Sunday, February 17, 2013

Амралтын өдрөөр

ер нь гэртээ байх нь ховор шүү дээ бид. 4 зүг 8 зовхис руу гараад алга болж өгнө. Шинэ он, цагаан сараар ихэвчлэн найз нөхөд, ах эгчийндээ гаргадаг болохоор тэр ч юм уу, тэр жилжингээ хэсээд байдаг байх хэхэ. Хэсээд биш ээ аялаад гэж хэлбэл арай эвтэйхэн юм.
Саяын бүтэн сайнаар цанын бааз ороод. Жилдээ хэд хэд явдаг л даа. Сүүлийн 2 жилд л би яваагүй болохоос. Гэхдээ том зулзага хань ижил 2 надтай надгүй явчихдаг юм, гомдмоор хэхэ. Бага минь ханиад энэ тэр хүрээд бид 2 гэртээ л байж байдаг юм, хурдан харьж ирээсэй гээд л...
Энэ удаад бага бид 2 хошуугаа дэвсэж дэвсэж цуг явсан. Бага минь цас хараад бөөн баяр. 2 том ч яахав гулгаад алга болж өгсөн.  Би багыгаа чаргаар чирж цугтаа гулсаж энэ тэр. Ойрын хэдэн жил хичээллээгүй биеийн тамираар хичээллэв шд. Бага минь цас идэж нэг үзэн, долоож нэг үзээд л хөөрхөн байлаа. Жижигхээн цасан өвгөн хийсэн. Бас цасаа бөөрөнхийлж байгаад дээр дээрээс нь давхарлаад бялуу хийж тоглосон. Төрсөн өдрийн дуу дуулж лаа ч үлээв хэхэ. Нэг гэм нь пэндийтлээ хувцасласан багынхаа шээс баасыг нь солих гэж жаахан хэцүү байлаа. Бусдаар бол ёстой сайхан, цэвэр агаарт...
Энэ япончуудыг хараад байх нээ, нээрээ үнэн эртэч улсууд шүү. Бид япон найз гэр бүлтэйгээ хамт явсан юм. Аминдаа эрт л ирлээ гэсэн чинь юу вэ? Цанын бааз түм түжигнэж бум бужигнаж байдаг гэнэ ээ.
Манай багаас жаахан хүүхдээ тэвэрчихсэн хүмүүс зөндөө байна лээ. Үнэн дуртай гарууд юм даа л гэж бодов. Тэгээд л 3-4 настай байрын хүүхдээ сургаад л үнэн хөдөлмөрч юм аа. Таньдаг хүмүүс ч зөндөө байна лээ. Хань ижил намайг гулга гээд, би зугатаагаад хэхэ. Би тэр лифтнээс нь айгаад байдаг юм. Суучихаад явж байхад гоё л доо. Гэм нь буухад аймар. Нэг хөлдөө snow board-аа угласан чигээрээ суудаг болохоор нээх эвгүй яг буух үед хальтарч уначихаад. Гэхдээ сүүлийн үед заавал хөлдөө углаад биш бариад сууж болдог болсон байна гэсэн. Том зулзага тэгж бариад суудаг гэнэ ээ. Гэхдээ л би айгаад яваагүй ээ. Хэ хэ.

3 comments:

  1. Ямар сайхан амраа вэ, чарганаас өөр юмаар гулгаж чадахгүй болохоор нээрээ онцгүй байнаа. Цанаар гулгаж сурах юмсан.

    ReplyDelete
  2. Сайн байна уу? Таниас нэг юм асууж болох уу? Японы цанын баазанд амарч гулгахад ямар үнэ ханш байдаг вэ? Таны энэ амарсан цанын баазын нэр болон хаягийг өгч болох уу?

    ReplyDelete
  3. сүүлийн үед залуучууд нь цанаар нээх гулгахаа байсан гэсэн байх шүү.
    янз янз л байдаг байхдаа. тэгж байгаад завтай бол хүсэлтийн хариуг болгооёоо.

    ReplyDelete