Monday, January 16, 2012

Зургийн үзэсгэлэн


Том минь зургийн дугуйланд явдаг юм. Сард 2 удаа.
Тэр нь жилийн эхэнд тайлан гаргаж үзэсгэлэн зохион байгуулдаг юм. Багшийн бүтээлийн үзэсгэлэн юм даа, тэр дунд шавь нарынхаа бүтээлийг хавчуулчихдаг сэргэлэн багш аа. Бас бүтээлээ чамгүй өндөр үнэлээд зарчихна, сүйхээтэй багш аа. Ихэвчилэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэсэн байгууллагууд авч үүдэндээ өлгөсөн харагддаг юм. Манай эндээ л нэртэй багш. Сонин сэтгүүлд эссэ энэ тэр бичдэг гэсэн. Би тэр эссэнийх нь цуглуулгыг авч уншсан. Аль жилийн өмнө.
Охин минь 2 жил дараалж зургийн үзэсгэлэнгээ гаргав, ээж бол амны бэлгээс ашдын бэлэг гээд л эмээ өвөөд нь сайрхаад байгаам. хэхэ Жаазанд хийгээд өлгөчихөөр амилаад л явчихдаг юм байна шүү. Хэдэн жилийн дараа гэр минь охиныхоо жаазтай бүтээлээр цалгих юм байна л даа. Дээрээс нь бага зулзагын бүтээл нэмэгдчүүл ч...

Энэ багш нь хүүхдүүдээ тэгж зур, ингэж зур гэж ерөөсөө загнадаггүй. Хүүхдүүдтэйгээ нийлчээд чанга чанга хөхрөөд л байна. Чөлөөтэй сэтгүүлж байгаад л тэрэн дунд нь ганц нэг хэлэх юм аа хэлдэг юм шиг санагдсан. Охин энэ багшдаа хайртай гэж жигтэйхэн, загнадаггүй болохоор нь ккк. Дан ч зураг зураад байдаггүй юм билээ. Баримлын шавар энэ тэрээр юм хийдэг гэсэн. Охин бол зурах л дуртай учраас зураад л суудаг гэсэн.
Зураг: За энэ бол түрүү жилийн үзэсгэлэнд тавьсан бүтээл нь. Эдний хүүхэлдэйн киноны баатар. Энд байдаг хүмүүс хараад шууд таних байх өө. Жилийн турш зөндөө л зураг зурна, гоё болсныгоо тавь гэж хэлдэггүй юм шиг байна лээ. Хүүхэд өөрөө энийг л зурж тавина гэсэн бол тэрийгээ л зурна. Ялангуяа охин минь бол хажуугаас нь юм хэлчүүл бөөн юм болох юм шиг байгаан.

5 comments:

miracle said...

Ямар хөөрхөн юм. Энэ нөгөө эгч дүү 2 аавыгаа хүлээгээд автобусны буудал дээр бороонд зогсдог хүүхэлдэй байна шд тээ. Эсвэл олон ангит юм болов уу би ганц тэр ангийг нь л үзэж байсийн байна. Мууран автобус, бас үсрэхээр нь бороон дуслууд шүхэр дээр нь под под гээд дусалдаг амьтан байна шд кк. Авъяастай охин байна

byambaa said...

ямар хурдан сэтгэгдэл ирэв ээ хэхэ баярлалааь мөн мөн. их хөөрхөн кино шд. Тонари но Тотторо гэдэг нэртэй кино шиг санаад байна. Дуу нь ч байгаа.

Мармелад said...

ААн тоторо байна яаг тэр ангийг нь үзэж байсым байна. Их сайн зурах юмаа

naraa said...

Ямар хөөрхөн зурсан юм бэ? Тоторог ганц энд ч биш бараг дэлхийн бүх хүүхэд мэдэх байх аа. Манай хоёр лав наашаа ирэхдээ Тоторогийн нутаг руу явж байгаа юм чинь Тоторог нэг амьдаар нь харна гэсээр л ирцгээсэн шд хэхэхэ. Манай хоёр чинь Тоторогийн улаан фен. Энд тэнд зураг хөргийг нь харахаараа гудамжаар нэг Тоторо гэж орилолдоод сүйд болно. Тэгэж байгаад өнөө музейг нь очиж үзүүлье гэж бодоод л байна.

byambaa said...

Мармалед: баярлалаа.

Нараа: хүүхдүүд чинь хөөрхөн юм аа, ойрхон бол тоглуулахгүй юу хүүхдүүдээ.