Wednesday, January 30, 2008

Дээдэс

Элэнц хуланцаа чи харанхуй бvдvvлэг гэж голох учиргvй
Эмээлт морин дээрээ тєрж, энэ л чигээрээ ган шиг хатаагдсан
Эцэг тэнгэрээ шvтдэг тэнгэрлэг соёлтой дээдэс байж
Эх дэлхийгээ хайрладаг байгальлаг соёлтой єтгєс байж
Булаг усандаа буртаг халдаалгvй сахиж
Буурал хангайдаа бузар шингээлгvй хамгаалж
Тєрсєн єлгийг чинь ариун дагшнаар нь хадгалж
Тєрєлх биенд чинь тэнгэрийн тамга тавьсан дээдэс байж
Молор эрдэнээр монгол vсгээн сийлж
Морин хуураар ертєнцийн учрыг єгvvлсэн
Алтан vсгээр шаштир юугаан туурвиж
Ашид орших тєрєлх нутгаа хар сvлдээрээ хамгаалсан
Саруул ухаант, ариун журамт эгэл хvмvvс байж
Сар нартай хорвоод заяасан сайхнаас сайхан дээдэс байж
Аугаа дэлгэр дугуйлжин байгальд торнисон
Амьдлаг, хєдлєнгvй дугуй соёлтой дээдэс байж!

Энэ шvлгийг уншаад нэг зуйл дээр хараагаа тогтоосон нь "байгальлаг, амьдлаг" гэсэн vгс болно. Тэнгэрлэг гэдэг vг байгаа ч урд нь нэлээд сонсож байсан болохоор дасчихсан ч юм уу, уншаад нэг их юм бодсонгvй. Харин хаалтанд хийсэн 2 vг урд нь нэг их сонсоод байгаагvй болоод ч тэр vv, дасаагvй болоод ч тэр vv нэг сонин санагдаад байнаа. Сvvлийн vед бас эмэгтэйлэг, эрэгтэйлэг єєр юу ч билээ дээ хэлж дасаагvй vгс их гарах болсон байна лээ дээ. Нэг бодлын зvгээр ч юм шиг...

5 comments:

  1. neeren ene "lag" "leg" geed ugnuudiin tuhai hen bilee neg n blog too deehni bichij baisan sanagdaj baina. "lag" geed nemchihvel ih l goy sonsogddog yum bilee.
    avyaslag
    uhaalag
    tsarailag g.m.
    Hel hugjinu gej bas neg yum baih yum. Shineer ug turuud l, terniihee hajuugaar huuchin ugnuud hereglegdehee boliod l.

    ReplyDelete
  2. manai Baymbaa bol jinhene
    avyaslag
    tsarailag
    uhaalag
    emegteileg
    bas tegeed zolboolog busgui dee.

    Goyo shuleg bainaa. Ih taalagdlaa...

    ReplyDelete
  3. Тийм шүү. Бид өнгөрсөнөө муулж, бүгд л муу, социализмын үлдэгдэл, консерватив, хуучинсаг энэ тэр гээд эрх чөлөөг эрхэмлэсээр байтал одоо ямар болчихов доо.. Өнгөрснөөсөө сайныгаа чирч аваад шинээс ч бас мууг нь орхиод явбал зүгээрсэн. Цоо шинэ хужаа жинсэн өмднөөс 5 6 жил өмссөн wrangler маань илүү байдаг шиг...

    Мухар сүсэг, яасан яасан нүгэл энэ тэр гээд л... уг нь бол лус савдагтаа итгэж, уул усныхаа чулууг хүртэл дээдэлж, усандаа сүү дусаалгүй ирсэн байгаль маань сүүлийн хэдхэн жилийн дотор юу л болоод байна даа.. Баахан л уурхай. ..

    Дэндүү туульшруу ард түмэн юмаа. Нэг нь эрх чөлөө гээд нэг юм заагаад өгчихсөнөөс эрх чөлөө гэдгээ юу болох, хаана хязгаарлагдахыг ч ялгалгүй, шинэ бүхэн сайн сайхан, хуучин бүхэн муухай эсвэл төр засаг буруутай гэж өөрсдөөсөө бурууг зайлуулж, өөрөө толгойгоо илүүлж гэдсээ илж хэвтэж байх ёстой мэт ихэнх нь л сэтгэцгээгээд (би ч орноо) байгаа болохоор яалтай ч билээ...

    ReplyDelete
  4. heh, stylerheg gej bas anh sonsood aan gej angaigaad l ongorch baiv, heh

    ReplyDelete
  5. Anonymous10:05 AM

    [b]Чего все радуются.. Сочи-2014.. я не знаю на что завтра водку купить,
    а представьте сколько она будет стоить в 2014 году! [/b]
    Общество Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
    Меня удивила например это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Национальность и секс: взаимосвязь и особенности [/url]" - Канечно вы можете найти и для себя много интерестного
    Ну а однако лучшее лекарство через скуки это анекдотец.
    [url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/c41c918470b6af4c03d94c70acf9755a.jpg[/IMG][/url]

    ReplyDelete