Monday, March 24, 2008

ЗАНАБАЗАР

"Хэдэн зуунд ганцхан гялсхийх суу билэг нь
Хэзээнээс заяатай Монгол тvмнийх байсан!"О.Д

Мэргэн хvн ертєнц дээр амьдарч
Мэлмийд нь єдєр тутмын наран гийж
Санаа бодол нь огторгуй мэт уужирч
Сайхан хvний тєрхийг урлаж байлаа
Мэргэн хvн ертенц дахинаа оршиж
Мэдэрхvйд нь зузаан тив багтаж
Єндєр дээд санаа бодлынхоо ертєнцєд
Єєрийгєє аваачсанаар дахин тєрvvлэв ээ!
Ард тvмнээ бурхан хэмээн урлаж
Амь насаан бурхан тvмэндээ шингээж
Хvн ардынхаа сэтгэл зvрхэнд заларсан
Хvчтэй хvнээ бас "бурхан" болгосон юм
Угаасаа тэр хаан хvн болоогvй
Урлан бvтээхийн суут тэнгэр байсан юм
Ерєєсєє тэр эзэн дээдэс болоогvй
Ертєнц дахины бvтээл туурвил байсан юм
Эдvгээ би ард тvмнийхээ дунд алхахдаа
Энэ хvмvvс л Занабазарын бурхад болохыг мэдрэв
Санаа бодол нь угаасаа уудам монгол тvмэн
Сайхан хvн Занабазараа "бурхан" болгосныг мэдэв!

1983 он.О. Дашбалбар. Шидэт ертєнц I боть

6 comments:

ZAYA said...

Дашбалбарын шүлгүүд үнэхээр үнэн, гүн утгатай шүү. Сонсоогүй шүлгийг сонсгож өгсөн дүүдээ баярлалаа.

Enkhe said...

Энэ шулэг дуу болсон байдаг байхаа! Хөх тэнгэр дуулдаг шиг санагдаж байна.
Би нэхэхээ болиод (бур ч больчиогүй) өөр юм хийгээд байгаа. http://flickr.com/photos/enkhe/
http://enkhene.blogspot.com/

Болорхон said...

Єндєр дээд санаа бодлынхоо ертєнцєд
Єєрийгєє аваачсанаар дахин тєрvvлэв ээ!

Ганаа_бж said...

Urlag soyoliin aguu gaihamshgiig buteesen hun gej boddog.

tumee 33 said...

Hi,busgui.Neg heseg orj irelgui udsan hoiguur zundoo sonintoi baisan bnashd.
Jolooch bolsond bayar hurgye.Za hudlaa daa, nileen dasaad ireheeree hurdnii zamaar l davhiulaad hurchihye gej boddog boldiin bna lee,hehe.za tegeed amjilt husye!

byambaa said...

zaya: teh. zugeeree.

ennkhee: sain medehgui bnaa. chi neeree minii horhoig ih hurgej bna shuu. bi iimerhuu yumand bas l nugasgui. heden tsag ch bsn oroldood suuh bh. tegj bgaad neg barij avnaa. uran buteeld ni amjilt husey.

bolorhon: unen goy heseg shuu.

ganaa_bj:harin tiim.

tumee33: tegeh bhdoo. udahgui tanaid hurdnii zamaar davhiad ochchihoy gejeej magadgui l bh hehe. bayarlalaa.