Monday, July 01, 2013

Баяр хүргэе

Миний дуртай тамирчин минь төрөөд охинтой болсон гэнэ. Эд нар бөөн шуугиан болж байна. Эцэг нь хэн юм бол, тэр ч байх энэ ч байх гээд л. Хурим хийгээгүй байж төрлөө, хэнтэй үерхэж буй нь мэдэгдээгүй байж төрлөө гээд л сүр болоод байх юм. Хэ хэ.
Андо Мики гээд уран гулгалтын тамирчин. Бусдаасаа нэг л өөр өвөрмөц санагдаад байдаг юм. Нетээс хайхаар гараад ирнэ дээ. Энд зураг хөргийг нь тавих шаардлагаүй байх.
Төрөөд 2 сар шахам л болж байгаа гэнэ. Бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн гэнэ. Нялх биетэй байж. Бас болоогүй ээ Сочи-гийн олимпод бэлдээд гэж байна шүү. Мундаг юм аа. Амжилт хүсээд л. дэмжээд л сууж байя би нь ...

5 comments:

Piglet said...

Би бас дуртай, их өвөрмөц, чадалтай. Эд нар нээх дуртай биш тээ. Асада Мао-гоо л яриад байна тээ. Надад бол энэ тамирчин хавьгүй дээр санагддаг юм. Хэнээс хүүхэдтэй болсон бол, дасгалжуулагч нь уу энэ тэр гээд л хурим хийлгүй хүүхэд гаргаад 2 сар болчихож байгаа юм уу гээд л өглөөний мэдээгээр сүржигнэж өгч байна лээ.

Цагаанаа said...

нөгөө Сарантуяа-гийн охин хэнийх вэ гэдэг шиг юм байна даа..

Gavaa Lkhava said...

Japan So 2 adilhan ymaa, hurim hiilgui huuhed gargalaa gd ih surtei. sain gulgadag tamirchin shuu, So-n uram gulgagch ohinii gol ursuldugfch shuu dee,

Bentel Bi said...

зөө манайд бас ялгаагүй дээ. эцэг тогтоох гээд хмх-үүд үзэж тарна шүү дээ.

ZAYA said...

Манайхан ч гэсэн үнэн хэрэгт дуртай гарууд шүү дээ.
Хорвоод нууц юм гэж байхгүй болохоор нэг өдөр л задардаг жамтай.