Monday, July 08, 2013

Өөр 2

Ном байна. Нэг л хүний үйл ажиллагааны талаар өөр хавтастай, үгийн сонголт нь өөр өөр гэх мэтчилэн зөндөө бичигдсэн байх юм.
Энэ ном нь " Maathai гуай болон Кень-ийн моднууд" гэдэг ном. Wangari Muta Maathai нь Кень улсын иргэн юм байна. 
Зулзаган мод тариад түүнийгээ сургууль, цэргийн анги гээд л тараагаад л, мод тариалахын ач холбогдлыг ухуулаад л явдаг байсан байна. Их олон бэрхшээлтэй учирсан байх юм. Өөрсдийнх нь ажилд саад болж байна гэж үзсэн хүмүүс түүнийг баривчлуулж хорьж хүртэл үзээд, харин тэрээр шударга зүйл хэзээд ч шударга хэвээрээ байна гэж тэмцсээр ирсэн байна.
Охидтойгоо уншаад, хариад мод тарих талаар ярилцсан улсууд л байлаа.  Хань ижил баахан жимсний мод тарина гэсэн. Ашгүй, жимс л идээд байх юм шиг байна хэхэ.  Мөрөөдөл шүү дээ, мөнгө төлөхгүй юм чинь. Олноороо мөрөөдөөд л, жаахныг нь ч болов биелүүлэх гээд л үзнэ дээ. Мөрөөдөл биелэх болтугай.
2 дахь нь "Гартаа нэг зулзаган мод"  гэсэн гарчигтай. 
Мөн тэрээр япон улсад "Моттайнай" буюу хайран юм гэдэг үгийн утгыг япончуудад эргэн нэг бодоход хүргэсэн, яг ийм оноосон үгтэй япон ард түмэн нь их азтай улс юм гэдгийг ойлгуулсан хүн гэнэ.
Би ч энэ үгэнд дуртай. Дэлхийн хаа нэгтэй үүнийг байтугай, наад захын хэрэгцээт зүйлийг хэрэглэж чадахгүй хүмүүс олноороо амьдарч буй шүү гэдэг бодол толгойд хадаастай байгаад байдаг юм. Хааяа ч энэ бодол ямар нэгэн худалдаа хийхэд саад болно оо гэж хэхэ.
За энэ номон дээр паагталсан шүү, бага зулзага бид 2. Дараагийн бичлэгт орууламз. Гэрийн бусад гишүүд шоолоод л байгаа. Хэ хэ.
Бага зулзагатаа уншихад жаахан хүнд сэдэв ч зургийг нь хараад зохиогоод л яриад өгчихдөг юм. Ээжүүд  бид чинь ээж болоод л их олон юманд суралцаад явдаг юм хойно, зохиож сураагүй гэх биш хэхэ.


No comments:

Post a Comment