Monday, October 15, 2007

Урт наслахын нууцаас

Мэдээж бид єндєр насалж, vр хvvхэд, ач гучаа тойруулаад бужигнаж суухыг хvсдэг шvv дээ. Монголчууд бидний дундаж наслалт тийм ч урт биш, эмэгтэй хvний дундаж наслалт 65, эрэгтэй хvний дундаж наслалт 63 гэж уншиж байсан юм байна. Харин япончуудын дундаж наслалт эрчvvд нь 78, эмэгтэйчvvд нь 85 гэсэн. Бид яагаад урт насалж болохгvй гэж. Генетикийн хувьд хvн 120 хvртэл наслах боломжтой гэж vздэг юм билээ. Эрчvvд эмэгтэйчvvдээс 5-10 жилээр бага насалдаг болох нь судалгаанаас харуулдаг бєгєєд, эрчvvд ялангуяа идэж буй зvйл, хєдєлєгєєндєє бага ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэй юм шиг. Эрvvл энх, урт удаан наслах нь гагцхvv эмнэлгээс шалтгаалдаггvй. Харин таны амьдрах ухаан, амрах ухаан, хєдєлгєєн, хооллолт гээд хамгийн энгийн ойлголтыг хэрхэн хэвшvvлж сурснаас шалтгаална. Эрvvл байх, урт наслахын тулд баримтлах зарчмуудаас толилуулъя.
1.Цадталаа бvv ид. Хоолонд битгий шуна. Хvнд 2500 к.калори хэрэгтэй гэдэг ч 1500-аар л хязгаарла. Ингэснээр та эд эсийнхээ ачааллыг зохицуулж, идэвхитэй байдлаа бvрэн хадгалж чадна. Биеийн эд эс хурдан шинэчлэгдсэнээр бие организм байнга євчинд нэрвэгдэж байдаг юм. Тийм ч учраас их ч биш, бага ч биш тааруулан хооллож сур.
2. Таны хэрэглэж байгаа хоолны жор, хольц хачир насандаа тохирсон байх хэрэгтэй. Тухайлбал 30 настай эмэгтэй хvн vхэр, хонины элэг, жимс, самрын зvйл идвэл vрчлээ мєддєє суухгvй. 50-иас дээш насныханд кальци оролцсон хоол хvнс хэрэглэвэл яс болоод зvрхийг хэвийн байлгахад тустай. 40-єєс дээш насны эрчvvдэд цагаан идээ болон бєєрийг хоолонд хэрэглэж бай. Энэ нь стрессийг сааруулах сайн талтай.
3. Єєртєє тохирох ажил эрхэл. Ажил хийдэггvй хvн ажил хийдэг чацуутнуудаасаа 5 насаар ах юм шиг харагддаг байна. Ер нь нийгэм судлаачдын судалгаанаас vзэхэд хєгжим судлах, гvн ухаан судлах, уран зураг сонирхолох нь залуужуулах увидастай.
4. Амьдралынхаа ханийг зєв сонго. Хайр дурлал, нинжин сэтгэл таныг хєгшрєхєєс сэргийлж чадна. Та долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орвол даруй 14 насаар залуужина гэдгийг судлаачид тогтоожээ.
5. Єєрийн гэсэн санаа бодолтой бай. Ухамсартай амьдарч байгаа хvн дарамтад тєдийлєн єртєхгvй. Урсгалаар идэвхигvй замнагч л vргэлж дарамтад орж байдаг шvv дээ.
6. Хєдєлгєєнтэй бай. Єдєрт спортоор наймхан минут оролдоход л амьдрал чинь хэдэн жилээр уртсаж байна гэсэн vг. Хєдєлгєєнд ялангуяа 30 наснаас хойш боловсролт нь саардаг єсєлтийн дааврууд чєлєєлєгддєг.
7. Сэрvvн орчинд унтаж бай. 17-18 хэмээс илvvгvй температyрт унтаж сурвал залуу тєрхєє удаан хадгалж чаддаг нь нэгэнт батлагдсан. Таны хvрээлэн байгаа орчны температyраас организмын бодисын солилцооны шинж тэмдгийн илрэл шалтгаална.
8. Цаг vргэлж єєрийгєє зугаацуулж бай. Єєрийгєє юм бvрээс хязгаарлахыг бvv эрхэмлэ. Зарим vед амьдралын хатуу хvрээнээс гарч бай. Амьдралын єєрийн тогтсон хэм хэмжээг зєрчиж, хаалттай, амтат хэлтэрхий хvртэхийг зарим vед бодож, сэтгэж хийж байгаарай. Энгийн жишээ авахад л шинэ цамц таалагдвал мєнгє гамнах бодлоо орхих хэрэгтэй.
9. Уур уцаараар єєрийгєє бvv дарамтал. Єєрийг тань юу гомдоогоов, хэнтэй маргасан зэргээ зарим vед нуулгvй ярьж бай. Сэтгэлийн шаналгаагаа тайлж чаддаггvй хvн євчинд хялбар нэрвэгдэх буюу хорт хавдараар євдєж болзошгvйг санаж яв. Судалгаанаас vзэхэд ємєн vv євчнєєр євчлєгсдийн дийлэнх нь уур уцаарт єртєгсєд байдаг юм.
10. Тархиа vргэлж дасгалжуул. Yгийн сvлжээ таах дасгал, хамт олонтойгоо тоглож наадах, ухаан бодол шаардсан ямар ч зvйлийг хийж бай. Энэ нь ухааны чадварыг сайжруулаад зогсохгvй зvрхний ажиллагаа, цусны эргэлт болон бодисын солилцоог идэвхижvvлдэг юм шvv.
За эцэст нь танд сануулахад сэтгэл хангалуун, жавхаалаг байх нь урт удаан наслахад зайлшгvй нєлєєлдєг гэдгийг хэлье. Та бvхэнд урт удаан наслахыг ерєєе.
PS: Эхийг "Єглєєний санамж" номноос

18 comments:

  1. Ёстой хэрэгтэй зөвлөгөөнүүд байна.

    ReplyDelete
  2. -Миний нэгэн танил архи огт уугаагүй, тамхи татаагүй. Хоолоо ч тэгтлээ идээгүй, сүү л уудаг байсан. Тэгээд хэд насалсан гээч?
    -Хэд вэ? Лав зуу гарсан байх аа?
    -Зургаан настай байхдаа өөд болчихсон доо хөөрхий.

    Бямбаа дүүгээ эсэргүүцэж ийм онигоо бичээгүй шүү. Зүгээр л урт наслах тухай уншсан чинь санаанд орчихлоо.

    ReplyDelete
  3. Anonymous12:55 AM

    Хаха,гоё онигоо байна шд. Гэснээс тэр 4-р заалтыг хэдийнээс эхэлж хэрэгжүүлж болох вэ??? LOL

    ReplyDelete
  4. Anonymous2:08 AM

    2 зөвлөгөө нэмэх саналтай байна.

    1. Утаанбаатарт бүү амьдар
    2. Эрүүл хүнс хэрэглэ. Хамгийн гол нь хятад ногоо бүү ид.

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. Neeree seruun orchind untah gesnees end ih haluun uyed untah gej yostoi "mailna" shdee. Manai hun bol dulaahan huchij ireed l untah durtai. Tsusnii ergeltend sain ene ter geed l. Bi bol ch bardaggui ee, hunjliig tiireed l hayaj baigaam chini.
    Ugiin suljee gesnees Sudoku-d ih hobbytoi shd. Za tegeed duugiinhee helsneer javhaalag baihiig dandaa ermelzeh bolnoo. Bayarlalaa. Goyo zuvlulguu oruulsand

    ReplyDelete
  7. Нэмж хэлэхэд монголчууд идэж буй хоол тэжээлийн баланс гэж огт байхгүй, нөгөө л мах, гурил, архи. Балансгүй хоол тогтмол хэрэглэснээс аажим аажимаар хүнд өвчлөлд хүрч байгаагаа мэдэрдэггүй, нэг л мэдэхэд найдваргүй өвчин туссан байдаг. Иймд тогтмол эмнэлгийн үзлэгт орж занших хэрэгтэй мэт. Японууд шиг жишээ нь цусан дахь холестерин 6 сарын өмнөхөөс тэдээр нэмэгдэж, дотор өөх тэдэн хувь буурч гэх мэтчилэн наад захын мэдлэгтэй, түүнийгээ тогтмол хянаад явж байвал ямарч өвчнийг эхлэлийн шатанд эмчлэх боломжтой гэж бодож байна. Ер нь урт наслахад эрүүл, баланстай хоол хэрэглэх, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, өдөр тутмын амьдралдаа тогтсон дэг журамтай байх, стресээ тайлж чаддаг, стрес багатай амьдрах нь гол нөлөө үзүүлдэг гэдэг.

    ReplyDelete
  8. Микагийн шалгаруулдаг шилдэгт орох бичлэг болжээ. Дэлгүүрүүдээр байдаг даа, хоол тэжээлийн балансын тухай гурвалжин, пирамидийн зурагтай. Бямбаа хө намайг бодвол мэргэжил ойр, хэл ус сайтайгаараа түүнийг орчуулаад тавьчихвал дахиад нэг шилдэг бичлэгтэй болох юм бишүү?

    ReplyDelete
  9. Маш сайхан зөвлөгөө байна, япончууд дэлхийд урт наслалтаар нэгд ордог гэж дуулсан шүү, далайн гаралтай хоол хүнсэнд бас нууц байгаад байх шиг байгаа юм. Одоо ч нэг үеээ бодвол Монголд маань төрөл бүрийн хүнс хэрэглээд зөв зохицуулаад яваад байх боломжтой болжээ. Харин өөх тос бага хэрэглэ гэдэг чинь ёстой туйлын үнэн үг байх даа. Бямбуушкадаа талархлаа.

    ReplyDelete
  10. Anonymous4:09 PM

    энэ 10-н зарчмын 8- нь бол яг зохицуулаад болоод байгаан 2--ыг нь нэмээд хэрэгжүүлчихвэл ч би гэдэг хүн чинь 100-гараад балрах байх даа хүн амьтан үхдэггүй ээ гэсэн харин үхдэггүй ээ

    ReplyDelete
  11. нээрээ л бид сайн анхаармаар юм бна.Даана ч урдахаа дийлэхгүй байсаар энэ нас талаасаа илүү гарчихваа хөөрхий

    ReplyDelete
  12. Эмэгтэйчүүд маань урт наслах зөвөлгөөг илүү хүлээж авна даа. Манай эрчүүд чинь өөрсөндөө арчаа сайнгүй хэнэггүй хүмүүс. Эрчүүд маань эрүүл байж эмэгтэйчүүдээс ихийг бүтээх болов уу.

    ReplyDelete
  13. хүн ер нь хэт урт наслах хэрэг байх уу?

    ReplyDelete
  14. Anonymous6:53 AM

    Joke: huniig urt nasluuldag tul ene 10 duremd jaahan joke bichie.

    1. Amtgui hool hiij bai. Tegvel ta ih idehgui.
    2. Hool idehiin omno 1 tsag chemical (himi)-iin hicheel sain uz. Tanii ideh hool bur muu ch yum shig sain ch yum shig sanagdana.
    3. Ajlaa hayaad urlag sudlaach bol. Mansuuraad l yu ch bodohgui divaajind ochson met bolno.
    4. Doloo honogiin 2 han odor ehner (nohor)-teigee hamt unt. Urgelj untval 2-s iluu yum bolj magadgui.

    5. g.m-r ta nar urgeljluuleree. Bi odoo ooriinhooroo baihaar oor ajlaa hiilee.

    ReplyDelete
  15. Anonymous10:06 AM

    chi telmengees aigaad uheh gej baina uu????

    ReplyDelete
  16. Meesh: comment tnx.

    Amaraa ah: onigoo bichsend tnx.

    Mulanka: 4-r zaaltiig tsag ni ireheer heregjuuleerei. lol...

    Erdenebolor: orchin tsagt bol ih l tohiromjtoi 2 zuvluguu bnaa.

    Puuj: jpnchuud ch haayaa het eruul menddee anhaaraad bh shig sanagddag shuu. gehdee l naad zahiin yumaa medej bdg ni tun dajgui. za ter delguur horshoond bdg zuiliig tegj bgaad neg orchuulj taviyaa. huseltiin daguu.

    Ganaa_bj egch: tegeerei, urgelj javhaalag bgaarai. bas nuhuruu seruun orchind untaj surgaarai.

    Telmenuushke: dalain garaltai urgamald neeree ih yum bnaa. mgld ch ug ni yanz yanz nogoo orson , tarialdag bolson bna lee. china-s orj irsen ni ch Erdeeneboloriin heldgeer idehgui bh ni deer. jpnchuud hurtel china nogoog hereglehgui gedeg yum bilee. suuliin ued china-n buh yumnaas l hor ilreed bna gesen.

    Victoryshka: zugeer sh dee. 100 nasalj zurgaadai tayag tulaarai.

    Bumaa ah: yu gej oroitohov. bid ch odoo hugshirluu gej bododj bolohgui shuu. jpnchuud dunguj 50tai, dunguj 60 tai gej yaridag. tegeed ch er hun chin 40 hurch bj jinhene amidral ni eheldeg gedeg biz dee.

    Zaya: chinii heldeg zuv shuu. emegteichuud yumiig iluu uurtei tustaigaar ni huleej avdag. erchuud uursudduu archaa muutai. emegtei hun derged ni ugui bol ted nasnaasaa ert haliad odoh ulsuud.

    Hundaga: hun gedeg amitan chin tsagaa tulahaar amidrald ih hairtai gej bgaam daa.

    Anony: joke bichsend tnx. gants neg ortoi yum bna sh dee.

    Anonymous: bi yaagaad Telmenees aih gej??????

    ReplyDelete
  17. bi lag hun ailgadag mangas shuu arrrr..., gesnees humuusee ingej hunii nereer bitgii ene saihan blog uudiig yairan bolgo l doo guij baina. haalttai maalttai blog n nadaar duusag hehe. byambuushka blog oo haaj bolohgui shuu. zugeer l tohiruulga deeree setgegdeluudiig uuruu unshij baij zuvshuurdug bolgochih. good luck!

    ReplyDelete
  18. Дөрөв дэх нь эргэлзээтэй л юм.
    Аваагүй байхад авгай сайхан
    Алаагүй байхад үнэг сайхаан
    гэж...

    ReplyDelete