2 хоног гадуур ажиллаа. Эдний хэлдгээр томилолтоор. Єнєє 4 сард угтаж авч байсан хvнээ Шиманэ мужаас нь наашаагаа Тоттори муж руу дагуулж ирэв. Шиманэд хийсэн хэлний 1 сарын дадлагаараа таг байсан хvний амнаас овоо хэдэн vг гарахтайгаа болжээ. Баярласан гэж жигтэйхэн. Гэхдээ мэдээж уг хvндээ бол хэлээгvй. Тэгэхгvй бол санаа нь амраад vргэлжлvvлэхээ больчихно. "Монголд байхдаа сур гээд байхад нь сурдаг байж. Ядаж уншиж сурчихаад ирсэн бол ч" гээд л ярьж л байна лээ. Би ч vг цухуйлгах болгондоо та хэлээ сайн сурна шvv. Монголын нэр шvv гээд л байгаа. Ядаргаатай хvvхэн бэ гэж бодож байж магад л юм. Гэхдээ яахав, манайхан хvнээр хэлvvлж, чижлуулж байж юм хийдэг юм чинь... Цугтаа япон хэлний дадлага хийсэн 3 хятад хvvхэн ч эхнээсээ л гайгvй хальт ярьчих гээд байсан болохоор, гэм нь дуудлага гэж авах юм алгаа. Хажууд нь монгол хvн шаал єєр байгаа юм. Мэдээж яг япон хvн шиг ярихгvй ч их цэвэрхэн хэлээд байгаа юм. Тэгээд ч монгол хvн ямар ч хэлийг сурах их авъяастай гэдэг юм чинь. Энэ бурхнаас заяасан авъяaс боломжоо ашиглаад ямар ч хамаагvй хэл сурцгааяа.
6 сарын дадлагаар ирсэн болохоор харих vедээ хэр зэрэг болсон талаар нь бас нэг бичлэг оруулнаа. Ямар ч байсан дадлагад нь амжилт хvсье.
Thursday, May 31, 2007
Monday, May 28, 2007
Хадланчийн шєнє
1991 оны "Шувуун саарал" наадмын гутгаар байрын шагналт
Нуруугаа авахуулсан хєгшин морь шиг ганц хєх майхан харанхуйн дунд бєгтийнє. Дотор нь ногооны сєл ханхлуулсан 5 чийрэг хархvv, 2 хvvхэн бие биенийхээ нойронд садаа болохгvй гэсэн шиг намуухан нойрсоно. Бvсгvй л хvн болсон хойно хоёр хvvхэн майхны зvvн хаяанд толгойгоо нийлvvлэн биесийн халуун амьсгалд амгалан шуухирна. Єдєржин гар хадуураар євс ширвэсэн 5 залуугийн халуун цус биеэрээ тарж, хамаг цогцос нь тавиран, нойрны бурханд толгойгоо мэдvvлж, тугал нvvрийг нь долоосон ч сэрэмгvй авай. Уг нь санаж бодсон, хэлцэж ярьсан юм их л байсан санж. Нэгний нь том тавхай хаяагаар цухуйж, шєнийн сэвшээ шивэртэй улыг нь зvлгэнэ. Хоёр нь талаар нэг тараасан хувцсан дундаа ундуй сундуй хєлбєрєх агаад, нєгєє хоёр нь гараа алгаар нь хавсран цавиндаа хавчуулж атирна. Хэн хvнгvй л ажилд ааглуулсан биеэ амраан шинэ єглєєний нарыг бал нойрондоо хvлээнэ. Том тавхайт Сандаг их юм санасан эр. Тэрбээр 2 бvсгvйгээ аль эрт шинжиж сонжчихсон. "Улаан Лавдмаа дэмий. Хэл ам нь гvйцэгдэхгvй, тасчих шахсан айхавтар амьтан. Харин Халтархvv нь тун зvгээр. Халтархvvтэй гал голомт vvсгэвэл ийм дуугvй няхуур хvн намайг єєд татаад л явна. Би хэзээ л билээ... За тэгээд нэг сайхан данхайсан морин хадуур худалдаж аваад Шар тохойнхоо євсийг халимаг авч байгаа юм шиг ханаруулж єгнє. Євс ногоо гэдэг буянтай эд. Олохыг ч олно. Yрэхийг ч vрнэ. Халтархvvгээ ёстой торгонд ороогоод тавьчихна. Энэ маань яахав хvvхэд гаргаад л байж байг. Иймэрхvv номой амьтан хvvхдээс уйдах биш, ноолуулаад л...маамаад л... Сайхан даа сайхан! Yгvй ингэхэд Улаанбаатарт єлсєж, жагсаж байна гэх юм. Тэр нь энэ Шар тохойд нэг болоотхоосой. Тэгвэл би нэг идэхийг vзvvлж єгєх юмсан. Хагартал иднэ гэдгийг ч харин би харуулж, гайхуулж чадна шvv, цус! Єлсєж байгаа тэр муусайны аманд Лавдмаагийн хийсэн заваан жонхууг халбага халбагаар нь чихэхсэн. Буянаа бармарууд! Хадлангаасаа буугаад хамаг мєнгєє тэр жийнс гээч юманд нь єгчихєе байз. Аваад ємсчихсєн байхад би хотын гангачуулаас дутахгvй. Жийнсээ ємсєж байгаад тэр жагсаал, цуглаан гэдэгт нь очиж, "Олон тvмэн залуучууд аа, хадландаа гарцгаа. Та нарыг ажлаа мартаж дэггvйтэж байна гэж сонинд бичсэн байна. Атга євс ч бол ав. Мал гэдэг чинь ус ууж, євс идэж амьдардаг юм. Одоо тарцгаа, больцгоо" гэж хэлэх юм хуна. Yгvй энэ Лавдмаа ер нь яасан унтдаггvй хvн бэ. Yнэгний нvд залгичихсан юм шиг орондоо тонгочоод л...Энэ лав муу санаатай байх аа. Халтархvvг байхад би чамаар оролдохгvй ээ, мэдэв vv! Чамаар яах юм. Хvн чинь ер нь мундаг, ухаандаа мундаг байх ёстой шvv. Чи муу хагархай Сандагийг мэдэхгvй." Сандаг ийн элдвийг эргэцvvлж тонгочсоор нэг л мэдэхэд нvд анилдан нойронд ааглуулж, хаяагаар гарах шахан гvн шєнийг vдэж буй нь энэ. Одод огшиж, тэнгэрийн зvvн хаяа єєд бvдэг саарал гэгээ алгуурхан мацав. Євс ногоо, харчуулын гудас хєнжил дундуур шєнєжин бэдэрсэн нэг муу хар хорхой майхны баруун зvvн хилийн дээсийг алхан тогооч 2 хvvхний зvг жирийлгэнэ. Yvр шєнийн заагаар будилж яваа энэ амьтныг харсансан бол тэд ер яаж самсайгаа задартал инээлдэх байсан бол. Ёстой л бєгтєр майхнаа хєвхєлзvvлэхсэн биз. Гадаа євсєн дунд хаясан хадуур дээр хєх цэцгий ирж суун хан ян тогшиж гарав. Ажлын дуудлага мэт тэр чимээнээр бvсгvйчvvд сэрж, мах болтлоо ядарсан 5 залууг харж нvд ирмэн чимээгvйхэн мишээлээ. Голын тохойд адуу янцгаана.
С.Пvрэв

Sunday, May 27, 2007
Хvний хань
1991 оны "Шувуун саарал" наадмын тэргvvн байрын шагналт
Аньсага сормуус аяндаа анилдан зvvрмэглэмээр нам гvмхэн аглаг хээр талд цагаан євс аниргvйхэн ганхана. Аль дивангарт мартагдаж орхигдсон єнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхий ноорхой хувцастай хижээл хар хvн нар жаргахын ємнєхєн хvрч ирэв. Тэртээ тэнгэр газрын савсалганд Баянбараатын хєглєгєр хєх уулс сvvмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан. Гандаж гундсан сэтгэлийн манан дунд зээрэн шарга морь унасан залуухан бvсгvй салхи татуулан галигуулна. "Дємєн дємгєрхєн гишгэдэлтэй" хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу бvдэг бадагхан сонсогдоно. Морины салхинд дэрвэлзэх улаан торгон алчуурын сэжvvр дороос инээмсэглэл бужигнуулсан эрх хар нvд тормолзоно. Хєлс, тоос болсон хуучин муу малгайгаа тас атган, шингэрч цайрсан хэдэн туг сэвлэг vсээ салхинд сэрвэлзvvлэн зогссон хижээл эр гэнэт яав гэмээр амаа эв хавгvй ємєлзvvлээд балчир хvvхэд адил 2 гараараа нvvрээ даран хєгшин хvний гаслантай агаад єрєвдєлтэй дуугаар эхэр татан хэнгэнvvлэн уйлсан боловч нvднээс нь нулимс гарсангvй.
Yхэхээс бусдыг vзсэн тэр архичин эр хуурай нvдээ хатингар том гараараа нэгэнтээ шудран арчаад нулимс эс vзсэндээ єєрєє єєртєє єширч гомдов уу яав, нударгаа байдгаараа зангиран єгєршихєєс наахнуур болсон єтєл буурал толгойгоо хар тэнхээгээрээ шаагаад євдсєндєє ч юм уу, аль эсхvл єдий болтол vхэж далд оролгvй орчлонгийн шороо хєдєлгєж яваа vйл, лайндаа хорсож бухимдсандаа ч тэр vv, цэлхэрч хавдсан галгvй нvднээс нь ганцхан дусал нулимс нvднээс нь гарч ирээд зовхинд нь тээглэн гялтганан байснаа дуртай дургvй бємбєрєн уналаа. Толгойгоо хар тэнхээгээрээ шааж баймаажин нулимсаа сая vзэж, бага зэрэг тайтгаран дотор нь уужирсан хєєрхий эр ойр хавьд хvн амьтан байх вий гэсэн шиг эл хуль аглаг хээр талыг нэгэнтээ болгоон тойруулан хараад шувуу ч эс vзэгдсэнд санаа амран сєхрєн сууж, vvргэвчээ задлан нэгэн шил самгоон хэмээх нэрмэл архи гарган бєглєєг нь аваад хамартаа болгоомжтойхон ойртуулж гvн амьсгал татсанаа тvvний мансуурам сайхан vнэрт нvд нь гэрэлтэн магнайн vрчлээ нь тэнийгээд явчихлаа. Даруулга. давс ч vгvй тэр хvн сурсан зангаараа лонхны амыг ханцуйгаараа ёс тєдий хальтхан арчмар болоод бяцхан зvрхшээсэн янзтай дээш єргєн нэг сvрхий харснаа шилээр нь гуд гуд залгилаа.Тэгээд гарынхаа араар амаа даран оршуулгын газрын шороо чулууг нvдээрээ бvртгэх мэт хэсэгхэн зyyр чимээгvй газар ширтэн сууснаа босч, булшны толгой дээр босгосон боржин чулуун дээр хичээнгvйлэн сийлсэн "Дэнсмаа" хэмээх нэрийг бичиг vсэг тайлагдаагvй хvний харцаар vсэглэн ядан унсшанаа:
-Дэнсмаа минь намайгаа уучлаарай. Шоронд ороод чам дээрээ бvтэн 5 жил ирж чадсангvй. Хоёр нарны хооронд хуяг, тахаруудын бууны ам, жадны vзvvрт туугдан нуруугаа бєгтєр болтол жонш vvрлээ. Яаж ч ядарч зутарч явсан хvний хань гэдэг улаан гол тасартал мартагддаггvй юм байна. Ямар сайндаа шоронгоос гарав уу vгvй юy, ах дvvтэйгээ уулзаж, хувцсаа ч сольж амжилгvй наашаа зvтгэж ирэхэв дээ. Худлаа гэвэл хорих газраас суллагдсан тамгатай бичиг энэ байна.Yvний он сарыг хар! гэснээ салганасан ясархаг гараараа булшны чулууг энхрийлэн илж,
-Энэ хорвоо дээр чамаас минь надад vлдсэн юм ердєє энэ тохойн чинээхэн амьгvй хvйтэн чулуу...Ээ, элий халаг минь гэж дуу алдаад уйлах нь уу гэмээр нvvрээ эв хавгvй vрчийлгэснээ
-Би чинь тєрд дансгvй шахам нэг муу ядарсан архичин. Нvд анихын цагт хажуу бєєрєнд чинь хэвтвэл дээдийн заяа тэр биз. Гэвч хаана тэнэж яваад vхэхийг бvv мэд. Дэнсмаа минь, чамаасаа хойш би нар vзсэнгvй. Жаргал гээчийг амссангvй. Муу євгєн чинь энэ хараал шvглэсэн бачуу давчуухан хорвоо дээр ганцаардаж гvйцлээ. Ингэж амьд явснаас тvргэхэн шиг тєрєл арилжиж, чинийхээ хойноос очих минь гэж єгvvлснээ vлдсэн архиа шvvрэн авч нэг амиар хєнтрєєд шилийг чулуудан халааснаасаа vнгэгдсэн цаасан тамхи гаргаж асаалаа. Єл хоолгvй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг, охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бvжиг цам ийм л догшин байдаг болов yy гэлтэй буцалмал халуун аялгуу хамаг цусаар нь дамжин цовхчин гvйнэ. Дуулъя гэтэл уйлмаар, уйлъя гэтэл дуулмаар адтай муухай согтож байлаа. Газар тэнгэр хоёрыг ялгахгvй болтлоо согтсон тэр хvн аль хэдийнээ ухаан тавьсан бололтой булшны чулууг яг л хvн шиг хvзvvдэн тэвэрч
-Чи яасан хvний зовлон мэддэггvй хатуу цэвдэг чулуу вэ. Би чамайг арай ч ийм гэж санаагvй. Бороо, нулимс хоёрыг ялгахгvй ийм хєлдvv сэтгэлтэйг чинь мэдсэнсэн бол би чамайг тэр газраас чирэн ирж Дэнсмаагийнхаа толгой дээр яалаа гэж тавихав дээ. Чамаас шал єєр, илчтэй гэрэлтэй, єр зєєлєн, єєхєн цагаан чулуу авчирч босгох байсан юм. Ээ тэнэг толгой хэмээн агсамнан хашгирлаа. Согтуу хvний бахардаж цухалдсан тэр сєєнгєдvv хахир дуунд vдшийн бор гэгээн дор амар жимэр зvvрмэглэн байсан их тал цочрон нэгэнтээ дайвасхийгээд тогтов. Ноорхой хувцастыг бvvр тvvрхэн ухаан ороход тvvний ємнє хєх дэлэн нь сэрийсэн єлєгчин чоно хvрээд ирчихсэн гэрийн нохой адил сvvлээ шарвалзуулан зогсон байлаа. Согтуу эр гэнэт чоно vзээд бяцхан цочисхийж, тарж бутарсан ухаанаа цуглуулахыг хичээн єрєєсєн нvдээ анин байж хараагаа нарийсган тvvнийг харлаа. Араа шvдтэй зэрлэг амьтан хэрнээ хачин танил дулаахан харцаар єєдєєс ширтэх нь гайхавч баршгvй. "Энэ чинь хvн vv, араатан уу" гэж бодох зуур мєнєєхєн єлєгчин чонын нvд гэв гэнэт талийгаачийнх нь нvдээр солигдон, хvн хvнийхээс том нэгэн дусал нулимс унагаагаад энэ яваа насандаа мартагдамгvй гунигтай хэрнээ єрєвдєлтэй дуугаар гаслан улив. Дээр сартай, доор газартай бєгєєтєл мєр, сvдэргvй тэр хачин амьтныг харсан ганц бие эр харамсахдаа гэнэт ухасхийн босоод
-Шоронд орсон, адгийн шаар би чоно болоогvй байхад шороон дор орсон хєєрхий чи минь яахаараа чоно болчихдог билээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгойгоо тэврэн сєхрєн уналаа.
Б.Догмид

Friday, May 25, 2007
Япон хvн
Японд ирээд 3 жилийн нvvр vзэж байна. Энэ хугацаанд олон ч зvйл тохиолдож, vзэж харж, сурч мэдэж авлаа.
Амьдарч хоолыг нь хороож байгаагийн хувьд япон улсыг муулахгvй ээ. Мэдээж эхэндээ бэрхшээлvvд тулгардаг л байлаа. Одоо бол aжилдаа ч дасаад ер нь бол дажгvй шvv. Нэг vеэ бодвол ч япон хvмvvстэй ч харьцаж сураад байна. Олон хvн сайтай муутай. Надад таалагддаг чанар ч бий, таалагддаггvй чанар ч бий.
Таалагддаг зvйлс

- Их ажилсаг. Хийх ажилгvй байсан ч хар vvрээр босчихсон хоггvй цементээ шvvрдээд л зогсож байдаг юм. Манайхан тэгж ажилладаг бол ч єдийд хєгжихийн дээдээр хєгжчихсєн байгаа биз. Би ч єєрєє залхуу дєє. Ялангуяa гэрийн ажил гэхээс л vстэй толгой арзайгаад байдаг юм. Гэхдээ энэ зангаа засах гэж мэрийж байгаа шvv.
- Ном их уншдаг. Байнга нэг ном євєртєлж явдаг. Тэгээд л жаахан л сиймхий гарвал тэрнийгээ уншиж байдаг. Хааяa ч номын цагаан солио тусчихдаггvй юм байх даа гэж бодогдохоор. Манай тvvхийг надаас илvv мэддэг япон хvн ч байх жишээтэй. Би ч ном унших дуртай. Бага байхын л уран зохиолын ном уншдаг байсан юм. Харин тvvхийн ном унших нэг их сонирхолтой байгаагvй л дээ. Одооноос харин япон хvмvvст муугаа vзvvлэхгvй шvv гээд тvvх сонирхож эхлэх гээд байгаа гэсэн. Хараахан эхлээгvй...
- Багаар ажиллах чадвартай. Монголын талаар нэлээд дэлгэрэнгvй мэддэг танил япон маань монгол дахь ажлын заруудад байдаг "Багаар ажиллах чадвартай" гэсэн шалгуурыг гайхаад байсан. Энэ чинь японд мэдээжийн зvйл. Хэрэв тухайн хvн багаар ажиллах чавдаргvй бол хаана ч ажилд орж чадахгvй ш дээ гэж байсан юм. Миний хувьд япончуудтай ажиллаaд сураад байгаа. Заримдаа ойлголцохгvй зvйл гарна шvv. Учрыг нь олж байгаамаа хєєрхий.
- Харилцааны соёл сайтай. Тонголзоод л, уучлаарай гээд л байна шvv дээ. Эхэндээ дасч єгєхгvй л байсан юмдаг. Дэлгvvрт ороход худалдагч нар нь тонголзоод л, тавтай морил гэж орилоод л... Энэ бол наад захын жишээ. Гэтэл манай монголд бол худалдагч нартаа загнуулаад, цэхэлзvvлээд л, мєнгєгvйгээрээ дуудуулаад л...
- Хувийн ухамсар сайтай. Мэдээж ухамсар муутай хvн байж л байдaг даа . Тухайн хvний мэдлэг боловсрол, хvмvvжлээс шалтгаалах зvйл...
- Ажилдаа чин сэтгэлээсээ хандана. Захирал нь энгийн ажилтныхаа хийдэг ажлыг хийж л явдаг. Манайд бол захирал, дарга, босс гэвэл бvгд л бvдvvн, хєдєлж ядсан байдаг даа. Энд бол дарга нар туранхай. Хогоо шvvрдээд л явж байх жишээтэй. Ажилтан нь алдаа гаргахад дарга нь хамт хариуцлага хvлээнэ. Харин монголд бол дарга нар буруугvй, бvх хариуцлагыг хєєрхий муу бор ажилтан нь хvлээнэ...
- Хvvхvvд нь ганган. Гэхдээ манай хvvхнvvдийн унаж vхээд байдаг алтыг хэр барагтаа хэрэглэхгvй. Єєртєє таарсан гоёл хэрэглээд л явж байдаг. Хэн ч тvvнийг алт зvvгээгvй байна гэж хэлэхгvй. Гэтэл манай хvvхнvvд цалин нь хаанаа ч хvрэхгvй байж чих, гараараа дvvрэн алт зvvсэн байдаг даа...
- Амралтын єдрvvдийг єєртєє амрахад зoриyлж чаддаг. Гэр бvлээрээ хаа нэгтээ зугаалах, спорт зааланд очих, номын сан орох гээд л.
- Залуучуудаасаa илvv эмээ євєє нар нь нээлттэй. Тусархаг хvмvvс ч их бий.
- Аливаа юмыг зохион байгуулалт сайтай зохиож чаддаг. Хvн бvр єєрийн vvргээ ухамсарладаг.
Таалагддаггvй зvйлс
- Эрчvvд нь нэлээд хvvхэмсэг. (no comment гэсэн)
- Юманд хаяа хэтэрхий "vрvсай" ханддаг. Хэт нарийн ширийн юм шаардаад байдаг юм. Ялангуя манайхны єє яaхав тэгж байгаад болчихно гэсэн юмыг дахин дахин нуршаад, асуугаад байдаг талтай. Эхэндээ лайтай санагддаг байсан бол одоо дасах шинжтэй.
- Ямар нэг vдэшлэг, идэж уух юм зохиовол дандаа 1 дэх єдєр гээд л ажлын єдєр зохиохыг нь яaна. Монголд бол сайхан ажлаа пялж болно доо. Энд бол тийм юм байхгvй. Бvр тасартлаа уусан хvн єглєє нь ажилдаа яг цагтаа гозойж л байна. Шартсан vед vнэн лайтай.
- Таргалахаас vнэн айна. Ямааны 3 байж л тарганаа гайхаад байна гээч. Би хажууд нь бол торх болчихож байгаа юм даа. Сvvлийн vед тэд нарыг дуурайгаад турах юмсан гэсэн євчтэй болоод байгаа. Овоо амттан шимттэн идэхгvй байгаа хэрнээ л таргалаад байх янзтай шvv энэ японд. Гэм нь "чоко"-ноос бол vнэн амиа тавьчихаад байх юм. Хvмvvсээ "чоко"-ноос гарах арга зам байвал хэлж єгєєрэй.
- Хvvхнvvдийх нь алхаа ерєєсєє таалагддаггvй юм. Хєлєє албаар дотогш нь майга гишгэж алхаж явна гээч. Майга хєл нь улам майга болчихдог юм.
- Залуухан эрчvvд нь хvvхэн шиг. Хvvхнvvд нь майга алхаж байхад зарим залуучууд бол яг мodel алхаж байгаа юм шиг л алхана.
- Залуучуудтай нь тэр болгон найзууд болох хэцvv. Нэг л их мєрєє хєєсєн улсууд. Энд бол гадныхан л хоорондоо дажгvй найзууд болдог. Япон залуучууд, хvvхнvvд англи хэлтэй хvмvvс, англиар ярьдаг орнуудын хvмvvсийн араас бол гvйгээд байна шvv дээ.
- Зарим хvvхнvvд нь ёолкны мод шиг хувцаслана. Алхаж чадахгvй байж нээх єндєр єсгийтэй юм ємсчихєєд нээх сонин євдгєє нугалж алхана.
Нэг их дотносоод биш энгийн харьцаад явахад нэг иймэрхvv. Бvр дотносоод, гэр бvл болоод ирэхээр бас єєр ааш араншин илэрч болох юм.
(Энэ бичлэгийг анх блог нээж байхдаа л бичээд хадгалчихсан байсан юм. Тухайн vед санаанд орсноо бичлээ. Яваандаа дахиж оруулж ч магад)
100 дахь бичлэг
100 дахь бичлэгээ ёслол тєгєлдєр оруулах гэж байна. Энэхvv 100 бичлэг дотор авах ч юм байсан, гээх ч юм байсан байх. Ямартаа 100 хvрчлээ. Хойшид ч залхууралгvй бичээд, оруулаад, бодоод байнаа. 100 дахь бичлэгээ японы SMAP гэдэг хамтлагийн дууг орууллаа. Yг нь их дажгvй. Орчуулах гэсэн жаахан залхуурчлаа. Yг нь нэлээд дээхний бичлэгт оруулсан байгаа. Yгий нь мэдэхгvй хvн харж байгаад дуулаарай.
Thursday, May 24, 2007
Цэнхэр тэрлэгт
1990 оны "Шувуун саарал" наадмын гутгаар байрын шагналт )
Yе тэнгийн хоёр эхнэр vдмэлийг vvрч, матмалыг барьж, ухаа толгод нэгжин явна. Хаврын халтар хомоолоос эхлээд ноднингийн хєх аргал, уржнангийн саарал сармай аль таарсныгаа хамж, гvймлийн гээмлийг тvvж явна. Yр хvvхэд, vйл vртэс, идээ цагаа, єрхийн доорхи жаргал зовлонгоо хуваалцах завшаан энд олддог байжээ.
-Адvv мал цєєрснийх ч юм уу аргал, хомоол хvртэл сийрvv болж дээ.
-Тал маань тарж арилна гэж байдаггvйгээс хойш тэгж л таарлаа.
Ийн хоорондоо гангар гунгар ярилцаж, хєх ногооны униар хєшиглєн суунаглах тэртээ уудмыг саравчлан зогсохдоо
-Урд сумынхан зусландаа бууж байна уу даа гэж аяархан хэлээд сvvрс алдав.
-Єчигдєр єглєєнєєс доод хєндийгєєр нvvдэл цуваад л байна. Алсын бараа нэгэн vе тэнгэр тулам єндєрсєж, нэгэн vе газраар мєлхєн vргэлжлэх униар зэрэглээн дунд хоёр цагаан юм бєртєлзєн хєвж байхыг ажиглан харснаа
-Нєгєє муу хэнийх нvvгээд иржээ гэж дуулдахтай vгvйтэй хэллээ.
-Хэнийх гэнэ ээ?
-Чамаасаа нуугаад ч яадаг юм билээ. Тээр доод хєндийд байгаа хоёр гэрийн баруунхантай нэг хvн наашаа хараад саравчилж байгаа даа.
-Юу гэнэ ээ, аа нээрээ тийм ч юм уу, миний энэ хоёр онин юм vзэхдээ муу.
-Баруун талын гэрээс гарч ирэх тоолондоо наашаа хараад саравчилж баахан зогсдог цэнхэр тэрлэгтэй хvvхэн байдаг юм даа.
-Уухай тэгээд?
-Манай гэрийн эзэн л хааяа бууж морддог ухаантай.-
Еэ гайхал гэж, тийм vv?
-Тэгээд би бєртийтєл харж байхыг нь харах тоолондоо зvрх рvv минь ёгхийх шиг болж, бvсгvй хvний заяа зовлон ялгаа нь юу байх вэ, нvд сэтгэл нь чилчихлээ хєєрхий гэж санаад "Та энэ доод хєндийгєєр ороод амьтан хvнээс адуу идээгээ сураглаад ирээч дээ" гэхлээр таг дуугvй тамхи баагиулаад хєдєлж єгєхгvй юм. Зєєлєн намуун дуугаар сэтгэл догдлонгуй ийн хэлэхдээ шивээлэн дvvргэсэн арагтай аргамжаа ахиулан vvрсэн нь уярал бодлынхоо ачааг тэнцvvлснийх ч юм уу, одоо бушуухан хариад аргалж, ширгэлж явууъя гэж бодсоных ч юм уy. Ахиад хоёулаа vг дуугарсангvй таг чиг болов. Уртын урт, уужмын уужим энэ хєндийд морин зэрэглээ товолзон наашилж, тэртээд vзэгдэх хоёр гэрийн гадаа цэнхэр тэрлэгтэй нэгэн саравчлан зогссоор...
Yе тэнгийн хоёр эхнэр vдмэлийг vvрч, матмалыг барьж, хєх ногооны униар дунд эгэл амьдралынхаа илч гэрлийг тvvсээр оджээ.
Сэндэнжавын Дулам

Enrique Iglesias
Намайг оюутан байхад Top ten гэж диско баaр байлаа. Манай ангийнхан тэнд 1 дэх єдрийн орой нь ороод шєнийн 4 гэхэд тараад бие биенийгээ хvргэж єгєєд (охидууд шvv) 2 дахь єдрийн єглєє биеийн тамирийн хичээлдээ гозойж л байдаг байж билээ. Залуу ч байж дээ. Биеийн тамирын хичээл 2 цаг vргэлжилж ороод эхний 1 цагт нь тувт гvйлгэдэг байсан юм. Зарим vед багш нарын сэтгэл ааштай бол 2 дахь цаг нь ч тувт дасгал хийлгэдэг байж билээ. Ядуу оюутнууд бvжиглэх гэж ордог байсан юм. Нэг нэг ундаа авч уувал их юм. Таксаа тєлж ороод л бараг мєнгє нь дуусчихана.
Зад дискодох юмсан. Гэхдээ одоо бидний vе хєгширсєн байх дєє. Охиноо гаргачихаад 1 жилийн дараа бил vv дээ нэг орсон чинь бидний vе дуусчихсан, дандаа жоохон жоохон охидууд хєвгvvд байж билээ.
Одоо Top ten юу гээч газар болсон бэ хvмvvсээ...
Бас миний vеийнхэн орчихмоор диско газар байвал зааж єгєєрэй...
Enrique Iglesias CD-г тєрсєн єдрєєрєє найзуудаасаа бэлгэнд авч байсан юм.
Гоё залуу шvv яг миний нєхєр шиг... хи хи

Wednesday, May 23, 2007
Малчин
Єчигдєр нэгэн дунд сургуулийн нийгмийн хичээл дээр очиж монголынхоо тухай танилцyyлаад ирлээ. Сvvлд нь хvvхдvvд асуулт асууж байнаа. Тэр дунд малчин хvмvvсийн тоо цєєрєєд байгаа гэсэн, шалтгаан нь юу вэ гэсэн асуулт байсан. Ер нь энэ талаар япончууд их асуудаг юм. Ирээдvйд малчин хvмvvс бvр цєєрєєд байхгvй болчихвол ях вэ? гээд л. Зарим нэг нь монгол улс гэхээр адуун дэлэн дээр єссєн малчин хvмvvс л нvдэнд дvрслэгддэг учраас хойшид ч гэсэн тэрхvv малчин ард тvмэн, ёс заншлыг хэвээр нь байлгамаар байна гэж хэлдэг юм. Энэ асуулт ирэх тоолонд яaгаад ч юм дотор давчдаад, хотод тєрж єссєн би хєдєє тал руу гvйгээд мал малламаар санагдаад байхым аа. Учир юyнд оршном бэ?
Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажилгасан
Цаг цагийн vерт нєхрєє алдаж эвдрэлгvй
Цадиг тvvх улбаалж євгєдийнхєє нутагт эзэн суусан
Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азийн дєрвєн бэрхтэй
Давхиад буухад цоожгvй айл малчин танайх
Даянд ганцхан цуургагvй сэтгэл малчин таных
Ботгоо голсон ингэ хєєслєж хамт уйлна
Бороо орохгvй болохоор овоогоо тайж даллана
Єєнтєгч хорвоод гомдвол хуураа татаж тайтгарна
Єєрєє єєртэйгєє ярьж орчлонгийн ээдрээг тайлна
Хуруундаа бєгж, чихэндээ ээмэг зvvе гэхээсээ
Хyрц тvргэн морьдоо цул мєнгєєр хазаарласан
Мэдэл сvр, албан тушаал хєєцєлдєхийг
Мичин жилийн ааш зуднаас илvv бодсон
Ардынхаа дуу билгийг морин дэл дээр тогтоосон
Алтан гуутай зурганд нь тvмний эх янцгаасан
Сур хар элдэхдээ бодлоо цуг элддэг
Сyргyyльд vзсэнээ мартсан ч євгєдийнхєє vгийг мартаагvй
Хoнь мал дэлэндэж, хорвоог барах нь гэж гутардаггvй
Хoвoр бараа дагуулсан баярын бичгэнд хєєрдєггvй
Oгт болохгvй юмыг ч болж л байна гэж боддог
Оройн дээд тєрийнхєє сvр сvлдэнд залбирдаг
Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа
Малаа яaж маллахаа Марксизмаар заалгахгvй ээ гээд хэлчихдэг
Эцэгтээ чєдрийн морь дєхvvлж тусад орсон
Эхээс тєрєхийн малчин амьдралын хар ухаан
Хишиг єдєр тааруулан хонины бэлчээрт уулзаж
Хив хадаг шиг тэнгэр дор дєрєє гєлєм харшуулж
Ижий аавын нутаг гэж нэг уярч
Ивээл жилтэй юм бид хоёр гэж хєєрч
Гарвал унаган морьдынхоо жолоог сул орхиж
Ганзага ширэлдтэл тэврэлдэн эмээл дээрээ тvшилцсэн хайр
Нутгийнхаа чулуугаар тулгалж гал болж ассан
Дvvрэн хишиг нь дэлгэрсэн малаа нэг бєєцийлєх
Дєрвєн хананы дундах биднийгээ нэг бєєцийлєх
Ганган хээнцэр хот руу бvгдээрээ нvvчихвэл
Галаа хэн нь манах байна даа гэж санаа зовох
Дээдсийн алтан хиргисvvр хvн чулуу
Дэргэд минь малын бэлчээр байхад
Эднийгээ орхиод би хаачих юм бэ
Элэнцгээ хийж тєв бараадах юм бэ гэж уурлах
Их дэлтэй морьд нь эмээлтэйгээ байхад
Эзэн Чингисийн голомт дvрэлзэнхэн байхад
Уулс дэрлэж хонь мал ноолсон бор гэртээ
Утаа vнэрлэж яваад л налъя даа гэж учирлах
Цасан шуурга хэрж уулстайгаа хамт даарсан
Цагийн шуурга сєрж улстайгаа хамт зvдэрсэн
Чyлyy ирлэн хурдлах салхин зэв хvлгээ
Цyyтай наадмын тэнгэр дор нар зєв гаргасан
Эцэг минь малчин, ижий минь малчин
Ингэхэд би чинь хаана унасан, хэний хэн билээ
Хан орчлонд зартай "Нууц товчоо"-ны морьдыг
Хар тугийн дор сvргээсээ барьж эмээллэсэн
Арван буянтай малаа бурхнаасаа илvv тахисан
Агуу ихээ мэддэггvй агуу их улс
Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартсан
Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан
Цуурай хадны сvгнээс ч буурал намтар нь арилахгvй
Чyлyyн зэвсгийн vеэс хэдхэн дvv МАЛЧИН!

4 мєртvvд
Жирмийн сvлжээ хэмээх 4 мєртийн цоморлигоос
Ухаант буурлын асуулт
Гол гатлаагvй хvнийг усчин гэдэг юм уу
Тал туулаагvй морийг унаа гэдэг юм уу
Гал асаагаагvй бvсгvйг бэр гэдэг юм уу
Хил манаагvй хєвгvvнйиг эр гэдэг юм уу
Хос дэрний дууль
Хорондоо хоорондоо холдохгvй ээ! гэх шиг
Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ
Yнэнч хосын дэр болохоосоо урьд
Yvр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ
Yр ач єсєж торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хvv тєє єсдєг
Инээд баясал бялхаатай айлд хvv тохой єсдєг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хvv дэлэм єсдєг
Эрдэм ажил жигдрээстэй айлд хvv алд єсдєг
Эх
Анаж, занаж дайсан хvvгий нь хороохоор иржээ
Ачтай эх нь vрээ нvднийхээ цєцгийд нуужээ
Хартай дайсан хvvгий нь хаа байгаагий нь мэдчихэжээ
Хайртай эх нь vрээн зvрхнийхээ ховдолд нуужээ
Дандар баатар
Дандар хvv шархтай баавгайнаас хулчийдаггvй байсан юм
Далан сэлэмтэн дайраад ирэхэд дальдардаггvй байсан юм
Дайсандаа ч, нєхєртєє ч арангатай Маршалаас айдаггvй байсан юм
Даруухан эхийнхээ ємнє тамхи асааж зvрхэлдэггvй байсан юм
Манайд малчин ховордсоны учир
Дээлээ даахуйц болсны нь сургууль аваад явчихсан юм аа
Дээврээ даахуйц болсны нь цэрэгт татаад авчихсан юм аа
Тэмээ, адуу дутаасны нь шvvх дуудаад авчихсан юм аа
Дээхнэ vеийн нь малчид диваажинд залагдаад одсон юм аа
Тангадын Галсан

Monday, May 21, 2007
Нэгийг бодогдуулж байна шvv
Бvр 10 жилд байхаасаа эрдэмтэн мэргэдийн хэлсэн vг зэргийг тvvж цуглуулж ирсэн юм. Одоо хэдэн ч дэвтэр болсон юм бvv мэд. Ямар ч байсан японд ирээд 2 ч дэвтэр дуусгаад байна. Нэгийг нь дээр монгол явахдаа монголд аваачаад хураачихсан. Одоо нэг нь дуусч байгаа юм. Эргэж сєхєєд доорх сургааль нvдэнд буулаа. Блогтоо оруулчихъя.
Єндєр хэргэм зэрэггvй гэж бvv шанал
Єндєр хэргэм зэрэг хvртэхээр хvн би мєн vv гэж шанал
Хvмvvс чамайг мэдэхгvй байна гэж бvv шанал
Хvмvvст єєрийгєє мэдvvлэхээр хvн би мєн vv гэж шанал
Кvнз

Sunday, May 20, 2007
Заан оготно 2
Монгол ардын vлгэр
Эрт урьд цагт бяцхан хотын захад нэг заан амьдардаг байжээ. Заан єдєр бvр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байж гэнээ.
Заан ус ууж ханаад усаар шvрчин оготны нvхийг усанд авахуулдаг байжээ. Ийнхvv оготныг тэсэхийн аргагvй зовлон зvдгvvрт унагаад байхаар нь "Миний єчvvхэн орон байрыг битгий сvйтгээч" гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготны vгийг тоомсорлохгvй yрьдын адил сvйтгэж хєнєєсєєр байжээ.
Нэгэн єдєр зааныг ирэхэд оготно: "Миний орон байрыг сvйтгэхээ зогсохгvй бол танд дайн зарлана" гэжээ. Оготно тэр хавийн ардуудад:
"Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нvvж холдохгvй бол дайны хєлд vрэгдэнэ шvv" гэж зарлав. Гэтэл баячууд оготны vгий бас л тоосонгvй. "Энэ єчvvхэн муу оготно заантай яaж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сvйтгэх нь гайгvй л биз" гээд нvvсэнгvй. Харин ядуу ардууд оготны vгийг сонсоод бидэнд аюул учирч магадгvй гээд нvvцгээжээ. Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нvхээр орж улаан хоолой, уушиг зvрхийг нь урж, мэрж гарчээ. Заан амь тэмцэж, чарлан цовхчин туйлж, хавь ойрын айл амьтныг дайран сvйтгэж нvvгээгvй vлдсэн айлуудыг vнсэн товрог болгожээ. Заан галзуурч vхсэнд оготно зааны хамрын нvхээр буцаж гараад голын эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.

Тэрх нуур
Нуур буй газар урьд євс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бєгєєд эмгэн євгєн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шєнє худаг нь оргилж алтан дэлхийг усны vер авах аюул нємєрсєн vед Бєхмандал гэгч нэгэн их хvчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаясанд хальсан ус нь Тэрх нуур болон тогтжээ. Ийнхvv гэнэт нуур тогтсоныг нутгийн нэг хvн хараад "Тэр их нуур"-ыг хараач гэсэнд уг нуурыг ийнхvv нэрлэж байснаа хожим "Тэрх" болон хувирчээ. Бєхмандалын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуур толгой гэдэг бєгєєд vнэхээр ч нуур толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг хэвээрээ таарах шинжтэй ажээ. Энэ нуур Архангай аймгийн нутагт буй.
Saturday, May 19, 2007
Сурахад оройтохгvй
Єтєлсєн хойноо суралцахаас ичих хэрэггvй.
Хэзээ ч юм сураагvйд орвол хожуу ч гэсэн юм мэддэг болсон нь дээр.
Эзoп
Манайхан 30 гарчихаад л хєгширснєє гайхаад, юм сурахаа байснаа гайхдаг. Тэгсэн миний нэг таньдаг япон авгай (эмээ гэхэд болохоор 60 гарчихсан) залуудаа их сургууль тєгссєн ч хvнтэй суугаад хvvхэд гаргаад их олон жил гэртээ суусан гэж байгаа. Тэгээд хvvхдvvд нь гараас гараад, ажил тєрєл гээд гэрээсээ явсаны дараагаар гэртээ суух нь уйтгартай санагдаад, мєн нийгэмд гарч ажиллаж vзмээр санагдсан гэсэн. 52 насандаа дахин их сургуульд сууж тєгсєєд одоо энд Мужийн хурлийн цєєхєн эмэгтэй гишvvдийн нэг болж чадсан.
Тэхээр суралцахад нас биш тухайн хvний мэрийлт, чин сэтгэл л нєлєєлєх гээд байгаа биз.

Нэгэн шvлэг
Намайг хvлээн єдєр хоног тоолоорой хонгор минь
Нар мандах шингэх болгоныг сэтгэл догдлон хvлээгээрэй
Аниргvй шєнє чамайг бvрхэх цагаар
Ахиад нэг єдєр єнгєрлєє гэж инээмсэглээрэй
Намайг санаад байвал дуугаа чи дуулаарай
Надад дуулдаг байсан шигээ
Намyyхнаар бас тайвнаар дуулаарай
Намайг хvний охиноор биш сайхан дуугаар орлуулаарай!
Нэгэн сайтан дээрээс бичиж авч байсан юм. Блогтоо оруулчихлаа. Сvvлчийн мєр нь таалагдаад...

Friday, May 18, 2007
Хил дээр бичсэн шvлэг
Хил дээр бичсэн шvлэг
Хvний нутагт явсан цулбуур эхвэж
Хилийнх нь боомтод ирлээ
Тoргoн хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагvй эх орны минь сэжvvр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайж
Алтан харганатай толгод нь єндєлзєнхєн байна
Ай мєн сайхан аа
Хилийн эрхэм тvшмэл
Ихэмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бvхэн нь хариулт нэхсэн тvvн дээр
Аль улсын иргэн болох гэж асуусан байна
Монгол гэж
Зyргаан хана шиг vсгийг
Зvрхайн хєх тэнгэрээс доош нь
Урсгаж бичлээ
Мoнгoлд хэдий хугацаагаар суух гэж бас асууж байна
Yхтлээ сууна аа
Yхсэн хойно нь сvнс нь хvртэл Монголын харъяат гэж бичлээ
Зарах юм байна уу гэсэн хvмvvс
Завсраар нь бас гvйлдэнэ
Мoхoo хутга шиг нvд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
Yгvй дээ
Хардаг нvд гэмээ нь
Цавчихыг мартаж ємгєєлсєн
Хальдаг амь гэмээ нь
Yхэхийг нь мартаж ємєєрсєн
Нутгаа єгснєєс vхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нуман хєвч, аагтай илдний vр садыг Монгол гэдэг юм аа
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа
Санаагаа ав!
Нутаг руу минь унагасан
Нvдээ ав!
Євєг дээдэс минь ясаан дор нь ивсэн
Єндєр оронд минь санаархваас заяа чинь дутна
Бавуугийн Лхагвасvрэн 1992 он

Франц дуу
Франц хэл vздэг байхдаа дагаж дуулдаг байсан дуунууд. Oдоо ч vгий нь мартжээ. Нээрээ Эрхэсээс vг нь байвал єгєєрэй. Бас нэг хvсэлт франц фонт байвал єгєєч.
Хичээнгvйлэн хvсье.
Нээрээ Helene гэдэг киног санаж байгаа биз дээ хvмvvсээ. Гоё кино байж билээ.

J'aime French
За энэ удаад 10 жилд франц хэл хэрхэн vзэж байсан тухайгаа бичье. 6 ангиасаа эхлээд vзсэн. Гэхдээ 8-д ортлоо халтар хултар л байлаа. 8-д ордог жилээ хvvхдийн ордны франц хэлний дугуйланд орсон юм. Багш нь их дажгvй заадаг, єндєр хєєрхєн багш байсан. Сvvлд нь єєр багш ирсэн юм. Бас 50-р сургуульд шинэ багш ирсэн. Залуухан сургуулиа дєнгєж тєгссєн. Франц хэлэндээ ч сонирхолтой боллоо. Сайжирч эхэллээ. Франц хэлэндээ ангийнхаа топ болж ирсэн юм байна. Дvрмэндээ сайн байсан. Яриандаа тийм ч сайн биш байлаа.
Франц хэлээ єєрийн гэсэн арга барилаар сурч байсан юм байна. Жишээ нь жижиг текст орчуулаад, тvvндээ асуулт тавиад, єєрийнхєє ойлгосноор хариулт єгдєг байлаа. Дараа нь багшдаа шалгуулдаг байсан юм. Их vр дvнгээ єгсєн гэж боддог. Бас 50-р сургуулийн багш маань эхний 5 минут цээж бичиг хийлгэдэг байлаа. Эхэндээ улаан нялга юм байдаг бол сvvлдээ алдахаа болиод ирсэн дээ.
Хvvхдийн ордондоо 10-аа тєгстєлєє явсан. 38 сургууль бас франц хэл заадаг, хvvхдvvд нь ч сайн байсан юм. Єрсєлдєгч байлаа. Франц хэлний олимпиадад бол байнга єрсєлддєг байлаа ш дээ. Би гэхдээ нvvрэмгий биш, биеэ барьчихдаг хvvхэд байсан болохоор ярианых нь шалгалтанд тийм сайн оноо авдаггvй байсан. Олимпиадад шагналт байранд ч орж байлаа. Хэддvгээр байр билээ дээ, єнєє бичиг энэ тэрийг нь харахгvй бол санахгvй байнаа.
Ер нь франц хэлнийхээ ачаар хvvхдийн Харшийн ёлконд ороод vзчихсэн, євлийн євєєгєєс (Гомбосvрэн гауйгаас) бэлэг аваад vзчихсэн лут гараа...Гэхдээ медаль энэ тэр авдаг хvvхдvvдийн дэргэд бол ч юу ч ч биш л дээ.
Хамгийн ихээр талархаж явдаг нь МУИС-д франц хэлээрээ шалгалт єгч ороод тэнцэж байсан юм. Нийгэм, монгол хэлнийхээ шалгалтын онооны нийлбэрээрээ 500 хvvхэд єрсєлдсєнєєс эхний 16-д орж байсан юм. Тухайн vед ээж аав 2 бєєн баяр. Аргагvй ш дээ. 1000 долларгvй л бол МУИС-ийн гадаад харилцаанд чинь хvн ордоггvй юм гэсэн цуу яриа байсан юм чинь. Аав тэгсэн ардын хvvхэд орж болдог л юм байна гэчихсэн явж байсан. Хэ хэ. Их сургуульд франц хэлээ vргэлжлvvлж сураагvй, япон хэл сонгочихсон.
Одоо гэрт нэлээд хэдэн франц хэлний толь бичиг, сурах бичиг бий. Гэхдээ одоо vеийнх биш, дээхэн vеийн. Тэр vед франц монгол толь ховор ихэвчлэн оростой байдаг байсан. Одоо ч ихээр гарсан биз дээ. Монголд очихоороо сонирхож vзье байз.Нэг удаа 50 сургуульд хэн ч билээ дээ нэг франц ирж хичээл зааж байсан юм. Их хурдан яриад нэг их юм ойлгоогvй.Helene ба залуучуудыг их vздэг байв ш дээ. Франц дуу их цуглуулнаа. Нэг их гоё гоё дуутай кассетаа алдчихсан. Хэнд єгснєє санахгvй байгаа юм. Одоо тэгээд франц хэл их дотно, тvvнийг дагаад франц орон их дотно санагддаг юм. Хэзээ нэгэн цагт франц явж vзнэ гэж боддог. Франц орон, хэлийг сонирхох болсон нэг шалтгаан нь Монте-Кристo гvн байгаа юм. Тэр номыг хэдэн ч удаа уншсын бvv мэд. Нэг хэсэг бараг цээжилчихсэн байсан юм даг. Єєртєє таалагдсан хэсгvvдийг дахин дахин уншдаг байлаа. Гэх мэтчилэн франц хэлэнд би дуртай, франц оронд би дуртай.
Франц явж vзэх мєрєєдєл маань биелэх болтугай гээд энэ бичлэгээ тєгсєе.

Thursday, May 17, 2007
Бvсгvйчvvдэд & эрчvvдэд
Yндсэрхэг бай бvсгvй минь
Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ємчилсєн гэргийгээ
Бурхнаас хvртэл харамлана
Yндсэрхэг бай бvсгvй минь
Єєрийг чинь ємчилсєн эр нєхєртєє vндсэрхэг ханд
Yнэндээ бvсгvй хvнд эр нєхєр чинь эх орон
Yйлийн чинь аясаар хатуурч зєєлєрч
Yнсэлтийн чинь цэнгээр гандаж мандана
Хазгай гишгэхэд чинь тэнгэр шиг хилэгнэж
Хайлган аaлинд чинь дуу шиг уярна

Єнгє нь бараан хорвоод тавилангаа холбосон
Єєрийг чинь овоглох эх орондоо vнэнч бай
Єдрийн цагаанд урдаан барьж
Шєнийн бараанаар ємнvvр чинь халхлах
Єєрийнхєєн эх оронд vндсэрхэг бай бvсгvй минь ээ!
Ц.Бямбажаргал (энэ шvлгийг biirbeh.com-ooс уншаад хадгалж авч байсан юм.)
Хvvхнvvд бид ингэж бодож ханьдаа vнэнч явдаг байхад эрчvvд та нар НyА-г байлгах ёстой гээд явж байх ч гэж дээ...
Ингэж бичих болсон шалтгаан нь "Чандмань" блогт бичигдсэн НyА-гийн санал асуулгыг уншаад тэр.
Харин яaгаад "Бvсгvйчvvдэд" гэсэн бэ гэхээр НyА-тай хvvхнvvд ч байдаг болохоор тэдэнд ч бас зориулав.

Wednesday, May 16, 2007
Бага нас 2
Дунд анги
5-д ордог жил дилvv 6-д ордог жил билvv 50 сургууль хэлний сургалттай сургууль болж байна гээд гаднаас сурлага сайтай хvvхдvvдийг шалгаад нэг анги бvрдvvлдэг юм байна. Тэгээд манай ангийг тараагаад хаячихав аа. Тухайн vед их эвгvй санагдаж билээ. Ижилдэн дассан нєхдvvд салаа замын эрхээр салаад єєр єєр ангид хуваарьлагдчихав. Би бас хэрэндээ хvмvvсээс яaж хоцрохов англи хэлнийх нь ангид орох гэсэн чинь тоо нь гvйцчихээд. Шинээр нээж байгаа хэлний анги нь дан ганц англи хэлний анги биш англиас гадна франц, герман хэл гэж байсан. Хэлнийхээ цагийг болохоор 3 хуваагдаад англи, франц, герман гэж ордог байсан юм. Англи хэлний нь группт орох гээд хувь дутаад франц хэлэнд нь оров оо. Тухайн vедээ ороё гэж ороогvй. Хэлний л ангид орж байвал гэсэн ухааны юм бодоод л орсон юмдаг. Тэгсэн ээж франц хэлний ангид орсон гээд франц хэлний сурах бичиг тэр vеийн 1000 тєгрєгєєр олж ирсэн юм даг. Их vнэтэй санагдаж билээ. Аргагvйн эрхэнд франц хэл vзэх болоод, тvvнийгээ ч нэг их сонирхсон юмгvй...
2 дvv маань 4 хорооллын 78 дугаар сургуульд гэр тэнд нvvж очсон тул шилжиж оров. Би гэдэг хvн гадаад хэл vзэж байгаа том эгч хуучин 50-даа vлдэж 10-aa тєгссєн. 3, 4 хорооллын эцсээс автобусанд сууна гэж бас л алалцаан болдог байлаа. Тэр vед ямар ад vзэгддэг микро нь байсан биш. Талхны алалцаанаас салаад автобусны алалцаанд хvч vздэг болж байгаам даа. Харин энэ нь их сургуулиа тєгстєл vргэлжилсэн шvv. Их удаан байгаа биз...
Шинэ ангид ороод дасаж єгєхгvй нэлээд удсан. Нєгєє ангиудаас орж ирсэн ганц нэг зvс таньдаг хvvхдvvдтэй ганц нэг vг сольдог л байлаа. Гаднаас сурлага сайтай хvvхдvvд шилэгдээд ороод ирсэн болохоор дандаа "гавал"-ууд. Багш нар ч манай ангийг магтаад. Гадаад хэл гэж гvйгээд тооны талын хичээлийг харин ч хаясан даа хєєрхий. Одоо их харамсдаг юм...
Хэчээлдээ муудаж ирэв ээ. Хийх сонирхол ч тєрєхгvй, тоондоо бол улам л хоцрогдоод. Тооны хичээлд муу ч гарч vзэв. Алтан 3 аваад л яваад байсан. Унших талын хичээлд яaхав нэг юм арай гайгvй. Манайх хороололд нvvж очсоноос хойш би гэдэг хvн хєдєлгєєн нь багасаад л гэрт бvгж байдаг даруухан хvн болж хувирсан даа. Ялалтын байр 2-хон орцтой, бvх хvмvvсээ таньдаг. Тэгсэн хорооллын байрнууд эсрэгээрээ. 9 ч билvv 10 орцтой. Хэдэн номерт хэн суудаг нь ч бvv мэд. Ингээд л гэртээ ном унших, ТВ vзэх гээд л гадагшаа гарч тоглох нь ховордсон. Харин дvv нар бол єєр. Тэндхийхээ сургуульд ороод найзуудтай болж байгаа юм. Тэгээд л тэнээд алга болчихно. Гэртээ бvгж байсны хvчээр уламжлалт тоглоом шагайгаараа харин ч нэг гаргууд няслаж сурсан даа.
Хааяa нэг хуучин байрныхаа хvvхдvvдтэй очиж уулзана. Хааяa дэлгvvр явна. Хичээлдээ явна гээд гадагшаа гарах нь цєєрєєд л. Аан тийн "Хvvхдийн ордон"-ы франц хэлний дугуйланд давхар явдаг байсан юм байна. Ангийхаа нэг охинтой.
Энэ vеэс нийгмийн идэвхи маань ч суларсан. Учир нь зах зээлд шилжээд ээж аав 2 маань цалингаараа арай чvv гэж хvргэдэг байсан юм чинь юyн урьдын адил багшаа би байхав. Ханд нь хага дарагдсан даа.
Намайг 8 тєгсдєг жил багш нар ажил хаяад зуны шалгалт энэ тэрээ ч авсан юм байхгvй сайхан байлаа ш дээ. Харин би завшааныг ашиглаж гар хивсний дамжаанд сууж байсан юм байна. Жаахан ажиллагаа ихтэй ч нэхээд дууссан хойно сайхан санагдаж билээ. Гэртээ нэлээд хэдэн сандлын хивс нэхэж тавьсан юм байна шvv. Нээрээ тийн. Нэг хvнд сандлын 4 хивс нэхэж єгєєд олсон мєнгєєрєє цvнх авлаа. Тэгсэн нэг єдєр хичээлээ тараад автобусанд суугаад явж байсан цvнхийг минь нэвт зvсчихсэн байдаг байна ш дээ. Уур хvрсэн гэж. Анхныхаа "цалин"-гаараа авсан юм чинь.
Ахлах анги
9-д ороод гэнэт "цооров" оо. Орос хэлэндээ сайжраад л. Ер нь хичээлдээ их шамдах болсон юм. Их сургуулийн хаалга татахгvй бол болохгvй гэж ухаарсан юм шиг байгаа юм. Тvvх, нийгэм, монгол хэл, уран зохиол, орос хэл, франц хэл гэсэн хэдэн хичээлдээ дуртай, гайгvй. Хvн ч тэгээд чаддаг юмандаа дуртай байдаг гэж vнэн шvv. Нэг явдал санаанаас гардаггvй юм. Физикийнхээ хичээлд нэг хэсэг хоцорчихсон байж байгаад овоо ангийнхаа чаддаг хvvхдээр заалгаад нэг удаа самбарт гараад бодов оо. Тэгсэн багш 3 тавьчихлаа.Дургvй хvрээд дахиж оролдохоо ч больсон. Хvн яaгаад сайжирч болохгvй гэж. Муу хvvхэд муу чигээрээ л байх ёстой юм уу? Ойлгодоггvй байсан юмаа яaгаад ойлгодог болж болохгvй гэж. Дандаа л юм ойлгодоггvй "хойлог" байх ёстой юм уу? гэсэн ухааны юм бодоод дахиж физикийн хичээл дээр сайн, онц авъя гэж бодохоо ч больсон. Зарим багш нар бас заах арга барил нь тиймхэн. Зарим нэг дvнгийн хойноос vхтэлээ гvйсэн хvvхдvvдэд бол сайн багш нар ч зєндєє. За тэр ч яaхав ардын багшийг муулахгvй ээ. Харин нийгэм, тvvхийн маань багш надад их сайн байж билээ. Танай ангиас нийгэм, тvvхээр толгойгоороо их сургуульд орох хvvхэд бол ганцхан бий. Тэр бол "Б" гэж ирээд л хvн ичээгээд... Их сургуульд ороход нийгмийн шалгалтанд хамгийн єндєр л оноог нь авсан л даа. Гэхдээ тэр миний толгойтойх биш, аз гэж би хувьдаа бодоод байгаа. Учир нь миний уншиж байсан асуулт ирсэн юм. Нєгєє вариант бол бараг мэдэхгvй асуулт ирж байсан юм даг. Нэг удаа тvvхийн хичээл дээр шалгалт авав аа. Би уг нь уншсан сэдэв гээд л их бардам юмаа бичээд л явж байваа. Тэгсэн нэг vйл явдлын он бичих гээд тэр он нь яг хэзээ билээ санаж єгдєггvй ээ. Тэгээд номноосоо харж байгаад єнєє магтаад байдаг багшдаа баригдаад шууд "муу" авч билээ. Тэр явдлаас хойш тэр багшийн хичээл дээр улам хичээх болсон юм даг. Химийн хичээлд ч тийм сайн биш. Ер нь сайн хичээл ховор байсан юм байна. Анги даасан багш маань химийн багш байсан болохоор яaж ийгээд 3, 4 гарчихдаг байлаа. Бас нэг инээдтэй (одоо бол), тухайн vедээ уур хvргэсэн нэг юм болж билээ. Хэлний гэдэг тодотголтой манай ангид дєнгєж байгуулагдаад байхдаа vнэхээр онц сурлагатнууд байсан чинь яваандаа алдартай 1 сургууль, 23 сургууль гээд л монголдоо л гайгvй гэсэн сургуулиас "аальгvй" охидууд шилжиж ирээд хамгийн болж бvтэхгvй анги болж хувирсан даа. Ангийнхаа охидыг аальгvй гээд хэлчихсэн зєвдєв vv яaв? Олж уншитлаа удаасай хэ хэ. За тэр алдартай аальгvй охидуудын нэг нь нэг єдєр биологийн хичээл дээр багш дэвтэр шалгаад явж байсан чинь Бямбагаа дэвтэрээ єгчээ даа нэг юм харъя гэхээр би ч юм бодолгvй єгчихєв єє. Багш манай салааг шалгачихсан байсан юм. Тэгсэн хэрэг мандав аа. Энэ дэвтрийг урд нь харж байсан юм байна гээд багш миний дэвтрийг авснаа нэрийг нь харснаа надад авчраад єгєв. Би ер нь дэвтэртээ хичээлээ янз бvрийн єнгєєр тодотгож, ойлгогдохоор бичдэг хvн байгаа юм. Тэгээд тийм алаг эрээн дэвтэр чинь хэн ч хаанаас ч харсан содон байна биз дээ. Манай ангийн тэр охин ч гэсэн дээ. Yзvvлж л байдаг. Тэгээд шууд бид 2-т муу тавьдаг байна ш дээ. Тэр улирал биологийн хичээл дээр 3 гарав аа.
Холоос явдаг байсан болохоор єглєє жаахан хоцорноо. Хоцорвол 50 тєгрєг, тасалвал 100 тєгрєг ч билvv хураалгадаг байсан юм байна. Хаа очиж хичээл тасалдаггvй байсан болохоор єрєнд орох нь гайгvй байлаа.
Нээрээ энэ бичлэгийг манай 10 тєгссєн ангийн хvvхдvvд эсвэл нєгєє ангийн хvvхдvvдээс унших болов уу. Тєгсєєд огт уулзаагvй хvмvvс ч нэлээд бий. Хаана юу хийж яваа бол доо. Ямар ч байсан Бямбага нь очсон газрынхаа мэндийг эргээд нэг дуулгаж байна шvv. Та нар минь ч гэсэн дуулгаарай. Хvлээж байнаа.
Зарим нэг зvйлээ санахгvй байнаа. Дараа нь нээрээ тэгдэг байсан ш дээ гэж санаанд орж ирээд байх юм. Ямар ч байсан энэ удаад ингээд єндєрлєе.
Жич: Франц хэл хэрхэн сурч байсан талаар тусгай бичлэг оруулнаа.

Тэнгэр шиг бай
Ямар нэгэн бэрхшээл тохиолдох vед энэ шvлгийг уншихад сайхан болдог юм.
Хамаг бvгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хvмvvс гэж
Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг...
Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!
Гvтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!
Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгvй болсон ч
Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мєхєсдєж, хулгай зэлгийд єртсєн ч
Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай!
Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон тvмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай!
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хvv шантрах ёсгvй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илvv гарч, жигvvрээ дэлгэ...
Цєхрєл чамайг багалзуурдаж, цєлийн чоно шиг болгосон ч
Цєс ихтэй хvний vр гэдгээн бvv мартаарай!...
Цорын ганц хvv минь, бас охид минь, хvvхдvvд минь
Цохолж ирэх vйлийн vрээс бvv зугт, бvv ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хvлээж сурсан юм шvv!...
Орох оронгvй болсон цагтаа орчлонг бvхэлд нь олно, чи!
Онцлох нєхєргvй болсон цагтаа , хvнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгvй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , тєдєлгvй арилдаг юм ...
Жамаараа ертєнцєд юм бvхэн єдєр , шєнє шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мєнх тэнгэр шиг бай !...
Атаатан тvмэндээ мууг vйлдэвч , хариуд нь сайныг бvтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зєв байх албагvй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хєдлєх бvхнээ єєрєє хяна , сэтгэ
Хvсэл бvхэн биелэх албагvй , чандалж хорь,
Хvрэхийн эцэсгvй тэнгэр шиг бай, vнэнийг тэмтэр!...
Юм бvхэнд єєрийн цаг буй, сєрєєд нэмэргvй
Юлд атгасан хvн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргvй
Нохой болохоос нь ємнє гєлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь ємнє хєвгvvнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид vйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггvй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бvхнийг хийсгэдэг юм
Саваагvй амьтдын зиндаанд бvv уна !...
Эрх мэдэлтэй хvн хилэнц нvглээс зайлахгvй
Эд баялагтай хvн хvсэл шуналаас хагацахгvй
Ертєнцийн бvх юм хэмжээтэйг бvv март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина
Энгийн хvн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бvv орооцолд!...
Yнэтэй цайтай бvхнээ бусдад єгч сур, бvv харамс
Yvрд оршихгvйн учир тус болох vйл бvтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггvй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Yг яриа хэрэггvй газарт харцаараа єгvvлж сур,
Yнэн худлыг ялгах аргагvй цагт бурхандаа залбир!
Єнєєдєр чамайг маргааш бусдыг хуурах хvмvvст
Єєр шигээ бvv итгэ, мєрийг хєєж чигийг барь!...
Хvv минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хvлцэн тэвчихээс илvv гавьяаг би мэдэхгvй!...
О.Дащбалбар
(Энэтхэг улсад 10 жил бурханы ном vзэж буяны мєр хєєхєєр явсан хvv Д.Гангабаатар, тvvний найз Х.Дэлэг нарт зориулмуу )

Subscribe to:
Posts (Atom)