Sunday, April 06, 2008

Халаасны єрєє

Айлын бєєрєнд амь зууна гэдэг
Амаргvй даваа, хvvгээ л єрєвдєх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хvvхдээ л бодох юм
Гэрийн эзний хvvхдийг аргадаж
Гэмгvй мєртлєє гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгvй єгнє
Цэцэг нас гундаж єснє
Тyрьхан нуруундаа гутамшиг vvрч
Тyних эрхлэхийг бvр мартаж
Тоглохдоо хvртэл хvн харна
Толгой гудгархан бараадаж гvйнэ
Банди нар л болсон хойно доо
Байлдаж тоглох дуртай байх юм
Хvvхэд л болсон газар даа
Хvv минь хvртэл дагаж гvйх юм
Дайтаж тоглох жаалууд дунд
Дайсан болох нь алга атал
Чимээгvй хvv минь л оногдох юм
Чихээ бєглєвч гуниг нь сонстох юм
Халаасны єрєєнд амь зууна гэдэг
Хатyy даваа, хvvгээ л єрєвдєх юм
Хар элгийн хvнийг царайчлана гэдэг
Хэцvv заяа хvvхдээ л бодох юм
Ялах дон жаалуудыг олзолж
Ялагдах дайсан олдохгvй болоход
Дуугvйхэн миний хvv л сєгдєх юм
Дусал нулимсаа аниргvй залгих юм
Удаан дайны золио болгон
Урван тоглох хvн олдохоо болиход
Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж
Тоодойтол туугдаад явах юм
Yймж дарвих хvvхдvvдйин хэн нь ч
Yхэж тоглох дургvй байхад
Аниргvйхэн миний хvv л сєгдєх юм
Аавынхаа нvдэн дээр толгойгоо авахуулах юм
Болохгvй гэх газар байх биш дээ
Бoлзoшгvй дайн нvvрлэдэг юм гэхэд
Ялагдаж тоглоод сурсан хvv минь
Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв
Хаяа нийлсэн их гvрнvvдйин бєєрєнд
Халаасны єрєє шиг эх орон минь ээ
Цадиг тvvхтэй дээдсийн vрсийг
Царайчилж сургахгvй юмсан, яадаг билээ.

Тєрийн шагналт зохиолч Д.Тєрбат

PS: Зохиолчтой уг шvлгийнх талаар хийсэн ярилцлагыг дараагийн бичлэгт...

3 comments:

ZAYA said...

Багадаа гундуухан өсвөл том болоод эрэмгий дайчин чанаргүй хүн болно.
Үнэнийг гоё бичсэн байна шүү.

arsun said...

Hurgandaa tsadaagui, to'lgondoo mailna gedeg.

Ганаа_бж said...

Zurh shimshirlee.