Friday, December 09, 2011

Уншсан ном




Саяхан уншиж дуусгасан номнууд.

Танихгүйн эмэгтэйн захидлаас "Гэрээр хүмүүжүүлэгч" гэдэг өгүүллэгийг оруулсан болно.

Өглөөний хүн-ээс тэгж байгаад бичиж оруулнаа. Их таалагдсан. Монголчуудын маань "оройноос өглөө сэргэлэн" гэдэг л туйлаас үнэн санагдаад явчихсан. Бага багаар өглөөний хүн болноо. Бас япон хэл дээр нь уншиж үзмээр санагдлаа.

За энэ япон ном нь ажил дээр саяхан орж ирсэн ном. "Японд амьдарч буй гадаад иргэдийн одоо" гэдэг гарчигтай. Японд янз бүрийн аргаар амьдарч буй гадаад иргэдийн өнгөрсөн болон одоогийн байдлыг ихэнх хувийг эзэлдэг улсаас нэлээд хэдэн хүмүүсийг сонгоод аж амьдралынх нь талаар өгүүлсэн болно.

5 comments:

naraa said...

Шал өөр юмны тухай сээгий үлдээчихэе. Манай охины сургуулиас бараг өдөр болгон янз бүрийн цаас бичиг ирэх юмаа. Би одоохондоо ханзны ер нь ямар ч толь байхгүй болохоор өнөөхийг нь орчуулж чадахгүй юм. Тэгээд уншиж чадахгүй тэр чигээрээ л яваад байгаа. Юу юу гэсэн байдаг юм бол доо. Одоо зулсар дөхөөд тэрүү бүр их цаас ирдэг болчихлоо ёолк молкны зурагтай. Энэ цааснууд ер нь хэр ач холбогдолтой юм байдаг юм бол?

Гуталчин said...

nomnuudaas chn avaad unshchihaad butsaagaad ogch bj bolhuu :D

Ганчимэг said...

Оройноос өглөө? Өглөөнөөс орой?

byambaa said...

Нараа: харин тэгдиймаа, энд бичиг цааснаас ер нь салахгүй шүү. нааш нь мейлээр ч юуу явуулуул хараад өгч болохымаа, хэрэгтэй хэрэггүйг нь.

Гуталчин: уг нь болно шдээ. Ойрхон байсан бол тээ.

Ганчимэг: буруу ярьж зөв ойлгонло гэгч болсон байнаа. Засчихлаа. баярлалаа.

ZAYA said...

Жаахантай байж сүрхий юмаа, ном уншаад, блог бичээд...