Wednesday, March 12, 2008

Єшєє

Монгол улсын Тєрийн шагналт зохиолч П.Пvрэвсvрэн

Єшєє

Эргэн тойрон би харанхуй. Бид хоёрын асаасан бяцхан тvvдгийн дєл vе vе цорвосхийн тэр их харанхуйг тvлхэн хєєж хааш хаашаа арваад алхам хэртэй ухарснаа дєл намжихад єнєєх харанхуй хэдхэн алхамд тулан ирэх бєлгєє. Тушиж холбосон 3 морь минь гэрэлд нэгэнтээ тодрон харагдсанаа тєдхєн харанхуйд залгигдах мэт vзэгдэхгvй болно.
Євєн Зэмбээ хааяа нэг шаваг, тэсэгний хожуу гал руугаа чулуудан мах шарж суув. Тvvний армаг тармаг сахалтай vрчлээт нvvр, галын гэрэл ихсэхэд тэнэс хийх шиг болон хvрэн туяа татсанаа, дєл буурахад дахиад л vрчлээ болгоноор нь харанхуй орогнох шиг харлан баргар сvртэй болох ажээ.
Би тvvдгийн нєгєє талд тохмоо дэвсэж хажуулдан хэвтээд євгєний vе vе хувирах царайг ажиглан "тvvдгийн дэргэд" гэдэг зураг зурахсан гэж бодож байлаа. Зэмбээ гуай бууны сvмбэний vзvvрт хатган шарж болгосон махаа мойног бvдvvн хуруугаараа чимхэн мулталж хавтгай чулуун дээр тавин тос шvvс болсон эрхий долоовроо долоогоод дахин нэгийг хатган шарж суув. Намар эртний шєнє дулаахан. Гандаж байгаа агь, таанын vнэр хурц анхилам, шєнийн намхан тэнгэрт тvм буман одод яралзаж "эр хvний жаргал эзгvй хээр" гэсэн vг сэтгэлд орж ирнэ. Хааяа нэг хээрийн шувууны бvдэгхэн дуу, морьдын тургих, шарж байгаа махны сажигнахаас єєр чимээгvй. Бид хоёр ч эзгvй хээр хэд хоногийн ярих юмаа дуусгасан улсын ёсоор дуугаралгvй, євгєн махаа шарж, би бодолдоо автан хэвтсэн юм. Говийн хужир тойром загийн шугуй, хялганат тал бутат хєндий, хадат ааргаар бид хоёр гурав хоног тэнэв. Би хэмээх нэгэн бол Уран зургийн дээд сургуулийн ангийн оюутан "Их говийн vзэсгэлэн" гэдэг байгалийн цуврал зураг зурж диплом хамгаалах санаатай энэ нутагт ирж ил цагаан сэтгэлтэй, элдэв сониуч зангvй Зэмбээ гэдэг євгєнийг дагуулан гарсан юм. Єдєрт хэд хэдэн судалбар, таталбар хийдэг байв. Євгєн миний зурахыг эхэндээ их л сонирхон хардаг байсан бол сvvлдээ нэг их тоохоо болив. Єчигдєр нэг тойрмын захад хэдэн алдуул тэмээ зогсож байгааг зурж суутал миний зурсныг байж байгаатай нь ээлжлэн харж харж,
-Хvv минь чи жижигхэн цонхоор нь нэг шагайж vзээд л товч дарахад алив юм байгаа л янзаараа єнгє зvстэйгээ хvртэл гараад ирдэг нэг авраадтай (аппарат) болооч. Тэгвэл ингэж зогсохгvйсэн дээ. Тийм авраадийг би шинжилгээнийхэнд газарчилж яваад vзсэн юм. Миний зургийг хvртэл татаж єгсєн гэж билээ.
-Миний зураг тэр аппаратны зурагнаас дутуу байна уу гэж тоглоом болгон асуусанд
Євгєн сахлаа илэн нvдээ онийлгон намайг харж байгаад
-Чи сайн л зурах юм. Гэхдээ удаан. Бас зураг чинь цаад юмтайгаа нэг их адилхан болохгvй байна шvv дээ гэж чин vнэнээсээ хэлэв. Юмыг яг л байгаагаар нь vзэж, vнэлж сурсан євгєнд би гэрэл зураг, уран зургийн ялгааг ойлгуулах гэж махран оролдсон боловч амжилт олсонгvй. Євгєн єєрийнхєєрєє зvтгэж:
-Байгаа юм байгаагаараа л дээр. Жишээ нь энэ тойрмыг vгvй болгочихвол Бор тойрмын булан гэдэг нэр бас л vгvй болно биз дээ гэсэн билээ.
Зэмбээ гуай махаа шарж дуусаад
-За хєє идээд бай. Би ч vнэрт нь цадчих шиг болов байна гэж эрхий долоовор хёроо долоогоод, тvрvvн буцалгасан хар саахуутай цайгаа ойртуулан модон тагшаа гаргалаа. Би шарсан мах амтархан зажилж, халуун хар цай балгаж суутал аа-а-а уу-у-у гэсэн нэгэн уянгалсан зэвvvн дуу сонсогдов.

No comments: