Tuesday, January 10, 2012

Ориг юм шиг болсон байна уу


Нэг ийм үсний боолт, жижиг сальфетканы уут хийлээ шд. Анх удаагаа бие дааж, гэхдээ номноос харсан хэхэ. Ёстой амархан юм билээ. Том зулзага минь бас өөртөө хийсэн.
Энэ зурган дээрх уут нь болбоос охин бид 2-ын алдаатай бүтээл байгаамаа. Миний хийсэн нь амсар нь ангархай болчихсон. Дахиж хийхдээ алдаагаа засахыг оролдсон ч бас л жаахан ангайгаад байгаа. Мэргэжлийн хийдэг хүнээс нь дараа асууж зөвлөлгөө авахаар болоод дахин хийгээгүй. Охиных болохоор хэт жижигдсэн. Гэхдээ жаахан хүүхдийн иймэрхүү хэмжээтэй сальфетка байдаг юм, тэгээд дүүдээ бэлэглэхээр болсон.
Боолт харин тун дажгүй болоод, бид 2 нэлээд хэдийг хийгээд, бэлэглэх хүнээ товлочихсон.
Ээжийн санаа бол уг нь ганц нэгийг зарж утас ч юм уу, даавуу ч юм уу юмныхаа мөнгийг олдог бол гэж санаад л хэхэ. Монголдоо очихоороо л тэгэхээс, би гэж ер нь мэргэжлээ буруу сонгосон туучий юу үгүй юу үнэхээрийн ккк

4 comments:

naraa said...

Ямар хөөрхөн юм бэ. Гарын ур байна шүү байна.

BorlaSQue said...

хэхэ өнгө нь хөөрхөн юм аа

byambaa said...

Нараа: Үүнд нээх гарын ур шаардагдахгүй ээ ун нь, урам хайрласанд баярлалаа.

BorlaSQue: Баярлалаа, энэ гэхдээ зураг авсан чинь ийм өнгөтэй харагдаад байгаам, уг нь арай өөр тод өнгөтэйм.

Bentel Bi said...

сургуульд байхдаа нээрээ ийм боолт өөрсдөө оёод зүүдэг байсаншд голдуу цагаан харыг хийгээд зүүнэ.