Tuesday, March 18, 2008

Миний нутгийн чулуу (vргэлжлэл)

Гэхдээ маргааш л гэхэд уулс минь байтугай Улаанбаатар минь ч байхгvй, харь газар очих нь байна, хажууд гадныхан л байна шvv дээ. Найз нєхдєє, нанчилдаж явсан залуусаа, найрлуулж хуримласан бvсгvйгээ, наанадаж ээжийгээ ч орхиод явах нь дээ... Гадаад явна гэдэг гайхалтай юм биш, гарцаа байхгvй зvйлээ золионд гаргаад vлдээдэг, vнэхээр хэцvv зvйл, vнэлээд магтамгvй зvйл. Yvнийг би сайн мэдсэн, vнэтэй юмаа алдаад ойлгосон. Багаасаа найзалсан ангийнхаа охиныг байрныхаа найзтай хуримласныг дуулаад баахан ганцаа уйтгарлаж байхдаа балагт гадаад явснаа зvхэж суусан. Сурчихаад ирнэ гэх сураггvй надаас дvрвээ л биз дээ, сургууль ном суутнууд ярьсаар суухыг завдаагvй надаас цєхрєє л биз дээ. Одоо тэд хvvтэй болоод онц сайхнаар жаргалтай байгаа, орь ганцаар би л харин орой бvрийд ингэж яваа. Хэзээ би хvнтэй суухаа хэрэг болгож ердєє бодсонгvй, хэлсэн бvгдээ биелvvлсний дараа хэнээр ч хэлvvлэхгvй шийдэх байсийм. Улсынхаа хєгжилд нэмэр болж, унхиагvй би суръя гэсийм, ухаантай бvсгvй сэтгэлийг минь ойлгоод уучилж намайг хvлээнэ гэж горьдсийм. Гээд хvсэл минь биелээгvй ээ. Гэр байтугай улсаа хєгжvvлж амжаагvй ээ. Юу тэгтэл намайг даллаад юм бvгдээс хоцроогоод байна даа, vеийн залуус аль хэдийн vрийн зулай vнэрлээд явж байна. Тэгээд л би сэтгэлээр унасан, тэнхээ мэдэн орилмоор байсийм. Бvх зvйлээ эх орондоо зориулж, бvрэн дэлхийд амьдрахыг ухаарсийм. Эрдэм мэдлэг байгаа бол эх нутагтаа л зориулъя гэсийм, эрх биш надаас авах юм бий бол элгэн садан Монголдоо л зориулъя гэсийм. Эхнэр намайг тоогоогvй ч эрдэм ном тоосон юм. Ханьтай болох болоогvй ээ гээд халуун зvрхийг минь чангаасан юм. Гэхдээ надад чулуу байгаа, гэр хvртлээ атгаж байгаа, магад энэ чулуугаан би маргааш єглєє ч аваад явнаа...
Юм гэдэг сонин сон, хэдэн жилийн ємнє дєє. Анх удаа тэгэхэд Америк руу явж байхад ингэж сэтгэл догдлоогvй, инээд хvрээд л онгоц руу орж байсан. Яагаад инээснээ ч мэдэхгvй, ямар ч л байсан би инээсэн л юм даг. Одоо бодох нээ ойрхон явах гэж байгаа юм шиг л огт юм мэдээгvй байж дээ. Гэрээсээ гараад дэлгvvр ороод л гэнэ сэнэгvй буцаад ирэхийн дайны л сэтгэгдэлтэй байсан юмуу даа. Гэхдээ тэр дэлгvvрээсээ 3 жилийн дараа ирнэ гэж зvvдлээгvй л байсийм. Би их явсан даа, над шиг явснаа ярья гэвэл ам зогсохгvй ярих хvн их бий болов уу. Адаглаад Оросоос эхлээд олон газар тоочих нээ. Гэвч сэтгэлийг тэгтэл эзэмдсэн газар олон байгаагvй ээ. Гэр нутаг хоёроос єєр сайхныг би хараагvй дээ.
Олoн газар явснаар ой ухаан сайжирдаг бол одоо би ч тоймгvй ухаантан оддын тоог гаргаад л суугаа. Явсан нохой яс зуудаг, явсан хvн юу зуудаг бол? Гэхдээ л би нутгаа ойлгож гэр шигээ эх орноо хайрлаж сурсийм. Явах нь сайхан ч ирэх нь бvр илvv сайхан. Ирээд хєдєє явах нь илvv юугаар ч зvйрлэшгvй сайхан байсан даа. Сайхан зvйлийн дунд муухайгаан мэдээд саруул шєнийн тэнгэрт одод ширтээд vй тvмэн анивчих гэрлийг vеийнхээ найзуудын гэр гэж бодож байлаа. Хєдєє очихоор л би идэхээ yрьтаж, хийхээ хойшлуулж, тараг айраг, эргvvлсэн тамтаггvй идэгч болдогсон. Аарцтай боов, єрємтэй талх, аагтай цай, сvvнйи амт, айраг эсэх, ааруул хатаах, аяа бас сархад нэрж, сайхан буурлын яриаг шєнєжин сонсох... Дэндvv их ажлаа дэргэдэх намайг оруулалгvй, хууч хєєрєх зуураа л хурдан шаламгай хийх... Ажилсаг улсын далбаанд ацан шалаанд орж, юм сураагvй дээ гутарч, юу ч мэдэхгvйгээ ойлгосон... Ойлгох бvртээ би єєрєєсєє ичиж, ойр зуурын юм мэдэхгvй байгаадаа гайхаж, олон зууны єв соёлоосоо тєсєєрч байгаагаа мэдсэнсэн. Огтоос гадны хvн шиг ой той минь ч бvрхэг байгааг мэдэрсэнсэн. Дэлхийгээр хэссэн залуу дэргэдэх соёлоо ч мэдэхгvйд, юу сураад байдагийн гэж юутай ч тэд маань гайхдаг л байх. Магад тэд хэлэхгvй ээ. Манийгаа томд бодоод л хайрлаж хvндэлж суух, хаа газрын соёлыг асууж, сурж л байх. Буянтай тэр улсыг буруу ном хєєж, буцахдаа тvvхээсээн холдсон би даанч удаан даварч дэвэрч ойлгож дээ, дал мєрєн дээр нь дэвхэрч цовхорч єсєж дээ. Эр хvний жаргал эзгvй хээр байдаг гэж хэрхэн мэдэх билээ, хэлж таах ч билээ.
Улаанбааатарын унаган хvv надад уул ус нь жигдэрсэн хєдєє нутаг ойр байдаг даа. Урсах гол, тунгалаг нуур, уудам тал, тал шигээ хvмvvс.
Эгэл жирийн амьдралд эгээрч байх сайхан
Эрдэм номтоны дунд гэгээрч суух сайхан
Ард тvмнийхээ дунд алхаж байх нь сайхан
Алтан нутгийн зондоо vнсvvлж байх нь жаргал
Элгэн садныхаа дунд эрхэлж хэвтэх нь сайхан
Эрдэм ухаант хєгшчvvлд зэмлvvлж байх нь жаргал
Морь унаад давхих мотоциклтай хурдлахаас л жаргал
Адаглаад морь минь надтай
Амь ижилтэй нь сайхан
Талын цэвэр салхинд тасарч унах нь жаргал
Таанын vнэрт агаар нь тамхины утаанаас л сайхан
Єндєр уулсын оройд авирч гарах сайхан
Єргєн уудам нутгаа тэндээс харах жаргал
Єєлєх юмгvй байгаль єнгийн цэцгэнд тонгочиж
Єнє мєнхийн хаадын євлvvлсэн нутагт жаргах сайнаан
Гэхдээ л жаргалын удаан зовлонгийн тvргэн жам эс зам мєр. Нэг л мэдэхэд буцаад явах болж, нэвсийгээд намар ч ирж, байгаль дэлхий єнгєє гандааж, байгаа тєрх минь баясахаа ч мартаж.
Нуугаад яахав дээ би нутгаа л санана
Нулимсаар ч яахав дээ сэтгэлдээ л уйлна
Намрын салхин эсгэрэхэд намар намраар л яаран байдаг
Балчир багын сэтгэлээ сэмхэн гуниж санагалзана
Номын дуу сонсохоор номтой цvнхээ vvрээд
Эрдмийн сургуульдаа яаран ирдэг байсан балчир нас минь
Анги даасан багш минь
Ар євєргvй гvйлдсэн найзууд минь
Хэрсvvжиж томоожоогvй андууд минь
Хэнээр ч тохуурхаагvй нєхдvvд минь
Гээд одоо энэхэн намар гэгэлзэн хvлээдэг урьдынх биш, гэнэн багын минь зантай улиран одож... Ахиад шинэхэн намар ар араасаа ирсэн, аймшигтай нь энэ л намар би ахиад л гадагшаа явах нь дээ. Бvгд л санагдана даа надад, бvртийгээд ээж минь ч vзэгдэнэ. Хvvгээн сайн сур л гэх юм, сайн зvйлийг Монголдоо л сурсан шvv дээ хvv нь. Их ном vз, эрдэмтэй хvн болоорой л гэх юм. Эрдмийн уурхай чинь эмгэд євгєд та нар минь л байсан шvv дээ. Зєндєє сайхныг хараарай л гэх юм, зєрєєд эх орондоо хийгээрэй л гэх юм. Бvгдийг би харсан, бvртгэж хэлээд ч нэмэргvй. Хvний газраасаа илvv нутгийн хєгшид гарамгай байдгийг, хvслэн болсон соёлт ертєнцєєс хvлээж суугаа ээж минь илvv байдгийг, хvрэх газар холдох тусам хvvгийн сэтгэл ойртож байдгийг, хvйтэн євєлгvй дулаахан газарт хучлагатай унтахдаа даарч л байдгийг би vзсээн. Биеэрээ мэдэрсээн. Сайхан инээсэн ялдам хvмvvс нь сархад хvрт сэн ах нараас хуурамч байдгийг, сар байлаа ч од нь харагдахгvй саруулхан шєнє бvvдгэр байдгийг, найрсаг зантай євгєн доктор нь навсгар хувцастай багшаас минь дутуу байдгийг, нар баганадсан том сургууль минь МУИ С-с минь хєндий байгдийг би vзсээн, биеэрээ мэдсээн.
Илvv дутууг ялгадаг болсон би эх орноо ч хайрладаг болсон. Дєрєє харшуулсан дємєгхєн тал, уртын дууны уянгалаг шуранхай, наадмын тогрон дэвжээ, нар хур нь тэгширсэн зуны тэнгэр, хурдан морьдын тєвєргєєн, хуй салхин мэт шуугиан, ар араасаа хєврєх ахмад залуусын дуун, бvх юм сайхан, бvрэн бvтнээрээ ойр, сэтгэлийг vнэхээр хєдєлгєнє, итгэлийг тэгтэл нь татна. Би vнэхээр Монголд тєрсєндєє, молор эрдэнийн энэ оронд ирсэндээ бахархаад ханадаггvй, баярлаад бардаггvй. Єєр газарт тєрсєн бол єєр юмыг л шvтэх байх даа. Єєр нутагт эзэн суугаад єєр тvvхийг л ярих байх даа. Гэлээ гээд манай тvvх маргах нь байтугай маргаангvй vнэн. Хэлэх юм их ч хийх юм их, євгєдийн vлдээсэн єв єєлєх юмгvй арвин. Надад бодох юм бишгvй бий ч болгож бvтээх зvйл тvvнээс их.
Суутан болдоггvй юм гэхэд
Сvргаалийг нь дагасан сурагч нь байя
Эрдэмтэн болдоггvй юм гэхэд
Эх орноон хайрласан эртэлхэг хєвгvvн нь байя
Зориг золбоо хоёр минь
Зорилгыг минь хурцлаад
Зовсон ч би ганцаар зовохгvй
Жаргасан ч би ганцаар жаргахгvй
Зoвбooс зовог, ард тvмэн минь л бvv зовог
Жаргаваас жаргаг ард тvмэн минь л жаргаг

3 comments:

A.Амарсайхан said...

Гэрээ саначихаа юу даа, Бямбаа дүү. Нутагтаа ирээд Улаанбаатарынхаа утаагаар нэг хийморийн сан тавиулчихаад буцахгүй юу даа. Амралт мамралт чинь олдоно биз дээ.

ZAYA said...

Санах нутагтай сайхан шүү.
Нөгөө Түвдүүд шиг хөөгддөг бол яанаа та минь ээ.
Сайхан бичлэг болсон байна.

byambaa said...

nutgaa ch bainga sanadag yum shuu.
suuliin ued bur ch ih.

tuvduud bas l hetsuu bdg yum shig bna lee.