(1990 оны "Шувуун саарал" наадмын дэд тэргvvн байрын шагналт)
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгvvр єнєєдєр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайя бєхєлзєнє. Тэр газрын цээжийг анирдан чагнаваас монгол эрсийн нєхєрлєл, гунигт хагацлын тухай эмгэнэлт тvvхийг єгvvлнэ... Олон аймгийн цуст тэмцэл, талын язгууртнуудын єрсєлдєєн Тэмvvжиний ялалтаар тєгсєж байсан тэр жил... Хаан Жамух нєхдєдєє баригдаад Чингисийн єргєєнєє хvргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан євс ногоо хvрэнттэл цаазалж, Жамухыг суллаад єгvvлэв.
-Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрvvлье хаан анд минь! Эгнэгт нєхєрлєлєє бататгаж, эгvрд хамт тvшилцэн шvтэлцэж явтугай чи!
хэмээн єршєєлийг vзvvлэв. Гэвч нас сvvдэр ид дундаа, тєрсєн биеийн хvч чадал тєгєлдєржсєн хаан Жамух хариу єчсєн нь
-Єндєр их хаан суудалдаа чи заларч, єрлєг есєн жанжны чинь тоо бvрэн байхад би илvvдэх биз ээ, анд минь. Чамд зай тавьж єгье. Yндэс мєчир бєхтэй Хорханагийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юм сан. Yйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бєє хєєрєгдсєнийг бvv мэд. Атгаг санаат эмийн vгэнд орж, андгай тангарагаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь тєєрєгт улам бvр шахагдсанаар хаан анд чиний ємнє хvрч ирлээ. Анд минь чи болгоогтун! Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж шатна. Монголд 2 хаан байвал дажин самуун тасрахгvй. Олон дайнд оройлон чадал хvчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгvй. Нэгэнт дийлдэшгvй хvчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгvй. Чи бол тэнгэрийн бєє, шадар баатруудаа тэтгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж єргєгдсєн хамаг Монголыг захирах Гvр хаан Жамух! 3 тvмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух єнєєдєр хаан анд чиний тєлєє орчлонгоос халихаар шийдлээ.
Дээр тэнгэрт нар нэгэн байг
Дэлvvн болдогийг гийгvvлэх сар бас нэгэн байг
Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг
Єсєх насандаа Ононы мєрєн дээр шагалцан наадаж, єдгєє идэр цагтаа бvх Монголын хувь заяанд холбогдсон чи бид 2 нэг нарны дор багтахгvй ээ. Учир иймд 2 их хаан, 2 их баатар, 2 монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сvрээрээ чиний хаан алдрыг єндєрт єргєєд єєрєє би амиа тэвчье. Олны санаа бvv хоёрдог. Єлмий, євдєг дор чинь єєрийгєє би эвж єгье хаан анд минь! Чиний нэр улам аугаа болог. Гvр хаан Жамух єєрєє чамд сєгдлєє гэдгийг мэдээд хамаг Монгол, 4 зvгийн 8 зовхист чиний алдар урд хожид vзэгдээгvйгээр дуурсагдах болно.Нэгдсэн их гvрнийг нэг дор хураан захируулахын тулд нэг нь нєгчиж, нєгєє нь хагацъя. 9 хєлт цагаан туг, дайн тулааны хар сvлдэд чинь хоёуланд нь сєгдєн гуйя, хаан анд минь! Чи намайг єршєє!...Єршєєхдєє цаазалж єршєє. Би чамтай нєхєрлєе!.. Нєхєрлєхдєє vхэж нєхєрлєе. Хvчирхэг гvрэн єнє мєнх оршихыг билэгдэж хаан биеэрээ туг сvлдийг чинь тахья. Эзэнт улсын тєлєє миний єргєх єчvvхэн энэ хувь багадах учиргvйг тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хvчтэн газар дээр vгvй ээ. Чиний баaтар цэргvvдийн ємнє юу ч гэсэн тэвчиж чадахгvй ээ.
Харь дайсан хатгалдахыг санаархвал монгол цэргийн тахир сэлмээр дэлхийн дайдыг нумлан хэмжигтvн! Дорно зvгт нар хаанаас манддагийг очиж vзэгтvн! Єрнє зvгт нар хаана шингэдгийг мэдэгтvн! Их тєр, эзэнт гvрний хэргийг эмсийнхээ vгэнд хутгалдан зєвшигч надаар тєгсгєл болог. Энэ мєчєєс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов тєрийн цээрлэл, цааз vл тойрохын хууль болог. Єчих єчил минь гvйцлээ. Хаан анд минь єшєє хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Єvлэн эхийн сvv цусгvй байсныг санаж, цус гаргалгvйгээр намайг алуулагтун! Yтэр тvргэн тонилгогтун! Тvvхийн хvрд саад тотгоргvй оршиг! гэвэй.
Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргvvнээ єргєж шадар хvмvvсээ дуудан зарлиг болгов.
-Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мєнх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сvvлчийн єчил гэрээсийг биелvvлж цус гаргалгvй vхvvлэгтvн! Анддаa бэлэглэсэн алтан бvсийг минь бvслvvлж, аргамаг сайхан хvлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг, хуяг дуулгы нь асаан хvлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хvн нєхєрлєхєд хад чулуу хайлж урсаж ч болдогийг, эр хvн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдгийг тvмэн vе санатугай! Ийнхvv айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимасан дусал гялтаганав. Хааны зарлиг ёсоор болж, мєнх тэнгэрийн таалалд нийцэв....
8 зууны тэртээх Жамухын шарил дээгvvр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсvvчилж, нєхрийн тухай vгсийг хялганын бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.
Дамбадаржаагийн Намсрай
Thursday, April 26, 2007
Зурагнууд
Токиогийн нэгээхэн хэсэг... (Чиба хавьцаа байж магад, сайн мэдэхгvй байнаа)

Yvлэн дээгvvр нисээд л
Тоттори мужийг дээрээс харахад
Гарчиггvй
Сvvлийн vед vнэн блогчин болоод, байнга нэг юм хайгаастай байдаг болчлоо. Сэдэв хайгаад л, зураг аваад л байдаг болчихов оо. Гэхдээ зарим нэг бодсон юмаа бас бичихгvй байнаа. Тэр талаараа судалж, єєрєє бага ч гэсэн мэдэж байж бичих хэрэгтэй гэж бодогдоод. Бас блогчин хvмvvст жаахан ч гэсэн мэдээлэл єгчихмєєр зvйл бичих хэрэгтэй гээд л есєн жорын юм бодоод л...
Блог хєтєлж эхэлснээр эчнээ танилуудтай ч болов. Хаа байсан дэлхийн єнцєг булан бvрт байгаа vе тэнгийнхэнтэйгээ харилцаад л, тэдний бодол санаа, амьдарч буй газрын сонин сайхан гээд л мэдээллээр хангагдаж байнаа.
Хvмvvс ч надад урам хайрлаад, би тэрэнд нь улам урамшаад л, хєєрєєд л...
Нээрээ зарим нэг мэдээгvй хvмvvст би эндээ 1 жил сунгаж ажиллахаар болсон гэдгээ албан ёсоор хэлчихэе. Энэ олдож буй боломжоо 100 хувь ашиглаад илvv ихийг сурч мэдэхийг хичээнээ. Блогтоо ч улам ихийг бичнээ.
Яг юу хэлэх гээд байгаагаа олчихлоо. Хvн цаг завгvй байх тусмаа илvv ихийг амжуулдаг гэж vнэн юмаа л гэж хэлэх гээд тvрvvнээс хойш элдэв юм бичээд байсан байнаа. Урд нь би єдєр нь ажилтай, орой нь гэртээ хариад л хоол унд, охин гээд л єєрийгєє завгvй гээд байдаг байсан чин, єєртєє зав гаргаад блог бичээд байдаг болчихлоо. Хааяа бас єєрийгєє баясгаж жижиг сажиг зvйл нэхдэг гээд л завгvй єдєр хоног vргэлжилсээр...

Tuesday, April 24, 2007
Хvvхэд гаргах уу? Кариер хєєх vv?
Кариер хєєх талаар нь биш, япон улсад хvvхэд тєрєлтийн тоо буураад байгаа тухай хальт бичье. (Тэлмэн дvvгийн сэдвээс санаа авч, будаа идэв.)
Ер нь ёвроп тєдийгvй Азийн єндєр хєгжилтэй гэсэн оронд ч хvн ам хєгшрєєд байнаa. Япон улсад хvvхэд тєрєлтийн тоо нь 1973 оноос буурч эхэлсэн. Эдvгээ тухайн vеийнхээс бараг тал хувиар буурсан. Жишээ нь 2003 онд 54 %тай болсон байна. (1973 онд 27 сая хvvхэд тєрж байсан бол 2004 онд 11 сая хvvхэд хорвоод мэндэлжээ.) Ингэснээр хvн амын тоо цєєрч, наслалт уртсан, vvнийгээ дагаад японд янз бvрийн л асуудал vvсээд байх шиг. Тухайлбал 65-аас дээш насны хvмvvсийн тоо жил ирэх тусам ихсэж тэдгээрт зориулсан халамж vйлчилгээний асуудал зэрэг бэрхшээлvvд гарч ирж байна.
Япон хvмvvсийн гэрлэлт их орой, 30 нас гарч байж гэрлэх нь хэвийн vзэгдэл. Намайг энд анх ирээд 24 настай, 2 настай охинтой гэж байхад бvгд нvд нь орой дээрээ гарч байсан юм даг.
Хvvхнvvд нь манайхан шиг энд тэнд гадаад улсад очиж сураад гэрлэлт болон хvvхэд тєрvvлэх нь хойшлогдоод гэсэн юм байхгvй. Зvгээр л хариуцлагаас зугтсан, тэртэй тэргvй хvнтэй сууж хvvхэд тєрvvлэх юм чин жаахан дураараа сэлгvvцэж авъя гэж бодох нь олонтаа. Мэдээж гэр бvлтэй болохоор янз бvрийн л асуудал ар араасаа ундарна. Тэр бvхнийг урьдчилан тооцоод гэрлэхээс "айгаад зугтаагaaд" байх шиг. Гэрлэсэн ч 1, 2 хvvхэд тєрvvлэх нь элбэг. 3 болон тvvнээс дээш хvvхэдтэй гэр бvл цєєхєн. Oгт гэрлэхгvй хvн ч олширч байна. 10 жилийн нэг багш маань 1 гэр бvл 3 юм уу 3-аас дээш хvvхэд тєрvvлж байж хvн ам нь єснє гэж хэлж байсан юм даг.
Цєєхєн хvvхэдтэй байх нэг шалтгаан бол хvvхдийнхээ боловсролд зарцуулах мєнгє. Энд хvvхдээ 3, 4 нас хvрэхээр нь л хєгжмийн боловсрол олгоно гээд л тєгєлдєр хуурын ангид, хичээлд нь сайн болгоно гээд л хичээлээс гадуурх дугуйлан зэрэгт явуулна. Дээрээс нь их дээд сургууль гээд л бєєн бєєн мєнгє шаардлагатай.
Эдний хvнтэй суухаа хойшлуулдаг бас 1 шалтгаан нь наслалт єндєр болохоор. Дундаж наслалт монголд эмэгтэй хvн 66, эрэгтэй нь 63 байхад, энд эмэгтэй нь 88, эрэгтэй нь 86 хавьцаа.
Мєн ээж аавтайгаа хамт амьдрах улсууд их цєєхєн, бие биенээсээ дэмжлэг туслалцаа авах гэсэн явдал байхгvйн улмаас хvvхнvvд нь хvvхэд гаргахаас халшраад... Манайхны ээж аавууд биднийг єсгєнє, дээрээс нь ач зээ нараа харна гээд л завгvй улсууд байдаг даа. Япон эмээ євєє нар бол єєрийгєє зугаацуулаад л янз бvрийн юманд яваад л, мєнгєтэй нь гадаад явж зугаалаад л... Ингэж бодохоор муу ээж аав нарыгаа єрєвдєх сэтгэл тєрєєд байгаам даа. Хураасан юм ч байхгvй, ач зээ нарыгаа харж єєрсдийгєє баясгаад л...
За энэ хvн ам нь их, хєгжилтэй орнууд, дээрээс нь хятад, энэтхэг зэрэг улсуудын хvн ам нь єсєхгvй байсандаа ч яaхав дээ. Харин монголынхоо хvн амыг бага зэрэг єсєєсэй л гэж бодоод байдаг юм. Нэг гэр бvл дор хаяж 3 хvvхэд тєрvvлэх нь зvйтэй. Мєн дээр нэг сониноос эмзэг бvлгийн хvмvvс олон хvvхэд гаргаж байна, боломжийн айлууд цєєхєн хvvхэдтэй байна гэж байсан. Yvний эсрэгээр нь байлгамаар байнаа. Бололцоотой гэр бvлvvдийг 3 болон тvvнээс дээш хvvхэд гаргаач гэж "уриалмаар" байна шvv гэсэн. Хувийн бодол шvv.
Миний хувьд ч гэсэн охиноо гаргаад 1 жил гэртээ суухдаа ингээд л ажил ихтэй нєхрєє хvлээгээд л... , гэрийн ажил, хvvхэдтэйгээ зууралдах гээд л нэргvй ажлаа хийгээд л, vргэлж гэртээ суугаад байх юм шиг санагддаг байлаа. Хvvхэд гаргасан ээж болгон л энэ давааг туулдаг байх. Дээрээс нь таргална, гэдэс нь язарна гээд л гоо сайхны талаасаа ч гэсэн эмэгтэй хvний сэтгэл зvйд нєлєєлєх зvйл их гарна. Тэр бvхнээс vvдээд хvvхэд гаргах нь монголд ч гэсэн цєєрч байгаа. Дахиж хvvхэд гаргахгvй ээ гэсэн яриа олон ч сонсож байсан. Би єєрєє ч дахин хvvхэд гаргахгvй юм шvv гэж боддог байлаа. Тэгсэн одоо эр хvн шартсанаа, эм хvн тєрснєє мартдаг гэдэг шиг. 4 хvvхэд гаргана гээд л мєрєєдєєд байгаа ш дээ. Хэ хэ. Гэхдээ санаа байвч сачий хvрэхгvй гэдэг шиг биеийн онцлог энэ тэрээс болоод чадахгvй ч байж магад шvv хvмvvсээ. Битгий 4 хvvхэд нэхээд байгаарай.

Зvйр vгс
Саяхан олж уншсан зvйр vгнvvдээ орууллаа.
- Биеэ мэдэж бяраа таних
- Атаа хорсол тємрийг идэх зэв
- Атаат хvн хэзээ ч баяр баясгалан эдэлдэггvй
- Залхvv хvнд маргааш олон
- Залхуугаас заяa зайлна
- Сэтгэлд гал байвал, зууханд аргал олдоно
- Муу дээвэрлэсэн байшинд дусаал гоождогтой адил єєрийгєє vл хянах хvний сэтгэлд хvсэл шунал дvvрнэ.
Бурхан багш - Чихэндээ нvгэлт vгийг бvv сонсъё хэмээн хичээгтvн
Нvдэндээ самуун єнгийг бvv vзье хэмээн хичээгтvн
Амандаа чалчаа шалигийг бvv єгvvлье хэмээн хичээгтvн
Санаандаа хортой сэтгэлийг бvv vvсгэе хэмээн хичээгтvн - Зoриг эс хvрвэл ухаан эс хvрнэ
Томилолт
Бичлэг оруулаагvй удсанд sorry шvv улсуудаа.
Хагас сайнд Токио орж монголоос хvн тосоод, оройдоо буцаж Тотторидоо ирээд. Маргааш нь хажуугийн Шиманэ муж ороод, тэнд 2 хоночихоод ирлээ. Явсан газрын сонин гэвэл Токиогийн Нарита олон улсын нисэх онгоцны буудалд монголоос хvн тосож буй хvмvvс их байлаа. Таньдаг хvн байх нvv гээд хараад байсан алгаа. Би ч нэг их удаагvй л дээ. Ирэх ёстой хvнээ гараад ирэхээр нь шууд буцсан болохоор. Гарч ирсэн хvмvvсээс монголын vнэр vнэртээд л...Нээрээ энд нэлээд удахаар монголоос ирсэн илгээмж, хvмvvсээс нэг сонин vнэр vнэртдэгийг анзаарсан биз дээ гадаадад байгаа хvмvvс. Мэдээж муухай vнэр гэхгvй л дээ, монголын маань vнэр гэж сэтгэлдээ дотно хvлээж авдаг юм.
Шиманэ муж бол хvн амынхаа тоогоор Тоттори мужийн дараагаар ордог. Тоттори муж япондоо хамгийн хvн ам цєєтэй муж байгаа юм.Тоссон хvн маань Тотторид 6 сарын дадлага хийнэ. Эхний 1 сар нь Шиманэ мужид япон хэлний дадлага хийнэ.
Уг нь монголд байхдаа япон хэлээ сайн сураарай гэж захиж хэлж байсан боловч "0" ирсээн. Эхний 2 єдєр ч яaхав би дагаж худлаа vнэн орчуулсан болж бaйгаа юм. Би єнєєдєр Тотторидоо буцаад ирчихсэн, мань хvн тэнд ганцаараа монгол, 3 china хvнтэй vлдсэн. Сурах л байгаа даа.
Эндээс нэг юм анзаарснаа хэлэх гээд л. Манай монгол эрчvvд их залхуу юм аа. Бие дааж юм сурахдаа муу юмаа. Би энд ирээд ємнє нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хvн тосож авч, дадлага дуустал нь ганц нэг орчуулгыг нь хийдэг байсан. Эмэгтэйчvvд нь их мэрийлттэй, дадлага дуусах дєхєхєд бараг миний хэрэгцээ байхгvй, дарга цэрэг нартай єєрєє яриад л сvрхий байдаг байлаа. Тэгсэн эрчvvд нь байдаггvй ээ. Орчуулагч байгаа болохоор гэж боддог юм уу, ер нь юм хийхгvй шvv. Уг нь нэлээд толгойтой гарууд ирдэг юм шиг байгаа юм. Даан ч хичээл зvтгэл, оролдлого гээч юм байхгvй юм аа. China, koreа гээд гадныхан толгой сайтай нь ч бий байх л даа. Гэхдээ л жаахан IQ муутай улсууд байгаад байх шиг. Гэхдээ 99 хувь нь уг хvний єєрийн мэрийлт, чармайлттай холбоотой байх юм. Yлдсэн 1 хувь нь тухайн хvнд бурхнаас заяaсан авъяaс байгаад байх шиг.
За за хvн хэлэх ч яхав. Єєрийгєє хичээе дээ. English сурмаар байнаа...

Thursday, April 19, 2007
Тєрсєн єдєр
Дээр охины маань тєрсєн єдєр болсон гэж хэлж байсан даа.
Мэдээж гэртээ тэмдэглэсэн.
Харин энэ удаад цэцэрлэг дээр нь яaдаг тухай хэлье. Япoны цэцэрлэгт тухайн сард тєрсєн хvvхдvvдийнхээ тєрсєн єдрийг нэг дор тэмдэглэдэг. Жишээ нь єчигдєр буюу 4 сарын 19-нд 4 сард тєрсєн хvvхдvvдийнхээ жилд нэг удаа тохиодог єдрийг цэцэрлэгийнхэн бєєнєєрєє тэмдэглэсэн. Бvх хvvхдvvдээ зааландаа цуглуулаад, тєрсєн єдєр нь болж байгаа хvvхдvvдээ урд тайзан (зааланд нь жижигхээн тайз байдаг юм) дээр гаргаад, бусад багш, хvvхдvvд дуу дуулж єгнє. Мєн багш нар нь бяцхан хэмжээний жvжигчилсэн тоглолт хийж сонирхуулна. Хvvхдvvдийнхээ мэддэг нэг vлгэрийн ном, зурагтай номноос сэдэвлэж тоглодог юм байна лээ.
Бас тєрсєн єдрєє тэмдэглэж буй хvvхдvvдэд зураг дээрх шиг дурсгалын карт єгдєг. Тэр картан дээр нь тухайн хvvхдийн биеийн єндєр, жинг бичиж, ард талд нь алганых нь хэмжээг тавьж єгдєг юм байна. Жил болгон хvvхдvvд тєрсєн єдрєєрєє ийм карт авах тул тvрvv жил нь хэр зэрэг єндєртэй, жинтэй байсан зэргийг харьцуулж болно. Карт нь дэлгэгддэг бєгєєд дотор талд нь багш нь vг бичсэн байдаг. Жишээ нь охины маань картан дээр "Зурагтай номонд маш дуртай Саруул. Цаашид ч хамтдаа зурагтай ном уншицгаая. Багшаас нь"гэж бичсэн байна лээ.
Манай монголын цэцэрлэгт яaдаг тухай сайн мэдэхгvй ч дээхэн vед лав ийм арга хэмжээ байгаагvй. Манай ээж цэцэрлэгт эрхлэгч хийдэг юм. Надаас японы цэцэрлэг яaдаг тухай байнга асуудаг, бодвол хэлсэн зvйлээс минь санаа авдаг ч байж магад. Мєнгє зарахгvй. хvvхдvvд багш нар байгаа материалаа ашиглаад тєрсєн єдрийн карт хийж єгдєг болвол дурсгалтай шvv. Энэ бичлэгийг маань цэцэрлэгийн багш нар уншаасай. Эсвэл уншигч танд цэцэрлэгийн багш найз байдаг бол дамжуулж хэлээрэй. Цаашид ч японы цэцэрлэгт зохиогддог арга хэмжээний тухай бичих болно.
Wednesday, April 18, 2007
Монголд дуу vvссэн тухай
Эрт урьд цагт монголын нэг нутагт цэцэг євчин ширvvн дэлгэрч, олон хvнийг vхvvлж байв гэнэ. Ингэхлээр нь хvн бvл сайтай, ачлагатай, чадалтай айл амьтан тэр нутгаас дvрвэн нvvжээ. Гэтэл Тарваа гэдэг ганц бие залуу саяхан цэцэг євчин тусаад, хєдєлж чадахгvй байсан тул, аль нэг айлын буурин дээр хоцроод, нас нєхцсєн гэнэ. Тарваа эрлэгийнд очоод сэлгvvцэн явж байтал, нэг хэсэг хvмvvс vлгэр ярилцаж суув. Зарим нь хуур хуурдаж, янз бvрийн сайхан дуу дуулж байв. Эд бvгдийг Тарваа сонирхоод л явж байлаа. Гэтэл эрлэг хаан гэнэт Тарвааг дуудуулж гэнэ. Тарвааг эрлэг хаан дээр очиход, тэрээр толиндоо нэг юм vзээд "Хvvе, Тарваа чи чинь vхэх болоогvй байтал юунд ирэв. Одоохон буц" гээд хєєжээ. Ингээд Тарваа буцаж ирээд биедээ орж амилтал, энэ завсар хэрээ нvдийг нь ухчихжээ. 2 нvдгvй болсон хєєрхий Тарваа тэнэж эрлэгийнд vзсэн vлгэрээ хэлж, сайхан дуугаа дуулаад, олон тvмнээр хэсvvчлэн явсан учраас анх Монголд сохор Тарваа vлгэр, дуу авчирсан юм гэж хэлэлцдэг болжээ.
Торой бандийн домог
Торой банди, Хvрээний шоронгоос ардын тусламжтайгаар гараад Дариганга чиглэж мордсон гэнэ. Тvvний оргон зугатсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэрэг Торойн хойноос нэхсэн гэнэ. Хойно ємнєє орж хєєцєлдсєєр байгаад Дариганга нутагт хvрчээ. Торой банди Алтан овоо буюу Дарь овоонд нуугдах гэж бодсон бололтой. Тэр уул єєд гарсан гэнэ. Цагдаа нар ч мєн самбаатай эрс юм. Хэдийнээ мэдээд Дарь овоог гурван талаас нь бvсэлжээ. Цагдаа нар бvслэлтийн аргад их мэргэжсэн бололтой. Дарь овооны ємнє тал нь эгц тул морьтой хvн бууж чадахгvйг мэдээд хойно, баруун, зvvн 3 талыг бvслээд уул єєд урагшилж гэнэ. Моринд сайн, арга самбаатай Торой, Дарь овооны ємнє зvг ажигч vгvй буугаад давхичихсан гэнэ. Цагдаа нарын мэргэн арга Торойн аргыг дийлсэнгvйд уурласан бололтой уулан дээрээс ширvvхэн шиг буугаад бас л нэхэж гэнэ. Нэхээд ч яхав дээ, Торой бараа сvvдэргvй торойгоод морилчихсон байжээ. Алтан овооны ємнє буюу Дарь овооны ємнє зvг буусан замыг Даригангачууд Торойн зам гэж нэрлэжээ. Торойн зам гэвэл Даригангад мэдэхгvй хvн бараг vгvй.
Tuesday, April 17, 2007
Хvйсийн говь
Энэ манай vед биш эрт урьдын цагт гэнэ ээ. Одоогийн Говь-Алтай аймгийн Хєхмєрьт сумын нутагт орших Хvйсийн говьд нэгэн айл байжээ. Тэднийх ам бvл олуул, vр хvvхэд єнєр єтгєн бєгєєд хятад газраас ирсэн их зам тосон сууж, харь орны єнгєлзлєгєєс нутгийнхаа хилийг хамгаалах гэр харуулын vvрэг гvйцэтгэж байжээ. Гэтэл нэгэн удаа "Хятад газраас хар санаа євєрлєн ирэх тvшмэлийг нутгийнхаа шороон дээр бvv гишгvvл. Мэсийн vзvvрээр хєнєєх, найруулсан хорын хvчээр устгах алин болохоо єєрсдєє шийд" гэсэн даалгаварыг тэр айлд хvргэхээр нэгэн дугтуйтай захиа єртєєгєєр дамжин тэр айлыг зорьжээ. Гэвч элчийн євєр дамжсан тэр захиа зорьсон газраа хvрсэнгvй, харин манж хятадын тагнуул туршуулуудын гарт оржээ. Иймд єєрийн элч хятад тvшмэлийн амийг аврахаар хятад газраа нэг баг цэрэг нааш хєдєлж єнєє айлд хvрэн євгєд хєгшид, vр хvvхэд, эцэг эх, гэр хотлоор нь баривчлан алах ял тулгаж гэнэ. Энэ vед эзгvй байсан том хvv нь ч ирж "эцэг эх, дvv нарын минь амийг єршєєгєєч. Оронд нь намайг зоосны нvхээр тvмэн хэсэгт огтчин алсан ч гомдолгvй" гэж харийн цэргvvдээс євдєг сєгдєн гуйж гэнэ. Мєн эцэг эх нь "Бидний vр vндсийг битгий таслаач, том хvvгийн минь л амийг єршєє" гэж хятад цэргийн даргаас гуйгаад хvvдээ сэмхэнээр "Чи л амьд vлдэж vр vндсээ залгамжил, бас биднийхээ єшєє хонзонг харь манж хятадын цэргээс авч чадах ганц хvн чи л байна" гэж учирлан хэлж гэнэ.
Ингэтэл хятад цэргийн ноён дотроо аймшигт тєлєвлєгєє зохион залуу баатар эрд хэлсэн нь "Танайхны vр vндсийг таслахгvйн тулд ганц чиний л амийг єршєєе. Харин чи єєрийн гараар эцэг эх, дvv нарынхаа толгойг ав" гэжээ. Чингээд цємєєрєє нэг дор хядуулснаас нэг нь ч болсон амьд vлдэж vр vндсээ залгамжлан харь манж хятадын цэргээс vрэгдсэнийхээ єшєє хонзонг авахын тулд залуу баатар эр арга буюу єєрийн гараар тєрсєн эцэг эх, дvv нарынхаа толгойд мэсний vзvvр хvргэх болж гэнэ. Баатар эр зvрх шимшрvvлэн, элэг эмтлээн, нулимс унагаан, халаглан байж эцэг, эх, дvv нарынхаа толгойг авсаар бага дvvгийнх нь ээлж болоход томоогvй тэр балчир жаал "Ах аа миний хvзvvнд хатиг гарчихсан юм. Битгий хєндєєрэй" гэж хvvхдийн шингэн дуугаар хэлж байсан гэдэг. Гэвч тэр баатар эр ч єршєєгдсєнгvй. Хятад цэргийн ноён хэлснээсээ няцаж, цэргvvддээ тушаал єгєн тvvнийг баривчлуулаад єєрийнх нь сэлмээр толгойг нь цавчин алжээ.
Ийнхvv нэгэн єрх гэрийн хvмvvсээс нэгийг нь ч vлдээлгvй vзэшгvй муухайгаар доромжлон тэднийг толгой дараалан устган, гэр хотлоор нь хvйс тэмтэрсэн нvгэлт хэрэг болсон эл газрыг тvvнээс хойш Хvйсийн говь гэж нэрлэх болжээ.
Энэ домгийг vндэслэн их эрдэмтэн их зохиолч Б.Рэнчин "Нууцыг задруулсан захиа" хэмээх маш сонирхолтой єгvvллэгээ бичжээ.

Monday, April 16, 2007
Хvvхдийн даахь vргээх ёс
Удахгvй манайх охиныхоо даахийг хєндєнє. Харь газар байгаа юм чинь vргээж яaх гэсэн юм, мухар сvсэг бишрэл, хvvхдээ шийтгэж байгаа биш гээд л их л санаа оноотой таарч нэлээд эргэлзсэн ч гэсэн, ямар ч байсан авахаар шийдээд байна. Монголоос ээж маань дvvгээр бичиж ирvvлсэн майлыг дор сийрvvлье.
"Хvvхдийн даахийг буруу хєндсєн, эсвэл огт хєндєєгvй бол хожмын хувь заяa нь доголдоно"
Манай монгол ёс, зан заншил, уламжлал нь эрт vеэс євлєгдєн ирсэн євгєдийн ариун гэрээслэл мєн билээ. Євгєдийн тэрхvv ариун гэрээслэлийг хойч vеийнхэн бид умартсанаас vр хvvхэд нь амьдралдаа алдаж, эндэхийг алийг тэр гэх билээ. Уншигч танд монгол зан заншил, ардын єв уламжлалыг судлаач Сvхийн Дамбий хvvхдийн даахийг хэрхэн зєв vргээх талаар нэгэн баримтат тvvхийг єгvvлж байна.
(Дvv маань урт майл бичихээсээ залхуураад тэр баримтыг нь бичээгvй байнаа. Мэддэг хvн хэлж єгєхийг гуйя.)
Хvvхдийн даахийг дvvрэн 5 наснаас хэтрvvлэлгvй арга билэг, ёс жаягаар нь зєв хєндєн сvvнд дvрсэн модон хутгаар домнон хvvгийн баруун, охины зvvн шанаанд хvргээд даахинд хvрсэн хvн бvр сvv амсах учиртайг заавал биелvvлж бэлгээ єгдєг. Даахь vргээсний дараа ээлтэй явууг зvvлгэн vсийг нь хусдаг. Явууг 8 нас хvртэл нь зvvлгэдэг. Дараа нь биед нь хадгалуулдаг ардын ёс заншилтай. Мєн даахь vргээж буй хvмvvс тєлєв тєвшин байж чин сэтгэлээсээ хандах ёстой. Сархад ихээр зооглосон vе болон буруу талаас нь даахийг хєндсєн, эсвэл огт хєндєхгvй байх нь хvvхдийн хувь заяанд нєлєєлдєг. Ялангуяа охидын даахийг зєв хєндєхгvй бол бутач хvvхэд тєрvvлж, ханийн заяа тєєрєн бэлэвсрэн vлдэх гэх мэт зvйл байдгийг судлаачид тогтоожээ. Даахиа ёс журмын дагуу зєв vргээлгэсэн хvvхэд том болоод тєлєв даруу, хэрэг тєвєгт холбогддоггvй, гэр бvл нь тогтвортой, атаа жєтєє, хэл амнаас хол явдаг нь амьдралд нотлогдсон. Зун намрын тэргvvн сард ивээл єдєр, цаг, Балжинням, Дашнямтай єдрийг сонгож болно. Гагцхvv ёс жаягийг л зєв хийхэд учир нь байгаа юм. Тухайлбал даахь авах єдєр 8 гэгээн айлтгуулж, арга билэг тохирсон хvнээр сvv амсуулж даахинд нь эхлээд хvргvvлэхдээ модон хутгаар домнуулах ёстой. Даахь vргээх хvн бvр 8 гэгээний рашаантай сvvнээс хvртэж байж vргээх ёстой. Арга засал ч гэж юу байхав дээ. Гэхдээ л эрэгтэй 41, эмэгтэй 46 хvрээгvй бол унаган даахийг зоригтойгоор vргээж болно. Ингэснээр зуурдын зовлон бэрхшээлийг тойрон гарч сайн сайхан боломжоо єєртєє бий болгож чадна.

Бvvвэйн дууны домог
Эрт цагт нэг хааны 2 хvvхэн байж. Нэг єдєр тэдний нэг нь
-Би уг нь хаан язгууртай хvн юм гэнэ билээ. Миний эцэг дайнд яваад, ах бид 2 эцгээсээ тєєрчээ. Тэгээд бид хоёул амьдарч ах минь ан агнадаг байлаа. Манай нутгийнхан миний ахыг "Зээрэлдээ мэргэн, зээрэн зугсуу" гэдэг байж.
Би, ахдаа тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч єгєєд халамжит бэргэнээ хийхсэн гэж боддог байлаа. Энэ бодлоо ахдаа хэллээ. Ах маань тэнгэрийн отгон дагинатай гэрлэв. Надад сайхан гэр барьж єглєє. Би гэртээ торго дурдам дэлгэж, цэцэг навч хатгаж сайхан жаргаж байлаа. Нэг єдєр ахыг анд явсан хойгуур би, бэргэнтэйгээ алтан шагай амандаа нууж тоглох болов. Бэргэн єєрєє зээрийн шагай залгиж vзvvлээд, надад аргалын шагай авч єгєєд
-Харагдахгvй болтол залгиж нуу гэв.
Би тvvнийг залгиад, хоолой дээрээ тээглvvлээд гаргаж чадсангvй ухаан алдахад, бэргэн маань авдарт хийгээд голд урсгажээ. Гэтэл тэр авдрыг голын адагт суудаг хоёр ядуу хvн олж аваад, миний хоолойноос аргалын шагайг гаргаж аваад намайг амьдруулжээ. Ингээд энэ хааныд хvргэж єгсєн гэнэ.
Тэгээд би эднийд ирж Буурал мэргэнтэй танилцаж гэр бvл болоод хvvтэй болсон юм. Миний хvv бол Хараадай хааны ач хvv, Хариутган тайж буюу Зээрэлдээ мэргэн, Зээрэн сугсууны зээ дvv, Буудал мэргэний vр, Будаг шагай хvv юм гэж хэлжээ. Энэ vгийг сонссон настай зарц авгай, Будаг шагайн эхийг Хараадай хааны тєрсєн охин болохыг сая мэдэв. Тэгээд нэг єдєр зарц авгай Хараадай хааны гадаа очиж Будаг шагайг бvvвэйлж суухдаа:
Хараадай хааны ачлаа бvvвэй бvvвэй бvvвэй
Хариyтган тайжийн дvvлээ бvvвэй бvvвэй бvvвэй
Зээрэлдэй мэргэний зээлээ бvvвэй бvvвэй бvvвэй
Зээрэн сугсууны дvvлэй бvvвэй бvvвэй бvvвэй
Бyyдал мэргэний vрлээ бvvвэй бvvвэй бvvвэй
Бyдаг шагайн хvvлээ бvvвэй бvvвэй бvvвэй
гэж аялан дуулжээ.Энэ vгийг сонссон Хараадай хаан тэр авгайтай уулзаж хамаг учрыг мэдээд тєєрсєн охин, ач хvv хоёртойгоо уyлзжээ. Yvнээс хойш Хараадай хааны албат олон нь энэ дууг ачийн бат хэлхээ болгон дуулдаг болсон гэдэг домогтой

Зайсан толгой
Улаанбаатар хотын урд талд Богд уулын ар хормойд орших энэ толгойг Зайсан гэж нэрлэдгийг хэн хvнгvй мэдэх билээ. Анх энэ толгой буй газар тэгш тал газар байжээ. Богд хаан нарлаж байх vедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг vзэв. Yvнийг гайхсаар 2 хоноход дов улам томорсоор байв. Удалгvй єнєєх нь довцог болж томрох тусам Богд уулын мод наашаа хошууран нvvсээр байв. Богд шадар сайд нараа цуглуулан энэ тухай ярихад нэг цэцэн тvшмэл нь
-Тєвдєєс монголын модыг авчир гэж нэг уул явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгvй энгийн нэг уул юм байна. Иймд уг нь нэр цолд их дуртай учир цол єгвєл эндээ vлдэж ч магадгvй юм гэсэнд бvгд зєвлєлдєн "Зайсан" хэмээх цол єгєн нутагтаа тогтоов. Ингээд Зайсан толгой єндєрсєхєє ч больж уулын мод ч тvvн рvv хошууран нvvхээ зогсжээ.

Sunday, April 15, 2007
Yнэний тухай домог
Урьд нэг лам, шавийнхаа хамт суудаг байж. Шавь нь багшийн хэлсэн vг бvхнийг ёсчлон биелvvлдэг vнэнч шударга юм байжээ. Багш лам нь заллагаар юманд явах болж шавьдаа гэр орноо сайх сахиж байхыг онцлон захижээ. Шавь нь гэрээс холдолгvй чин сэтгэлийг барьж багшийн захиасыг биелvvлж байжээ. Багш нь хэд хоноод иртэл авдарны ёроол цоорчихсон дотoр нь нандигнан хадгалсан эрдэнэ нь алга болсон байв гэнэ. Тэгээд миний ховор эрдэнэ алга болсон байна, чи л алга болгосон гэрт чамаас єєр хэн ч байгаагvй шvv дээ гэж шавьдаа тулгахад шавь нь аваагvй учраа єчиж яaгаад эрдэнэ алга болсонд гайхан сандарчээ. Багш нь эрдэнэ олж єг, энэ насны минь ганц хогшил гэж уурлан уцаарлаж хулгайд сэрдэн, эцэст нь зодож гэрээсээ хєєсєнд шавь хvv аргагvйдэн юмаа vхэр тэргэнд ачиж, багшдаа гvтгэгдсэндээ гомдон бодолд автaн явж байтал тэрэгний єрєєсєн дугуй нvх руу цємрєн оржээ. Дугуйг нvхнээс татан гаргатал тэргэнд дайрагдсан нэгэн туулай vхсэн байв гэнэ. Ажиглавал багш ламынх нь эрдэнэ аманд нь зуулгаастай байхыг олжээ. Эрдэнийн vнэрээр туулай авдрыг цоо мэрсэн юм байжээ. Yvнээс хойш "Yнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцнэ" гэсэн vг гарчээ.
Гарчиггvй
Сакvра ч унаад дууслаа. Тvрvvчийн долоо хоног жаахан тиймхэн єнгєрлєє. Ханиад хvрч энэ тэр. Энэ долоо хоногт ажлаар Токио явна. Бас Хажуугийн муж болох Шиманэ орно. Єєр нэг их онц ажилгvй юм байна. Гэхдээ л єнєє єдєр тутмын орчуулга, монголтой холбоо барих зэрэг ажлууд ар араасаа ундарсаар л байх байх даа. Баасан гарагт нэг 総会-д орох юм байна шvv. Гэрээрээ.
Сакvра унаж буй зураг оруулчихъя.
Сакvра унаж буй зураг оруулчихъя.
Сулинхээрийн тал
Мэргэн вангийн хошууны сул хээр гэгч морь хошуудын наадамд олон удаа тvрvvлсэн гэдэг. Сул хээр наадамч олны сонирхлыг ихэд татдаг байжээ. Даншгийн наадам Хvй долоон худаг гэдэг газар хийх жил, уг наадамд оролцохоор манж эзэн хааныхан хурдан морьдтой ирсэн гэдэг. Энэ наадамд халхын морьд тvрvvлж болохгvй. Хэрэв тvрvvлбэл морины эзний толгойг авна гэсэн зарлиг гарчээ. Энэ зарлигийг сонсоод халхын зарим хаад ноёд гайхалдан, зарим нь хэрхэх тухай битvv яриа болжээ.
Цэцэн хаан хэзээнээс ухаалаг тул наадамд уясан бvх морьдыг шинжээч нараар шинжvvлэн vзвэл манж эзэн хааны хар голт халиун тун ч хурдан хvлэг юм. Бас мэргэн вангийн хээр морь ч гэсэн хулангийн удамтай юм. Харин манж эзэн хааны хар голт халиун тун зvрх муутай, хєєрvv морь юмдаа гэж шинжсэн гэдэг. Тэгээд цэцэн хаан яавал манж хааны морийг аргалж болох тухай шинжээч нараас асуувал:
-Ай ,мэдэхгvй. Нарийн нууцыг хэлбэл бидний толгойг авна. Хэн мэддэг чаддаг гэж байж амнаасаа болж толгойгоо авахуулах вэ? гэхэд нь Цэцэн хаан
-Надад хэлчих. Би єєрийнхєє толгойг авахуулна гээд 50 лангийн ембvv барихад шинжээч эзгvй хээр очиж байгаад хэлсэн нь
-Наадамд манж эзэн хааны хар голт халиун тvрvvлэх нь лавтай юм. Гэвч мэргэн вангийн хээрийг хvvхэд унуулахгvй тавих нь дээр. Газрын дунд манжийн хар голт халиун тvрvvлж явах байх. Энэ vед морь хашсан хvн хэд сайн хашгирах юм бол хар голт халиун хєєрєн хадууран давхина. Тэгвэл сул тавьсан хээр морь тvрvvлнэ гэжээ.
Тэгээд хэлсэн ёсоор болж унасан хvvхэдгvй сул хээр морь тvрvvлэн ирэхэд тvрvvлсэн морины эзний толгойг авах зарлиг байвч эзэн нь олдоогvй юм гэдэг. Ингээд уг хээр морь Сул хээр хэмээн алдаршиж тvvний олон удаа наадамд уралдан тvрvvлж байсан уудам тал нутгийг Сул хээрийн тал гэдэг байснаа хожим сунжран хувирч Сулин хээрийн тал гэх болжээ.
Энэ ч бас Тод магнай кинотой тєстэй юм байна. Урд нь бичсэн Хурдан хээрийн домогтой ч тєстэй юм. Нэг хувилбар нь байх тийм vv.

Thursday, April 12, 2007
Зєв сэдэв
Ганбаатар их зєв сэдэв хєндєєд, би их зєв зурагнууд блогтоо оруулж байгаа юм байна гэж бодлоо. Учир нь намайг явган хvний замын зураг авч байхыг хамт ажилладаг тайвань хvvхэн харчаад
-Манай эгч японд сурч байхдаа (нэлээд хэдэн жилийн ємнє) аавд бас ийм зурагнууд авч явуулж байсан юм. Тэр vед тайваньд ийм хараагvй хvмvvст зориулсан зам байгаагvй. Тvvнийг аав маань сонинд хэвлэж нийтэлж байсан юм. (аав нь сонины сэтгvvлч) Тэгээд одоо тайваньд хараагvй хvмvvст зориулсан зам бий болсон гэж хэлж байсан.
Yvн шиг хэзээ нэгэн цагт манай монгол хєгжлийн бэрхшээлтэй хvмvvст зориулсан зам, vйлчилгээ, тоног тєхєєрємж зэрэгтэй болно гэдэгт итгэл дvvрэн байна.

Subscribe to:
Posts (Atom)