Wednesday, March 26, 2008

Бяцхан сургааль

Ямар ч юмыг хийж сур
Ядаж хийснээ хэрэглэж сур!
Єчнєєн зовж бvтээсэн юм даа гэж
Єєрєє еереесее бvv харамла!
Удаан оролдож бvтээсэн бvхнийг
Удаан хэрэглэдэг албатай бус!
Арван жил бэлтгэсэн зvйлийг
Агшин тєдийд дуусгаж ч болно.
Гуч хоног бэлдэж зэхээд
Гурав хоног наадам хийдэг.
Насанд хvртлээ тєхєєрч яваад
Найр хурим ганцхан хийдэг.
Их ажил болж хийсэн сумаар
Ирмэх тєдийд буудаад дуусдаг.
Зуун цагаар бvтээсэн чvдэнз
3урах тєдийд нvvрс болдог.
Учир иймээс, бэлтгэсэн зvйлээ
Удаан хэрэглэх гэж єєрийгее бvv зовоо!
Єєрийн зэхсэнийг эзний эрхээр
Єєрийгее баясган хэрэглэж сур!
Амьдралыг єгсєн эх орондоо ч бас
Алд биеэ зориулж сур!

1977-IX-28 Р.Чойном /Сvмтэй будрын чулуу, 1990 он, 188-р тал /

5 comments:

Болорхон said...

Надад хэлээд байнаа даа. Зовж олсон мөнгө юм даа гээд л өөрөөсөө нарийлаад хэзээ хэрэглэх гээд байгаагаа мэдэхгүй хойш нь дараад байдаг над шиг хүнд хэлмээр юм байна. Хүмүүс "за, хэзээ үхнэ гэж хадгалдаг юм, юундаа өөрөөсөө нарийлаад байгаан" гээд л тэгдэг гэтэл бас биш юм аа, үр хүүхэд гээч юм байдаг болохоор энэ шүлэг шиг байж чадахгүй юм дөө.

ganga said...

Ganst tohioh amidralaa amidarsan shig amidar geed baigaa yum uu, goyo shuleg baina

Ганаа_бж said...

Saihan shuleg shuu. "Sumtei budriin chuluu"- minii shireenii nom bolood udaj baigaa.

Tsolmon said...

Choinom egel hun bishee,

ZAYA said...

буруу хэрэглэх нь хаашаа юм. Харин зохистой хэрэглэх нь хамгийн чухал байх.
...Амьдралыг єгсєн эх орондоо ч бас
Алд биеэ зориулж сур! сайхан хэлсэн байна шүү.