Wednesday, April 02, 2008

Хvн мичнээс vvсээгvй


Блог анд Заяa эгчийнхээ єгсєн номыг уншаад дуусгалаа. Нэлээд удаан уншсан. Над шиг нэг л сэдвийн ном уншдаг хvнд сэдвээ єєрчилсєн, их сонирхолтой санагдсан. Мєн хэрэгтэй vедээ л бурхан ярьдаг, хааяa нэг эвгvй зvvд зvvдэлсэн зэрэг vедээ л маань уншдаг надад яагаад ч юм итгэл vнэмшил тєрvvлсэн.
Номын гарчиг болох "Хvн бичнээс vvсээгvй"-н хувьд ч гэсэн хэрэв хvн бичнээс vvссэн бол єдийд энэ олон сармагчингууд яагаа хvн болохгvй байнаа гэж боддог юм. Бид хvнээс л тєрсєн, Хvн тєрєлхтний гений сан гэж байдаг... Мєн энэ номд гарч буйгаар дээр vеийн хvмvvс гэж байсан болов уу, тэрхvv самади гээч юманд нь орж vзэх юм сан гээд л элдэв бодол толгойд минь эргэлдсээр... Энэ мэтчилэн дэлхий дээр олон гайхамшигт, нууцлаг зvйл их байх юм даа.

Бас нэг сонин зvйл уншсан нь мэдлэг нь хvн тєрєлхтний дайсан нь болдог гэнэ. Мэдлэгийг хvмvvс эрх мэдлийн тєлєє, эд хєрєнгийн тєлє ашиглах нь элбэг байдаг гэнэ. Yнэн ч юм шиг.

Би урд нь Тєвдийг бурханы орон л гээд байдаг, шамбалын орон л гээд байдаг тэгээд яагаад ийм ядуу, дорой, хvлцэнгvй, бvдvvлэг байдаг байнаа гэж боддог байлаа, Бурхан хэрвээ байгаад тэднийг харж vздэг бол єдийд тэр бурхан нь тэдэнд туслаад дэлхийд нэртэй улс байхсан гэж боддог байлаа. Тэгтэл энэ номыг уншсанаар тэд ердєє хvсдэггvй юм байна, тэд эд материалыг сайхныг бус сэтгэлийн сайхныг хvсдэг юм байна гэж ойлголоо. Тэнд олон лам нар байна, тэрхvv лам нар нь энгийн иргэддээ сэтгэлийн сайхан, цэвэр ариун сэтгэлийг сурталчилдаг, чухалчилдаг юм байна. Тэд энэхvv хєгжилгvй, хvлцэнгvй байдлаа хэцvvд, муу муухайд тооцдоггvй юм байна, мєн тэднийг хавчсаар байхад эргээд тэдэнд хариугий нь барья гэж боддоггvй юм байна, учир нь энэ нь нvгэл учраас... Монгол лам нар энэ номыг уншсан болов уу, мэдээж уншсан байх л даа. Мєн монголд очихоороо бясалгалд явъя гэж бодоод байгаа.

Ямар ч л байсан надад ихийг ойлгуулсан сайхан ном байлаа. Хvмvvсээ сэтгэлээсээ муу муухай бодлоо vлдэн хєєе .
Олигтойхон найруулж бичиж чадсангvй, уучлаарай.

PS: Єєрт таалагдсан, бусдад хэрэгтэй болов уу гэсэн ганц нэг зvйлээс дараагийн дугаартаа иш татнаа.


12 comments:

саарал said...

Minii sonirhdog unshdag sedev bish ch gesen guilgej unshij baisan yum baina. Harin nomiin hoyordugaar boti sonirholtoi sanagdsan, urid hen ch anzaarch baigaagui bololtoi gazarzuin too, hemjeesnii zui togtluudiig shinjleh uhaanii uudnees nariivchlan sudlah heregtei sanagdsan.

svnder said...

Ene tsuwral nomiig bugdiig ni unshsan. Hamgiin taalagdsan bas sonirholtoi ni Hun michnees uuseegui ene nom ni. Busad ni undsen sedweesee jaahan hazaaisan nurshuu bolson met sanagdsan. Bodwol sanhuu ene tertei holbootoi olon nom bolgoh gesen zohiogchiin sanaa bh daa

meesh said...

Наад Мулдашёв чинь Монголд ирээд агуй руу орж зураг авчихаад явсаэ биз дээ...Авж уншиж амжаагүй лявна уншина даа.

Uunee said...

би энэ номыг уншиж байгаагүй юм байна.
Мэдлэг бол хүч гэдэг. Хүчтэй нь хүчгүйгээ дийлнэ ч гэж ярьдаг. Тэхээр энэ нь нэг талаар бүүр байгалийн шалгарлын хууль ч юм шиг.
Сэтгэлийн амар амгалан гэдэг бол хамгийн их аз жаргал гэж ойлгож байна.
Өөр зүйлсээс нь иш татаж оруулбал талархан уншинаа.

Ганаа_бж said...

Nomnoosoo uurtuu taalagdsan hesgiig jaahan tovchlood oruulbal bayarlah baina.

Anonymous said...

Unshsan sonin shine uzel. Ene nomiig Delhii booronhii bishiig orchuulsan zaluugiin egch orchuulsan gesen. Manaihaar orj mood, brandiin talaar unshaarai. Ganga

ZAYA said...

Ганаа бж: Номоо бүрэн эхээр нь олж уншаарай.
Гоё ном шүү. Сэтгэл гэдэг агуу зүйл юм билээ.

ZAYA said...

Мулдашевийн номууд гоё юм билээ.

Destiny said...

Bi ug ni unshij ehelsen bolovch itgel unemshileer baga sanagdaad neg l duusgaj chadaagui, odoo dahin neg bariad uzeye baiz.

Anonymous said...

Het hogjil huniig
hun bish bolgodog tul
ulam aldagdaj baigaa
hun chanariig udahgui bugd ugui j ehleh baih aa

yanzaga said...

hi, byambaa.
sonin saihan?
ene nomiig unshsan yum bn shuu. iimerhuu nuutslag yumand durtai bolohoor. yag unendee hari garig ilbe shid bgaasai gej uneneesee husdeg...
gedee nadad bol ene nom, uuchlaarai, boon fantaz l sanagdsan. setgeliin huch gedeg aguu gedgiig bol huleen zowshoorno, tehdee ter yadag nud bilee, agui dotor bdag gerel ch biluu ( 2,3 jiliin omno unshsan bolhoor sain sanhgui bn) ter bol hun ooroo l harahgui bol itgehiin argagui. tiim barin tawin yumaar hun michnees uuseegui gej batlana gewel ch arai hudlaa boloh bh.
tehdee dahin helehed hunii setgelzui gedeg bol aguu zuil l dee.

kakadu said...

Төвдүүд оюун санааны амьдралыг илүүд үздэг байдал нь манай монгол шарын шашинд автаад бараг мөхөлдөө тулчихсан байсан тэр үетэй адил мэт санагддаг. Бодит орчлонгийн ширүүн дориун цаг үеийн шалгуур шүүлтийг сөрж зогсох чадваргүй болчихсон мэт. Тэгээд л хятадууд тэднийг хүссэнээрээ дарлаж байгаам биш үү.