Friday, May 18, 2007

J'aime French

За энэ удаад 10 жилд франц хэл хэрхэн vзэж байсан тухайгаа бичье. 6 ангиасаа эхлээд vзсэн. Гэхдээ 8-д ортлоо халтар хултар л байлаа. 8-д ордог жилээ хvvхдийн ордны франц хэлний дугуйланд орсон юм. Багш нь их дажгvй заадаг, єндєр хєєрхєн багш байсан. Сvvлд нь єєр багш ирсэн юм. Бас 50-р сургуульд шинэ багш ирсэн. Залуухан сургуулиа дєнгєж тєгссєн. Франц хэлэндээ ч сонирхолтой боллоо. Сайжирч эхэллээ. Франц хэлэндээ ангийнхаа топ болж ирсэн юм байна. Дvрмэндээ сайн байсан. Яриандаа тийм ч сайн биш байлаа.
Франц хэлээ єєрийн гэсэн арга барилаар сурч байсан юм байна. Жишээ нь жижиг текст орчуулаад, тvvндээ асуулт тавиад, єєрийнхєє ойлгосноор хариулт єгдєг байлаа. Дараа нь багшдаа шалгуулдаг байсан юм. Их vр дvнгээ єгсєн гэж боддог. Бас 50-р сургуулийн багш маань эхний 5 минут цээж бичиг хийлгэдэг байлаа. Эхэндээ улаан нялга юм байдаг бол сvvлдээ алдахаа болиод ирсэн дээ.
Хvvхдийн ордондоо 10-аа тєгстєлєє явсан. 38 сургууль бас франц хэл заадаг, хvvхдvvд нь ч сайн байсан юм. Єрсєлдєгч байлаа. Франц хэлний олимпиадад бол байнга єрсєлддєг байлаа ш дээ. Би гэхдээ нvvрэмгий биш, биеэ барьчихдаг хvvхэд байсан болохоор ярианых нь шалгалтанд тийм сайн оноо авдаггvй байсан. Олимпиадад шагналт байранд ч орж байлаа. Хэддvгээр байр билээ дээ, єнєє бичиг энэ тэрийг нь харахгvй бол санахгvй байнаа.
Ер нь франц хэлнийхээ ачаар хvvхдийн Харшийн ёлконд ороод vзчихсэн, євлийн євєєгєєс (Гомбосvрэн гауйгаас) бэлэг аваад vзчихсэн лут гараа...Гэхдээ медаль энэ тэр авдаг хvvхдvvдийн дэргэд бол ч юу ч ч биш л дээ.
Хамгийн ихээр талархаж явдаг нь МУИС-д франц хэлээрээ шалгалт єгч ороод тэнцэж байсан юм. Нийгэм, монгол хэлнийхээ шалгалтын онооны нийлбэрээрээ 500 хvvхэд єрсєлдсєнєєс эхний 16-д орж байсан юм. Тухайн vед ээж аав 2 бєєн баяр. Аргагvй ш дээ. 1000 долларгvй л бол МУИС-ийн гадаад харилцаанд чинь хvн ордоггvй юм гэсэн цуу яриа байсан юм чинь. Аав тэгсэн ардын хvvхэд орж болдог л юм байна гэчихсэн явж байсан. Хэ хэ. Их сургуульд франц хэлээ vргэлжлvvлж сураагvй, япон хэл сонгочихсон.
Одоо гэрт нэлээд хэдэн франц хэлний толь бичиг, сурах бичиг бий. Гэхдээ одоо vеийнх биш, дээхэн vеийн. Тэр vед франц монгол толь ховор ихэвчлэн оростой байдаг байсан. Одоо ч ихээр гарсан биз дээ. Монголд очихоороо сонирхож vзье байз.Нэг удаа 50 сургуульд хэн ч билээ дээ нэг франц ирж хичээл зааж байсан юм. Их хурдан яриад нэг их юм ойлгоогvй.Helene ба залуучуудыг их vздэг байв ш дээ. Франц дуу их цуглуулнаа. Нэг их гоё гоё дуутай кассетаа алдчихсан. Хэнд єгснєє санахгvй байгаа юм. Одоо тэгээд франц хэл их дотно, тvvнийг дагаад франц орон их дотно санагддаг юм. Хэзээ нэгэн цагт франц явж vзнэ гэж боддог. Франц орон, хэлийг сонирхох болсон нэг шалтгаан нь Монте-Кристo гvн байгаа юм. Тэр номыг хэдэн ч удаа уншсын бvv мэд. Нэг хэсэг бараг цээжилчихсэн байсан юм даг. Єєртєє таалагдсан хэсгvvдийг дахин дахин уншдаг байлаа. Гэх мэтчилэн франц хэлэнд би дуртай, франц оронд би дуртай.
Франц явж vзэх мєрєєдєл маань биелэх болтугай гээд энэ бичлэгээ тєгсєе.

Thursday, May 17, 2007

Бvсгvйчvvдэд & эрчvvдэд

Yндсэрхэг бай бvсгvй минь

Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ємчилсєн гэргийгээ
Бурхнаас хvртэл харамлана

Yндсэрхэг бай бvсгvй минь
Єєрийг чинь ємчилсєн эр нєхєртєє vндсэрхэг ханд
Yнэндээ бvсгvй хvнд эр нєхєр чинь эх орон
Yйлийн чинь аясаар хатуурч зєєлєрч
Yнсэлтийн чинь цэнгээр гандаж мандана
Хазгай гишгэхэд чинь тэнгэр шиг хилэгнэж
Хайлган аaлинд чинь дуу шиг уярна

Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ємчилсєн гэргийгээ
Бурхнаас хvртэл харамлана

Єнгє нь бараан хорвоод тавилангаа холбосон
Єєрийг чинь овоглох эх орондоо vнэнч бай
Єдрийн цагаанд урдаан барьж
Шєнийн бараанаар ємнvvр чинь халхлах
Єєрийнхєєн эх оронд vндсэрхэг бай бvсгvй минь ээ!

Ц.Бямбажаргал (энэ шvлгийг biirbeh.com-ooс уншаад хадгалж авч байсан юм.)

Хvvхнvvд бид ингэж бодож ханьдаа vнэнч явдаг байхад эрчvvд та нар НyА-г байлгах ёстой гээд явж байх ч гэж дээ...
Ингэж бичих болсон шалтгаан нь "Чандмань" блогт бичигдсэн НyА-гийн санал асуулгыг уншаад тэр.

Харин яaгаад "Бvсгvйчvvдэд" гэсэн бэ гэхээр НyА-тай хvvхнvvд ч байдаг болохоор тэдэнд ч бас зориулав.

Wednesday, May 16, 2007

Бага нас 2

Дунд анги
5-д ордог жил дилvv 6-д ордог жил билvv 50 сургууль хэлний сургалттай сургууль болж байна гээд гаднаас сурлага сайтай хvvхдvvдийг шалгаад нэг анги бvрдvvлдэг юм байна. Тэгээд манай ангийг тараагаад хаячихав аа. Тухайн vед их эвгvй санагдаж билээ. Ижилдэн дассан нєхдvvд салаа замын эрхээр салаад єєр єєр ангид хуваарьлагдчихав. Би бас хэрэндээ хvмvvсээс яaж хоцрохов англи хэлнийх нь ангид орох гэсэн чинь тоо нь гvйцчихээд. Шинээр нээж байгаа хэлний анги нь дан ганц англи хэлний анги биш англиас гадна франц, герман хэл гэж байсан. Хэлнийхээ цагийг болохоор 3 хуваагдаад англи, франц, герман гэж ордог байсан юм. Англи хэлний нь группт орох гээд хувь дутаад франц хэлэнд нь оров оо. Тухайн vедээ ороё гэж ороогvй. Хэлний л ангид орж байвал гэсэн ухааны юм бодоод л орсон юмдаг. Тэгсэн ээж франц хэлний ангид орсон гээд франц хэлний сурах бичиг тэр vеийн 1000 тєгрєгєєр олж ирсэн юм даг. Их vнэтэй санагдаж билээ. Аргагvйн эрхэнд франц хэл vзэх болоод, тvvнийгээ ч нэг их сонирхсон юмгvй...
2 дvv маань 4 хорооллын 78 дугаар сургуульд гэр тэнд нvvж очсон тул шилжиж оров. Би гэдэг хvн гадаад хэл vзэж байгаа том эгч хуучин 50-даа vлдэж 10-aa тєгссєн. 3, 4 хорооллын эцсээс автобусанд сууна гэж бас л алалцаан болдог байлаа. Тэр vед ямар ад vзэгддэг микро нь байсан биш. Талхны алалцаанаас салаад автобусны алалцаанд хvч vздэг болж байгаам даа. Харин энэ нь их сургуулиа тєгстєл vргэлжилсэн шvv. Их удаан байгаа биз...
Шинэ ангид ороод дасаж єгєхгvй нэлээд удсан. Нєгєє ангиудаас орж ирсэн ганц нэг зvс таньдаг хvvхдvvдтэй ганц нэг vг сольдог л байлаа. Гаднаас сурлага сайтай хvvхдvvд шилэгдээд ороод ирсэн болохоор дандаа "гавал"-ууд. Багш нар ч манай ангийг магтаад. Гадаад хэл гэж гvйгээд тооны талын хичээлийг харин ч хаясан даа хєєрхий. Одоо их харамсдаг юм...
Хэчээлдээ муудаж ирэв ээ. Хийх сонирхол ч тєрєхгvй, тоондоо бол улам л хоцрогдоод. Тооны хичээлд муу ч гарч vзэв. Алтан 3 аваад л яваад байсан. Унших талын хичээлд яaхав нэг юм арай гайгvй. Манайх хороололд нvvж очсоноос хойш би гэдэг хvн хєдєлгєєн нь багасаад л гэрт бvгж байдаг даруухан хvн болж хувирсан даа. Ялалтын байр 2-хон орцтой, бvх хvмvvсээ таньдаг. Тэгсэн хорооллын байрнууд эсрэгээрээ. 9 ч билvv 10 орцтой. Хэдэн номерт хэн суудаг нь ч бvv мэд. Ингээд л гэртээ ном унших, ТВ vзэх гээд л гадагшаа гарч тоглох нь ховордсон. Харин дvv нар бол єєр. Тэндхийхээ сургуульд ороод найзуудтай болж байгаа юм. Тэгээд л тэнээд алга болчихно. Гэртээ бvгж байсны хvчээр уламжлалт тоглоом шагайгаараа харин ч нэг гаргууд няслаж сурсан даа.
Хааяa нэг хуучин байрныхаа хvvхдvvдтэй очиж уулзана. Хааяa дэлгvvр явна. Хичээлдээ явна гээд гадагшаа гарах нь цєєрєєд л. Аан тийн "Хvvхдийн ордон"-ы франц хэлний дугуйланд давхар явдаг байсан юм байна. Ангийхаа нэг охинтой.
Энэ vеэс нийгмийн идэвхи маань ч суларсан. Учир нь зах зээлд шилжээд ээж аав 2 маань цалингаараа арай чvv гэж хvргэдэг байсан юм чинь юyн урьдын адил багшаа би байхав. Ханд нь хага дарагдсан даа.
Намайг 8 тєгсдєг жил багш нар ажил хаяад зуны шалгалт энэ тэрээ ч авсан юм байхгvй сайхан байлаа ш дээ. Харин би завшааныг ашиглаж гар хивсний дамжаанд сууж байсан юм байна. Жаахан ажиллагаа ихтэй ч нэхээд дууссан хойно сайхан санагдаж билээ. Гэртээ нэлээд хэдэн сандлын хивс нэхэж тавьсан юм байна шvv. Нээрээ тийн. Нэг хvнд сандлын 4 хивс нэхэж єгєєд олсон мєнгєєрєє цvнх авлаа. Тэгсэн нэг єдєр хичээлээ тараад автобусанд суугаад явж байсан цvнхийг минь нэвт зvсчихсэн байдаг байна ш дээ. Уур хvрсэн гэж. Анхныхаа "цалин"-гаараа авсан юм чинь.

Ахлах анги
9-д ороод гэнэт "цооров" оо. Орос хэлэндээ сайжраад л. Ер нь хичээлдээ их шамдах болсон юм. Их сургуулийн хаалга татахгvй бол болохгvй гэж ухаарсан юм шиг байгаа юм. Тvvх, нийгэм, монгол хэл, уран зохиол, орос хэл, франц хэл гэсэн хэдэн хичээлдээ дуртай, гайгvй. Хvн ч тэгээд чаддаг юмандаа дуртай байдаг гэж vнэн шvv. Нэг явдал санаанаас гардаггvй юм. Физикийнхээ хичээлд нэг хэсэг хоцорчихсон байж байгаад овоо ангийнхаа чаддаг хvvхдээр заалгаад нэг удаа самбарт гараад бодов оо. Тэгсэн багш 3 тавьчихлаа.Дургvй хvрээд дахиж оролдохоо ч больсон. Хvн яaгаад сайжирч болохгvй гэж. Муу хvvхэд муу чигээрээ л байх ёстой юм уу? Ойлгодоггvй байсан юмаа яaгаад ойлгодог болж болохгvй гэж. Дандаа л юм ойлгодоггvй "хойлог" байх ёстой юм уу? гэсэн ухааны юм бодоод дахиж физикийн хичээл дээр сайн, онц авъя гэж бодохоо ч больсон. Зарим багш нар бас заах арга барил нь тиймхэн. Зарим нэг дvнгийн хойноос vхтэлээ гvйсэн хvvхдvvдэд бол сайн багш нар ч зєндєє. За тэр ч яaхав ардын багшийг муулахгvй ээ. Харин нийгэм, тvvхийн маань багш надад их сайн байж билээ. Танай ангиас нийгэм, тvvхээр толгойгоороо их сургуульд орох хvvхэд бол ганцхан бий. Тэр бол "Б" гэж ирээд л хvн ичээгээд... Их сургуульд ороход нийгмийн шалгалтанд хамгийн єндєр л оноог нь авсан л даа. Гэхдээ тэр миний толгойтойх биш, аз гэж би хувьдаа бодоод байгаа. Учир нь миний уншиж байсан асуулт ирсэн юм. Нєгєє вариант бол бараг мэдэхгvй асуулт ирж байсан юм даг. Нэг удаа тvvхийн хичээл дээр шалгалт авав аа. Би уг нь уншсан сэдэв гээд л их бардам юмаа бичээд л явж байваа. Тэгсэн нэг vйл явдлын он бичих гээд тэр он нь яг хэзээ билээ санаж єгдєггvй ээ. Тэгээд номноосоо харж байгаад єнєє магтаад байдаг багшдаа баригдаад шууд "муу" авч билээ. Тэр явдлаас хойш тэр багшийн хичээл дээр улам хичээх болсон юм даг. Химийн хичээлд ч тийм сайн биш. Ер нь сайн хичээл ховор байсан юм байна. Анги даасан багш маань химийн багш байсан болохоор яaж ийгээд 3, 4 гарчихдаг байлаа. Бас нэг инээдтэй (одоо бол), тухайн vедээ уур хvргэсэн нэг юм болж билээ. Хэлний гэдэг тодотголтой манай ангид дєнгєж байгуулагдаад байхдаа vнэхээр онц сурлагатнууд байсан чинь яваандаа алдартай 1 сургууль, 23 сургууль гээд л монголдоо л гайгvй гэсэн сургуулиас "аальгvй" охидууд шилжиж ирээд хамгийн болж бvтэхгvй анги болж хувирсан даа. Ангийнхаа охидыг аальгvй гээд хэлчихсэн зєвдєв vv яaв? Олж уншитлаа удаасай хэ хэ. За тэр алдартай аальгvй охидуудын нэг нь нэг єдєр биологийн хичээл дээр багш дэвтэр шалгаад явж байсан чинь Бямбагаа дэвтэрээ єгчээ даа нэг юм харъя гэхээр би ч юм бодолгvй єгчихєв єє. Багш манай салааг шалгачихсан байсан юм. Тэгсэн хэрэг мандав аа. Энэ дэвтрийг урд нь харж байсан юм байна гээд багш миний дэвтрийг авснаа нэрийг нь харснаа надад авчраад єгєв. Би ер нь дэвтэртээ хичээлээ янз бvрийн єнгєєр тодотгож, ойлгогдохоор бичдэг хvн байгаа юм. Тэгээд тийм алаг эрээн дэвтэр чинь хэн ч хаанаас ч харсан содон байна биз дээ. Манай ангийн тэр охин ч гэсэн дээ. Yзvvлж л байдаг. Тэгээд шууд бид 2-т муу тавьдаг байна ш дээ. Тэр улирал биологийн хичээл дээр 3 гарав аа.
Холоос явдаг байсан болохоор єглєє жаахан хоцорноо. Хоцорвол 50 тєгрєг, тасалвал 100 тєгрєг ч билvv хураалгадаг байсан юм байна. Хаа очиж хичээл тасалдаггvй байсан болохоор єрєнд орох нь гайгvй байлаа.
Нээрээ энэ бичлэгийг манай 10 тєгссєн ангийн хvvхдvvд эсвэл нєгєє ангийн хvvхдvvдээс унших болов уу. Тєгсєєд огт уулзаагvй хvмvvс ч нэлээд бий. Хаана юу хийж яваа бол доо. Ямар ч байсан Бямбага нь очсон газрынхаа мэндийг эргээд нэг дуулгаж байна шvv. Та нар минь ч гэсэн дуулгаарай. Хvлээж байнаа.
Зарим нэг зvйлээ санахгvй байнаа. Дараа нь нээрээ тэгдэг байсан ш дээ гэж санаанд орж ирээд байх юм. Ямар ч байсан энэ удаад ингээд єндєрлєе.
Жич: Франц хэл хэрхэн сурч байсан талаар тусгай бичлэг оруулнаа.

Тэнгэр шиг бай

Ямар нэгэн бэрхшээл тохиолдох vед энэ шvлгийг уншихад сайхан болдог юм.

Хамаг бvгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хvмvvс гэж
Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг...

Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!
Гvтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!

Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгvй болсон ч
Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мєхєсдєж, хулгай зэлгийд єртсєн ч
Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай!

Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон тvмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай!
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хvv шантрах ёсгvй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илvv гарч, жигvvрээ дэлгэ...
Цєхрєл чамайг багалзуурдаж, цєлийн чоно шиг болгосон ч
Цєс ихтэй хvний vр гэдгээн бvv мартаарай!...

Цорын ганц хvv минь, бас охид минь, хvvхдvvд минь
Цохолж ирэх vйлийн vрээс бvv зугт, бvv ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хvлээж сурсан юм шvv!...

Орох оронгvй болсон цагтаа орчлонг бvхэлд нь олно, чи!
Онцлох нєхєргvй болсон цагтаа , хvнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгvй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , тєдєлгvй арилдаг юм ...

Жамаараа ертєнцєд юм бvхэн єдєр , шєнє шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мєнх тэнгэр шиг бай !...
Атаатан тvмэндээ мууг vйлдэвч , хариуд нь сайныг бvтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зєв байх албагvй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хєдлєх бvхнээ єєрєє хяна , сэтгэ
Хvсэл бvхэн биелэх албагvй , чандалж хорь,
Хvрэхийн эцэсгvй тэнгэр шиг бай, vнэнийг тэмтэр!...

Юм бvхэнд єєрийн цаг буй, сєрєєд нэмэргvй
Юлд атгасан хvн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргvй
Нохой болохоос нь ємнє гєлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь ємнє хєвгvvнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид vйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггvй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бvхнийг хийсгэдэг юм
Саваагvй амьтдын зиндаанд бvv уна !...

Эрх мэдэлтэй хvн хилэнц нvглээс зайлахгvй
Эд баялагтай хvн хvсэл шуналаас хагацахгvй
Ертєнцийн бvх юм хэмжээтэйг бvv март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина

Энгийн хvн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бvv орооцолд!...
Yнэтэй цайтай бvхнээ бусдад єгч сур, бvv харамс
Yvрд оршихгvйн учир тус болох vйл бvтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггvй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Yг яриа хэрэггvй газарт харцаараа єгvvлж сур,
Yнэн худлыг ялгах аргагvй цагт бурхандаа залбир!

Єнєєдєр чамайг маргааш бусдыг хуурах хvмvvст
Єєр шигээ бvv итгэ, мєрийг хєєж чигийг барь!...
Хvv минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хvлцэн тэвчихээс илvv гавьяаг би мэдэхгvй!...

О.Дащбалбар
(Энэтхэг улсад 10 жил бурханы ном vзэж буяны мєр хєєхєєр явсан хvv Д.Гангабаатар, тvvний найз Х.Дэлэг нарт зориулмуу )

Tuesday, May 15, 2007

Бага нас

Хvн болгонд нандин дурсамж байдаг. Тэр дундаа багын дурсамжууд vнэтэй байр эзэлнэ.
Миний хувьд цэцэрлэгт байх vеэсээ бага зэргийг санадаг юм. Жаахан будаа идээд эрсдэлтэй бага насныхаа тухай бичээдхэе.

Цэцэрлэгийн нас
Айлын анхны хvvхэд болохоор аавдаа их эрх. Аавын охин байгаа юм. Цэцэрлэг явахгvй гэж их уйлдаг бацаан байсан гэж байгаа. Тэгээд аав єглєє цэцэрлэгт явуулахын тулд чихэр єгч босгодог байсан гэсэн. Єглєє нvдээ нээв vv vгvй юу гараа тосоостой чихэр авч босдог хvvхэд байсан гэсэн. Yр дvн нь амаараа дvvрэн хорхойтой шvдтэй. хэ хэ. Тэгээд охиндоо бол одоо чихэр бараг єгдєггvй. Шvдээ угаа гэж байнга vглэдэг. Цэцэрлэг байхад шинэ жилийг, 6 сарын нэгнийг тэсэн ядан хvлээдэг байлаа. Учир нь бэлэг авна, бас аавын ажил дээр очиж шvлэг уншаад бэлэг авна гээд л. Сайхан байж дээ. Тэгсэн одоо єєрєє бэлэг бэлдэгч болчихсон л гvйж явна. Цаг хугацаа гэж... Тухайн vед цэцэрлэгт хоолны дараа компод єгдєг байсан даа. Жимсийг нь идэх гэж бєєн юм болдог байж билээ. Харин тэр каш гээч юманд ясны дургvй. Сонин амттай санагдаад байдаг юм. Бас орой тарахад єгдєг 24-ийн чихэр. Хичнээн дуртай байсан гээч. Орой ээжийгээ тарахыг хvлээгээд 2 дvvтэйгээ ангид нь тоглоод л. Заримдаа аав ирж авна. Ээж бид 3-ыг тоохгvй ажлаа хийнэ. Аав л бєєцийлнє шvv дээ. Нэг шинэ жилээр тагтаа болсон ч гэлvv цасан охин болоод ч гэлvv палаж хэрэгтэй болоод єнєєхийг нь хийх тюль нь байдаггvй ээ. Тэгээд ээж аав 2-тоо уурлаад уйлаад ширээнийхээ бvтээлгийг урж хийж байсан гэдэг. Тэр vед ширээний бvтээлэг маань тэр тюльтэй нь тєстэй байсан юм шиг байгаа юм. Энэ маягаар багадаа нийгмийн улаан идэвхи байлаа. Бvжиглэнэ, шvлэг уншина, дуулна гээд л... Гэхдээ дуулахдаа нэг их гоцлол энэ тэр биш, зvгээр л олны дотор ороод амаа хєдєлгєдєг байсан гэхэд болно.

Бага анги
50 дугаар сургуульд бэлтгэлээс нь эхлээд орсон. Эхний 5 жил сайхан байлаа. Онц сураад л... Ангидаа нэлээд нєлєєтэй. Хэдэн онц сурдаг жаахан хэлтэй амтай нь нийлчихнэ. Тэгээд ч байрны найзууд их байсан юм дєє. Єдєр нь ч, орой нь ч хамтдаа. Хичээл дээрээ чалчина. орой нь гадаа уулзаад чалчина. Яг юу ярьдаг байсан юм бvv мэд. Ээж биднийг та хэд ер нь юугаа ярьдаг байнаа гэдэг байж билээ. 50 сургуулийн мєнхийн єрсєлдєгч нь 5 дугаар сургууль. Охидууд нь рэзин, чиртагаараа єрсєлдєнє. Хєвгvvд нь чулуугаар байлдана, єєр ч юугаараа "байлддаг" байсын бvv мэд. Охидууд бол зvгээр ч нэг єрсєлдчихгvй, хэрэлдээд л байна. Хэл ам гэж айхтар. 1-5 анги хvртлээ бол идэвхи гэж vзvvлж єгдєг байлаа. Хэн анги цэвэрлэх vv? Хэн тийм юм авчирах уу?
-Багшаа би би гэж ирээд л гараа єргєнє. Одоо бол єргєхгvй байх шvv. Нэг єдєр бидний хэдэн нєхєд анги цэвэрлээд vлдэв ээ. Нэг яйжигнадаг партан дээрээ гараад хєдєлгєєд завь энэ тэр гэж байгаад бvр эвдээд тавьчихав аа. Тэрнийгээ засах гэж харанхуй болтол ноцолдоод. Манайхаас намайг авах гэж хvн ирээд. Ангиа дотроос нь тvгжээд гэрлээ унтраагаад... Жижvvр хаалга нvдээд байдаг. Тэгж нэг баригдаж байсан юм.
Хамгийн тод санадаг юм нь пионерт элсэх болов оо. Тэгээд Лениний музейд уг арга хэмжээ болно гээд дурсгалын зvйл єгєх болов оо. Тэгсэн тасалгааны цэцэг єгєхєєр болоод. Би гэдэг хvн багшаа би гээд гараа єргєж байнаа тэнд. Орой нь ээждээ загнуулаад танай ангид чамаас єєр хvн байдаггvй юм уу гээд л. Тэгж байж гэртээ байсан нэг хєєрхєн тасалгааны цэцгийг нь Лениний музейд аваачаад тавьчаж билээ. Бас шал угаадаг порлон мєн ч их анги руугаа зєєсєн дєє. Цагаан цавуугаар их тоглодог байлаа. Гарандаа нялж байгаад хатахаар нь арьсаа хуулж байна гэж. Тэнэг ч байсан бол доо.
Ээж аавыгаа их шаналгадаг байсан. Єєрєє гараа єргєчихєєд багш тэг гэсэн гээд тулгачихна. Ээжээрээ юм зуруулаад, албан тушаалыг нь бас ашигладаг байлаа. Урлагийн vзлэгээр цэцэрлэгээс нь хvvхдvvдийх нь дээл энэ тэр гээд бvжгийн хувцасыг нь зээлнэ. Нээх дэнхийсэн юмнууд цэцэрлэгийн хvvхдийн дээл ємсчихєєд л гvйгээд байна шvv дээ. Энэ бvхнийхээ ачаар эцэг эхийн хуралд нэг их донгодуулахгvй дээ харин ч. Магтуулаад л...
Гадаа их тоглодог байлаа. Ухаанаа алдтал тоглоно. Эрэгтэй дvv ч яaхав нас ойролцоо юм болохоор нэг их дагахгvй. Эмэгтэй дvv бол харин ч дагахыг vзvvлж єгнє дєє. Зугатаах гэж vйлээ vздэг байж билээ. Уйлаад л дагаад байна. Хєєрхий минь. Одоо бодохоор єрєвдєнє гэж муу дvvгээ...
Гадаа охидууд л болсон хойно айл гэр болж тоглоно. Гэрийнхээ хамаг юмыг аваад гардаг байлаа ш дээ. Баян айл болох гэж шvv дээ. Тэгээд Ленин музейн 4 талд нэг нэг айл гал голомтоо асаана даа... Бие биенийхээрээ зочлоод л...
Урд талбай дээрээ их хєєцєлдєж тоглоно доо. Унаад 2, 3 ч удаа гараа хугалсан хvvхэд байдаг юм. Хаширдаггvй ч байж дээ. Орой 5 цаг гээд л ээж аавынхаа ажлыг тарах дєхvvлээд бажга авна даа. Бvх тоглоомоо хамж аваад л гэртээ орж буулгаж хаясан гэрээ цэвэрлэнэ. Авч гарсан тоглоомноос бvтэн орж ирэх нь ховор доо. Шаазан тоглоомууд ч их байж дээ. Заавал нэг юмыг нь сэтэлчихээд орж ирнэ. Ээжийг мэдтэл чимээгvй л байгаад байна шvv дээ. Хэ хэ. Дvvгийнхээ нvvр гар энэ тэрийг угаалгана. Аав ээжийг ирэхэд бол айлын том эгч, гэр нь цэвэрхэн хvлээж байдаг байв шив дээ.
Євєл нь тасганы овоо явж гулганаа. Ємд, бээлий зэрэг нь нороод эргээд хатаад, хатаад ч гэж дээ хєлдєєд модон ємд бээлийтэй юмнууд л гулгаад л явж байна шvv дээ. Орой нь єнєєхєє паран дээр тавьж хатааж байна гээд бvр борц болгоод хаячихна.
Єє тийм зун нь усаар байлдана гээч юм байж билээ. Эхэндээ бол шvршдэг савтай эр эмээрээ талцаад байлдаж байгаа юм. Сvvлдээ бvр битон саваар нь нэгнийгээ барьж авч байгаад шууд дээрээс нь ус цутгаад л...
Манайх 9 давхар байшингийн 9 давхарт байсан юм. Бас нэг дотно найзалдаг охиных нєгєє орцны 9 давхарт. Бид 2 уулзалдах гэж дээшээ доошоо єгсєхєєс залхуураад шууд чиртакаараа дамжаад уулздаг байлаа. Яaж ч нисээд vхчдэггvй байсан юм. Дvv нараа дагуулаад л чиртакан дээр тоглоод л... Одоо бодохоор эрсдэлтэй. Санаандгvй байж байгаад "Агшиндвал" тэгээд л єнгєрєє шvv дээ.
Зун лагерь гарах ч гоё шvv. Манайх 100 модод гардаг байсан юм. Тэнд замын урд хэсэгт нь хэвлэхийн ажилтнууд гардаг байсан юм. Замын хойд талд нь драммын театрыхан гарна. Єдєржингєє тоглоно. Усанд явна, жимсэнд явна гээд л... сайхан байжээ.
Хажуу айлтайгаа лут найзууд байлаа. Ээж аавууд нь найзална, хvvхдvvд нь хоорондоо найзална. Одоо томроод тус тусынхаа ажлыг хийцгээгээд нэг их уулзалдахаа байсан даа.
5 ангид ордог жил байхаа Монгол улс ардчилалд шилжэв ээ. Юм хомсдоод... Идэж уух зvйл картанд ороод. Єдєрт картаар авдаг 2 ширхэг талх нь хаанаа ч хvрэхгvй. ХИД-рvv байраараа талхандаа явдаг байлаа. Єглєє онгойхоос нь ємнє очиж оочирлоно. Онгойхоор нь хамаг хvчээрээ дайрна шvv дээ. Алалцаан болдог байлаа. Байрнаас маань хэн нэг нь урдуур орсон бол бvгд яваад орчихно. Ард зогсож байгаа улсууд уурлаад л. Нормын 2 талхаа авчихаад бяцхан заль хэрэглэнэ. Мэдэгдэхгvй хусч байгаад дахиад 2-ыг авна. Манай байрныхан бараг бvгд тэгж илvv авдаг байсан. Аргагvй шvv дээ. Талхнаас єєр юм байдаггvй байсан юм чинь. Сvvлдээ бvр талхаа илvv аваад сурчихсан ганц нэгийг нь шагладаг байлаа ш дээ. Цаг vе ч хэцvv байж дээ... ХИД-ийг онгойход нь урдуур оочир авах гэж би лав их олон юмаа хаясан даа. Yсний хавчаар, обручка, хааяa єрєєсєн гутал гадаа vлдчихнэ, тор гээд л... Томчууд бол биднийг хvн гэж тоохгvй шvv дээ. Хvvхдvvд бид томчуудын дунд хавчигдаад, яaж ч няц даруулчихдаггvй байсын. Одооны хvvхдvvд энийг сонсоод итгэхгvй байх даа.
Янз бvрийн дугуйланд их явнаа. Нэлээд идэвхитэй явсан нь бvжгийн дугуйлан. Нэг сар гаран у-шугийн дугуйланд ч яваад амжсан. Найрал дууны дугуйлан гээд нэлээд хєдєлгєєнтэй байсан юм байна. Ямар сайндаа ааваасаа Толь Гэндэн гэдэг хоч авахав дээ. Тэр нь юм юманд "савчсан" хvн байсан юм уу даа. (Yнэндээ бол тэр Толь Гэндэн гэдэг нь нэлээд сvрхий хvн байсан байхаа.)
Зарим нэг нь ч бvр мартагдаж дээ. Манай 16 байрны хvvхдvvд ойролцоо насны, хоорондоо их найз байж билээ. Манайх тэгээд намайг 6 ангид орох жил ялалтаас 3, 4 хороолол руу нvvсэн юм. Анх нvvхэд бид 3 их дургvйцэж билээ. Тэгсэн аав "Та нар томроод нэг нэг юм дагуулаад ирэхээр энэ 1 ороо чинь багадана" гээд. Тэр ч ёсоор болсон доо. 2 єрєє ч багадаад байгаа юм чинь. Ялалтын 16 байрнаас хэд хэдэн хос тєрсєн дєє. Би ч нэг их уулзалдаад байхаа больсон. Харин эрэгтэй дvv маань одоо ч уулздаг хэвээрээ.
Дунд анги, ахлах ангийнхаа дурсамжийг дараагийн бичлэгт...

Monday, May 14, 2007

Тавгvйтэв

Охин маань бvтэн сайны оройноос эхэлж 39 хvрч халуураад жаахан тийм байна. Сэтгэл санаа ч хvртэл тавгvй болчих юм. Охин минь євдєж байхаар би євдєж байхгvй. Аав нь бас тэгж хэлж байсан. Аав нь охиныхоо оронд халуурдаг ч болоосой... гэж. Хvvхэд халуурахаараа хамаг хvч чадал нь алга болчих юмаа. Сvvлийн vед энд янз бvрийн ханиад дэлгэрээд байх юм. Халуун орон болохоороо ч тэгдэг юм уу бvv мэд. Ханиад нь гэдэс євдєж, гvйлгэж, бєєлжиж илэрнэ гээд л. Дээхэн vед ч хоолой євдєх, ханиалгах, нус гоожих, халуурах гэж илэрдэг байсан ханиад vеэ дагаад єєрєєр илрэх болчих юм. Охин маань бvтэн сайнд зvв зvгээр тоглоод гvйж байснаа vдээс хойш нь халуураад эхэлсэн. Нус нь гоожсон, хоолой євдсєн гэсэн шинж тэмдэг байхгvй л байсан. Тэгсэн оройхон нь 2 удаа бєєлжєєд авсан. Эмнэлэгт vзvvлсэн гэдсэнд илэрдэг ханиад байнаа л гэсэн. Одоо эм уугаад л хэвтэж байна. Халуун нь буухгуй 2 ч єдєр болсон, єнєє єглєє л хальт 37 болсон байна. Юy нь євдєєд байгаагаа хэлж мэдэхгvй уйлахаар нь ч байдалд орох юм аа.

Ажлаасаа 2 єдєр чєлєє авчихсан. Орчуулга гэж бєєн хуудас юм байгаа. За яaхав маргааш л гялалзуулна даа.
Монголд байсан бол муу ээж аавыгаа дайчлахгvй юy. Хvний газар ч...Єнєє хvний газар давчдаад байна, харин би гvрийгээд байна гэдэг шиг л юм болж байна даа. Иймхэн юманд бууж єгч болохгvй шvv. Тэр ч байтугай бэрхшээл, зовлон vзэж буй хvмvvс хорвоогоор нэг байхад. Минийх бол юу ч биш...

Saturday, May 12, 2007

Миний ээж

Японд єнєєдєр ээжvvдийн баярын єдєр. 5 сарын Golden weekend-ийн дараагийн 7 хоногийн бvтэн сайныг ээжvvдийн єдєр болгодог юм билээ. Хэдийгээр би єєрєє 1 хvvхдийн ээж ч гэсэн энэ удаад ээжийнхээ тухай бичихээр шийдлээ.

Ээж маань надад их олон сайхан сайн чанарыг єгсєн. Жаахан байхад минь байнга vглэж, бид тэрэнд нь эмээдэг байсан. Аав хааяa тоглоод радио бол дуугий нь багасгачих юмсан гэж хэлдэг байж билээ. Ээж биднийг
-Юм сур, бид 2 (ээж аав 2) vхэхдээ та нарын сурсан юмыг аваад vхэхгvй, тvvгээрээ л та нар хоолоо олж иднэ. Бидэнд ямар та нарт євлvvлээд vлдээх хураасан хєрєнгє гэж байх биш.
гэж загнадаг байж билээ. Одоо ч бид нар томроод, эхнээсээ єрх тусгаарлаад гарсан болохоор нэг их тэгж vглэхээ байсан байна лээ. Ээж маань ч єєрєє нас ахиж байна даа.

Намайг бага байхад ардчилалд хараахан шилжээгvй байсан юм. Хуучнаар Лениний музейн чанх хойно байрлах 15,16, 17 гэсэн 3 цэнхэр 9 давхар байшингийн 16-д нь манайх байдаг байсан юм. 15-р байшингийх нь ємнє 2 давхар жижигхэн номын сан байж билээ. Хэний ч билээ дээ, бас нэг нэртэй одоо санахгvй байнаа. Тэр номын санд сууж их ном уншдаг байсан юм. Номын амтанд оруулсан хvмvvс бол мэдээж ээж аав 2 маань. 2-улаа номын хорхойтой, гэрээр дvvрэн номтой. Ээж маань нэг номын тухай жаахан эхлvvлж ярьж єгєєд бусдыг нь номын санд сууж унш гэдэг байж билээ. Би хорхойтоод єдєржингєє номын санд суудаг байснаа санадaгийн. Бас уншсан номын тэмдэглэл хєтлvvлдэг байсан. Дєрвєлжин шугамтай дэвтэр дээр хvснэгт гаргаад л зохиолчийн нэр, номын нэр, гол дvр, гол агуулга гээд бичvvлдэг байж билээ. Багадаа хєтєлж байсан тэр дэвтэр маань одоо ч надад хадгалаастай бий. Би ч охиноо томрохоор уншсан номын тэмдэглэл хєтлvvлнэ гэж боддог. Их олон сайн чанартай. Олон ном уншаад ирэхээр хооронд нь хольж хутгаад байдаг юм билээ. Тэхгvйн тулд шvv дээ. Бас зохиолчийх нь нэрийг ч мэдэж байхад хэрэгтэй. Одоо бол хєтлєхєє байсаан. Томроод залхуураад юм бол уу. Сайн мэдэхгvй байна. Яагаад тэмдэглэхээ больчихсоныг. Би тусдаа гарахаараа та 2-оос номнуудаа л авна. Єєр юу ч хэрэггvй гэж одоо ээж аавдаа хэлдгийн. Учир нь нєхєр бид 2 монголд байхдаа манайд байдаг байсан болохоор хараахан тусдаа гарч амжаагvй байгаа. Хvмvvс чинь хvvхдээ тусдаа гарахаар бэлэг сэлт гээд бєєн юм болдог доо. Надад бол тэр 2-оос минь ч юу ч хэрэггvй. Єдий зэрэгтэй яваа нь тэр 2-ын маань ач. Харин ганцхан номнуудаа л авна гэж... Номнуудаа гэчихэж ээ. Хэ хэ. Яс юмандаа тэр 2 маань л цуглуулсан ном шvv дээ. Бvр болохгvй бол мєнгийг нь тєлєєд авна даа.

Эрэгтэй дvv, эмэгтэй дvv бид 3-ыг хоорондоо хэрэлдэхээр наад ааш зангаа, зан сайтай айлд хvн цуглана гэж ирээд л бид 3-ыг загнадаг юм. Аав ээж 2 маань ааш гэж хvний хайлангyуд л байдгийн. Гэхдээ миний бодлоор хааяа жаахан ааштай байх хэрэгтэй. Учир нь бас одоо vед чинь элэг барих хvн их юм билээ. Бас нэг удаа оюутан байхад билvv, тєгсчихсєн байхад ч билvv би нэг удаа эрэгтэй дvvтэйгээ их аймаар хэрэлдэж билээ. Тэгсэн ээж
-Дээд боловсрол эзэмшиж байна л гээд байсан. Хаана байна чиний дээд боловсрол. Дээд боловсрол гэдэг чинь ганцхан ном шагайгаад цаас євєртлєх биш, ааш зангаараа гээд бvх юмаараа боловсрохыг хэлдгийн гэж билээ. Тэр vед энэ vг орой руу минь орж билээ. Нээрээ л мянга дээд боловсролтой гээд ааш гэж адсага байвал ямар л олиг байх вэ дээ. Тэрнээс хойш 2 хєєрхєн дvvтэйгээ харьцахдаа нэлээд бодолтой харьцдаг болсон шvv. Гэхдээ намайг тийм ааш муутай гэж бvv бодоорой доо хvмvvс минь. Би гэртээ л жаахан ааштай нэртэй болохоос биш, найз нєхєддєє бол хайлсан тугалга л гэсэн vг шvv. Хэ хэ.

Ээж маань их гоё зурна. Залуу байхдаа цэцэрлэгийн заалны ханан дээрх зургийг зураад орой болгодог байж билээ. Бид 3 заримдаа аавтайгаа гэртээ хоолоо хийж идээд л. Заримдаа цэцэрлэгтээ хvvхдvvд тарчихсан байхад зааланд, ээжийг зураг зурж байх хооронд нь тоглоод л. Тухайн vед ээжийнхээ ажилладаг цэцэрлэгт явдаг байсан юм. Ер нь цэцэрлэгийн хvvхдvvдийн шинэ жилийн тоглолтын хувцас, янз бvрийн уралдаан тэмцээнд ємсєх хувцсыг оёх гээд л... Янз бvрийн мэргэжилтэй байсан юм. Одоо ч хэвээрээ. Ц.Хулангийн шvлэгт гардаг шиг их олон гартай, их олон мэргэжилтэй хvндээ. Миний ээж.

Би ээжтэйгээ их адилхан. Бага байхад гадуур явж байсан чинь нэг эмэгтэй хvн чи тэрний хvvхэд vv гэж байна. Тийм ээ гэсэн чинь ээжтэйгээ их адилхан юмаа л гэж байна. Тэр байтугай 2005 онд би Токиод нэг сургалтанд суусан юм. Тэгээд тэр vед Токиод сурч байсан найзынхаа оюутны байранд очоод гал тогоонд нь хамт хоол хийгээд, буу халаад сууж байсан чинь нэг монгол оюутан эгч орж ирсэн юм. Найз маань бид 2-ыг танилцуулаад жаахан юм яриваа. Тэгсэн тэр эгч танай ээж чинь боловсролын салбарт ажилладаг уу? гэж байна. Тийм л гэлээ. Тэгж явсаар байгаад танай ээжийг тэр гэдэг vv гэж байна. Тийм гэсэн чинь чи ээжтэйгээ аймаар адилхан юм байнаа гэдгийм даа. Ээжтэйгээ ийм л адилхан хvндээ би.

Бага байхад ээж маань хатгамал, нэхмэл гээд их олон юм зааж єгсєн. Сургуульд ороод хєдєлмєрийн хичээл дуртай хичээлийн маань нэг болж билээ. Учир нь ээжийнхээ ачаар бага зэргийн тєстэй болсон байсан юм даг. Одоо ч амьдралд хэрэг болсоор л байна.

Ээж маань гоё дуулна. Шvлэг бичнэ.
Ингээд яриад байвал ээж маань их ачтай, сайн хvн дээ. Ингээд єдєрлєе. Дараа аавынхаа тухай бичнээ.

...Миний ээж сайхан ээжий
Мяндас зєєлєн уян ээжий
Бyрyy хийвэл хатуу ээжий
Бyyрал болсон ч чадуу ээжий...

Friday, May 11, 2007

Японы цэцэрлэгт зохиогддог уламжлалт арга хэмжээ


5 сарын 10-нд (пvрэв гараг) эндхийн цэцэрлэгт зохиогддог нэгэн арга хэмжээнд охинтойгоо оролцлоо. Тэр нь Ensoku гээд зугаалга юм. Жилд хавар намар 2 удаа болоод байх шиг байгаа юм. Хавар нь тэнгэр сайхан єдєр бол цэцэрлэгээсээ жаахан зайтай цэцэрлэгт хvрээлэнд очиж тоглоно. Бороотой єдєр таарвал томоохон биеийн тамирын зааланд тоглоно. Ээж аав нарых нь аль завтай, ажлаасаа чєлєє авч чадах нь цуг явна. Аав ээж 2 нь 2-улаа завгvй тохиолдолд эмээ євєєгийх нь аль нэг нь явж болно. Том автобусанд хуваагдаж суугаад явна. Япон айлууд ихэвчлэн бvгд машинтай байх тул автобусанд нэг их суухгvй. Тиймээс автобусанд суух нь бас л хvvхдvvдэд шинэ соргог зvйл болж єгдєг. Нэлээд хэдэн єдрийн ємнєєс гэрийхэнд нь мэдэгдэнэ. Тэдний єдєр зугаалгатай тул оролцохыг хvсч байна гээд. Ээж аав нь ажлаа зохицуулна. Тухайн єдєр хэрэг болох зvйлс нь єдрийн хоолоо гэртээ бэлдээд авч ирнэ. Bento гэж нэрлээд байгаа юм. Тэгээд зургийн аппарат, видеo камер гээд л хэрэгцээтэй юмаа бэлдэнэ. Мєн хоолоо идсэний дараа хvvхдvvд нь идэх амттан (чихэр, шоколад гээд хvvхдийнхээ дуртай зvйлсийг) авч явах ёстой. Тэр нь тухайн єдрийн хvvхдийнх нь тэсэн ядан хvлээдэг ганц юм нь. Хэнээ би тийм юм авчирсан ш дээ. Хувааж иднээ. Хэнээ би чамд тэрнээсээ єгнєє гээд л хvvхдийн цайлган дуу хоолой салахгvй. Цэцэрлэгт хvрээлэнд гадаа тоглож буй vед бол бэлээхэн тоглоомын талбай байх тул тусгай арга хэмжээ болохгvй. Харин дотор зааланд болсон vед хvvхдийн нaсны ангиллаар нь бяцхан хэмжээний тэмцээн, хєгжєєнт тоглоом болно. Эцэг эхчvvд нь мєн адил хvvхдvvдтэйгээ цуг гvйж харайгаад тоглоно.
Энэ жилийн хувьд их бороотой єдєр таарчихсан. Харамсалтай нь. Уг нь их дажгvй цэцэрлэгт хvрээлэнд болох ёстой байсан юм. Дараа жил нартай, бороогvй єдєр таараасай...

Хvн хэлтэй болсон нь

Эрт цагт бyрхны бvтээсэн хамаг амьтны дундаас хvчин мєхєс дорой нь хvн байжээ. Амьтан амьтны адагт орж ихэд зовж зvдрэхийн эрхээр хvн уртын урт зам туулан туулсаар бурханд бараалхаж сvр хvч хайрла гэж гуйсан гэдэг. Тэгэхэд бурхан мухар хар хvчээр юу хийх вэ? Чамд оюyны хvч хайрлая гээд тvvнйиг ухаан оюунтай болгожээ.
Хvн оюунтай боловч айх зовлон аливаа гачаалаас бас л бvрэн салж чадсангvй. Тэгээд дахин бурханд бараалхаж хэл хайрла гэж гуйгаад хэлтэй болжээ. Ингээд хvн гэдэг амьтан бие, оюуны хvч чадал vлэмж болж юу дуртайгаа хийж бvтээж чаддаг, дээрээ ахгvй, дэргэдээ ижилгvй, дээрэлхvv нь аргагvй амьтан болж гэнэ. Тэгэхлээр нь бурхан энэ хvний сvр хvчийг дундлахгvй бол болохгvй нь яая даа гэж бодон номын хvрдийг бясалгаж сууснаа нэг мэргэн санаа олсон нь хvний хэлийг ангилан хувааж, єєр єєр хэлтэй болгосноор хvмvvс бие биесийн хэлийг авсаархан ойлгохоо байж хvч чадал нь сарнисан учир одоогийн хvний омог дээрэлхvv бус ачийг бодож, ёсыг дагаж, урсгал зєєлєн зан ааль бий болсон гэдэг. Харин чогчиго хvний сvр хvч нь хэлтэйдээ байна гэдгийг мэдээд атаархахын эрхээр бурханд байн байн дахин дахин очиж хэл гуйсаар далан хэлтэй болсон боловч оюун хомс тул хvнтэй адил хvч чадалтай болж чадаагvй юм гэдэг.

Хєх тvрvv, соно хоёр

Эрт дээр цагт соно толгой дээрээ оюу шигтгээтэй байжээ. Тvнийг унтаж байхад нь хєх тvрvv оюун шигтгээг нь хулгайлж аваад єєрийнхєє толгой дээр хатгажээ. Тэр цагаас хойш хєх тvрvv ногоон толгойтой болсон юм байна. Соно тvvнийг мэдээд хєх тvрvvгээс авах гэсэн боловч гvйцсэнгvй. Тэгэхлээр нь соно давхар далавч хийлгэж аваад хєх тvрvvг хєєж гvйцээд ногоон толгойг нь тасалж хаядаг болжээ, Соно гарч ирэхээр хєх тvрvv алга болдгийн учир энэ гэнэ.

Kiroro

Клип дээр vг нь латин галигаар гарч байгаа шvv. Япон хэл эхлэн сурч байгаа хvмvvс, мєн vгийг нь мэдэхгvй хvн байвал дагаад дуулаарай.





Thursday, May 10, 2007

Євєл зун яагаад ээлжилдэг вэ

Сvн далайг шалбааг байхад, сvмбэр уулыг толгой тєдий байхад хvйтний євгєн, дулааны євгєн хоёр хvч чадлаа vзэлцэхээр болжээ. Хvйтний євгєн:
-Би 9 хоногт энэ дэлхийг тас хєлдєєе.Чи хайлуулж чадах уу? гэхэд Дулааны євгєн:
-Би тэгвэл 8 єдєрт л цас мєсий нь хайлуулж усан далай тогтоож чадна. Харин чи миний халууныг халхалж чадахгvй шvv гэжээ.
Тэгээд тэр 2 мєрийгєє авсан нь нєгєєгєє мэдэлдээ авна гэж тохиролцжээ. Хvйтний євгєн 9 хоног цасан шуурга тавьж, ер бусын хvйтнээр дэлхийг цэвдэг мєс болтол хєлдєєгєєд аварга том бух бvтээж авран хамгаалагч болгон тавьж гэнэ. Дулааны євгєн 8 єдрийн дотор нар бvтээж дэлхийг найман зvгээс нь шарж, найман єдєрт усан их далай болгочихжээ.
-Хаана мєс vлдэж вэ гэж шалгахад нь аварга бухны битvv 4 хєл доор нь мєс vлдсэн байжээ. Урд 2 хєл доор нь мєсєн туйл болон тогцсон юмсанжээ. Дулааны євгєн уурлахдаа тэр бухны битvv 4 туурайг хага цавччихсан гэнэ. Ингэж vхэр салаa туурайтай болжээ. Гэвч 2 євгєний хvч нь тэнцэж жилийг жигдхэн хувааж зун євлєє ээлжлvvлдэг болсон юмсанжээ.

Найзын захиалга

Сvvлийн vеийн дуу олж чадсангvй. Тэгж байгаад олохоороо тавинаа.
Биднийг оюyтан байхад гарч ирж байсан даа. Эргээд оюутан цагтаа очиж бvгдээрээ нэг уулзалдах юмсан. Тийм vv ангийнхаан. Саначихлаа байна та нарыгаа. Энэ бичлэгийг уншсан нэг нь цааш нь дамжуулаарай. よろしくね。






Wednesday, May 09, 2007

Талархав

Jenni-гийн ачаар блогтоо дуу оруулж сурлаа. Jenni-д талархаж байнаа.
Шинэ юм сурсан биш жаахан дуу оруулчихая .







Дурсамж

10 тєгсдєг жил билvv, 9-д байхад ч билvv энэ дуу модонд ороод л...
Тухайн vед бол найз банди энэ тэртэй болох юмсан гэж нээх бодож байгаагvй л дээ. Харин ингэж цасан дээр гулгах юмсан гэж бодож байж билээ. Бас тэр охидуудых нь ємссєн хувцас нь их гоё харагдаад л...

Tuesday, May 08, 2007

Эрхий дарам зайд 1000 заан

(1990 оны "Шувуун саарал" наадмын тэргvvн байрны шагналт )

Зураач Жамбад бага залуугаасаа эхлээд хижээл насыг хvртэл vзэж єнгєрvvлсэн амьдралд нь олон янзын захиалга, vvрэг, гуйлт тохиож байлаа. Зарим нь цай чанах зуур бvтээчихмээр, зарим нь зун, намрын 6 сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бvхнийг зурж, сийлж, зорж зvлгэж урлан бvтээсээр єдий хvрчээ. Цай чанах зуур бvтээсэн юманд агт морь, атан тэмээний шан ч єгч байлаа. Зун, намрын 6 сард ч чvv багтаан хийсэнд нь соном хадаг тєдийхний харамж єгдєг хvн ч байлаа. Жамба зураач тэр бvхнийг ихийг их гэхгvй багыг бага гэхгvй авдаг л байлаа.
Харин энэ удаад хэзээ ч санаж бодож байгаагvй захиалгатай учирчээ. Захиалга нь шан харамж нь ч ер бусын юм байлаа.
-Нэг цун буюу эрхий дарам зайнд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж Богд эзэн хаанд єргєн барих ээлжит сонин юм болгон авч ир! гэж зураач тvvнйи толгой дээр их эзний нэрээр лvндэн зарлиг буужээ. Хэрвээ тэр зарлигийг бvтээж чадахгvй бол нvгэл алдас болохоор барахгvй амь насанд нь халтай гэж тэрхvv аймшигт тушаалыг дамжуулж ирсэн хvн завсраас нь эрчийг нэмэн чангалж давхар сvрдvvлжээ.
"Нэгэн цунд мянган заан" гэсэн vгийг эргэцvvлэн бодох ч шаардлагагvй тийм утгагvй шахам зvйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хvн ч ойлгож байлаа. Богд эзнээс ийм зарлиг буусныг сонссон хvн болгон зураачийг єрєвдєж байлаа."Харганын ноос тvvж эсгий хийх" гэгч болох нээ гэцгээж байлаа. Тэр бvхэн Жамба зураачид падгvй хэрэг. Тvvний ємнєєс хэн ч тэрхvv хэцvv ажлыг бvтээгээд єгєхгvй нь лавтай. Єєрєє л шийдэх учиртай. Тийнхvv хэдэн хоног бодол болон явлаа. Эрхий дарам зайнд мянган заан байтугай нэг зааныг л арай ядан багтаан зурах юм даа гэхээс єєр бодол толгойд орж ирсэнгvй. Богд эзний даалгавар гvйцэлдvvлэх хугацаа богино болохоор єдєр хоног бvрий тvvнд vнэтэй байлаа.
Єнгєрєх хоног болгон нь зураачийг гунигт тєгсгєл рvv ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал дунд нэлээн олон хоног єнгєрєєн бодлоо. Зураач маань бийр, цаасаа гартаа барьсангvй. Сэтгэл оюундаа тунгаан шийдэж, нvднийхээ ємнє хий агаарт vзэгдэхээр болоогvй байхад тэр бийр будаг нийлvvлдэггvй зантай ажээ. ...Хoнoг хугацаа нисэх мэт єнгєрсєєр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа. Хошуу нутгийнхан ч, танил нєхєд нь ч цєм тус болохыг хичээнэ. Гэвч vнэхээр сэтгэшгvй, биелэшгvй юманд хариу олдсонгvй. Тэгтэл хаврын нэгэн єдєр зураач гэрийнхээ гадаа гиюvрэн сууж байхыг харсан гуйлгачин эр дэргэд нь очжээ.
-Юyндаа шаналаа вэ? гэж тэр шууд асуужээ. Зураач тvvнд хамаг зовлонгоо ярив. Гуйлгачин анхаарахын ихээр анхаарч сонсоод толгой сэгсрэн:
-Ай мэдэхгvй. Санаанд багтахгvй юм байна. Гуйлгаар амь зуух гучин жилд мєн ч олон хvнтэй уулзаж мєн ч их юм сонслоо. Ийм лvндэн гарч гэж одоо л анх дуулж байна гэснээ vрчлээт духаа илж:
-Байз! Нэгэн цун зайнд мянган бурхан зур гэж айлдсан юм бол хvний санаанд багтаад л тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгvй дээ. Чи ямар "даяг vзээгvй бичээч, маяг vзээгvй зураач" биш дээ гэж хэлэв.
"Нээрээ хvний ухаанд багтаад зарлиг лvндэн болоод бууж ирсэн юм бол яагаад хийж болдоггvй билээ" гэсэн бодол зураачийг эзэмдэв.
-Май миний хувийг хvрт! гэж зураач хэлээд гуйлгачинд vдийн хоолоо єглєє. Шаант чємгийг тэр адис хvртэх мэт 2 гардан аваад шууд л євєртлєв.
-За давхар дээлт нь явъя даа. Зааныхаа зyргийг мєдхєн дуусгаарай! гэж тэр ерєєгєєд босч одов. Хойноос нь зураач хэсэг зуур бодлогоширон харж байснаа гэнэт нэгэн юм санаж,
-Хєєе Давхар дээлт гэж хашгичин дуудаж босон харайв.
Гуйлгачин айх мэт цочин зогтуссанаа эргэж харав. Зураач гvйн хvрч тvvний задгай энгэр лvv ширтэн гєлрєв. Сая єгсєн шаант чємгєє буцааж авах нь гэж айх шиг гуйлгачин баруун гараараа энгэрээ дарав. Тэр гуйлгачин 4 давхар дээлтэй ажээ. Эхлээд тэрмэн хvрэм, дараа нь сармай дээл, дор нь даалимбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан ємсчээ. Євєл, зун, намрын бvх л хувцсаа ганц биендээ ємсч явдаг болохоор тэрээр давхар дээлт хочтoй болжээ. Зураач тvvний давхар давхар мєртлєє товч шилбэгvй шахам зах заам руу хэсэг харж зогссоноо:
Давхар дээлт чамд єглєг их олдох болтугай! гэж ерєєгєєд гэр єєдєє буцаж гvйх тооны явлаа. Давхар дээлт гуйлгачин хэсэг зуур эргэлзэж гайхсанаа цааших мєрєє хєєн амандаа бувтнан vглэсээр оджээ.
Цагаан Жамба зураач шууд л гэртээ орж эрхий дарам дєрвєлжин цаас хайчлав. Бийрээ будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ 2 бvтэн зааныг гадаа хvрээнд нь тулгаж хооронд нь єчvvхэн ч зайгvйгээр хєл толгойгоор нь зєрvvлэн зурав. 2 зааныхаа дотуурх цагаан зайнд тав таван зуугаар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох зураас бараг л цэг тєдий боловч зааны дvрс мэдэгдэхээр болов. Нэгэн цун зайнд тийнхvv мянган зааныг багтаан зурж чаджээ. Давхар дээлт гуйлгачингийн дvрх тєрх ийнхvv мянган заан болон амилжээ. "Даяг vзээгvй бичээч, маяг vзээгvй зураач" биш гэдгийг Жамбад тэр бас ухааруулж єгчээ. Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хємрєгт орж vлдсэн боловч гуйлгачны ухаанаас тєрсний нь хэн ч тэр цагт сэжиг авалгvй єнгєрчээ.

Лодонгийн Пvрэв

Monday, May 07, 2007

Зvvдний бичээс

(1991 оны "Шувуун саарал" наадмын дэд тэргvvн байрын шагналт )

Євгєдийн сvнсний ємнє
Нvvр улайхгуйн тул
Єєрєєн єнєєдєр
Нvгэлгvй явах юмсан

Зvvд нойрон дунд сvнс сvvдэр минь улиран баларсан он жилийн тэртээгээр хэрэн нисч, юуг эс vзэж, юуг эс сонсдог гэхэв. Єнгєрсєн шєнє зvvдээ би манаж хонолоо. Мориныхоо худрага хємєлдрєгєнд алтан товруу гялалзуулж, хvнд нvсэр хуяг дуулгаар євч биеэ хамгаалан саадаг хоромсого агссан Хvннv их гvрний хан хєвгvvн дэргэд минь хvрч ирлээ. Тэр єгvvлрvvн:
-Хvчирхэг их Хvннv улсын хаалга босго хатуу гэдгийг vеийн vед сануулахын тул харийн тvмнээр єєрсдєєр нь босгуулсан эртний тэмдэгт Тvмэн эх газрын цагаан хэрэм гvрэн улсын хаяа хатавчийг заагласан хэвээрээ байгаа юу? гэж надаас асуулаа.
-Мэдэхгvй, би мэдэхгvй гэж чичрэн єгvvлэхэд сахал хємсєгєє хєрвєлзvvлэн хилэгнэж, илд рvvгээ гараа явуулав. Би дуу алдан хашгираад сэрчихэв. "Хэл хил хоёр минь мєнх орштугай!" гэж залбиран залбирсаар дахин унтлаа. Тєдєлгvй бас л морин туурай тачигнав. Нар салхинд аяншсан хvрэл царайтай, шар сахалтай, жавар нvдтэй, єтгєс их баатар ємнє минь ирж жолоогоо татлаа. Євдєг чичиртэл єєдєєс минь ширтэж байснаа
-Хоёрхон асуултад хариулна уу гэлээ.
-Айлдагтун гээд би сєхрєв.
-Євлєн vлдээсэн бvх дэлхий, газар гэж ярихаа больё, бvv дальдар! Ємнє зvгийн Хатны голоос єрнє зvгийн Зvлэг мєрєн хvртэлх гvрэн их улсын тэг тэмдэг хаа байна? гэлээ.
-Мэдэхгvй, мэдэхгvй гэж би хариу єчив.
-Эзэнт гvрний хаш тамган дээр сийлж, их улсын цэдэг товчийг туурвисан номын бичиг хаа байна? гэвээ. Би юу хэлэхээ мэдэхгvй
-Єршєє, баатар минь єршєєн соёрх! гэж vглэн мєлхлєє. Тэрхэн зуур газрыг холбосон галт цахилгаан гялсхийж, хотол хорвоог ташуурдах мэт аюумшигт чимээ гарахуйяа сvнсээ зайлтал айж, тархиа даран босон харайлаа. Сая нэг юм сэрж, арай ядан тайвшраад "Хил хэл хоёр минь мєнх орших болтугай!" гэж vглэн vглэн залбирсаар хєнжилдєє шургав. Дахиад л зvvд нойрны барин тавин орчлонд сvнс минь тэнvvчилж мєн л нэгэн морьтон айсуй. Энэ удаад боржгин хийцийн ганган эмээл дээр жишvvхэн суусан дэгжин эр ялгуун саарал мориороо дємєлзтєл алхуулсаар дэргэд минь ирж дєрєє мултлав. Бор торгон дээлэн дээр бажгар дурдан ороож, бvрх малгай духдуулсан тайжийн угсаат тэр хvнд тэргvvн бєхийн амрыг нь айлтгалаа. Тэрээр єгvvлрvvн:
-"Миний нутгийн" гурван их говь, гурван их нуур, таван их уулс, зургаан их мєрєн тоо ёсоороо биз? гэвээ. Урмыг нь сэргээх сайхан хариу єчих гэтэл надаас урьтан
-Хvний газарт зорьдог болохоор нь Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ, Хєхvйн зургаан их гол мєрнєє минийх гэж сануулсан юм. Умардын салхинд урсаж нvvдэллэдэг болохоор нь Мэнэн, Шарга, Номины гурван их говио минийх гэж бататгасан юм. Улсын хил дээсэнд дэрлэж оршдог болохоор нь Хєвсгєл, Увс, Буйр чандмалсан гурван нуураа минийх гэж онцолсон юм. Хєх тэнгэрээ тулж, хєрст газраа єлмийдсєн єлгийн нутгийн минь таван их багана Хэнтий, Хангай, Соён, Алтай, Хянганаа минийх гэж гэрээсэлсэн юм гэж айлдлаа.
-Билиг оюнд тань бишрэмvv гэхэд
-Байз гэж мєрєн дээр минь дарснаа асууж, бодлогоширсон уйтайхан харцаар эгцлэн ширтлээ. Тэгээд
-"Миний нутаг"-ийн Соёны уулс хаана байна, Хянганы нуруу хаана байна? гэлээ. Юу гэж хэлэхээ мэдэхгvй бvлх залгисан юм шиг тvгдчиж зогстол цал буурал vсээ дал мєрєндєє шvргvvлэн багсалзуулж, цалин мєнгєн сахлаа хоёр тийш нь имхэрдсээр цаст уулын цагаан даяанчийн дvртэй номын их єтгєс мэргэн дээд тэнгэрээс залран буув аа. Намайг эс тоосон тэрбээр бардам тэргvvнээ єргєн тайжийн хєвгvvнд хандаж
-Жийдаан Хуушаан гуай та єєрийн бvтээлээ засах болж. Эсвэл зарим нэгий нь хасах болж. Нэрий нь хvртэл "Миний нутаг" биш "Чиний нутаг" эсвэл бvр "Тэрний нутаг" гэх байж... гээд доогтойхон инээмсэглэв. Нvvрнээс гал бутарч, нойрноосоо би сэрэв. Залбирах минь: ХЭЛ, ХИЛ ХОЁР МИНь МЄНХ ОРШТУГАЙ!

Д.Намсрай

Сэтгэгдэл

Yсээ хусуулснийхаа дараа 5 сарын 6-нд охин маань цэцэрлэгтээ яваад ирэв. Багш нь "Саруулаа єглєєний мэнд, тэсэн ядан хvлээж байсан шvv" гэж хэлээд, манай охин бага зэрэг ичисгээд ангидаа яваад орсон гэсэн. Єдєржингєє зvvсэн банда-гаа аваагvй гэж багш нь хэлсэн. Ангийх нь болон цэцэрлэгийх нь хvvхдvvд нэг их сvртэй юм хэлээгvй гэсэн. Баярласан гэж... Ангийх нь найзууд юм хэлээгvй бол болох нь тэр. Охин маань ч урьдын адил цэцэрлэгтээ дуртай явж байгаа.

Амарсайхан ахын хэлснээр японы цэцэрлэг эмэгтэй хvvхдийн vсийг хусахад яaж хандаж байсан талаар бичье.

Нєхєр бид 2 бараг 1 жилийн ємнєєс энэ талаар багш нарт нь, таньдаг мэддэг япон хvндээ сонирхуулж ярьж байсны ачаар нэг их хvнд хvлээж аваагvй. Учир нь тухайн улс орны ёс заншил юм чинь vйлдэхээс яaхав гэж бодсон байх л даа. Би ч ярианыхаа явцад хэдийгээр бид япон улсад ажиллаж амьдарч, япон улсын заншил, дvрэм журмыг хvндэтгэж баримтлахын зэрэгцээ єєрийн эх орныхоо эртнээс уламжилж ирсэн уламжлал, заншлыг дагаж мєрдєх нь гарцаагvй юм гэж хэлж байсан болохоор нэг их эсэргvvцэл зэрэг зvйлтэй учираагvй.
Харин багш нарых нь хамгийн сэтгэл зовоосон зvйл бол бага насны хvvхдvvд сайн ойлгохгvй нэгнийгээ шоглох вий гэж эмээж байсан юм. Японд сvvлийн vед бага, дунд, ахлах сургуулийн хvvхдvvд биенийгээ шоглох, дээрэлхэх зэрэг vзэгдэл газар авч, тvvнд єртсєн хvvхдvvд сургуулиа хаях, цаашлаад амиа хорлох авдал их гардаг. Охиныг маань ч єнєєдрийг хvртэл япон хvvхдvvдээс дутахгvй багш нартайгаа хэл амаа ойлголцоод, япон хvvхдvvдтэй эвтэй, хєгжилтэйгєєр явдаг байсан цэцэрлэгтээ дургvй болчих вий, эргээд сэтгэл санаанд нь нєлєєлєх вий гэж эмээсэн хvмvvс, багш нар их байсан.
Эцэст нь багш нар нь "Хаа газрын эцэг эхийн сэтгэл vрдээ гэсэн, vрийнхээ тєлєє л байдаг. Харин тvvнийгээ илэрхийлж байгаа арга барил нь єєр єєр юм даа" гэсэн юм хэлээд vсий нь хусна гэдэг зvйлтэй эвлэрсэн. Харин ч бvр энэ нь япон хvмvvст, хvvхдvvдэд дэлхий дээр єєр єєр улс орон байдаг, тэд бvгд єрийн гэсэн онцлогтой гэдгийг мэдрvvлэх боломж юм гэж байсан.

Миний хувьд бол жаахан хvvхэд юм чинь их л сайндаа 2 хоног уйлна, нэг дэлгvvр дагуулж яваад л дуртай юмыг нь аваад єгчихєд гайгvй болчихно доо гэж бодож байсан. Тэр ч ёсоор болов оо.
Нэг єдєр охиноо эндээ л гайгvй томд орох Jusco гэдэг дэлгvvр дагуулж яваад "Миний охин нэг их vнэтэй биш юм сонгоорой" (халит нарийлав) гэсэн шvv юм яриж байгаад Mell гэдэг нэртэй хvvхэлдэйг цэцэрлэгтэй нь авч єгєєд амыг нь хааж байгаа юм. Одоо бол аавтайгаа хэнийх нь vс хурдан ургах нуу гээд єрсєлдєєд байгаа. Уржигдар аав нь охиноо vсээ норгож байхыг хараад, тоглоод "Миний охин аавынхаа vсийг бас норгоод єг" гэсэн чинь охин маань "Yгvй шvv хє" л гэж байна лээ. (Yсээ сайн норгож байвал хурдан ургана гээд хэлчихсэн байсан юм) Хvvхдээ гэж...

Хойшид ч их бага хэмжээгээр эх орноо сурталчилсан зан заншил байвал япончуудад танилцуулаад байнаа.

Sunday, May 06, 2007

Данзан

Жvжигчин Э.Равдангийн уншдаг Данзангийн тухай єгvvллэгийг толилуулъя. Хэний зохиол болохыг хэлж мэдэхгvй байна. Мэддэг хvн хэлж єгєєрэй.

1924 оны 8 сарын 30-ны цаазын ємнєх шєнийн бодол

Авидын шангад зvvчихээд
Алах ялтай байхдаа би
Алдаа оноо хоёроо
Аминдаа тунгааж суунаа
Yргэсэн адуу шиг бодлыг бут vсэргэн сарниаж
Yvр шєнийн заагаар буун дуу тас хийхэд
Золгvй хэрэгтэн миний бие галгvй зуух шиг хєрч
Зoгсoж царцсан зvрх минь агшиж тэлэхээ болино
Хvйтэн шороо vмхэж хєсєр унахын цагт
Хvний биеийг алдаж хvсэл зоригийг мартана
Авралгvй хар vхэл арзгар савраан сарвайж
Амин голыг тэмтэрэхээр айсуй яваа нь vзэгдэнэ
Хар муу санаа
Хаашдаа намайг отож
Цаазын бууны аманд
Цаашдаа барьж єгєв
Алсын од шиг Москвад алхаж явсан нь бодогдоно
Улсын тэргvvн Ленинтэй нь учирч байсан санагдана
Ардын намын 7 гэж алдар олсон нь бодогдоно
Алтанбулагийн гудамжаар алхаж явсан нь санагдана
Цэргийн жанжин Данзан гээд сvрхий байсан нь дурсагдана
Зэргийн нєхдєє дагуулаад сvртэй явсан нь дvрслэгдэнэ
Шашин тєрийг сэргээнэ гээд шаралхаж байсан Бодоог
Санаа бодол нь эргээд шалчийж унасан Бодоог
Тэнэг мууг нь дуулаад тэхэд ингэж суусан би
Тэрсvv санаатай єєрийгєє тэнгэрээс ах бодохдоо
Хєєрхий жанжин Сvхийг хєдєєлvvлсний хойно
Хєрєнгєт ёсоор замнахын хєєргєн санаа сэдэж
Цэргийн хэргийг огоорч
Эдийн хэргээр хєєцєлдсєн
Жанжны албыг завхруулж
Завсрын юмаар оролдсон гэж
Эдvгээ намайг ялын тавцанд
Элбэгдєрж Рэнчинo барьж єглєє
Сан бэйсийн цоохор Чойбалсан
Хvн алах сургуулиа надаар эхэллээ!
Єндєр єндєр байшин vvлтэй тэнгэрт арсайлгаад
Yйлдвэр заводын янданг єргєс адил арзайлгаад
Зуун зуун ажилчинг зулган дороо гишгэж
Зyзаан зузаан лантууг цурам хийлгvй далайлгаж
Тэмээ тэмээ ачааг тэнд эндгvй хєдєлгєєд
Тэрэг тэрэг барааг тив тивд хvргээд
Япoн Хятадын банкинд сая саяын хєрєнгєтэй
Еврoп Азийн зээл дээр садан тєрлийн хэлхээтэй
Америк виски шимж
Франц янжуур шилж
Энэтхэгийн бурхан цутгуулж
Италийн зураг цуглуулж
Хятадын янхан дуулуулж
Японы торго цуулуулж
Амины машин, онгоцоороо аль ч газар хvрчихдэг
Азиас сунгасан гар нь алсын далайд хvрчихдэг
Эрхэмсэг ноён Данзанд гээд айлтгал захидал тасардаггvй
Эдийн хэлэлцээр хийнэ гээд айлчин гийчин тасалддаггvй
Лондон Парисаар явахдаа лордууд, сэнатачидтай нь тvншилдэг
Тoкиo Бээжингээр дайрахдаа томхон пvvстэй нь ханшилдаг
Ийм л хvн болох гэж ийш нь Монголыг дагуулах гэж
Эргэж хувьсгалдаа тэрсэлсэн эсэргvv Данзан боллоо гэж vv
Сvvжинд хувирсан чєтгєр биш
Сvvдэр дагуулж яваа хvн болохоороо би чинь
Буян нvглийн аль алины нь vйлдсэн ч
Буруу зєвєє дуулалгvй цаазлуулах хэрэг хийгээгvй ээ
Засгийн газрын санал Богд хааны зарлигаар
Зоригт баатар бэйс хэргэмээс Сvх бид цааргалсан
Завсрын энэ хутгуур Рэнчинoг бодох юм бол
Заяагаар учирсан Монголынхоо тєлєє цохилох зvрхтэй явсан
Оросоос суулгасан тєрийн хутгуур
Олныг дарангуйлагч харгис этгээд
Єсєрхєж дээрээс минь зайдалж байна
Єнєєдєр намайг тонилгоод маргааш та нарыг устгана
Элбэгдєрж Рэнчинoг би ингэж л хэлсэн
Энэ єдрийн зангыг тэгэхэд л бэлджээ
Зєвлєлт улстай би найрамдалтай байхыг хvснэ
Зєвхєн бялдуучилсан байдлыг зєвшєєрєхгvй
Yгvй ээ vгvй шvv vгvй
Yнэн ялах цаг ирнэ
Yйлсийн цагааныг хараар будсан
Yvлсийг сарниах салхи хєдєлнє
Гагцхvv тэр цагийг хэзээ иртэл
Газар дор бие минь дараастай
Нэр минь ч дараастай
Хогийн шарилжинд баглуулан хохирч хэвтэхийн болдоо
Сайн ноён Хан аймаг Сvжигт бэйсийн хошуу
Сайжин овогт Солийн Данзан би
Сайн яривал ч хазаарын солио гvйлгэж ч явлаа
Самуун цагийг жигшиж харгисын саврыг мушгилцаж ч явлаа
Тєрийн нохой тахруудаас дайжиж
Тєдєлгvй арга ядан нvхэнд шургахад
Утаа май тавин бvгшээж алах гэхэд нь
Ухаанаа сийлэн оргон Хvрээнд анх ирсэн юм.
Яриад байвал ч намтар их бий
Яaсан ч гэсэн Сvхбаатар минь байсан сан бол
Ялтан болох нь байтугай харин над руу
Яргын илдийг биш нєхрийн гараа сунгах байсан юм
Богд хаант улсын vед алхам бvрдээ
Бoлшгvй явдлыг тэвчиж Оросыг талархаж байсан
Тэгээд ч Оросын хааны тvшмэд, дамын худалдаачид
Дээрэнгvй зантай болж байсныг санахад гэмгvй
Oнцын хэрэггvйгээр найрамдлыг давтан дурсах нь
Олны сонорт тєвєгтэй мэт санагдаж болно
Оосорлон авах ялын тєлєвлєгєєгєє би энэ vгээрээ бичжээ
Oвтoй улс энvvгээр далимыг олж
Далайх илдийг зэхжээ
Гэхдээ надад бас гэм бий
Гэнэн залуусыг дэвэргэхээс хаширлан
Бошгыг халах гэдэг vгнээс татгалзсан
Болгоомжилж бас хувьсгалыг тvргэтгэхээс тvтгэлзсэн
Байз байз чихэнд минь одоо ч
Баруунтныг ялласан Элбэгдєрж Рэнчинoгийн
Бачимдуу хорлонт vг сонсогдож байна
Балартсан оюуны минь дунд
Балт дєш харшиж байна
Данзан бас хулгайч урвагч
Данзан дээр байгаа цагт энэ улс хэзээ ч амар байхгvй
Дарyй энэ хулгайчийг устгах хэрэгтэй
Дайсагнасан энэ vг одоо ч
Дотрыг минь мэрж байна
Улс тєрийн энэ булхайг хэзээ тайлах бол
Ургаа мод хад чулуу лав хэвээр vлдэнэ дээ
Угаас заяасан бие минь газарт илжирч яс минь яйрна даа
Улс тєр vvсгэсэн ажил минь
Yvнчлэн бас vгvй болох болов уу
Дотоодыг хамгаалахын дарга Батрон (?) гэгч
Дoрхнoo намайг баривчилж єчиггvй хорилоо
Довтлон ирсэн барсыг улаан гараараа номхроодоггvй шиг
Дошгирон єширхсєн аюулыг угтаж тvрэх завдал єгсєнгvй
Хvмvvс минь, ах дvv нар минь
Хvн єєрєє засгаа байгуулалцаад
Хvнд хорлуулж засагтаан хилсээр яллуулах шиг
Хvлээшгvй бэрх юм орчлонд байдаггvй юм байна
Хичнээн жил намайг хилсээр хэлэлцэх бол
Хэдийд нэг vнэний наранд нэр минь гарах бол
Хэнз балчир засаг тєр минь ямар хvний гарт орох бол
Хэрвээ болдогсон бол Сvхбаатартайгаа цуг хальчих минь яaлаа ийлээ
Бoдсoн бодлыг минь сарниулж
Бор зvрхийг минь чичрvvлж
Yvрийн шєнийн цоож дуугарлаа
Yvд онгойж цаг ирлээ
Yхэл намайг аваачихаар иржээ
Мєчийн дараа буу тас хийж
Мєгєєрсєн хоолой хяхтнах боллоо
Сvvлчийн удаа амьсгалахад
Салхи гэдэг рашаан
Саруул сайхан ертєнцєєс
Сална гэдэг аймшиг
Шар хадны минь дээхнvvр
Шар солонго татаад байнa
Шар махаа хаттал зvтгэсэн
Засгаа бодоход дэн дун аа хє
Улаан хадны минь дээхнvvр
Улаан солонго татаад байна
Улаан голоо тасартал зvтгэсэн
Засгаа бодоход дэн дун аа хє
Хичнээн жил намайг хилсээр хэлэлцэх бол
Хэдийд нэг vнэний наранд нэр минь гарах бол
Хэнз балчир засаг тєр минь ямар хvний гарт орох бол
Хэрвээ болдогсон бол Сvхбаатартайгаа цуг хальчих минь яaлаа ийлээ

Tuesday, May 01, 2007

Даахь


Єчигдєр (4 сарын 30) ямар ч байсан охиныхоо даахийг нь хєндєєд vсийг нь хусчихлаа. Хєєрхєн халзан толгой гарч ирсэн. Охин маань єєрєє нэг их тоохгvй л байна одоогоор. 5 сарын 6-нд цэцэрлэгтээ яваад ирэхдээ яaх бол гэж бодогдоод байж байна доо. 5 сарын 3,4,5-нд эндхийн golden weekend учир нийтээрээ амарна. 1,2нд би амарч байгаа охинтойгоо. Тэхээр энэ 7 хоног бvтэн амарч байна гэсэн vг. Сайхан байнаа. Гэм нь амарч байгаа нь энэ гээд гал тогоогоор эргэлдээд, идэх юм эргvvлээд таргалах шинжтэй. Охиныхоо халзан толгойны зургийг оруулчихъя. Нээрээ аав нь одоо халуун зун болох гэж байгаа юм чинь, тэгээд ч охинтойгоо ханьтай гээд vсээ хусчихсан. Нэг єдєр. 2 халзан толгойтой хvн манайхаар байх шив дээ.