Thursday, January 05, 2012

Ээж охин 2-н яриа

Ээж: Даалгавраа хийж байна уу?
Охин: Тийм. Уншсан номын тэмдэглэлээ хийхээр нэг ном сонгоод уншиж байгаа.
(Урд өдөр нь номын сан орж 5 ном зээлсэн юм.)
Ээж: Ямар нэртэй ном бэ?
Охин: Эрлийз гэдэг нэртэй.
Ээж: Эрлийз ээ? Хаанахын эрлийз юм?
Охин: Нохой хүн хоёрын эрлийз.
Ээж: Юуууу? Хүн нохой хоёр оо?
Охин: Тийн, ээж нь нохой, аав нь хүн.
Ээж: Тэгээд юу төрсөн бэ? Хүн үү? нохой юу?
(Тухайн үедээ нээх юм бодсонгүй, тэгснээ гэнэт энэ чинь юу билээ. Номын сангийн хүүхдийн тасгаас л зээлсэн дээ, ийм балай ном хүүхдэд зээлдүүлмээргүй юм даа гэж бодоод)
Охин: Хүн.
Ээж: Ямар гээчийн ном уншаад байгаам? Алив үзүүлээдэх (дуугаа ширүүсгэнэ)
Охин: Ээж нь хаяад явчихсан айлын аав нь нэг жингэр олж ирээд тэрэндээ хүүхдийнхээ ээжийн нэрийг өгчихдөг юм. Тэгээд бүгд ээж эргэж ирлээ гээд сүйд болдог байхгүй юу даа.
Ээж: Аан, тийм байлгүй дээ. (Тайвшрав) Сонирхолтой юм уу?
Охин: Тийм.
Ээж: Ээж нь зав гарвал уншиж үзнээ.
Охин: Тэгээрэй.

Нэг ийм яриа өнөөдөр болов. Би ч хүн нохой хоёр юу яагаад дундаас нь эрлийз төрсөн юм байх л гэж бодоод ухаан алдах дөхлөө шд.ккк
Хүүхэд томрох ч лүд юм даа...

6 comments:

Anonymous said...

hahaha tomchuud l bolson hoino tiim yum bodno l doo. bi bas bichlegiig chn unshij bgad yamar aimar nom be gj bodloo shd hehehe.

ZAYA said...

Тэр номыг нь уншаад бичлэг оруулаарай хө, уншмаар санагдчихлаа. кккк

Цагаанаа said...

хэдтэй хүүхэд вэ ?

byambaa said...

Ану: тэгнэ ш дээ. том хүн юм чинь ккк. өөрөө бас над шиг л бодсон байна даг.

Заяа: Чадвал уншиж байгаад бичихийг бодноо.

Цагаанаа: 9тэй хүүхэд ээ.

Soronzon said...

Миний охин 8-тай.
Заяаг дэмжиж байна.
Дараа тэр номыг нь уншаад оруулаарай хө.

BorlaSQue said...

кккк хөөрхөн юм бэээ