Sunday, December 11, 2011

Ажил

хаялт болж байгаа гэнээ, манай монголд. Охин сонсоод яасан гоё бэ, амрах юм сан гэж авсан. Хэхэ.

Японд багш нар ажил хаях эрх байдаггүй гэнэ, тэр хэмжээгээрээ цалин пүнлүүгий нь төрөөс олигтойхон тогтоогоод өгдөг гэнэ. Таньдаг япон хүнээс мэдэж авлаа. Дэлгэрүүлж харъя байз.

Тээр жил 10 жилд байхад зуны амралт эхлэх гэж байхад багш нар ажлаа хаяад, бид чинь шалгалтаа ч өгөлгүй амарчиж билээ.
Гэхдээ тэр амралтыг би их үр бүтээлтэй өнгөрүүлсэн шд, гар хивс нэхэж сурсан. Хэсэг хугацаанд гар хивсээр өвчилж, гэртээ болон хамаатнуудыхаа захиалгаар олоон юм нэхэж өгсөн шүү, мэдээж цалинтай. Их урамшиж байж билээ. Одоо ч хааяа нэхэх юм сан гэж бодогдоод байдаг юм.

Та бүхэн ч гэсэн энэхүү ажил хаялтын хугацааг зөв зохистой, үр бүтээлтэй өнгөрөөгээрэй. Та нар шүү. Амжилт хүсье.

3 comments:

ZAYA said...

Манай хүүхэд самбаачлаад усан бассейн явж байгаа ш дээ.

Pro31 said...

teer bi chamaig heelgui uu. chi ih buteelch um bna aa gej!

bi bagsh nariin tald bgoo.

byambaa said...

Заяа: сайн байна ш дээ. тэхгүй бол монголд юм амжуулахад улам хэцүү болоод байгаа гэсэн. ялангуяа жаахан хүүхэдтэй бол

Про31: би бас багш нарын тал. амьдралын баталгаа бас байх хэрэгтэй шд тээ.