Tuesday, July 09, 2013

Паагт

Ингэсэн юм аа. Өнгөрдөг бүтэн сайнд бага зулзага зураг зураад л, ээж энэ юу зурсан юм бэ хөөрхөнөө гээд л зураг хөргийг нь аваад л сууж байлаа. Бид хэрэггүй болсон хуанлины цаас, палкатны цаас гээд аль болох том цаасны ар талын хоосон хэсэг дээр багыгаа зуруулдаг юм. Томыгоо ч бас тэгж зуруулдаг байсан. Зүгээр санагдаад байдаг юм. Дэвтэр дээрээ гоё зурахгүй бол хайран юм, дуусчихна гэж айхгүй чөлөөтэй, цаас дүүрэн зураад байдаг юм. Тэгэхээр зөвхөн зурах зүйлдээ л анхаарлаа хандуулаад байх шиг санагддаг юм. Сайн мэдэхгүй ч, миний туршлага шүү хэхэ.
За тэгсэн нэг урт цагаан цаас явж байна аа. Өө, зулзага аа энд ийм урт цаас байна, алив ээж нь ураад жижиг болгоод өгье. Хамаг хүчээрээ урав би. Яагаад урах болсон гэхээр жижиг ширээнд багтахгүй байсан юм аа.  Охин ч сурмаг гэгч нь зураад л шидчихэв. Дараахан нь дэлгэсэн цаас, номоо хураагаад явсан чинь өнөө номны гаднах хавтас байдаггүй шүү. Хааш нь хийчихэв ээ? гээд томыгоо загнаж энэ тэр. Гэнэт урсан цаас аа эргүүлээд үзлээ. Яасан гээч, зээлж авсан номныхоо хавтсыг ураад хаячихсан байвал яах уу? Хүүе ээ гэж нэг чангахан дуугарснаа хэнийгээ ч загнах билээ дээ, ээж өөрөө урчихсан юм чинь. Баллуур олоод ирээрэй, томоочко. Сайхан баллуурдаж өгөөд, урсан хавтсаа скочдоод орхичихсон. Гэхдээ энэ чигээр нь буцааж өгөлтэй биш, шинээр худалдаж авч өгөөд, хавтас нь уранхай номоороо гэрийнхээ номын санг чимнэ. Хэ хэ ...
Байсгээд л номны өрөнд ордог боллоо. Том зулзага нэг номны өрөнд орж байсныг мэдэж байгаа биз дээ, журмын нөхөд өө.
Уг нь ураагүй бол баллуурдаад л болох байсан юм. Хойшид сайн анхаарна аа.
За яахав, яг ийм сэдвийн ном байхгүй юм чинь харин ч завшаантай ч хэрэг болчихов уу? Ккк
Том зулзага томроод зургийн дэвтрийг илүүд үздэг болсон хэхэ. Гэхдээ дүүтэйгээ хамт зурахдаа дээрх цааснуудыг ашигладаг хэвээрээ.

3 comments:

Delgermaa Erka said...

kkk

Anonymous said...

ккк... Нэг номтой болжээ.

byambaa said...

Delgermaa Erka: yostoi kkk bolson shuu

Anon: zugeer bjiigad negg nomti bolchih shig bolloo...