Sunday, April 06, 2008

Эх оронд минь єрєвдєх юм бас бий

Тєрийн шагналт зохиолч Дамбын Тєрбат 1986 онд "Халаасны єрєє" шvлгээ бичиж, 1989 онд "Болор цом" яруу найргийн тэмцээнд уншиж гуравдугаар байранд шалгарч байсан юм. Халаасны єрєєний амьдралыг нvдэнд харагдтал бичсэн тvvнтэй уулзаж хєєрєлдлєє.
-Таны "Халаасны єрєє" шvлгийг уншихад яг л єєрєє халаасны єрєєнд амьдарч байсан vедээ бичсэн байх гэж бодогдлоо?
-Манай Монголын ард тvмэн, ялангуяа залуу гэр бvл, тэр тусмаа миний насныхны амьдрал голдуу халаасны єрєєгєєр дамжин цэцэглэж дэлгэрч байдаг шиг байна. Миний хyвьд гэрт амьдарч байгаад хотын тєв рvv шилжин ирж, халаасны єрєєнд, айлын хажуу бєєрєнд 1981-1989 онд хvртэл найман жил амьдарсан. Тэгэхэд миний гэргий Шvрэнцэцэг бид хоёр залуухан, 2 хvvхэдтэй байлаа. Шvлгэн дээр хvv гэж гарч байгаа дvр бол Зєнбилэг гэж миний дунд хvv. Тэр vед хvv маань цэцэрлэгт байсан, айлын хvvхдvvдтэй байлдаж тоглож єссєн дєє. Гэхдээ бид хоёрыг хажуу бєєрєндєє амьдруулж байсан тэр айл муу айл байгаагvй юм шvv.
-Ганцхан айлдаа найман жил амьдарсан юм уу?
-Нэг айлд 8 жил болсон. Одоо энэ Туул рестoраны хажуу талд Yйлдвэр хоршооллын 96 гэж байрны наран талын 2 цонхтой єрєєнд 8 жил айлын хажуу талд амьдарсан даа. Тэр айлын эзэн Цэрэндoрж гэж настай хvн байлаа. Нэг хvv нь гэр бvлтэйгээ нєгєє єрєєнд, vндсэндээ нэг байранд гурван айл 8 жил болсон юм. Тэр айл манай гэр бvлд єлзийгєє єгсєєн. Шvлгийн сэдлийг єгсєн Зєнбилэг хvv маань одоо том эр болж, найрагч болоод "Сvмийн шувуу" анхны номоо гаргаад, "Эрхин тарни" хоёр дахь номоо хэвлэлд шилжvvлээд байна. "Халаасны єрєє" шvлгээ бичих vедээ єєр шигээ халаасны єрєєнд амьдарсан олон хvн, найз нєхдийгєє харж, тэр бvгдийн дундаас шvvрдэн байж энэ шvлгийг бичсэн хэрэг.
-Шvлгийн тань тєгсгєл хэсэг нэлээд єргєтгєлтэй шvv?
-"Халаасны єрєє"шvлгийг уншаад эх оронд минь бахархахаас гадна бас єрєвдєх юм байдаг гэдгийг миний хойч vе минь санаж сэдэж яваасай гэж боддог юм. Нєгєє талаар улс эх орноо ухаж идэх амархан, оюун ухаанаа ухаж идэх их баялаг бас миний ард тvмэнд бий шvv гэдгийг хэлж, нєгєєтэйгvvр бид халаасны єрєє шиг биш, vнэхээрийн тусгаар тогтносон улсын иргэд шиг амьдарч аж тєрж, ажиллаж болох байхаа гэж боддог юм. Хvн болгон ухаантай, сэхээтэй, санаатай байгаасай гэж бодож явна даа.

PS: Єнєєгийн vеийн халаасны єрєєний тухай зовлон бэрхшээлийг дараагийн бичлэгт...

4 comments:

Futuristics said...

NICE Blog :)

tumee 33 said...

*Hunii amidral ih sonin shuu*gedeg ug sanaand buuchlaa...

arsun said...

Huuhduu neg bardam o'sgohson.

Дeстини said...

Сэтгэлийн хат, өөдрөг бодол, хүсэл тэмүүлэл - энэ бүхнийг тэтгэж, хурцалж байдаг ХАЙР энэ шүлэгнээс харагдана. Айхтар юм аа.