Monday, September 10, 2007

Монгол дахь vйлчилгээ 2

Нэг зvйл санаанд орчихлоо. UB Mart гэдэг дэлгvvрийн хэдэн давхарт билээ дээ говийн хямдрал болж байсан юм. Тийшээ 3 хvнээ дагуулаад явлаа. Нэг нь ээж аав 2-тоо ноолууран малгай авна гээд, єнєє эмээ болохоор яахав vзэж байгаад нэг юм авна даа гээд... Малгай vзэв ээ. Єнгєє сонгож чадахгvй байгаа бололтой нэлээд хэдэн малгай авч vзлээ. Тэгсэн худалдагч нь уурлах янзтай "юyн ч маягтай юм бэ, бvгдийг нь гаргачихаар дараа нь янзлах гэж хэцvv" гэнэ ээ. Би ч хvмvvсийн vзээд тавьсан зvйлийг хурааж янзлах нь таны ажил биз дээ гээд золтой л хэлчихээгvй, хэлээ хазаад л єнгєрєв. Японд бол хvмvvс єєрт таалагдах бараагаа олтол "онгичоод" л байдаг даг. Бусад оронд ч ялгаагvй байх гэж бодож байна. Манай худалдагч нар зvгээр л лангууны ард гиюvрч сууж байгаад л цалин авах санаатай. Тэгж ч хvнд vйлчилдэггvй байх аа.
Барааных нь vнийг асуугаад хэлэхгvй. Дуугай л байгаад байна. 2 асуучихвал уурлаад цэхэлзээд байх янзтай. Yнийг нь мэдэхгvй барааг хэд ч гэж авах вэ дээ. Жаахан харж зогсож байгаад л явж байгаа юм. Тэхээр чинь бараа нь яаж зарагдахав дээ. Тийм vv.
Бас нэг ажигласан зvйл нь манайхан баярлалаа гэж хэлэхдээ жаахан харам юм болов уу гэж бодсон. 3 япон маань "баярлалаа" гэдэг vг хальт хэлж сурчихаад тувт тэрийгээ хэлээд л яваад байсан. Манай зарим нэг монголчууд нь ойлгосон мєртлєє хариуд нь баярлалаа гэж хэлэхгvй л юм байна лээ. Бvгдээрээ гадныханд хэлэхээ байг гэхэд бие биендээ "баярлалаа" гэдэг vгийг харамгvй хэлж байя л даа.

Sunday, September 09, 2007

Ганц нэг зураг

Зочид буудлын 00
Зочид буудлын single єрєє Уг нь их дажгvй єргєн зам харагдаад байгаа юм. Жаахан соёлтой байцгаадаг бол ч...

Thursday, September 06, 2007

Монгол дахь vйлчилгээ

Жуулчны улирал хэдийгээр дуусах тал руугаа хандаад, 9 сарын 1 дєхєєд УБ хот хєл хєдєлгєєн ихтэй байлаа.

Монголд аялал жуулчлал хєгжєєд байна гээд л яриад байгаа болохоос цагаа тулахаар учир дутагдалтай тал зєндєє ажиглав.
Жишээ болгоод санаанд орсноо бичлээ. Хэрэв аялал жуулчлалын компань энэ тэрд ажилладаг хvмvvс нэгийг бодож тунгаана биз ээ.
1. Хуучин УИД буюу одоогоор Номин их дэлгvvр. 5 давхарт нь жуулчдын халаасыг хоосолдог монголын ахуй ёсыг харуулсан тасаг байдгийг хэн бvхэн андахгvй. Тэр тасагт нь 00-ын єрєє байхгvй. Бусад гадаад орны жуулчдыг сайн мэдэхгvй юм. Япон хvмvvс их давсаг султай байдаг. Султай ч гэж дээ цаг тухайд нь гаргадаг улсууд. Харин манай монголчууд энд тэнд явж байхад нь нийтийн 00 байдаггvй учраас давсгаа бариад л яваад байдаг. За яахав эрчvvд нь хаа дааралдсан гарзаа "мoрь харчихна", эмэгтэй улсуудад бол хэцvv. Тийм ч учраас бєєр, давсаг гээд эрхтэнгvvд нь мууддаг байх. Номин бол миний мэдэхийн их орлоготой ажиллаж байгаа. Бараанууд нь жишээ нь 4999 тєгрєг гээд биччихсэн. 1 тєгрєгний маань хариултыг єгєхгvй. Мэдээж ганцхан бараа аваад гарах хvн ховор. Бvгд л нэлээд хэдэн бараа авна. Тэр болгоны 1 тєгрєг гэж бодохоор хэдий хэр ашиг ашиг олж байгаа нь хэнд ч ойлхомжтой. Тэр ашгаасаа ядаж тэдний халаасыг зузаатгаж байдаг гадныханд зориулаад тэдний ганц ордог тасагт нь аятайхан 00 бий болгож болно ш дээ.
2. Hotel. Сvvлийн vед их дажгvй hotel ихээр баригджээ. Энэ жил миний хувьд дагуулж явсан хvмvvсээ Нарантуул гэдэг зочид буудалд байрлуулсан юм. Их дажгvй санагдсан. Юу вэ гэхээр тэднийх ачаагаа чирээд оруулчих, мєн хєл муутай, тэргэнцэртэй хvн яаваад орчиж болохоор шатгvй замтай. Гэхдээ л яаг хаалган дээрээ очоод жижиг довжоотой байсан нь жаахан тийм. Тэргэнцэртэй хvн очоод яаг тэнд нь гацахаар. 72 настай нэг эмээ цуг явсан юм. Хєл жаахан муутай. Шатаар єгсєж уруудахдаа нэлээд цаг зарцуулдаг хvн байсан тул би тэр буудлын шатгvй замд их олзуурхаад авсан. Мэдээж энгийн хvмvvст зориулсан шат байсан. Гэм нь цахилгаан шат нь их удаж ирдэг, ирээд орсны дараа хаалга нь их удаан хаагддаг нь тиймхэн санагдсан. Тэрийгээ засчихвал ч бас ч боломжийн.
Японы жуулчид тосож, тэдэнд vйлчлээд нэлээд хэдэн жил болж байна. Энэ хугацаанд хєгжлийн бэрхшээлтэй хvн тосож байлаа. Тухaйн vедээ л гайгvй гэгдэх Баянгол энэ тэрд байрлаж байсан юм даг. Тэргэнцэртэй хvнд зориулсан замгvй тул их хvндрэлтэй юм билээ. Сvvлийн vед баригдаж байгаа буудлууд ч гэсэн тэргэнцэртэй хvнд зорилсан замгvй, энэ тал дээр жаахан анхаарал хандуулвал жуулчдын тоо ч нэмэгдэх нь зайлшгvй. Эрvvл саруул хvн гэхээсээ илvv хєгжлийн бэрхшээлтэй хvмvvс ч хvн юм чинь ийшээ тийшээ ирж очдог болсон цаг ирээд байна ш дээ.
3. Манайхан их удаан хєдєлгєєнтэй. Нэг газар хоол идэхээр орлоо. Yйлчлэгч нь ирэхгvй, ирлээ ч жирэмсэн хvн алхаж байгаа юм шиг, нэг бол настай хvн алхаж байгаа юм шиг. За хоолоо идчихээд тооцоогоо хийх гэхээр хvн нь байрандаа байхгvй. Аялахаар ирсэн хvн чинь цаг заваар хомс, нэгэнт ирсэнийх нэлээд хэдэн юм vзэж сонирхоод буцъя гэж бодно. Тэгтэл удаан хєдєлгєєнтэй дэлгvvр хоршоо, рeстoранyyдын "ачаар" алт шиг vнэтэй цагаа алдаж байгаа юм. Нэг ч гэсэн хурдан шаламгай, vйлчилгээ сайтай газар байвал хэн ч гэсэн єє эднийхээр оръё, эдний vйлчилгээ сайтай байдгийн гээд ам сайтай байна ш дээ.
Гэх мэт. Yргэлжилнэ...

Wednesday, September 05, 2007

Дагваа

Дуугvй байхгvй ганц нэгэн vг хачирлая байз.

Энэ дуулиан яг хэрхэн эхэлснийг манайхан мэдээж сайн мэдэж байгаа. Дагваа орон нутгуудаар тойрон аялах тоглолтод оролцохгvйн тулд эмнэлгээс бэртэлтэй гэсэн бичиг гаргуулж аваад, монгол яваад хєл бємбєг хєєгєєд, унаж тусан бємбєг хєєж гоoл энэ тэр оруулаад... Унаж босож ирээд ямар ч гэмтэлтэй хvний шинжгvй инээж ханиагаад л...Ингэхээр чинь хэн ч гэсэн дуртай байхгvй ш дээ. Жишээ нь нэг багш байлаа. Хэн нэг оюутан нь євчтэй гэж худлаа хэлээд гадуур тэнээд явбал ямар сайн байхав дээ.
Дагваа ирээд л хэвлэлийн бага хурал хийгээд л уучлалт хvсээд, шийтгэлээ зохих ёсоор нь хvлээеэ гэсэн бол байдал шал єєр байх байсан юм. Манайхны хариуцлага хvлээж сураагvй, бусдад буруугаа тохдог чанар нь энэ залуугаар илэрч байгаа юм даа. Японд бол их юм чинь их учир жанцантай. Жанцан гэдэг чинь манай євєє ч гэдэг билvv дээ хэ хэ. Намайг хєл бємбєг тоглооч гэж монголын засгийн газар гуйсан гэж хэлсэн гэнэ лээ. Улсынхаа нэрийг ингэж гутаагаад байхдаа яахав дээ. Хэн нэгэн сайд дарга руу нь утас цохьчихоор л хєл бємбєг тоглооч гэсэн бичиг гаргуулчихна гэж санасан юм уу даа хаашаа юм. Уг нь ийм од, олны танил хvмvvс менежер энэ тэртэй байдаг гэсэн. Тэд нар хэлэх vг энэ тэрийг нь хянаж байхад яадаг байнаа.
Oдоо тэгсэн нурууны бэртэл нь сэтгэл мэдрэлийн євчин болоод хувирчихсан. Зарим нэг хvн хэлж л байна лээ. Нурууны євчин хаачсан бэ гэж...Япoнчyyдын ингэж сvр болдог нь нэг бодлийн зєв ш дээ. Жишээ нь манай vндэсний бєхєд нэг Кайо энэ тэр гэсэн япон хvмvvс орж ирчихээд, ёс горимыг нь дээдлэхгvй байвал манайхан яаж боож vхэж байгаа бол доо.
Бас нэг юм нь манайхан худлаа юман дээр л ємхий санаалаад байдаг юм байна лээ. Энэ удаад Хакухо гээд нэг аварга тєрчлєє. Тиймээс би сvмогийнхоо дvрэм журмыг дээдлээд, аятайхан явахгvй бол гэж муу санаалж болно ш дээ. Мэдээж 2 аваргатай болчихож байгаа юм чинь хэн ч гэсэн хооронд нь харьцуулаад л vнэлгээ єгєєд эхэлнэ дэг.
Энэ удаагийн шийтгэл нь ганц хєл бємбєг тоглосоных биш гэж зарим нэг япон хvн ярьж байна лээ. Магад ч vгvй юм. Жишээ нь Кёкvшюvзаны vсийг зулгаасан, машины цонх хагалсан энэ тэр гээд л зєндєє юм байгаа гэсэн. Тухайн vед нь бол сануулаад л єнгєрсєн юм шиг байгаа юм. Бид яаж мэдэхэв. Хvмvvсийн амнаас л тийм юм сонсож байгаа хойно. Энэ бvгдийг нь нийлvvлээд л энэ удаагийн шийтгэл их хvнд ноогдож байгаа байх.
Мэдээж Дагваагаа муулаад яваад байхгvй, Япончууд одоо болимоор юм. Уг хvнийг жаахан тайван байлгамаар юм. Залуу хvнд чинь алдаж онох зvйл байна, танай япончууд заримдаа дэндvv сvр болоод байх юм. Тэгээд л энэ нийгэм чинь ийм сонин байдалд орж байгаа ш дээ гэсэн ухааны юм яриад л монголчуудаа ємєєрєєд явдаг юм. Бvр сvvлдээ эдний сэтгvvлч нар Хархоринд оччихсон, шавар эмчилгээ энэ тэрийг нь хийлгээд, энэ одоо ямар юмных нь эмчилгээ болдог юм бол доо гэсэн шvv ухааны юм яриад дургvй хvргээд байх янзтай. Болдог бол зад "хэрэлдэх" юмсан. За ямар ч байсан Дагваа залуугаас болж Монгол улсын маань нэр сайнаар ч, муугаар ч дэлхийд баахан PR-дуулах шив. Бас миний нээрэв баахан хvрэх шив.
Єє нээрээ эд нар бас гэр бvлээр нь оролдоод авсан. Эхнэр Тамир нь эр нєхрийнхєє энэ хэцvv цагт дэргэд нь байсангvй, монголд байгаа гэсэн сурагтай энэ тэр гээд л. Бараг салж байгаа гэсэн vv дээ ч гэх шиг. Кёкvшvзан Батбаяр чинь бас эхнэрээсээ салсан гэж дуулдана лээ. Манай залуучууд яaхлээрээ эхнэрvvдээсээ ингэж амархан салаад байдаг байнаа. Жаахан мєнгє vзэхээрээ эхнэр нь муухай харагдаад толгой хоосон ганган хvvхнvvд руу гvйгээд байх юм даа. Дунд нь хvvхдvvд л буруу хvмvvжил олж авна, хохирно. Yvнийг даан ч нэг ойлгохгvй, зєвхєн єнєєдрєє харж, хувиа бодож амьдрах юм даа. За баахан хадуурчлаа.

Monday, September 03, 2007

Зураг

Онгоцонд суух хаалга

Хэвлэл мэдээллийнхэн (Манай Дагвааг зvгээр байлгахгvй... Тэр єдєр нисэх ёсгvй байхад л ирчихээд, хамаг мєнгє цагаа vрж яaдаг байнаа.)
Онгоцонд

Sunday, September 02, 2007

Сонин хачин

За байз юунаас эхэлдэг юм билээ.
8 сарын 25-наас 9 сарын 1 хvртэл 7 хоногийн хугацаатай яваад ирлээ.
25-нд Нарита-с УБ орох гээд онгоцоо хvлээж байх хооронд баахан хэвлэл мэдээллийнхэн цуглачихсан тэднийг харж жаал баясав. Манай муу Дагвааг хєєж байгаа нь тэр. Гэхдээ 25-нд биш 29-ний єдєр буцсан гэсэн. Сониноос энд єдєр бvр, орой бvр Дагвааг яриастай, тэрийг нь би сонсоостой. Тэгж байгаад тусад нь бичнээ. Харин бусад хvмvvс тvрvvлээд бичсэн байвал бичихгvй.

Ажлын маань гол зорилго монголчуудад ногоо тариалах талаар, шинээр гарч ирж буй ногоогоор хэрхэн хоол хийх талаар сургалт явуулах.
Сургалтанд маань дан эмэгтэйчvvд ирсэн. Эрчvvд нь хайчсан юм бvv мэд. Бас дандаа настай голцуу хvмvvс, залуучууд нь хайчсан юм бvv мэд. Хоолны recipe-ээ ганц нэгээр нь тэгж байгаад блогтоо оруулнаа. Монголчуудыг мах идэхээ боль гэж хэлэх биш, мах идэхийнхээ хажуугаар ногоо сайн идэж єгвєл эрvvл мэндэд хэрэгтэй, урт удаан насална, арьс сайхан болно гэдэг яриа хийсэн. Бууз хуушуурандаа ногоо хольж идвэл их зvгээр шvv гээд л ногоо хольсон бууз, дан махан бууз хийгээд л идлээ. Хvvхнvvд ч яaхав зvгээр юм байна, харин эрчvvд ч яaх бол доо гэж байна лээ. Уг нь иймэрхvv сургалтанд эрчvvд нь илvv хамрагдсан бол хар залуугаараа гvзээ суухаа vндэсний бахархaл болгохгvй, харин ч эрvvл чийрэг байж туръя гэж бодох байсан байх даа.
Дунд нь бvтэмж муутай зvйл ч байсан. Монгол дахь vйлчилгээний талаар тусад нь бичье байз. Хоолны талаарх цэсийг зав зайндаа оруулнаа. Хоол хийх дуртай нь хийж vзээрэй. Хоолны цэс чинь нэгээр ч гэсэн нэмэгдэнэ гэж найдаж байна.

Saturday, September 01, 2007

Монгол яваад ирэв

Тоттори мужаас Токио явах онгоц
Тоттори мужийг дээрээс нь харахуй
Монгол нисэх МИАТ-ын онгоц

Эхний удаад зураг орууллаа. Тэгж байгаад сонин сайхнаасаа бичнээ. Аппаратныхаа он сарыг тааруулаaгvй байснаас болж цаг хугацаа нь бага зэрэг зєрчихсєн.

Monday, August 20, 2007

Saturday, August 18, 2007

Шинэ уран бvтээл




Єнєє орой ТВ vзэх зуураа нэхэв.


Friday, August 17, 2007

Тэссэнгvй

...Yдшээр би гэргийнхээ харъяат
Амраг ханийхаа гарыг дэрлэн
Ариун хайрынхаа галыг дэвэргэн
Дээдийн заяа янагийн хорвоод
Дэлхийг мартан гэртээ жаргадаг
Онгодын цагт би тэнгэрийн харъяат
Омогдуу бодлоороо орчлонг дэнсэлж
Oргилyyн хvслээрээ одонд хvрч
Увьдаст сэрлийн vзvvрийг атган
Ухааныхаа оргилд зогсч байдаг
Онгодын цагт би тэнгэрийн харъяат
Шаравын Сvрэнжав

Тэссэнгvй биччихсэн шvv. Энэ шvлэг таалагдаад. Бvтнээр нь харин мэддэггvй ээ. Мэддэг хvн блогтоо оруулахыг бодоорой.

Thursday, August 16, 2007

Гарчиггvй

Ойрд ажил ихтэй тул 9 сар гартал бичлэг оруулахгvй байх. Сэтгэл санаа ч тайван бус тул бичих ч сонирхол алга... Хvмvvс ойрд блогоо хаадаг юм билvv энэ тэр гэсэн байна лээ. Би бас блогоо хаадаг юм билvv ярьшиг зvгээр гэж хvмvvсийг айлгаад л. Хэ хэ. Тоглосон юм аа. Юу гэж хаахав.
Эндхийн бон (お盆-Бон гэдэг нь євєг дээдсийнхээ сvнсийг баярлуулна, бурхан болоочдоо эргэдэг,буян vйлддэг нэгэн зан vйл) гээч амралт болоод хvмvvс амраад байдаг. Би байдаггvй ээ. Гэнэтийн ажил гараад... Хэнхэг хvн л байна. Тvрvvчийн 3 дахь єдєр албаар "агаар уншихгvй" байж байгаад амралтаа аваад гэрээрээ далай явсан юм байна. Байнга "агаар уншдаг", "хэнхэг" байна гэж юу байсан юм гэж бодоод... Далай ч сайхан байна лээ. Монголоос ирэхдээ авчирсан усны хувцсаа анх удаа далай явахдаа ємсєв. Манай охин ээжийгээ хєєргєєд "каасан каваи (母さん可愛い)" гэсэн. Тэрэнд нь би нэг єдрийн турш хєєрлєє гэж. (дараа зураг орууламз)
...Ажилтай холбоотойгоор сэтгэл санаа жаахан дундуур л байна. Тэгж байгаад буцаад цоглог болчихно дєє. Загнуулах тусмаа цоглог болоод л, доромжлох тусам нь долоон бурхан од шиг гялалзаад л. Гэхдээ япон хvмvvстэй учраа ололцохгvй байгаа юм биш, ганц нэг монгол хvмvvстэй учраа ололцтолоо удаад, дунд нь баахан л юм болчих гээд байх юм даа.
Ядаж байхад энэ хар халууныг. Урсаж vхлээ. Ингэж хєлс гаргаснаараа бол над шиг туранхай хvн алга баймаар юм. Бушуухан шиг сэрvv ороосой. Японы захиргааны байгууллагууд (нийтээрээ биш ч байж магад юм) ISO гээд албан газрынхаа хэмийг 28-с доош буулгахгvй. Сэрvvцvvлэгчээ єгєхгvй байж байж нэг юм тасалгааны хэм 30 болсон чинь хальт єгсєн. Олон хvнтэй манай єрєєнд агаар гээч юм нь бєєн нvvрстєрєгч л байна. Энэ мэт байдлаас болж бухимдав гэсэн.

За тэр ч яaхав, санах байх даа блогчидоо...

Saturday, August 11, 2007

上を向いて歩こう(I look up when I walk)

Sakamoto Kyu


Энэ дуу япон дуу боловч америкт их нэрд гарч байсан дуу гэсэн. Япон хэл сурч байгаа хvмvvс караокэд хайгаад vзээрэй байх ёстой.

Friday, August 10, 2007

Тархиа амраасан нь


Ээж маань байнга ном цаас шагайж явдаг хvн хааяа тархиа амрааж биеийн хєдєлмєрийн ажил, єєрийн дуртай зуйлээ хийх нь их сайн гэдэг юм.
Би гэрийн ажилд жаахан хойрго тул дуртай зvйлээ л хийх юм даа хааяа даа.
Нээрээ их олон жижиг сажиг зvйл нэхээд л байдаг нэхээд л байдаг. Хааяа манайхаар орж гарсан хvнд тэрнээсээ бэлэглээд л...
Тvрvvчийн долоо хоног нэг эгчид 2 ийм сальфетка бэлэглэсэн юм байна. Харин энэ 3-ыг єнєєдєр орой очиж жаахан буу халж суух япон євєєгийнхєє самганд єгнє.

Дурсамж

Хонгор хvv минь чи намайг энхрийл
Хoриглoж байсан ч даашинзыг минь тайч
Халуу тєєнєтєл, бvсгvй бие шаттал
Хагацашгvй янагаар уруул дээр минь vнс
Налж суугаад зєєлєн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юм аа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хєвж
Шvдний чинь сайхныг, гарын чинь хэнэггvйг мэдэрч
Шvvрс алдан жаргaх гэсэн юм аа

Хонгор хvv минь чи намайг энхрийл
Хoриглoж байсан ч даашинзыг минь тайч
Бvжин туулайн хэвтэрт бvлээн зєн нуугитал
Бvсгvй сэвлэг ирвэгнvvлж галзуу юм шиг загна
Бvрэг аашаа гээж, бvvр гєлєг шиг гийнатал
Бvхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нємєргє

Хoнгoр хvv минь чи намайг энхрийл
Хoриглoж байсан ч даашинзыг минь тайл
Чимэг зvvлтийг минь чимээгvйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юм аа

Б.Эмvжин

Энэ шvлгийг анх нэг залуугийн (надаас нэг дvv эрэгтэй дvvгийн маань найз, манайхаар байнга шахуу орж гардаг, цуг МУИС-д сурдаг гээд бид 2 сургуулийнхаа талаар хамж ярьдаг, ном солилцож уншдаг байсан юм)дурсгалын дэвтэр бичээд vлдээсэн байсан юм. Дурсгалын дэвтэрт юу эс бичдэг билээ, тєрсєн он сар єдєр, hobby энэ тэр гээд л... Тэр жил би 1 сарын ... тєрсєн єдрєєрєє МУИС-ийн номын санд тэр залуутай таарсан юм. Тэгээд санаандгvй дэвтрээ эргээд нэг сєхєж хараад орой нь манайх руу залгаарай гээд хэлчихсэн. Аминдаа тєрсєн єдрийн мэнд хvргvvлэх л гэж санасан юм шиг байгаа юм тухайн vед.
Тэгсэн орой нь утас дуугараад надтай ярья гэж байна гэхээр нь авлаа. Танихгvй залуугийн дуу байсан юм. Хэн байсныг нь одоо ч сайн мэдэхгvй, гэхдээ бараг гадарласан л даа. Хэ хэ. Тэр танихгvй залуутай 1 жил гаран утсаар ярьсан байх шvv. Юу ч ярьдаг байсан юм, одоо бодоод байхад.
Дvvгийн маань найз дурсгалын дэвтэр дээрх миний бичсэн (зохиосон биш шvv) шvлгийг ангийнхандаа уншуулаад тэдний ангийн нэг залуу нь над руу залгаад... Нэг хэсэгтээ би гэдэг хvн МУИС-ийн ... ангийнханд од байлаа. Тэдний ангийн нэг залууг дажгvй залуу гээд хэлчихсэн чинь ангийнх нь охин намайг нэг єдєр номын сангаас дуудаж гаргаад тэр залуутай уулзуулсан ч билvv яалаа. Хэ хэ.
Нєхєртэйгєє танилцаад утсаар ярьдаг залууг ор тас мартсан даа. Хєєрхий. Одоо тэдний ангийнхан хаана юу хийж явдаг бол...
Гэнэн хонгор залуу насаа гэж. Тэр vед чинь дєнгєж 18, 19-тэй л байлаа шvv дээ. Тэгсэн одоо...

Tuesday, August 07, 2007

Сармисны ид шид

Бринтанийн эмийн мэргэжилтнvvд эрvvл ч атугай єдєрт 5 гр сармис хэрэглэж байгаарай гэж хэлдэг байна. Тєвдийн дээр vеийн эмч нар хvний биеийг залуужуулах ид шидтэй мєнхийн усыг эрсээр цорын ганц тvгээмэл эм болох чухамхvv сармисыг хэрэглэх жор дээр тогтоцгоосон юм байна. Орчин vеийн эмч нар ч тэдэнтэй санал нийлдэг. Ямар ч атугай биеийн чалхыг сайжруулан, организмын дархлалын хvчийг сайжруулдаг нь нэгэнт тогтоогджээ. Тэгвэл сармисны хандыг хэрхэн бэлтгэх вэ? Бэлдэж ядаад байх юмгvй.
350 гр сармисыг сайн угаагаад жижигхэн болтол хэрчиж модон халбагаар модон тавганд нухаарай. Тэгээд 200 гр нухашныхаа талаас авч шилэн юм уу вааран саванд хийж 96 градусын 0,2 гр спиртээр зайлаарай. Хий орохгvйгээр таглана. Ёроолд нь их шvvс тунадаг учраас тэрнээс авч хэрэглэнэ. Тэгээд єнєєх шилэн сав юм уу ваараа харанхуй сэрvvн газар 10 хоног дараад гаргаж ууна. Тэгэхдээ 10 хоносны дараа нєгєєх спиртэнд ууссан сармисны уусмалаа хэдэн давхар зузаан даавуугаар юм уу марлиар шvvгээд сайн базаж бас 2-3 хоног байлгаарай. Ингээд нэгэнт бэлтгэсэн хандаа єдєрт 3 удаа хоол идэхээс 20 минутын ємнє 1-15 дуслаар 50 гр орчим хvйтэн сvvтэй ууж байвал тун зохимжтой. 11 дэх хоногоосоо мєн л хоол идэхээсээ ємнє єдєрт 3 удаа сvvгээр даруулан 25 дуслаар уугаарай. Энэ тєвєгтэй байдаг уу гэсэн асуулт гарч ирнэ. Сармисны хандыг ингэж хэрэглэх нь организмыг илvvдэл єєхний нэгдлээс цэвэршvvлэхэд тус болж єдий тєдий чухал бодисын солилцооны явцыг илvv зохистой болгож бидний цус гvйх судсыг улам уян зєєлєн болгоно. Ингээд ч зогсохгvй ийм ханд нь зvрхний шигдээс зэрэг судасны хатуурлыг шахан зайлуулдаг ач тустай юм. Ийм эмчилгээг дагалдан нvдний хараа сайжрах бєгєєд тvvний ач тусыг хэлэлтгvй ойлгоно биз ээ. Сармис спирт хоёрын аль аль нь манайд элбэг олдоно. Дор бvрнээ туршаад vзээрэй. Эрvvл мэндэд тустай энэ зvйлд цагаа хайрлах хэрэггvй биз ээ.
Танд эрvvл энхийг хvсье.

Monday, August 06, 2007

Ус чандмань эрдэнэ

Монголчууд усыг чандмань эрдэнэ гэж дээдэлдэг уламжлалтай. Энэ нь ус хvний биед ямар ашиг тустайг танин мэдсэний илэрхийлэл юм. Бидний євєг дээдэс байгаль дээрх усны чанар, ач тусыг эртнээс танин мэдэж, булгийн усыг дээд сайн, голын усыг дунд зэрэг, нуурын усыг бохир муу хэмээн зэрэглэж, амьдрал ахуйдаа ялгаатай хэрэглэсээр иржээ. Мєн булгийн ус, худгийн ус хоёрыг "хатуу ус", голын ус, хурын ус хоёрыг "зєєлєн ус" хэмээн ялган vздэг байжээ. Бургилан гарч байгаа булгийн ус бол vнэхээр цэвэр цэнгэг, ариун тунгалаг, анагаах увидастай байдаг билээ. Монголчууд эрт цагаас эхлэн ходоод євдєх, шар хєєрєх зэрэг ходоод гэдэсний олон євчнийг булгийн хvйтэн усаар эмчлэн анагаасаар иржээ. Мєн ес эхэлсэн єдрєєс эхлэн 81 хоногийн турш хvйтэн булгийн уснаас єглєє бvр нэг аягыг ууж, бор шарын гэмээ эмчилдэг, зуны адаг сараас намрын адаг сар хvртэл єглєє бvр булгийн хvйтэн усаар толгойгоо шавшиж тархи толгойн євчнєє анагаадаг уламжлалтай байжээ. Тvvнээс гадна хурын усыг "ариун ус" хэмээн дээдлэн vзэж хоол ундандаа хэрэглэдэг байсан байна. Тэгэхдээ борооны уснаас намрын борооны усыг, цасны уснаас єндєр уулнаас хайлан буусан усыг илvvд дээдлэн vзэж, шvvн тунгааж, ширгээн буцалгаж бадгана, гэдэс ходоодны євчнийг засдаг байжээ.
Хуучны ном судруудад усны эмчилгээний чанарын талаар дурдсан зvйл олон байдаг байна. Жишээ болгож заримыг дурдвал:
-Булгийн хvйтэн ус нь толгойн євчин, цусны євчин, шар євчинд сайн.
-Худгийн ус нь шар євчин, цусны євчин, шvдний євчинд сайн.
-Хурын уснь зvрхний халуун, цайвар хаванд сайн.
-Голын ус нь цанх євчинд тустай гэх мэт.
Мєн зарим номд
-Хоолны ємнє ус уувал хатингар болно
-Хоолон дээрээ ус уувал мах мариа тэнцvv болно
-Хоолны дараа ус уувал мах мариа нэмэгдэнэ
гэж дурдсан байдаг байна.
Мєн хатгаа авч халуурсан хvнийг шагайгаар нь татсан хvйтэн усанд яг нэг минут зогсоогоод гарангуут нь ноосон оймс ємсгєн, 15 минутын турш єрєєн дотуураа тvргэн тvргэн алхуулаад, дараа нь унтуулах арга байдаг ажээ.

Friday, August 03, 2007

Бассейн


Єнєєдєр бямба гарагт охины маань цэцэрлэг дээр хvvхдvvдийнхээ бассейнд хэрхэн сэлж байгааг эцэг эхэд нь тайлагнах арга хэмжээ боллоо. Сэлэх ч гэж дээ, тэдний шилбээр шахуу татсан усанд зvгээр л сэрvvцэж тоглодог юм. Энэ нь японы яг халууны улирал болох 7-8 сард цэцэрлэг, бага дунд сургууль нь ингэж бассейнд ордог юм байна лээ. Хар багаасаа ингэж байгаа улсууд сэлнэ гэж vзvvлж єгнє дуу.

Би єнєєдєр охиноо бассейнд хэрхэн ордгийг нь харлаа. Хальт атаархлаа. Би бол багадаа юyн бассейн. Монголд байхдаа нэг ч удаа орж vээгvй. Энд ирээд тоотой л орж vзсэн. Багадаа бол голын усанд л шумбадаг байлаа шvv дээ. Сэлж бол чадахгvй, vнэн аймхай хvн байгаа юм би.

Эмчийн vзлэг

Єчигдєр манай ажлынхан албан ёсоор эмчийн vзлэгт орлоо. Цээжний зураг, шээсний шинжилгээ, хараа, сонсгол, жин, єндєр, даралт гээд ерєнхий зvйлээ шалгууллаа.
Жилд нэг удаа тєрийн албан хаагчид нь албан ёсоор эмчийн vзлэгт ордог юм байна лээ. Би ирээд 3 жил болсон гэхээр энэ удаагийнх 3 дахь удаагийнх юм байна.

Хараа энд ирээд муудсан. Холын хараа. Энд чинь хаашаа л харна байшин, алсын, холын зvйл харна гэсэн ойлголт байхгvй. Тэгээд дээрээс нь єдєр бvр PC ширтээстэй. Гэртээ ирээд бас ширтээстэй. ТВ vзээстэй. Арга ч vгvй байх.

Энд ирснээсээ хойш жин 8 кг нэмсэн. Сvvлийн vед жин хасаж байгаа. Нууц нь оройн хоолны дараа доод тал нь 30 минут алхаж... Бас beer энэ тэр уухаа больсон. Хааяа л нэг ууж байгааг эс тооцвол. Эхэндээ ч энд тэндэхийн party дээр очоод доод тал нь 3 гурушик beer уудаг байсан юм. Одоо хашир эгч болсон, эхний удаад ёс болгоод амсана, дараагаар нь ус энэ тэр уугаад л. Хvмvvс миний томоожсоныг гайхаад л...

Єндєр ч мэдээж хэвээрээ. Єсдєг бол сайхан л байна. Хэ хэ.

Бyсад шинжилгээний хариуг vзээд эмч гайгvй байна гэсэн. Яaмай даа.
3 жилийн ємнєх жиндээ хvрчихвэл ч 8 сар сэтгэл єєрєг эхэлж байна шvv. Эрхэм блогчдыгоо бас сэтгэл єєдрєг байгаа гэдэгт гvнээ найднам.

Thursday, August 02, 2007

川の流れのように

Японы алдартай дуучны дуулсан нэгэн дууг оруулъя. Гэм нь дуучин нь нас барчихсан.

作曲:見岳(みたけ)章(あきら)  作詞:秋元(あきもと)康(やすし)
歌:美空ひばり



知らず知らず 歩いて来た
細く長い この道
振り返れば 遙か遠く
故郷が見える

凸凹道や
曲がりくねった道
地図さえない
それもまた 人生

ああ 川の流れのように
緩やかに
いくつも 時代は過ぎて

ああ 川の流れのように
とめどなく
空が黄昏に 染まるだけ

生きることは 旅すること
終わりのない この道
愛する人 そばに連れて
夢探しながら

雨に降られて
ぬかるんだ 道でも
いつかは また
晴れる日が来るから

ああ 川の流れのように
穏やかに
この身を 任せていたい

ああ 川の流れのように
移りゆく 季節 雪解けを待ちながら

ああ 川の流れのように
穏やかに
この身を 任せていたい

ああ 川の流れのように
いつまでも 
青いせせらぎを聞きながら

Monday, July 30, 2007