Monday, November 14, 2011

Цуйван


хийж зараад түрүүчийн хагас бүтэн сайнд. Энэ удаад их ашигтай байлаа гэж. 3 гэр бүл хамтарсан байсан юм. Урд ихэвчилэн бууз хуушуур хийдэг байсан болохоор цуйванг яах бол доо гэж санаа зовж байсан ч санасныг бодвол япончууд их сонирхож байсан. 4 хүртэлх үргэлжлэх арга хэмжээг дундаа орж байхад цуйван маань зарагдаад дуусчихсан. Нормоо давуулан биелүүлсэн гэсэн үг.
Урд өдөр нь гурилаа зуурч, элдэж, жигнэж хэрчээд. Бас бусад материалуудаа хэрчихийг нь хэрчээд чанахыг нь чанаад тавьчихсан, их амар юм билээ.
Зарсан цуйвангийн маань зураг байдаггүй ээ. Хэдэн жилийн өмнө монголд идсэн цуйвангийхаа зурагнаас орууллаа.
Мөн таньдаг хүмүүс маань хэд хэдээр нь худалдаж авсан тулдаа л дорхноо дууссан байх, талархлаа илэрхийлье.
Дараа дахин хийж зарнаа яадын хэхэ. Багыгаа яасын гэж бодож байна уу, хагас сайн өдөр нь үдээс өмнө яслид нь өгөөд, бүтэн сайн өдөр нь таньдаг япон айлдаа өгч харуулаад. Их давгүй уйлаагүй, онц байсан гэсэн.
Жич: нээрээ 12 сард боорцог хийж зарна, баяжих болтугай хэхэ.

5 comments:

Chandmani said...

Яг өлсчихсөн сууж байсан чинь цуйван гээд бүр өлсгөчих юм. Эндээс захиалга өгч болдог бол ч ... :)

MNED said...

Сайхан цуйван байна. Монгол эр хүн болгон цуйванд дуртай байдаг даа

Гуталчин said...

Bi bas hj zarii l daa hna yugaar ingej zardiin

ZAYA said...

Ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулалтанд орсон юм уу? Гэнэт цуйван зарсан гэхээр чинь....
Боорцог хийж зарахдаа зургийг нь аваарай хө.

byambaa said...

Chandmani: tand bol shuud hiij ogno, hihi, jaahan aaliguitev.

Mned: tiim shuu, yagaad yum bol doo?

Gutalchin; yanz buriin arga hemjeen deer hool hiij zarah uu gej asuudiin. ter ued zav zai, bolzol ene teriig ni harj bgaad oroltsdiin.udahgui chamd tiimerhuu sanal ireh bhoo.

Zaya:teh, houjinkai-n matsuri-d oroltsood. tegnee, boortsogniihoo zurgiig martahgui avnaa.