Tuesday, August 07, 2007

Сармисны ид шид

Бринтанийн эмийн мэргэжилтнvvд эрvvл ч атугай єдєрт 5 гр сармис хэрэглэж байгаарай гэж хэлдэг байна. Тєвдийн дээр vеийн эмч нар хvний биеийг залуужуулах ид шидтэй мєнхийн усыг эрсээр цорын ганц тvгээмэл эм болох чухамхvv сармисыг хэрэглэх жор дээр тогтоцгоосон юм байна. Орчин vеийн эмч нар ч тэдэнтэй санал нийлдэг. Ямар ч атугай биеийн чалхыг сайжруулан, организмын дархлалын хvчийг сайжруулдаг нь нэгэнт тогтоогджээ. Тэгвэл сармисны хандыг хэрхэн бэлтгэх вэ? Бэлдэж ядаад байх юмгvй.
350 гр сармисыг сайн угаагаад жижигхэн болтол хэрчиж модон халбагаар модон тавганд нухаарай. Тэгээд 200 гр нухашныхаа талаас авч шилэн юм уу вааран саванд хийж 96 градусын 0,2 гр спиртээр зайлаарай. Хий орохгvйгээр таглана. Ёроолд нь их шvvс тунадаг учраас тэрнээс авч хэрэглэнэ. Тэгээд єнєєх шилэн сав юм уу ваараа харанхуй сэрvvн газар 10 хоног дараад гаргаж ууна. Тэгэхдээ 10 хоносны дараа нєгєєх спиртэнд ууссан сармисны уусмалаа хэдэн давхар зузаан даавуугаар юм уу марлиар шvvгээд сайн базаж бас 2-3 хоног байлгаарай. Ингээд нэгэнт бэлтгэсэн хандаа єдєрт 3 удаа хоол идэхээс 20 минутын ємнє 1-15 дуслаар 50 гр орчим хvйтэн сvvтэй ууж байвал тун зохимжтой. 11 дэх хоногоосоо мєн л хоол идэхээсээ ємнє єдєрт 3 удаа сvvгээр даруулан 25 дуслаар уугаарай. Энэ тєвєгтэй байдаг уу гэсэн асуулт гарч ирнэ. Сармисны хандыг ингэж хэрэглэх нь организмыг илvvдэл єєхний нэгдлээс цэвэршvvлэхэд тус болж єдий тєдий чухал бодисын солилцооны явцыг илvv зохистой болгож бидний цус гvйх судсыг улам уян зєєлєн болгоно. Ингээд ч зогсохгvй ийм ханд нь зvрхний шигдээс зэрэг судасны хатуурлыг шахан зайлуулдаг ач тустай юм. Ийм эмчилгээг дагалдан нvдний хараа сайжрах бєгєєд тvvний ач тусыг хэлэлтгvй ойлгоно биз ээ. Сармис спирт хоёрын аль аль нь манайд элбэг олдоно. Дор бvрнээ туршаад vзээрэй. Эрvvл мэндэд тустай энэ зvйлд цагаа хайрлах хэрэггvй биз ээ.
Танд эрvvл энхийг хvсье.

11 comments:

  1. Anonymous8:46 PM

    Баярлалаа. Яаж хандлах тухай хайж байсан юм. Сайн гэнэ лээ шүү.

    ReplyDelete
  2. Anonymous8:58 PM

    би дээхэн сармис идчихээр амнаас үнэр нь салахгүй үнэр гардаг болохоор сармисанд их дургүй байж билээ тэгээд идэхээ байсан тэгсэн энд тэнд телевиз номноос чухам л сармис л ер нь шилдэг эм сармис идсэн байхад өвчин бараг л тусахгүй гээд сармисны ач тусын талаар их гарч байнаа тэгээд яахав хөгшин нь биенд нэн тустай гэхээр л өдөр бүр хоолондоо сайхан нунтаглаад тааруулж хийгээд иддэг болсон.

    ReplyDelete
  3. Миний хувьд сармисыг ханиаданд л хэрэглэдэг юм. Харин ийм ихээр эрүүл мэндэд тустайг сая л мэдлээ. Баярлалаа үнэтэй зөвөлгөө бай. Эрүүл биед Саруул ухаан оршидог бусуу хэхэ.

    ReplyDelete
  4. Anonymous7:31 AM

    Sempai heregtei medeellee taviad ehelchihsen uu. Hoolnii jor bval taviarai ;)

    Sarmis, songinond bi uneheer durgui sh dee. Bas haluun nogoo bn. yana daa.

    ReplyDelete
  5. Хөөе, нөхөөр. Хулгана дээр туршсан юм уу? Наад жороо.

    ReplyDelete
  6. Zaya: tnx

    Voctory: taaruulj idvel gaigui ee. daraa ni shudee saihan ugaagaad l bh heregtei.

    Turuu: timm shuu. Saruul uhaan orshino.

    Misty: uu yahav gants negees ni oruulah sanaatai...

    Amaraa ah: yanaa turshaagui sh dee. minii umnuus neg ni turshaad uguurei.plz.

    ReplyDelete
  7. Anonymous6:26 AM

    Сармисны хувьд яах аргагүй цусан дахь холестрины хэмжээг багасгаж өгснөөрөө зүрх судас болон артерийн даралт ихдэх өвчнөөс сэргийлж өгдөг. Холестрин гуай л судас хатууруулаад байгаа юм шүү дээ. Нөгөө талаар та дурдсанаар сармис иммуномодулятор буюу биеийн эсэргүүцлийг дэмжиж мундаг эрч хүчтэй болгож өгч байгаам. Би сармисны ханд бэлдэх аргыг мэдэхгүй байсан, та их хэрэгтэй юм бичсэн байна, их баярлалаа. Бас тэр жаахнаа мэдэхгүй цор цор гэдэг хүүхдүүд бол монгол улсын эмгэнэл. Манай монгол хүүхдүүд массаараа юм мэдэхгүй байж их зантай болчихсон. Би оюутан байхдаа дунд сургуулиудад эрүүл мэндийн хичээл сайн дураараа заадаг байсан юм. Тэгсэн тэдний асуудаг асуулт нь шүдээ зөв угааж чадахгүйм байж секс энэ тэр гэж асуудаг. Бүр уур хүрмээр.

    ReplyDelete
  8. Секс гэснээс сармис с..кс хийхэд чалх сайжруулдаг гэж сонссон юм байна.

    ReplyDelete
  9. Шүдээ зөв угааж сурах, нөхөн үржихүйн талаар зөв мэдээлэлтэй байх хоёр аль аль нь заавал мэдэж байх, мэддэг хүнээс нь асууж байх ёстой асуулт гэж боддог шүү.Цоом зочны сэтгэгдлээс ингэж бодогдож байна. Харин бичлэгтэй холбоотой нэг юм асуухад сармисаа сайтар нухаж бэлдчээд талыг нь савандаа хийгээд спиртээ нэмнэ гэсэн байна л даа. Үлдсэн талыг нь яах тухай хайгаад байсан алга байх шиг байх юм. Талыг нь яах юм бол? Хэд хоноод дээрээс нь нэмээд байх юм уу эсвэл? Би бас сармисны ид шидийн тухай сонсоод аптек-аас сармисны капсул бэлдмэл баахныг аваад ууж байснаа капсул нь ходоодонд ороод ер нь юу болдог юм бол гэж гайхаад больчихсон- Бүр өглөө гарахдаа аягатай усанд хийж орхиод орой ирэхэд ууссан байх нь уу гээд үзсэн чинь тэр чигээрээ байж байсан. Ер нь энэ капсул хэлбэрийн витамин, янз бүрийн юмнууд эрүүл мэндэд ямар нөлөөтөи байдаг юм бол? Мэдэхгүй биз хүмүүс ээ?

    ReplyDelete
  10. 0,2 gr spirt gej uu? 200ml bish uu? arai ih spirt ormoor ym, ugui yu? ta heleed uguuch, hiij heregleyee :)

    ReplyDelete
  11. Anonymous10:35 PM

    Chih uervsed yanginad em uuj nolohgui bsa. Heden hums sarmis mahtai holij ideed shulund hiij ideed nam untsan. Ugluu n chihni yanginah n alga boloood hooloin zoviur bagssan bsan. Yag l antibiotik shig uilchilgeetei. Tehde antibiotik bish. Teher min darhlalyg mash hurdan sain sergesen uu? Hanialgah ch bagasaaad nus ch tatraad ..Uneheer shutsen. Em uuj bolomgui uyed jinhene Avragch ed sarmis l bna gedgiig medsen

    ReplyDelete