулж марк хийсэн тухай сониноос олж уншаад манай улсын цэцэг нь Цагаан уул цэцэг юм байна даа гэж бодлоо. Монголчууд бид гадаад улсад явахаараа Чингис хааны vр сад гээд цээжээ дэлдэх дуртай мєртлєє єєрийн улсаа хэр зэрэг мэдэх билээ. Гадаад хvмvvсийн хувьд хэн нь ч мэдэж байдаг жижигхээн асуултанд бvдэрч тухайн vед буруу хариулсандаа єєрєєсєє ичсэнээ нуух юун .