Thursday, January 19, 2012

Таалагддаг зүйл3

Бага сургуульд өдрийн хоол өгнө. Өглөө 7:30-д гэрээс гараад үдээс хойш 3,4-т тарж байгаам чинь аргагүй биз дээ. Их дажгүй өдрийн хоолтой, би ажлын шугамаар бага сургууль орохдоо идэж үзсэн юм. Заримдаа бага сургууль явахаар бол өдрийн хоол өгөх үү гэж асуух нь холгүй ээ хэхэ.
Өдөр бүр хоолон дээрээ сүү уулгана. Аль болох загас идүүлнэ. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд дан дотоодын бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Тэр дундаа өөрсдийн муждаа тариалсан хүнс хүнсний ногоогоо хэрэглэнэ гэсэн уриатай.
Сар бүр тухайн сарын өдрийн хоолны цэсийг эцэг эхчүүдэд А4-ийн цаасан дээр ар өвөргүй хэвлэж гаргаж өгнө. Өдөр бүр өөр өөр хоолны цэстэй.

Өглөөний цайгаа заавал ууж байхыг уриалсан элдэв сурталчилгаа, судалгаа, сургалт явуулна. Өглөөний цайны ач холбогдлын тухай аль цэцэрлэгт байхын заагаад эхэлнэ.

Эрт унтаж эрт босохыг бас уриална. Сар бүрийн аян явуулна. Гэртээ даалгавараа болон бие дааж хичээл хийхдээ зурагтаа унтрааж анхаарлаа төвлөрүүлж хийхийг уриална. Бага сургуулийн 1, 2 ангийнхан орой 9 гэхэд орондоо орсон байх ёстой гэнэ. 3,4 ангийнхан 9:30 гэхэд орондоо орсон байх ёстой, 5,6 ангийнхан 10 гэхэд орондоо орсон байх ёстой гэж заана. Учир нь хүний тархи 10-аас хойш амарсан байдаг гэсэн. Ялангуяа хүүхдийн тархи.

4 comments:

naraa said...

Харин тиймээ. Би бас охинтойгоо оройд эрт унт гээд хэрүүл хийгээд л байна. Үглүүлж үглүүлж оронд нь аваачиж хэвтүүлж хажууд нь манаж сууж байж арай гэж 11-т унтуулж байгаа. Нээрэн их гоё хоолтой юм билээ. Манай охин л анхны өдрөө хоолоо гайхсаар ирсэн шд.

Anonymous said...

hogjliin berhsheeltei (hel muutai) huuhduuded yaj handdag uym boloo? hel muutai huuhed gadaad hel surhad hezuu baidag boluu?

byambaa said...

Нараа: Хэхэ, манай охин бас сургуулийн хамгийн хөгжилтэй гоё цаг бол өдрийн хоолны цаг гэсэн шд. охин бас сүүлийн үед оройтож унтах гээд байгаа, анхаарахгүй бол гэж бодоод л...

Ану: Энэ талаар дараа бичихийг бодъё оо.

Anonymous said...

Thanks, zaaval bicheerei torlohiin uruul seterhii yrianii berhsheeltei huuhduud baidag daa. Japan ondor hogjiltei uls ynz buriin hagalgaa hiigeed zugeer yridag bolgoh boluu? Tegdeggui uymaa gehed tiim huuhduud eyr ni hel surhad hezuu baidag boluu? Bas buur helgui huuhduud sign hel surah bolomj baidag uu?