Friday, December 09, 2011

Сүлд мод


Ихэнх албан байгууллагууд сүлд модоо засах нь засаад эхэлчиж аль хэдийн. Энд гэртээ бараг засдаггүй юм, ганц нэг засдаг айл байдаг л гэсэн. Манайх 3 жилийн өмнөөс засаж эхэлсэн. Өнөө маргаашгүй засах гээд л байгаа. Зав болдоггүй ээ. засахаар ирж ёолгон дээр минь мөнгө тавиарай, хэхэ.
Багын минь явж буй цэцэрлэгийн хананд өлгөөстэй байсан гацуур мод, нээх хөөрхөн санагдаад зургийг нь авсын. Ингэж нэхэж бас болох юм байна гэж санаа аваад, нэхэх үгүйгээ сайн мэдэхгүй л байна. Наана нь өчнөөн нэхэх зүйл байгаа учраас, дараа жил нэхсэн ч яахав дээ.

2 comments:

  1. Шинэ жил хаяанд ирчихлээ.
    Энд сургуулийн багш нар ажил хаяад хүүхдийн шинэ энэ жил ямархуу болох нь тодорхойгүй байна оо.

    ReplyDelete
  2. Zaya: harin tiim gesen tee. gehdee bas bagsh nariig buruutgah argaguim daa tee.

    ReplyDelete