Sunday, April 13, 2008

Халаасны єрєє 3

Эгч маань нэг єдєр надад хэллээ. "Энэ айлын нєхєр аймаар хvvхэмсэг, эхнэрээ эзгvй хойгуур хажуу єрєєнийхєє охидыг зvгээр байлгадаггvй гэнэ. Энэ охидтой бараг бvгдтэй нь унтсан гэсэн. Миний бvv болгоомжтой байгаарай". Би ч тvvний хvvхэмсэгийг гадарлаж хэрэндээ л болгоомжилдог болчихоод байсан юм. Гэтэл нэг єдєр гэрийнхэн эзгvй хойгуур эгчийн хэлсэн юм болсон доо. Дуу аялан шал угааж байсан намайг тэр залуу vг дуугvй бариад авсан...
Халаасны єрєєний тухай бичих гэж байгааг минь сонсоод ойр дэргэд минь байсан нэг бvсгvй єєрт тохиолдсон дээрхи тvvхийг ярьсан юм. Хажуу єрєє хєлслєн амьдрахын зовлон бэрхшээлийн тухай сонсохоор хайгаад гvйх хэрэг ч гарсангvй. Ер нь тэгээд халаасны єрєє дамжиж амьдралаа эхлээгvй "хотын" хvн алга бололтой. Оюутны байранд болон таньдаг айлдаа амьдрахаас татгалзсан, эсвэл эгч дvv олуулаа зэрэг суралцаж байгаа оюутан, нєхрєєсєє салсан эмэгтэйчvvд, шинэхэн хос, эцэг эхийн хараанаас хол, эрх чєлєєг мэдрэх хvсэлтэй залуус, гэр хорооллын элдэв бэрхшээлтэй амьдралаас холдож нийгэмд эзлэх байр сууриа нэг ч болов алхам дээшлvvлэх хvсэлтэй залуу иргэн, хєдєєнєєс хотод суурьшихаар зоригсод... гээд халаасны єрєєний эрэлчид дуусахгvй. Цалин багатай тєрийн албан хаaгчид, ганц бие хєгшид, vр хvvхэд нь гадаадад гарч хvний мєрєєсєл болсон эцэг эхчvvд, хэдэн тєгрєг олж амьжиргаандаа нэмэрлэх гэж хvссэн хэн ч халаасны єрєєгєє тvрээсэлж мэднэ.

Халааслуулсан амьдрал
"Ганц бие залуу эмэгтэйг хажуу єрєєндєє суулгана" гэх зар цєєн биш сонсогддог. Зарын дагуу утасдаад сонирхвол ганц бие, хижээл насны эрэгтэй байх нь бий. Тийм эрэгтэй хажуу єрєєндєє vнэ хєлс гэхгvйгээр суулгана гэж хэлдэг юм билээ. Ойлгомжтой. Хажуу єрєєндєє суулгасны тєлбєрийг "биет байдлаар" авах гэж байгаа нь нууц биш. Ийм байдлаар нэгэн євєєгийн гэрт амьдарч эр эмийн харьцаанд орсон залуу бvсгvйг эцэст нь єнєє євгєн хардсандаа болж боож алсан хэрэг гарч байсан.
Найз бvсгvй маань халаасны єрєє дамжин амьдардаг. Бага насны охинтойгоо олон ч айлын бєєрєнд наалдан амьдарч байгаа тvvний гэрийг би тэр болгон мэддэггvй. Учир нь тэднийх байсгээд л нvvж байдаг. Саяхны нэг амралтын єглєє найз маань утасдаж байнаа.
-Энэ айлын аав 2 жаахан хvvхдээ зодоод байна. Дандаа тэгдэг юм. Бvр сураар ороолгодог гээч. Сурных нь дуу дуулдаад л. Би бvр айгаад унтаж чаддаггvй. Хvvхдvvд нь уйлаад л байна.
-Ээж нь байхгvй юм уу?
-Ээжгvй л юм шиг байна лээ.
-Яагаад зодоод байгаа юм бол?
-Мэдэхгvй ээ, єдєр болгон зоддог юм.
-Чи тэгээд болиулж болохгvй байна уу?
-Юу гэж дээ. Айгаад єрєєнєєсєє гарч чаддаггvй юм чинь...
Ийм яриа болсны дараа хэдий амралтын єглєє байсан ч би дахин унтаж часдсангvй. Бvлтгэр 2 охины сураар ороолгуулж байгаа нvдэнд харагдаад, яаж тэдэнд туслах вэ гэж баахан бодлоо. Найз бvсгvй рvvгээ залгаж, би танайд очоод тэр аавтай ярилцаад vзье. гэж хэллээ. Тэр халгаасангvй. "Чамайг дуугаргах ч vгvй. Хvний нvvр рvv эгцэлж ч хардаггvй хvн. Харин чамайг ингэж дєвчигнєсний тєлєє охин бид 2 орох оронгvй хєєгдєх болно. Болъёо, євєл болж байхад єєрсдийгєє тэгж золиослоод яах вэ". Хариулт нь ердєє л энэ. Яаж ч хичээгээд гэрийг нь заалгаж чадсангvй. Тэр гэрт хvчирхийлэл болж, євчтэй солиотой нь мэдэгдэхгvй эцэг харж хамгаалах хvнгvй 2 балчир охиноор єдєр бvр гарын чилээгээ гаргасаар. Харин халаасны амьдралд хvлээслvvлсэн найз маань нvдээ аньж, чихээ бєглєєд, єєрийнхєє хаалгатай хамт сэтгэлийнхээ хаалгыг тас хаачихаад амьдарч байна.

PS: Энэ нийтлэлийг "Цаг Тєр" долоо хоногийн сэтгvvлийн 2007 оны 10 сард хэвлэгдсэн хэсгээс авав... Нийтлэлийн vргэлжлэлийг дараагийн бичлэгт...

6 comments:

  1. yamar neg shiidel baina uu tegeed. ayataihan affordable bair savnii bolomj yu bn. ail deer ochilgui, niileed naiz nohdooroo neg neg oroond ni orood dundaa tureesee huvaadag helber ni odoogoor tsoon baigaa yum u. www.gegeen.com

    ReplyDelete
  2. Халаасны өрөө гэдэг нэр өөрөө бас их учиртай. Халах сэлгэх гэдгийн халаа ч юм шиг. Уг нь "карман" гэдгийн халаас л даа.
    Халаасны өрөөнийхөө хүнийг дуртай цагтаа халж сэлгэж болно гэсэн үг ч юм шиг.
    Манай найз оюутан байхдаа нэг айлын халаасны өрөөнд байдаг байлаа. Гэрийн эзэн нанчидад дуртай. Тэгээд мань эр дотрыг нь байнга халаасны хүчинд байрны хөлсөө хямд төлнө. Тэгээд бодохоор "дотор халаасны" төлөө өрөө ч юм шиг.
    Энэ тухай ер нь нэг шог өгүүллэг бичье байз.

    ReplyDelete
  3. Зарим хүмүүс бол санаа авч онгод ороод бүтээл туурвих юм байна. Зарим нь санаа авч дорвитой ажил хийдэг ч болоосой. Мань мэт бол яана л гэж бодож сууна. Хүнтэй эрт суумааргүй байна, жирэмсэнээс хамгаалах сургалтыг эм эр гэлгүй эртнээс заах хэрэгтэй юм шиг. Гэр бүлийн хүчирхийлэл асар их Монголд. Түлхүүлэх, зодуулах, үг хэлээр ам доромжуулах гэдэг бол эрүүл биш харилцаа шүү гэдгийг сургуульд их сайн зааж өгөх хэрэгтэй юм шиг. Зодуулж өссөн охидыг хожимын өдөр нөхөр нь гар хүрвэл энэ байдаг л зүйл, энэ удааг өнгөрөөчихвэл манай хүн зүгээрээ гэдэг ойлголттой л болох байх. Тэгээд эцэст нөгөө тал нь улам даварна, эсвэл сална, эсвэл бүр муу юм болж ч мэднэ. Гол нь тэгээд тийм охид өөрөө өөрийнхээ үр цэнийг мэдэхээ байж, сэтгэлээр унах, хөнгөн сэрүүн амьдралд дуртай болдог ч юмуу сөрөг үр дагавар гарч байнга дагалдана. Манай гудамжинд нэг хойт аавтай охин бий, эцэг нь дэндүү муухай, нөхрөө дагаад ээжийн зан ч эвдрэх шинжтэй. Хэцүү юм аа.

    ReplyDelete
  4. Neeree hecuu shuu. Manaid zaluus tusdaa bairtai boloh gej ih tom davaa baih yumaa. Ger buliin togtvorgui baidal, arhidalt ene ter bas uuntei holbootoi baij magadgui shuu. Hadmuudtaigaa amidradag zaluus ch bas hecuu yum shig haragddag. Deer neg tanil busguin gaigui "tom" ailiin ber bolson, Hadam eej n' geriin ajil muu hiilee gej yanshiad saldaggui, gertee harihaas ch durgui hureed gesen yaria sonsood orovdoj bilee.

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. Төрбатын "Халаасны өрөө" шүлэг уншихад дотор зурагдаж байсан. Монголд байр их баригдаж байгаа ч залуу хүмүүс авах аргагүй үнэтэй. Нээрээ яаж шийдвэл таарах асуудал юм бүү мэд.

    ReplyDelete